*****

Их сургуулийн гадна ирэхэд Хэми нөхрийнхөө машинаас буун Жонгүүгийн талын цонхон дээр очив. Бүсгүй нөхрийнхөө хацар дээр үнстэл залуу уруулруугаа заан инээмсэглэх нь тэр. Хэми Жонгүүгийн уруулруу алгадаад шуудхан сургуульруугаа гүйчихсэнд залуу нүдээ онийлгон араас нь харна. Гэтэл Хэми хаалгаар орохоор явж байтал нь нэг залуу араас нь гүйн очоод бүсгүйн бугуйнаас атгаад авав. Жонгүүг ажилруугаа явах ёстой байсан тул өнөөх залууруу ширүүн харсаар машинаа хөдөлгөлөө.

Харин Хэмигийн дээд ангид сурдаг залуу түүнийг ангируу нь оруулахгүй байсанд бүсгүй багахан бухимдаад байв. Гэтэл кофе барьж явсан охин тэдэнд ойртон залууг түлхээд Хэмигийн гарнаас чирэн ангируугаа орчих нь тэр. Хэми урд нь явах охиныг ирсэнд баярлан

"Аримаа чи ирээгүй байсан бол би өнөөдөр хичээлдээ сууж чадахааргүй байлаа. Баярлалаа" гэхэд нь охин ширээндээ суун дэвтрээ гаргасаар

"Чи энэ ядаргаатай залууг нөхөртөө хэлэх хэрэгтэй байхаа. Сургуульд энэ залуу охидуудын дунд их алдартай юм байна лээ. Тиймээс чи түүний хэрэглээ болчихгүйн тулд болгоомжлох хэрэгтэй" хэмээлээ.

Хэми ч мөрөө хавчин Арим гэгчийн хажууд суугаад тэд хичээлдээ төвлөрч эхлэв. Хэсэг хугацаа өнгөрөхөд хоёр бүсгүйн дараагийн хичээл орох болтол цаг гаруй хугацаа үлдсэн байсанд тэд өдрийн хоолоо идэхээр сургуулиасаа гарцгаалаа. Хэмиг хоолоо идэж байхад утсанд нь зурвас ирэн тэрээр халааснаасаа утсаа гаргаж ирэв.

'Хайрт эхнэр минь, өнөөдөр эрт тардаг байх аа. Ажил бага байгаа болохоор тарахаар чинь болзоонд явцгаая.
    -Халуухан нөхрөөс нь халуухан эхнэртээ'

Жонгүүгаас ирсэн зурвасыг уншаад бүсгүй амаа урагдтал инээмсэглэн хариу бичээд буцан өдрийн хоолондоо анхаарлаа хандуулав.

*****

Хэми Арим хоёрын хичээл дуусан тэд сургуулийн гадаах хашаанд сууж байх бөгөөд Арим утсаар хэн нэгэнтэй маргалдангуй ярьсаар дуудлагаа таслан амандаа хараал урсгана.

"Манай ядаргаатай эгч, чамд хэлж байсандаа яриад байсан ажилдаа тэнцчихээд хоолонд даасан гээд"

"Аан тийм, ууг нь гайгүй харилцаатай байсан биздээ. Яагаад маргалдаад байгаа юм"

Хэмиг ийн асуухтай зэрэгцэн дахин Аримийн утас дуугарсанд охин шуудхан дуудлагыг таслаад

"Очих гэж байна даа У Хэрим." хэмээн утасруугаа бувтнах нь тэр. Аримд эгчтэйгээ ярилцах зүйл байсан тул Хэмиг үлдээн автобусны буудалруу зүглэлээ. Хэми Жонгүүгийг хүлээн байхад нь хэн нэгэн хажууд нь ирээд суучихав. Бүсгүй гайхан хартал өнөөх салж өгдөггүй залуу сууж байлаа. Залуу Хэмигийн гарнаас гэнэтхэн атгаж аваад

"Хэми, чи яагаад надаас зугтаад байгаа юм бэ? Ядаж надад юунаас болоод ингэж хандаад байгаагаа хэлчих" хэмээхэд нь Жонгүүг тэдэн дээр ирэн Хэмиг татан босгоод бэлхүүсээр нь тэвэрлээ.

"Тэр шалтгаан нь магадгүй би байх. Тийм үү хайрт минь" Жонгүүг бөгжтэй гараараа Хэмигийн эрүүнээс атган уруул дээр нь үнсэхэд өнөөх залуу тэдний зүг хөмсгөө зангидан харсаар байлаа. Жонгүүг бүсгүйгээс уруулаа салган

"Бид эхнэр нөхрийн болзоотой болохоор одоо явахгүй бол болохгүй нь. Бас дахиж эхнэрт маань ойртоод хэрэггүй л байх шүү! Залуу минь" хэмээгээд Хэмиг тэвэрсэн чигтээ машиныхаа зүг явав.

____________________________________

-Кяаххх манай Жонгүүг ч бас л янзын байнаа><

·Hello! My Wife - S2· |JJK|Where stories live. Discover now