"Ашгүй, чи сэрчихсэн үү? Сургуульруу явах хэрэгтэйг мэдэж байгаа биздээ. Тэгэхээр өнөөдөр миний жолооч болох нь дээ. Ноён Жон Жонгүүг."

Жонгүүг өөрт нь гомдсондоо ийн аашилж байгааг нь мэдэх тул шуудхан гарахад бэлдэж эхлэв. Гэвч түүнээс хүргэж өгөхийг гуйж буй эхнэр нь багахан ч болов зөөлөрсөн мэт санагдан инээмсэглэсээр байлаа.

"Би чамаар хүргүүлж байгаа нь үнэн. Гэхдээ чиний сайн найзтай минь завхайрч явсныг уучилсан гэсэн үг биш. Тиймээс хөөрч баярласны хэрэггүй."

Хэми ширүүхэн хэлчихээд гэрээсээ гарахад гал тогооны өрөөнд байсан Жүи шогширон толгойгоо сэгсрэн харагдав.

"Хэми ч тайвшрахгүй шинжтэйдэг шүү! Чи өөрөөсөө л болж одоо ийм байдалд байгаа юм. Хурдан араас нь гар, би хүүхдийг чинь харангаа та хоёрыг эв зүйгээ олоосой гэж залбираад хүлээж байя."

Жонгүүг Жүигийн үгийг тоож ч сонсолгүй гутлаа өмсөн толинд өөрийгөө харчихаад гарахад Хэми машин дотроо утсаар чихэвч зүүчихсэн сууж байв. Залуу машиндаа орж суун асаасаар Хэмигийн сургуулийн зүг явахад бүсгүй чихэвчээр дуу сонссоор л...

Сургууль дээр нь ирэхэд Хэми дотогш орохоор явж Жонгүүг харин машиндаа үлдэх нь тэр. Бүсгүйн алхаа сонсогдсоор тэрээр 'захирал' хэмээн бичсэн өрөөний хаалгыг гурвантаа тогшив. Хаалганы цаанаас хөгшин хатагтайн зөвшөөрөх сул хоолой сонсогдон Хэми өрөөрүү орлоо.

Сургуулиас түүнийг гэрээсээ оролцож болохоор нэгэн тэмцээнийг санал болгож багахан ярилцлага хийсээр гучаад минут өнгөрөөд байв. Хэми тэмцээний удирдамжтай танилцаж мөн захиралынх нь санал болгосон зүйлд татгалзах арга байсангүй. Бүсгүй буцан өөрийгөө хөгжүүлж, сорих гэж байгаадаа баярлан талархсанаа илэрхийлсээр хөгшин хатагтайн өрөөнөөс гаран алхаж байхад урд нь танил нэгэн зогсож байх нь тэр.

"Нойтон хамуу"

Хэми түүнийг харсан даруйдаа амандаа ийн бувтнахад урд нь зогсох залуу улам ойртож эхлэв. Бүсгүй залуугын цээжийг хойш түлхэн цүнхнээсээ утсаа гаргаж ирэхэд өнөөх эр хөмсгөө өргөн бассан аятай инээмсэглэнэ.

"Утсаараа яах гэж байгаа юм. Миний бүсгүй олон сар хааччихаад ирэвдээ. Удаан хараагүй чи минь бүр үзэсгэлэнтэй болчихсон ч юм шиг."

Залуу Хэмигийн толгойг илэхээр гараа өргөхөд бүсгүй гарыг нь хажуу тийш түлхэж орхив.

"Надад хүрээд хэрэггүй л болов уу?"

"Яагаад болохгүй гэж хөөрхөнөө минь...ммм"

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now