12. Цань татвар

448 66 10
                                    

Тэнгэр тэтгэгч хааны хаан ширээнд заларсаны хорин ес дүгээр жил:

Тэр өдрийн явдлаас болоод би өөрийн өргөөндөө хоригдох болов. Хэн ийм юм болно гэж ч санахав дээ. Жаргалтай мөчүүд, жаргалтай амьдрал бүгд худал хуурмаг байсан. Хэзээ ч хэнд ч чин сэтгэлээсээ итгэж байгаагүй би тэр л хүнд итгэсэн. Гэхдээ тэр миний энэ сэтгэлийг гутаалаа. Түүнийг мартаж өөрийн хүслээр амьдаръя гэж бодов ч ийм байдалтай байгаа би юу хийж чадах билээ?

Уйтгар гунигтай өдөр хоногууд урсан өнгөрнө. Өчигдрийн инээд, маргаашын зовлон шаналал болов.

Шивэгчин "Эзэгтэй минь та ийм зовлонд байгаа хирнээ яасан тэвчээртэй байх юм бэ дээ. Та ерөөсөө ч уурлаж, гомдохгүй байна гэж үү?" гэж асуув.

Би "Тэргэл сар гарахад тэртээх одод бөхнө. Тэр өндөрт гарсан ч буцаж буух нь лавтай. Би өөрийн гарсан уулнаасаа аль эрт буусан. Харин тэд буухдаа илүү бэртэж буух болно." хэмээлээ.

Шивэгчин "Ойлголоо эзэгтэй, та одоо амар даа их орой болчхож, мөн салхи ч их хүчтэй үлээж байна." гэв.

Би "Сэрүүн салхи сэвшин үлээж,
сэлгүүцэхээс өөр ажилгүй надад сэтгэл сэргэм юутай таатайв."

Шөнийн тэнгэр их үзэсгэлэнтэй байдаг байсан сан. Гэвч энд хоригдсоноосоо хойш нэг ч удаа харч чадсангүй. Хүн аз жаргалд хэтэрхий умбах үедээ маш өчүүхэн аз жаргалыг ч умартдаг бололтой. Тэгээд зовлондоо хэтэрхий шумбах үедээ л тэднийгээ анзаардаг.

Хоёр жил өнгөрлөө шүү дээ. Яагаад намайг гаргахгүй байна вэ? Ийм байдалд орчихоод би хэндээ гомдох вэ? Түүнд үү, эсвэл хэтэрхий тэнэг байсан өөртөө юу?

Удалгүй Цань татвар хүрч ирэв. Ингээд тэр энэ хоёр жилийн турш манай өргөөнд ирж буй анхны хүн болох шив.

Цань татвар над руу өрөвдсөн эсвэл жигшсэн харцаар хараад "Та Пак бага хатанд их итгэдэг байсан байхаа? Гэхдээ тэр бол жинхэнэ үнэгэн шулам. Тэр өдөр, таныг зулбадаг өдөр би харсан юм. Тэр таныг шатнаас түлхчихсэн." гэж хэллээ.

Би "Чамд нотолгоо бий гэж үү? Би нэг л итгэж өгөхгүй байна шүү."

Цань татвар "Мэдээж, өнөөх шатан дээр тэр өдөр Пак бага хатан таны түүнд бэлэглэсэн торгон алчуурыг унагааж орхисон." хэмээгээд надад өнөөх миний Пак бага хатанд бэлэглэсэн алчуурыг гаргаж ирэв.

Би нүдээ анин уур омгоо дарахыг хичээн "Би дайснаа найзыгаа хэмээн итгэж явжээ. Би үнэхээр том алдсан байна." гэлээ.

Цань татвар "Би эдгээр жилүүдэд бас нэг зүйлийг олж мэдсэн. Пак бага хатан болон ханхүү хоёр хар багаасаа нэгнээ мэддэг байсан бөгөөд тантай гэрлэхээсээ өмнө түүнд сэтгэлтэй байсан."

Би "Одоо л учрыг нь оллоо. Гэхдээ чи яагаад надад туслаад байгаа хэрэг вэ?" гэж асуув.

Цань татвар "Бид хоёул нэгэн цагт Чин улсад байхад мөн миний аав сайд болоогүй байх үед манай гэр бүл өлсөж үхэхийн даваан дээр байлаа. Гэтэл аав минь сайд болох шалгалт өгсөн, гэвч тэр үүнийг давж чадаагүй. Харин та түүнийг дагаж ордонд очсон ноорхой, цоорхой хувцастай, өлсөж даарсан намайг хараад та аавыг минь сайд болоход тусалсан шүү дээ. Тэгээд та надад 'Хүчтэй байгаарай!' гэх хоёрхон үгийг хэлсэн. Ингээд л би тэр үеэс хойш таныг хүндэлж, бишрэх болсон." хэмээлээ.

Би үнэхээр тэнэг байж дээ. Дайснаа өөртөө ойртуулж, анд нөхрөө өөрөөсөө түлхсэн байна шүү дээ. Урьд өмнө нь үүнийгээ ч мэдэхгүй явсан байж. Одоо өмнөхөөсөө ч илүү тэднийг хорсож байна. Би тэднийг алж чадваас үхсэн ч хамаа алга.

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 10 vote, 2 сэтгэгдэлийн дараа.

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now