15. Цас (Төгсгөлийн хэсэг)

535 77 26
                                    

Цаазын тавцанд очих тэр мөчид хэзээ ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг мэдрэв. Яг л тамын тогоонд шатан зовж тарчилж байгаад арай гэж нэг юм үхэх шиг л. Сайхан боловч гунигтай...

Ийм зүйл болсон ч дотроо Ван Ибог одоо ч болов бүгдийг ухаараад намайг авраасай гэх бяцхан горьдлогын очыг тээнэ.

Би зүрх сэтгэлээрээ урт удаан хугацааны өмнө үхсэн байсан. Одоо харин бие махбодоороо үхэх нь. Үр минь ингээд би чиний араас явах боллоо. Ээж нь чамайгаа харж байгаагүй ч үргэлж зүрхэндээ мэдэрдэг байсан сан. Одоо үхчихвэл чамайг харж чадах болов уу? Чи ийм тэнэг, мулгуу ээжийгээ уучлах уу? Биднийг ийм байдалд оруулсан тэр хүмүүсийг хэзээ ч өршөөхгүй.

Би чадлын хэрээр орилон "Ван Ибо, надад жаахан амьдрах нас байна, зам дээр хаях яс байна. Тиймээс энэ хоорондоо чамд хэлэх гэснээ хэлчихье. Чи өд сөдөө будаж, хуурамч далавч зүүсэн тахиа болон жинхэнэ галт шувуу хоёрын алийг нь жинхэнэ галт шувуу гэдгийг ч ялгаж чаддаггүй үнэхээр мулгуу амьтан. Чи өмнө нь галт шувуу байсан ч хэтэрхий мулгуу болохоороо тахиатай нийлээд тахианаас дор болчихсон. Би үүнийг чинь үхсэн хойноо ч мартахгүй дээ." хэмээв. Харин тэр юу ч гэж хэлэлгүй анх надад гаргаж байсан шигээ хүйтэн царай гаргалаа.

-Бичээчийн талаас-

Анх энэ улсад арван зургаан настай жоохон охин ирсэн ч одоо тэрбээр нэгэнт арван есөн насыг зоогложээ. Өөрийн ард олныхоо энэрэлт, цасан цагаан гүнж байсан тэр одоо харь элгийн газар нүд аних гэж байдаг. Ёстой л хөөрхийлөлтэй гэдгээс өөр үг олдохгүй нь! Хаан эзэн түүнийг үх гэж ийш явуулаагүй нь лавтай. Гэсэн ч тэр ингээд үхэх гэж байна шүү дээ.

Хөөрхий Хэжиа гүнж Ван Ибо ханхүүгийн зүг ширтсээр зогсоно. Харин Ван Ибо ханхүү түүн рүү жигшсэн мэт харцаар харна. Удалгүй ял гүйцэтгэгч ирэн Хэжиа гүнжийг цаазаллаа. Энэ үед түүний цас мэт цагаан арьс нь ув улаан цусаар будагдан, түүний нүднээс нулимс урсан, тэрбээр орь тавин энэ нарт хорвоог орхин одлоо. Тэр багаасаа хааны ордонд өсөөд, томроод мөн л өөр нэг хааны ордонд очсон. Жаргалтай байх болно гэж бодсон ч хааны ордон дахь хүмүүс түүнээс урвасан, түүнийг хорьсон. Тэр хэзээ ч эрх чөлөө гэгчийг амсаж үзэлгүй нүд анилаа.

Түүнийг өөд болсны дараа ширүүн цасан шуурга болж, цас олгойдон оров. Энэ цас яг л түүнийг санагдуулж байлаа. Ял гүйцэтгэгч Хэжиа гүнжийн хөрж, хүйт даасан биеийг авч явав. Энэ үед л түүний өөд болсон гэдгийг илүү ухаарч, гашуудаж байлаа.

Тэнгэр тэтгэгч хааны хаан ширээнд заларсны гуч дугаар жил:

Хэжиа гүнж өнгөрсөн тэр нэгэн гунигт үеэс хойш нэг жил өнгөрөв. Энэ хооронд энэ улсад хэн ч хөөрхийлөлтэйгээр өнгөрсөн түүнийг дурсан санасангүй. Гэхдээ ганц Цань Юлин л түүнийг санан дурсаж байв. Бусад нь харин яг л 7-р ханхүү анхнаасаа л Хэжиа гүнжтэй ураг барилдаагүй мэт аашилна. Тэд тэнгэр тэтгэгч хаанд Хэжиа гүнжийг өвчнөөр өөд болсон гэж хэлсэн. Хаан ч үүнд нь итгэж орхисон. Тэр хамгаас хайрт цасан цагаан, ухаан, үзэсгэлэн гоо төгс гүнжээ алдсандаа их харамсаж, гашуудаж байгаа. Гүнжийн хувь тавилан үнэхээр үг, өгүүлбэрээр ч илэрхийлж чадахгүй  хэмжээний харамсалтай юм. Угсаа залгамжлагч ханхүү хоёр жилийн өмнө өвчнөөр өөд болсон тул түүний суудал эзгүй байсаар энэ жил 7-р ханхүү угсаа залгамжлагч ханхүүгийн байр суурийг хүчээр авсан. Тийм зүйл хийсэн хүн хаан болно гэхээр үнэхээр шударга бус юм. Ай даа энэ хорвоо угаас шударга бус. Тийм байхад нэгнээ хуурах шаардлагатай гэж үү? Эцэст нь Манж Чин улсын цасан цагаан, ард түмнийхээ хайрт Хэжиа гүнж минь амгалан нойрс доо. Чин улсын ард түмэн болон би таныгаа үргэлж санан, дурсах болно.

Бичээч: Bell

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now