АНХ-5

456 86 19
                                    

Жисон хаа сайгүй байлаа.

Минуг их сургуулийн давтлагаас болж эрт ирэхэд сургуулийн хонгилд бас гэрлүүгээ оройтож явахад сургуулийн үүдэнд.  Энд тэнд завсралгаанаар ч, заримдаа бас сургуулийн буфетэд ч.

Тэгээд одоо, ахлах ангийн хөвгүүдийн нойлд хүртэл.

-      Ээ, ах аа тэг л дээ

-      Чадахгүй ээ.

Жисон тууштайгаар гуйж, харин Мину биеэ засаж дуусаад өмднийхөө цахилгааныг татна. Дугуйлангийнхан хичээл тараад кино үзэхээр болж, Жисон мэдээж энэ тухай түүнд хэлтэл, ахмад хөвгүүн харин өнөөдөр ч мөн давтлагатай учраас хамт явж чадахгүй хэмээн татгалзжээ.

-      Ах аа, та хорвоо ертөнц дээрх цор ганц үнэн юу болохыг мэдэх үү?

-      Мэдэхгүй юм байна.

-      Хорвоо ертөнц дээр ганцхан удаа тасалж болдоггүй хичээл гэж байдаггүй юм. Энэ бол цор ганц үнэн.

Мину гараа угааж дуусаад хатааж зогссон бөгөөд Жисоныг жаахан мурий үүдэн хоёр шүүдээ гаргаж ирэн байж, тууштайн аргагүй ийн хэлэхэд инээлээ. 

-      Тэг л дээ, гуйя. Энэ үнэхээр гоё байх болно доо.

-      Болохгүй ээ. Давтлагаа тасалж чадахгүй.

Тэднийг мэтгэлцсээр нойлоос гарах гэж явтал нь, хаалган дээр хоёр ахлах ангийн хөвгүүн тэднээс өрсөж алхах гээд тулах нь тэр.  Ахыгаа ятгах гээд бүүр улайрсан Жисон үүнийг анзаарахгүй тэднийг мөргөх шахахад Мину ханцуйгаас нь хойш татан үлдээв.

Танихгүй хоёр хөвгүүн тэднийг харцаараа өрөмдсөөр орхиж, яг юу болоод өнгөрснийг сайн ойлгоогүй Жисон ах руугаа асуусан нүдээр хараад мөрөө хавчвал Мину харин толгой сэгсрээд дүүгээ дагуулан гарлаа. 

-      Жоохон мэдрэлтэй байгаач.

-      Тэд нар л бүдүүлэг байхгүй юу. Би ямар, яасан юм.

Хоёр хөвгүүн их завсарлагааныг ашиглан тэр бүр хүн яваад байдаггүй шатан дээр юм идэн сууж байв.

-      Ахлах ангийн угаалгын өрөөнд орж ирээд чи өөрөө тэнэг.

-      Тэд нар яах юм? Намайг зодох юм уу айн? Гайгүй байлгүй, хн.

-      Тэгнэ. Зодож л таарна.

Мину болох нь тодорхой ойрын ирээдүйг зөгнөх мэт ярихад Жисон айж

-      Т.Тэгвэл гэж түгдэрснээ

-      Та намайг хамгаалахад л болох юм биш үү

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now