31-р хэсэг

Começar do início
                                    

Жонгүг: Бидэнд... үнэхээр боломж байхгүй гэж үү? Би сая чамайг гэж таниад ямар их баярласан гээч. Тэгээд бүр дөнгөж ирээд л чамтай санамсаргүйгээр таарна гэдэг хувь тавилан шиг л санагдсан.

Жонгүг атгасан гараа салган хацарт минь хүрээд биеэрээ над руу бага зэрэг дөхөн

Жонгүг: Чи зөвшөөрвөл би чамайг дахин хайрлахад бэлэн.

Миний туулсан зүйлийг чи мэдрээгүй болохоор сэтгэлдэх гунигийг минь анзаарахгүй нь мэдээж. Хичнээн их хайрлана төдий чинээ мартахад хэцүү. Үнэндээ би түүнээс салаад яаж мартахаа ч мэдэхгүй байж чамд сэтгэгдэл төрүүлэх нь амиа хичээсэн хэрэг болох байх.

Би: Би... гэрлэсэн байсан ч уу?

Жонгүгийн царай цонхийхийг би анзаарсан. Түүний атгаж байсан гар бага багаар суларч доош харсаар хэлсэн үгийг минь амандаа аяархан давтаад гунигтай төрхөө инээмсэглэлээр нуух нь дэндүү хөөрхийлөлтэй санагдах аж.

Жонгүг инээмсэглэсээр: "Гэрлэсэн байхнээ. Би ч тэнэг юмаа. Мэдээж гэрлэлгүй л яахав дээ. Уучлаарай. Дараа нөхөртэйгөө танилцуулаарай." гээд халааснаасаа утсаа гаргаж ирэн надад өгөөд

Жонгүг : Дугаараа өгчих. Хааяа уулзаж болно биздээ? гэхэд нь түүн рүү инээмсэглээд дугаараа утсан дээр нь бичин машинаас буулаа.

Дахиад л гэрт ганцаараа нэгэн шөнийг өнгөрөөх гэж байна. Анх байшинг авахад бид үнэхээр жаргалтай байж билээ. Гэхдээ одоо... үнэхээр ганцаардаж байна.

****

//3 жилийн өмнө//

Бид саяхан авсан шинэ байшиндаа орж ирэхэд төсөөлж байснаас минь илүү том байлаа. Дөнгөж амьдралаа эхлэж байж ийм том байшинд амьдрах нь бидэнд ахдах юм шиг санагдан

Би: Арай том байшин авчихжээ. Хоёулхнаа байж. Энд бараг 10 уулаа амьдрах юм байна. гэхэд

Бэкхён намайг араас минь тэврээд бага зэрэг хоёр тийшээ найган "Удахгүй арвуулаа болноо" гэсээр хүзүүнд минь нүүрээ наах аж. Би түүнийг өөрөөсөө салгаад

Би: Тийм олон хүүхэдтэй болох юм уу?

Бэкхён: Мэдээж. гээд жуумалзсаар над руу ойртоход нь би дахин түүнийг түлхээд

Би: Бюн Бэкхён. Хүүхэд төрүүлэх тийм амар гэж бодоо юу? Арав гэнэ шүү. Бурхан минь. Намайг алахаар шийдэж л дээ.

❤️//Хайр//❤️ [completed] Onde histórias criam vida. Descubra agora