· 9 ·

3.1K 224 21
                                    

Жонгүүг ахынхаа үгэнд оролгүй ажлаа хийсээр хэдийн хоёр өдөр өнгөрчээ. Харин энэ хугацаанд Жүи Хэмигийн сэтгэл санааг унагахгүйн тулд аль чадахаараа хөгжилтэй байлгаж байв. Гэвч ажлын өдрүүд эхлэхэд Жүи ажилдаа яван шөнө дунд ирж Хэмигийн хажуугаар орон унтлаа. Шөнө дунд өнгөртөл ажилсан бүсгүй чөлөө аван тайван нойрсож байхад түүнийг Хэмигийн орилоон сэрээж орхив. Цочин сэрсэн Жүи угаалгын өрөөрүү гүйхээрээ орвол жирэмсэн бүсгүй гэдсээ барин уйлагнана. Дөнгөж сэрсэн тэрээр сандран Хэмиг түшин явсаар буйдан дээр суулгаад унтлагын өрөөнд орж Намжүүн рүү залгах нь тэр. Залуу хариу өгөн дуугарахад

"Хэми өвдөөд эхлэх шиг боллоо. Муу азгүй амьтан минь хурдхан хүрээд ир бид бэлдээд байж байя. Хурдалж үзээрэй." хэмээн түрэгхэн хэлж орхиод утсаа унтлаганы цамцныхаа жижиг халаасруу хийгээд Хэми дээр очин тайвшруулахаар гарнаас нь атгав.

Хоёр бүсгүйн нэг нь үе үехэн орилж уйлагнах бол нөгөө нь сандран ийш тийш гүйн эмнэлэгрүү авч явах зүйлсийг бэлдэнэ. Жүи Хэмигийн зүйлсийг бэлдээд хүүхдийнх нь зүйлсийг бэлдэхээр хувцасны өрөөрүү нь ороход ямар ч хүүхдийн зүйл харагдсангүй.

"ХЭМИ!!! ХҮҮХДЭД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС ХААНА БАЙГАА ЮМ БЭ?" хэмээн орилоход,

"Байхгүй ээ....авч амжаагүй бай..байгаа" Хэми амьсгаагаа гарган арай гэж хэлэхэд Жүи цүнх барьсаар Хэми дээр гүйн ирлээ.

"Авч амжаагүй гэж юу гэсэн үг юм. Төрөх дөхөж байгаагаа мэдэж байсан биздээ. Жонгүүг хүртэл яахаараа хүүхдийнхээ зүйлсийг бэлдэхийг санадаггүй байнаа" Жүи Хэмирүү багахан ширүүн өнгөөр хэлэхэд өнөөх нь Жонгүүг хэмээн сонссон дариудаа нүдэнд нь нулимс цийлэгнэнэ.

"Тэр ажилтай байсан болохоор,...бас би түүнтэй хамт дэлгүүр явах гээд хүлээж байсан юм. Гэвч....тэр хүсэл маань биелэхгүй нь бололтой" Хэми өвдөлтөөсөө илүү нөхөртөө гомдон нулимс урсгахад Жүи буруу зүйлс ярьсандаа гэмшин бүсгүйг тэврэн тайвшруулахыг оролдоно. Хэми дөрөв хөллөн газраар мөлхөж хааяа хойш налан хэвтэх нь өвдөлтөө тэвчиж буй нь биз. Жүи тэр хоёр Намжүүнийг хүлээн суухад Хэми гэнэтхэн Жүигийн гарнаас атган авав.

"Жүи эгчээ, ус гараагүй байхад өвдөлт өгөөд байна. Ус гарах ёстой биздээ..." хэмээхэд хаалганых нь хонх дуугарч Жүи сонссон зүйлдээ айн улам сандран бушуухан хаалгаруу гүйлээ. Намжүүн бүх зүйлсийг сонсон Хэмиг хоёр гар дээрээ өргөхөд Жүи бүсгүйг дулаан зүйлээр хучиж өгөв. Хэмиг арын суудалд суулгахад Жүи унтлаганы хувцастайгаа ч тоолгүй машинд суун тэд эмнэлэгийн зүг хурдаллаа.

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now