Maybe I love...

612 55 8
                                    

Толгойд минь аймшигтай ѳвдѳлтүүд автомат шүршигчээр буудаж буй мэт л орж ирэн би хүчтэй нүдээ нээхдээ орилж орхив.

"Аххх би хэр ихийг хэрэглэсэн болоод толгой минь ийм хѳгийн бас аймшигтай ѳвдѳѳд байгаа юм бэ?" гэсээр толгойгоо барин үгүй ээ үсээ зулгаан эвхрэлдэж байв.

"ЮУ БОЛСОН БЭ?" гэнэт л ѳрѳѳний хаалга нээгдэн нэгэн хүн орж ирэв. Би түүнийг харахгүй байгаагаас хойш тэр миний таамаглалаар Тэхён байх. Учир нь ДОБ-н нѳлѳѳгѳѳр миний нүд бүрэлзээд байна.

"Зүгээр ээ юу ч болоогүй. Зүгээр л надад багахан сүү эсвэл ус ѳгѳхгүй юу!" би түүнтэй аль болох тайван бас боловсон харьцах гэж хичээж байна.

Ѳѳ бурхан минь гэж би боловсон занг зѳвхѳн залуус л гаргаж ёстой гэж боддог. Харин охид үргэлж эрх дураараа, дээрэнгүй байх ёстой. Хэрвээ чи үүнийг давж тэсч чадахгүй бол сүмд очиж нѳгѳѳ ханийн тэнгэр гээч зүйлийг нь дуудуулах хэрэгтэй.

"Ойлголоо" тэр цааш явах нь түүний том том алхааны дуугаар сонсогдож мѳн буцан ирж байв. Гайхалтай би ДОБ татсаны хүчээр үнэхээр гайхалтай сонсдог болчихож.

"Май үүнийг уу. Зѳгийн балтай сүү чамайг арай дээрдүүлнэ гэж бодож байна" тэр над руу сунгаж байх шиг байна. Гэвч миний гар салгалаад байгаа учраас сүүг авч чадахгүй ѳѳр зүг рүү харж байна.

"Авахгүй юм уу?" тэр залхсан бололтой.

"Уучлаарай. Чи орны хажууд тавьчихаа. Би тэгж байгаад ууна" Би арай гэрэлтэй байгаа газар луу харлаа. Миний бодлоор тэнд цонх байгаа байх.

"Ойлголоо. Ѳнѳѳдѳр гадаа бүүдгэр байх чинь" тэр яагаад гэнэт сэдэв ѳѳрчлѳв? Миний хараа одоо ч тогтворжоогүй байгаа болохоор би түүний амыг дагуулахаас ѳѳр арга алга. Бурхан минь гэж. Би худал хэлэхийг үзэн яддаг. Гэхдээ үүнийг би хийхээс ѳѳр аргагүй.

"Аа тийм ээ. Бүүдгэр байна" Би ч худалч шүү. Нүдээ ганц ч цавчихгүй байж, худал хэлж чаддаг. Магадгүй би худалчуудын тэмцээнд орж болох байх. Тэд надад грампри ѳгнѳ гэж бодож байна. 'Дэлхийн шилдэг худалч' энэ цол надад гайхалтай зохино гэж бодож байна.

"Жэмин надад худал хэлэх хэрэггүй. Чиний гар одоо ч салгалаад байна. Бас чи харахгүй байна" Юу? Гэхдээ яаж? Би түүнд гараа харуулахгүйн тулд ардаа нууц, бас түүний амыг дагуулан өнөөдрйн цаг агаарыг хэлсэн шүү дээ. Хэрэв тэр надад худал хэлээгүй л бол би баригдах ёсгүй байсан.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now