8. Хортой тан

499 68 8
                                    

Би түүний ярихыг харан хөнгөн инээмсэглээд "За за." гэж хэлээд буцан орондоо оров. Үнэхээр үхэх нь л гэж бодсон боловч үхсэнгүй. Үнэндээ үхэх нь угаас үнэн болохоор хэзээ ч үхсэн хамаа алга. Гэвч үхэх үедээ амар тайван үхмээр байна.

-Бичээчийн талаас-

Бодолд автсан Хэжиа гүнж нэг л мэдэхэд унтаад өгчээ. Үүнийг далимдуулан хэн нэг хорон санаат хорон явуулгаа явуулж эхлэв. Тэр хүн Хэжиа гүнжийн уух ёстой танд хор хийн, инээмсэглэн зогсоно. Хэжиа гүнж хэдий сэрэмжтэй нэгэн боловч түүнийг хэзээ ч гэм буруутан хэмээн сэжиглэхгүй нь тодорхой. Гэм буруутан хорыг гүнжийн танд хийж дууссаны дараа Хэжиа гүнж мэдсэн юм шиг сэрлээ.

Хэжиа гүнжийн шивэгчин Күй Ар "Гүнж минь та тангаа барина уу." хэмээн хэлэв.

Хэжиа гүнж "Ойлгол--" гэж хэлэхийн завдалгүй гаднаас Хэжиа гүнжтэй ураг барилдсан Чусон улсын ханхүү Ван Ибо орж ирлээ. 

Ван Ибо "Байж бай, манай улсад аливаа зүйлийг хэрэглэхээсээ өмнө хортой эсэхийг нь шалгаж дотор нь мөнгөн зүү хийж үздэг юм." гэв. Түүнийг ингэж хэлмэгц Хэжиа гүнжийн шивэгчин Күй Арын бие дагжин чичирч байлаа. Ван Ибо мөнгөн зүүг хортой танд хийж үзмэгцээ уулга алдан "Энэ тан хортой байна." гэж хашхирав.

Хэжиа гүнжийн харц гайхшралаар дүүрч "Яахаараа ийм аймшигтай зүйл болдог билээ?" хэмээлээ.

Ван Ибо "Ордны харуулууд Хэжиа гүнжийн шивэгчин Күй Арыг авч яваад гянданд хорь." гэв.

Хэжиа гүнжийн шивэгчин Күй Ар харин орилж хашхичин "Би бишээ, гүнжээ! Намайг авраач дээ. Би үнэхээр биш, би танд багаасаа үйлчилсээр ирсэн шүү дээ." гэж хэллээ.

Хэжиа гүнж "Дуугаа аяд, муу дорд боол! Би чамд итгэдэг байсан. Гэвч чи надаас урвалаа. Чиний далд явуулгыг намайг мэдээгүй гэж бодоо юу? Чин улсад байхаас л чамайг надад юу хийж байсныг би мэддэг байсан юм шүү. Сая ч мөн л би унталгүй чамайг ажиглаж байсан. Чамд нэг л юм хэлчихье. Би чамайг алахгүй ээ, гэхдээ тамлах болно. Та нар түүнийг авч явахгүй юугаа хийгээд байгаа юм?" хэмээв.

Харуулууд "7-р ханхүүгийн хатны зарлигийг ёсчлон биелүүлье." гэлээ. 

-Хэжиа гүнжийн талаас-

Хэрэв би үхвэл чи надтай хамт хойлоглуулах болно шүү. Би чамайг хэрхэв ч амар өршөөхгүй!

/Хойлоглуулах-Эрт үед хаан үхэхэд хүүхэд төрүүлээгүй хатан, татвар эмсийг хаантай хамт амьдаар нь оршуулдаг байсан./

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 9 vote, 1 сэтгэгдэлийн дараа.
A/n: Оройтож оруулж байгаад уучлаарай. Бие өвдөөд орноосоо босж чадсангүй.
Жич: Корона биш шүү, цагдаа дуудчив😆

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now