10. Ханхүүгийн их хатан

488 74 3
                                    

Үхэл гэдэг чинь их айхтар эд юм. Ингээд үхлээ хүлээн суух болсноосоо хойш их ч зүйл бодлоо. Гэхдээ бодлоо бодлоо гээд миний эмгэнэлт тавилан замхран одох ч биш дээ.

Ван Ибо "Гурван өдрийн дараа бага хатан болон их татвар ордонд нүүж ирэх болно. Чи миний их хатан тул тэдэнтэй ярилцаарай." гэв.

Би өөрийн цасан цагаан царайгаа илбээд гадаах ертөнцийн зүг ширтэн "За, чи санаагаа чилээх хэрэггүй." гэж хэллээ. 

Ван Ибо "Чамд хэцүү байгааг ойлгож байна. Эр нөхрөө бусадтай хуваалцах амаргүй зүйл шүү дээ. Гэхдээ чи битгий ингэтлээ гунигла. Би хэнтэй ч учирсан миний сэтгэл зөвхөн чиний төлөө л цохилно. Энэ үг минь үнэн юм шүү." 

Угаас хэн л урьд өмнө нь ганцаар харж явж, ганцаар хайрладаг байсан хүнээ бусадтай хуваалцахыг хүснэ гэж? Гэхдээ хатуу ч гэсэн энэ бол хорвоогийн жам. Хүн заримдаа үнэхээр үхсэн ч хийхийг хүсээгүй зүйлээ хийх хэрэгтэй болдог. 

Би инээгээд "Зүгээр дээ, чи л зүгээр бол надад юу ч байсан зүгээр." хэмээв. Хайр итгэлцэл дээр оршин тогтнодог. Тиймээс ч би түүнд итгэх болно. Дараа харамсах байсан ч одоо итгэх л хэрэгтэй.

-----------------------------------------------------------

-Бичээчийн талаас-

Уг өдрийн дараа гурав хоног  өнгөрлөө. Шинан ордны их өргөөнд Чусон улсын 7-р ханхүүгийн их хатан сэнтийдээ залран, нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан сууна. Удалгүй Пак бага хатан болон Цань их татвар нар орж ирлээ. Тэд ханхүүгийн их хатанд бөхийн мэндчилээд өөр өөрсдийн сэнтийдээ залрав. 

Ханхүүгийн их хатан "Та нар өнөөдөр ордонд нүүж ирж байгаа байхаа? Ирэх замдаа алжаав уу? Өнөөдөр би та хоёрт хамгийн түрүүнд өөрийн сайхан мэдээгээ дуулгахаар дуудуулсан юм." гэж хэллээ.

Цань их татвар зальт инээмсэглэл тодруулж "Бид зүгээр дээ. Таны сайхан мэдээ гэдэг чинь юу байдаг билээ?" хэмээв. Цань их татвар ухаантай боловч арга заль ихтэй хүн. Ирээдүйд ханхүүгийн их хатанд гай тарих нь гарцаагүй.

Ханхүүгийн их хатан "Би бээр хөл хүнд болсон. Даанч ойрд нэг л сонин бие чилээрхээд байсан юм." гэлээ.

Пак бага хатан "Их хатанд баяр хүргэе! Эсэн мэнд амаржих болтугай." хэмээн хэлэв. Пак бага хатны хувьд Пак сайдын ууган охин тул ухаалаг бөгөөд уужим сэтгэлтэй нэгэн. Тэр хэзээ ч бусдад хар буруу санаж байгаагүй гэвэл хэтэрхий дэгстүүлсэн болох ч тэр үнэхээр бусдад хар буруу санах хүн биш. Бага хатан, их татвар нар эсрэг тэсрэг хүмүүс. Харин ханхүүгийн их хатан бол тэднээс ч мөн бусад залуу охидоос ч тэс өөр хүн. Түүнтэй дүйцэх нэгэн энэ мянганд гарч ирэхгүй нь лавтай.

Ханхүүгийн их хатан "Том дүүд талархлаа. Би энэ талаар Ибод ч хэлээгүй байсан юм. Энэ уулзалтын дараа түүнд хэлэх болно." гэж хэллээ.

-----------------------------------------------------------

-Хэжиа гүнжийн талаас-

Хөл хүнд болсноо хоёр хоногийн өмнө мэдсэн ч албаар тэдний шар хорыг малтах гэж өнөөдөр хэлсэн юм. Удахгүй Ибо ирэх болно. Түүнд энэ талаар дуулгавал тэр баярлах нь лавтай.

Ван Ибо "Хэжиа, чамайг намайг дуудуулсан гэлээ. Юу болсон юм?" хэмээв.

Би "Ибо, би хөл хүнд болсон." гэх дөрвөн үгийг хэлэхэд л Ибогын царай гэрэлтээд ирлээ. Тэр маш их баярлаж, хөөрч байв. Аргагүй дээ миний хувьд анх удаа ээж болох гэж байгаа бол түүний хувьд анх удаа аав болох гэж байгаа шүү дээ. Одоо би арван долоотой, тэр арван естэй. Анх биднийг гэрлэх үед би арван зургаан настай, тэр минь арван наймтай байсан сан. Ийм эрт эцэг эх болно гэж хэн мэдэх билээ. Магадгүй энэ л бурхны зурсан хувь төөрөг байх.

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 9 vote, 3 сэтгэгдэлийн дараа.

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now