· 2 ·

3.7K 223 10
                                    

Японд ирсэн Жонгүүг өглөө эртлэн босоод уулзалт товлогдсон газар ирэхэд шинэхэн ажилтан нь танхимын гадна түүнийг хүлээн зогсоно. Захирлаасаа ажлынхаа талаар л асуун лавласан тул түүнд хэнтэй хамтран ажиллах талаар мэдэх зүйл байсангүй. Дотно танилцаагүй ч Жонгүүг зөөлөн инээмсэглэл тодруулсаар хамтрагчийнхаа хамт хурлын танхимруу орцгоов. Жонгүүг нислэгийн үед бэлдсэн ажлаа өөрийн хамгийн сайнаараа илтгэн суудалдаа суухад бусад захирлууд түүний шинэхэн ажлын санааг ярилцацгаана.  Байгууллагаас нь цуг ирсэн ажилтан Жонгүүгийг бишрэн сууж байх бол залуу хүмүүсээс нууцаар хэн нэгэнрүү зурвас илгээнэ.

Томилолтын шийдвэр Жонгүүгийн байгууллагад ашигтай болж захирлууд нэг нэгэнтэйгээ гар барьцгаан уулзалтаа өндөрлүүлэв. Хурал дууссанд Жонгүүг өөрийн зүйлсээ цүнхэндээ хийгээд танхимаас гарвал өнөөх ажилтан нь инээмсэглэн зогсож байлаа.

"Сайн байна уу? Би танай хэлтэст шинээр орсон У Хэрим. Та намайг таньж байна уу?"

"Чамайг танихгүй байсан бол өчигдөрийн ажилд чинь туслахгүй байсан байх. Бас би одоо яарч байгаа болохоор дараа ажил дээр ярилцацгаах уу?"

Жонгүүг яарч басхүү санаа нь ямар нэгэн зүйлд зовсон аятай хэлэхэд өөдөөс нь харан зогсох бүсгүй бөхийн

"Тэгвэл цаашдаа сайн ажлын  хамтрагчид болно гэж итгэж байна. Та яарч байгаа бол яв даа" хэмээлээ. Жонгүүг ч хариу бөхийгөөд бушуухан барилгаас гаран таксинд суугаад буудалласан буудлынхаа зүг явав. Тэрээр өрөөндөө орж ирэн утсаа асаан аавруугаа залгаж эхэллээ. Утас хэдэнтээ дуудахад хөгшин эр хариу дуугарав.

'Аав аа, Хэми зүгээр үү? Та түүнтэй хамт байх ёстой байсан биздээ' Жонгүүг аавынхаа дүрсийг олж харан ширүүхэн хэлэхэд хөгшин зөөлөн дуугаар

'Би чамайг явсныг мэдээгүй шүү дээ! Хэмигээс гэнэтийн дуудлага ирсэн дариуд чамтай холбогдсон байхад...'

'Таны шалтгаан одоохондоо надад тийм ч хамаатай биш байна. Харин миний эхнэр болон хүүхэд зүгээр биздээ' аавынхаа яриаг таслан шуудхан асуусанд өнөөх эр утасныхаа камерийг эргүүлэн орон дээр хоолоо идэн суух Хэмиг харуулав. Жонгүүг санаа нь амран Хэмитэй ярьмаар байгаагаа аавдаа хэлэн утсыг нь эхнэрийнхээ гарт бариулаад

'Яаа Гү Хэми, чи ганцаараа байх аюултай байгаа биз. Би чамайг утсаа ойрхон байлгаж байгаарай гэсэнд л өдийд чи зүгээр байгаа юм. Бас миний бяцхан зулзагыг намайг очих хүртэл эрүүл энх байлгаж байгаарайдаа'

Жонгүүг санаа нь зовж айсандаа эхнэрийгээ багахан зэмлээд авсанд бүсгүй хариуд нь инээх нь тэр.

'Хөөе, чи яаж инээж чадаж байнаа. Хүнд зүйл өргөх ёсгүй байхад бяр чадлаа гайхуулж буй мэт буйдан өргөсөндөө инээгээд байгаа юм уу?' Хэмид түүний нөхөр үнэхээр өхөөрдөм санагдаж тэрээр инээж дуусаад нулимсаа арчин

'Идэх гэж байсан чихрээ унагаачихсан юм аа. Бас хүн загниад байлгүй хурдан бид хоёр дээр ирэхээ бод нөхөр Жон гуай' гэхэд нь Жонгүүг санаа алдан толгойгоо сэгсрэнэ.

'Чамайг яах вэ? Үгэнд орно гэж байхгүй юм байна л даа. Би оройн нислэгээр очих болохоор орноосоо босохгүй хүлээж бай. Ойлгосон уу?'

'Ойлгосон болохоор хурдан ирээрээ нөхөр минь. Бяцханаа бид хоёр нь чамайгаа санаад галзуурах нь' Хэми уруулаа цорвойлгон хэлэхэд Жонгүүг инээмсэглэн утсаа хэд хэд үнсээд

'Очихоороо уруулыг чинь идэх болохоор хүлээж бай эхнэрхэн минь' хэмээгээд дуудлагаа таслав. Жонгүүгийн санаа нь амарсан тул тэрээр бэлтгэлээ хангаад онгоцны буудалруу хөдөллөө.

*****

Жонгүүг гэртээ ирэн гадуур хувцасаа өлгүүртээ өлгөөд унтлагын өрөөрүү ороход эхнэр нь тайван унтаж байлаа. Залуу шүршүүрт орон унтлагын хувцасаа өмсөөд Хэмигийн хажуугаар хэвтэхэд бүсгүй нойрноосоо сэрэн нөхрөө хараад энгэрт нь наалдав. Жонгүүг ч инээн эхнэрийгээ доороо оруулаад

"Үгэнд орохгүй их зөрүүдлэсэн болохоор шийтгэлд нь уруулаа өгөх ёстойдоо бяцхан хатагтай минь" хэмээгээд доошлон Хэмигийн уруулруу бага багаар ойртов. Хэми нойрмог байсан тул нүдээ ч бүтэн нээж чадалгүй зүүрмэглэн байхдаа нөхрийнхөө халуухан үнсэлтийг мэдрэнэ. Жонгүүг бүсгүйн доод уруулыг сорон хааяаадаа хазлаж эхлэхэд Хэми түүнийг зөөлөн цохилоо. Залуу ч дурамжхан үнсэлтээ дуусгаад эхнэрийнхээ хажууд хэвтэн тэврээд

"Энэ бяцханаад гэнэт дургүй болчихлоо." хэмээн хошуугаа унжуулан хэлэхэд Хэми уруул дээр нь үнсэснийхээ дараа цээжинд нь наалдана.

"Ядарч байж хурдан унтаа. Дэмий юм яриад байлгүй."

"Унтлаадаа унтлаа, харин чи минь л сайн амарч авах хэрэгтэй хүн нь шүү!" Жонгүүг бүсгүйн үсийг үнэрлэн хэлээд дуу аялаж эхнэрээ бүүвэйлсээр өөрөө ч бас удалгүй унтаад өгөв.

____________________________________

-Нөхөр Жон Жонгүүг ер нь эхнэр хүүхдээ санасан юм уу? Хэмигийн уруулыг санасан юм уу?

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now