Bye

513 63 5
                                    

Хүн гэдэг амьтан бурхны хамгийн төгс бүтээл ч бас хамгийн том алдаа нь гэж би боддог. Учир нь хүн хэмээх төгс бүтээл нь түүний хийсэн бүх зүйлсийг устгаж байна шүү дээ. Хүн илүү сайхан амьдрахын тулд байгалийг сүйтгэдэг.

Төгс гэдэг зүйл байдаггүй нь, төгс гэдэг эргэн тойрон дахь дутуу дулимаг зүйлсээ барьж идсээр эцэстээ юу ч байхгүй болохоос сэргийлсэн хязгаар байх. Төгс зүйл байх ёсгүй. Хэрэв энэ зүйл гарч ирвэл бүгд үгүй болох учраас л тэр байх. Магадгүй би илүү удаан амьдравал бүхнийг сүйтгэх учир бурхан та намайг өөрийн хажууд авч буй байх тийм үү? Би тэр төгс бүтээл нь байжээ.

"Тэхёнаа" Би хэлэх агаад гүн хар бодлоосоо тасрав. Харин тэр миний үгэнд цочсон бололтой над руу хэсэг харж байгаад, миний ард эвэн тавьсан дэрийг засахаар гараа сунгав. Бие минь улам л муудаж орноосоо ч босох тэнхэлгүй болж байв.

"За" тэр хэлэх агаад одоо үүрийн гурав болж байгаа ч би унтаж чадахгүй байсан учир тэр хажууд минь хань болон сууж байв.

"Надад өгсөн амлалтаа санаж байна уу?" би хэлэх агаад надад хугацаа үлдээгүйг мэдэх аж. Хааяахан намайг ангуучлах тэр өвдөлт одоо цаг бүрт давтагдах боллоо. Энэ бүхэн намайг дотроос минь идсээр би үхэж байв. Хэдий гаднаа би зүгээр байх ч дотор хүн минь юу ч гүй сэмэрсэн даавуу мэт л болсон байх аж.

"Тийм ээ санаж байна" Тэр нойрмоглон хэлэх агаад нүдээ нухлах нь түүнийг унтах хүслийг харуулна.

"Тэгвэл хэзээ ч битгий мартаарай!" би хэлсээр нүдээ анив. Гэрт анир чимээгүй ноёлох ч миний хувьд тийм байсангүй. Учир нь миний чих одоо ч ялаа орсон аятай чанга дүнгэнэж байв.

"Ойлголоо" Тэхён хэлсээр бид үүнээс цааш юу ч ярилцаагүй юм. Удаа ч гүй зовхи хүндэрч би гүн нойронд автах аж.

Хэн ч юм мэдэхгүй нэгэн хоолой намайг алгуурхнаар дуудах аж. Энэ хоолой үргэлж надад сонсогддог. Тэр намайг өөртөө татсаар удалгүй түнэр харанхуйд авчирах аж. Удалгүй тал бүрээс минь тас хар гарнууд намайг урж тастан зулгаав. Би тэднээс зугтаахыг хүссэн ч хаана ч очсон үнэрч нохой мэт л даган намайг зовооно. Харин өнөөх хоолой хамаг биеийн шар үс босмоор хөхрөн инээх аж. 'Боль' гэж хэчнээн гуйсан ч улам илүү намайг зовоох энэ бүхнийг би зогсоож хүчрэхгүй нь. Урсаар, зулгаасаар эцэст нь надаас юу ч үлдэхгүй болох үед би нойрноосоо сэрнэ.

"ЖЭМИН" хэн нэгэн намайг чангаар сэгсчин дуудах ч би юу ч хийж чадахгүй байв. Түүнд хариу өгөхийг хүссэн ч миний ар нуруунаас хайрах мэт гүн хар ангал амыг минь дарсаар өөртөө татан чангаана. Түүнээс зугтах гэсэн ч, аман дээр байх түүний үл мэдэгдэх хар хэсгийг авч хаяхыг хичээсэн ч энэ улам томорч, хүзүү, цээж, биеийг минь бүрхэн авлаа. Намайг бүрэн уусган авсаар би тэр нэгэн авралын элчийн хоолойг сонсохоо байв.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now