Meeting

376 47 1
                                    

Хэдийн өвөл болсон тул орчлон хорвоо цагаан өнгөнд автагджээ. Эмнэлэгээс гарсан тэр өдрөөс хойш хэдийн сар өнгөрлөө. Бие минь ч гайгүй дээрдэж байв. Гэсэн ч хааяа хэлэх гэж байсан зүйлээ мартаж, эсвэл хийх гэж байсан үйлдэлээ умартан таг гацдаг тул бие минь сайжирсан гэх үү, дордсрн гэх үү гэдгийг хэлж мэдэхгүй нь.

"Өглөөний мэнд" кофе чанан зогсоход Тэхён гал тогоонд орж ирэх хөлийн дуу сонстсоор би арагш харахад тэр ийн хэллээ. Тэхён ихэнхдээ гэртээ байж намайг асарна, хааяа даа гарч хоол хүнсээ цуглуулна, заримдаа зүгээр л шалтгаангүйгээр гараад явчихдаг. Магадгүй тэр зүрхэнд нь орших тэр нэгэнтэйгээ уулздаг байх л даа. Би үүнд эмзэглэж эсвэл тунихгүй ээ. Анхнаасаа минийх биш байсан зүйлийг яалтай.

Саяхнаас би хүрээлэн буй юмстай эвлэрээд байгаа. Чиээмгүйхэн бүхнийг эргэцүүлэн бодож хааяа даа энэ бүхэнд үү, өөртөө юу аль эсвэл орчлон хорвоод уу гэдгээ мэдэхгүй нулимс унагана. Би хэзээ ч байгаагүй амар амгаланг мэдрэх гэж буй мэт л удаанаар өдөр ирэх тусам тайван амгалан болж байлаа. Энэ ч дээр биз.

"Өглөөний мэнд" би хэлсээр анаж байсан кофе руугаа буцан харсаар чанасан кофегоо аягалахаар зэхэв.

Кофены энэ тансаг үнэрийг юутай ч зүйрлэшгүй. Хамрын самсаад хүрэх төдийд л бүхий л эд эс минь нойрноосоо сэргэх мэт болох юм. Энэ гайхалтай сэтгэл гижигдэм үнэрийг өөрийн болгохын тулд юу ч хийсэн чадах мэт санагдана. Хэрэв хэн нэгэн надаас амьдралын утга учрыг асуувал би чанга дуугаар 'Кофе' хэмээн хэлнэ.

"Сайхан үнэртэж байна. Надад ч бас хийгээд өгөөч" Тэхён ийн хэлэх агаад сандал татан ширээнд суух нь сонсогдов. Бидний харилцаа хосуудын хэмжээнд хүртлээ дотносоогүй ч, найзын хэмжээнд хангалттай дотно болсон юм. 

"Ойлголоо. Ингэхэд өнөөдөр чамд ямар нэг ажил байгаа юу?" Би хэлсээр өнөөдрийг төлөвлөх аж. Миний хувьд энэ өдөр ойрын хугацаан дахь хамгийн чухал өдөр болоод байна. Учир нь би Тэхёны хайртай бүсгүйтээ уулзах юм л даа. Би түүний нэрийг, насыг, хэрхэн харагддагийг гээд би түүний талаар юу ч мэдэхгүй ч уулзах болно оо. Үүнд Тэхён надад туслах болно. Үнэндээ яг ч шууд утгаар нь биш л дээ. Би зүгээр л түүний утаснаас тэр бүсгүйн дугаарыг аваад залган өнөөдрийн уулзалтыг төлөвлөх юм. Тиймээс энэ яг ч туслах болчихгүй.

"Үгүй ээ. Яасан?" Тэхён хэлэх агаад би түүний өмнө аягатай кофег нь тавиад, өөдөөс нь харан суув.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now