6. Бие давхар?

501 78 6
                                    

-----------------------------------------------------------

Тэр орой бид мэдээж дэг ёсны дагуу дэр нэгтгэсэн. Хэрэв тэгээгүй сэн бол би одоо түмний шившиг болох байсан биз. Одоо харин бид Чусон улс руу явж байна. Ван Ибо бид хоёр нэг жуузанд явах бол угсаа залгамжлах ханхүү бидний арын жуузанд ганцаар явна. Үнэндээ түүнийг тэнд байгааг л мэдэх болохоос биш царай зүсийг нь харсан удаагүй. Хүмүүсийн ам яриагаар бол их царайлаг гэх боловч надад лав яав ч олигтой царайтай нэгэн гэж санагдахгүй л байна. Ийнхүү бодож явсаар аян замыг элээн байтал гэнэт толгой эргээд, огиудас хүрч эхлэв. 

Би "Жуузаа зогсоо!" гэж орилоод жууз зогсмогц гарч гүйлээ. Хэдий бөөлжмөөр байсан ч нэг л болж өгсөнгүй. Толгой дахиад л өвдөөд байна. Дахин тэвчишгүй нь ээ! Үнэхээр би яачихсан юм бол оо?

Би "Оточ дуудаад ир." хэмээн хашхирав.

Шивэгчин "Уучлаарай авхай. Бид энэ удаад оточ-ийг дагуулж яваагүй. Бас энэ хавь их алслагдмал тул эндээс оточ олно гэдэг ихээхэн амаргүй даваа." гэлээ.

Ван Ибо "Чиний юу өвдөөд байгаа хэрэг үү?" гэж асуув.

Би "Толгой эргээд, огиудас хүрээд байна." гэж хэлээ.

Күй Ар "Авхай манай эгч бие давхар болох үедээ яг ингэж дотор нь муухайрч, хоол идэх дуршилгүй болж байсан. Арай..т-та.?" гэв.

Би "Үгүй дээ, тийм биш. Хүн анх бие давхар болсноос хойш бага зэргийн хугацаа өнгөрсний дараагаар эдгээр шинж тэмдэг илэрдэг юм. Би өчигдөр л анх Ван Иботой дэр нэгтгэсэн шүү дээ. Тиймээс энэ бол байж боломгүй зүйл. Би анагаах эрдмийн ном судар уншсан хүн шүү дээ. Тиймээс үүнийг бага сага гадарлаж байна." гэж хэллээ. 

(A/n: Хүүе ээ!! Тэгэхээр манай Хэжиа гүнж яасан болж таарав?)

Ван Ибо "Чи одоо буцаад жуузандаа суучих, Чусонд очмогцоо отчид үзүүлээрэй." хэмээв. Түүнийг үгээ хэлж дуусаа ч үгүй байтал угсаа залгамжлах ханхүүгийн жуузнаас нэгэн царайлаг залуу хар хүү гарч ирлээ. Магад энэ хүн угсаа залгамжлах ханхүү байх. Тэр залуу боловч биднээс ах гэдэг нь харваас илт байх агаад тэрбээр гаднаа сувдан унжуургатай торон хувцас өмсжээ.

Угсаа залгамжлах ханхүү "Энд юу болоод байна вэ?" гэж асуулаа.

Ван Ибогын царай хүйт даан "Бид эхнэрийн минь бие муудаад түр амарсан юм." хэмээн хариулав. Юу эхнэр гэв үү? жүжиглэж байх шив. 

Угсаа залгамжлах ханхүү "Ойлголоо, бэр дүү биеэ сайн бодоорой." гэж хэлчихээд өөрийн жуузандаа буцан суулаа. Үүний дараачаар бид ч мөн жуузандаа суун цааш аян замдаа мордов.

-----------------------------------------------------------

Бид нэг өдөр, хагас шөнө тасралтгүй явсаар Чусон улсад ирэв. Энэ улс манай Чин улсаас тэс хөндлөн юм. Ард иргэдийн нь өмссөн зүүсэн хувцас, гоёл чимэглэл, үг хэллэг, дэг жаяг гээд бүгд их өвөрмөц байлаа. Шинэ орчин, шинэ газар бас шинэ хүмүүс миний хувьд үнэхээр амаргүй даваа.

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 9 vote, 1 сэтгэгдэлийн дараа.

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now