23. Тав тух

Start from the beginning
                                    

Хичээл тарах хүртэл яаж түүнийг чадах вэ гэсэн бодолтойгоор өнгөрүүллээ. Энэ нь үнэхээр тарчлаасан асуудал байсан юм. Би хичнээн ухаан сийлсэн ч өөрийгөө биш түүнийг шийтгэх арга бодоод олж чадсангүй.

Утсанд минь зурвас ирж буй мэдэгдэл ирэх үед нь албаар хэдэн минут өнгөрсний дараа нээж үзлээ. Тэр намайг өрөөндөө дуудсан байх аж. Хичээл эхлэхэд шууж боосон үсээ түүний өрөө рүү алхаж байхдаа задгай тавив, тэгээд дүрэмт хувцасныхаа юбкаг үл ялиг дээш татаж богинохон болгоод түүний өрөө рүү орлоо. Өрөө нь аль хэдийн тохьжоод амжиж.

"Ий Хэ Сон..." Кёнсү намайг хүлээж байсан бололтой ширээгээ хойш түшин зогсох ба намайг орж ирээд хаалга хаав уу үгүй ийн хэлсэн юм. Тэгээд намайг дээрээс минь доош гүйлгэж хараад нухацтай гэгч нь хөмсгөө зангидсан юм.

"Банзал чинь ийм богинохон байгаагүй санагдах юм?" тэр өөдөөс минь алхах замдаа ийн хэлээд ард минь гарч зогсоод чихэн дээр минь бага зэрэг хүчтэй амьсгална. Тэгээд үсийг минь илэх түүний гар аажим аажмаар доошлон биеэр минь гүйх ба банзалны минь хормойноос барин доош зөөлхөн татлаа. Тэр банзлыг минь яг ямар байх ёстой яг тэр хэвэнд нь аваачиж өгөөд "Хэсон, надтай байхдаа л ийм байгаарай. Надтай байсан ч ингэж хичээх хэрэггүй, чи хичээсэн хичээгээгүй миний сонголт хэвээрээ байх болно"

Би түүний хэлсэн үгийг сонсоод өөрөөсөө бага зэрэг ичих шиг болов. Саяныүйлдэл зөвхөн хардсандаа гаргасан үйлдэл байсан юм. Өөрийгөө Сүёнтой харьцуулж, түүнд амь амьдралаа алдах мэт санасандаа л.

Тэр ард минь тулж зогссон хэвээр байх агаад доош тонгойн гарт минь байх үсний боолтыг минь сугалж аваад үсийг минь зөөлхөн боож өгөв. Түүний энэ үйлдэл хайр дүүрэн санагдахын хажуугаар өмнө нь мэдрэгдэж байгаагүй тийм хачин мэдрэмж гэдсэнд минь хуралдана. Яг л эрвээхий гэдсэнд минь нисэлдэх мэт.

Түүний гар бэлхүүсийг минь ороон тэврэх үед би толгойгоо хойшлуулан түүнд наалдлаа. Энэ байдал хорвоогийн хамгийн тухтай нь гэж хэлж болохоор. Түүний хурц хэдий ч сайхан үнэр хамрыг минь цоргитол үнэртэж, түүний эрүү толгойн дээр минь байрлаж, гар нь бэлхүүсээр минь ороож бидний биед зай гээд байх зүйл байхгүй байгаа нь хамгийн тухтай зүйл мэт.

Бид хоёр тийш найгасаар. Цаг хугацаа зогсож бид яг өөрсдийнхөө ертөнцөд гацсан мэт. Би түүний зүг эргэж хараад хүзүүгээр нь гараа ороон тэвэрлээ. Тэр доош тонгойсоор урууланд минь хүрэхийг би цаг мөч бүхэнд хүлээнэ. Бидний дунд хэдхэн сантиметр, бүр хэдхэн миллиметрийн зай үлдсэн байх аж. Бидний харц нэг цэгт байсаар энэ удаа саллаа. Гэсэн ч биднийг нэг цэгт дахин учруулсан зүйл бидний уруул.

Тэр намайг цангаж үхэж байгаа юм шиг үнсдэг.
Би түүний төлөө ус шүү дээ.

Би түүний төлөө ус шүү дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Call me teacher. CompletedWhere stories live. Discover now