Marry

774 68 4
                                    

Жэлфии

"Хадагтай Хан Жэмин та ноён Ким Тэхёны гэргий болж, түүнийг ямар ч өвчтэй, зовлонтой үед нь дэргэд нь байж, насан туршдаа хайрлан хамгаалах аа андгайлж байна уу?" номлогч хэлсээр би эргэлзэх аж.

Яагаад? Яагаад заавал би түүнтэй гэрлэх ёстой гэж? Яг одоо энд зогсох ёстой хүн танхимын ард нулимсандаа хутгалдан хайртай залуугийнхаа хурим дээр сууж байна.

Түүний оронд би л тэнд байх ёстой байтал яагаад энд зогсож байгаа юм бэ?

Гэхдээ зүгээр дээ, чи удахгүй түүнтэй хамт ингээд зогсож байх болно. Тохиролцооны дагуу...

Өнгөрсөнд

"Өнөөдөр хамтдаа Ким захирлын гэр бүлтэй уулзаж хуримын товоо зарлах болно. Тиймээс аятайхан хувцаслаарай!" гэсээр аав өрөөнд минь өөрийн түрэмгий зан, харанхуй гэрлэн бүрхүүлээ цацруулсаар орж ирэн ийн хэлээд гарав.

Би өөрийнхөө өрөөнд хүн оруулахыг үзэн яддаг. Энэ бол миний хаант улс. Энд ямар нэг эзлэн түрэмгийлэгч эсвэл танихгүй нэгэн нэвтэрч болохгүй. Хаант улсад минь бяцхан чихмэл иргэд бас тоглоомон цэргүүд байгаа би тэднийг аюулд оруулахыг хүсэхгүй байна. Тиймээс л өөрийн өрөөгөө маш том олон цоожтой хамгаалалттай хаалгаар хамгаалдаг юм. Энэ намайг ихэнх үед хамгаалдаг ч, зарим хөгийн өдрүүдэд чаддаггүй юм.

Харин өнөө өглөө эцэг гэх аймшигтай эзлэн түрэмгийлэгч миний чихмэл болон бяцхан цэрэг тоглоомуудыг айлгаад хаячихлаа.

Би тэднийг тайвшруулж бас аргадаж чадахгүй. Учир нь би аймшигтай нойрмог байна. Мөн өнөөдөр би уулзалттай.

Арай гэж л усанд орлоо. Би норохыг үзэн яддаг. Ер нь надад хүрдэг, надтай хамааралтай бараг бүх зүйлсийг үзэн яддаг. Би бараг гэсэн. Үнэндээ энд ганц л зүйл орохгүй. Тэр нь У Сэхүн. Тэр бол миний тавтайгаасаа хойш хайрлаж буй анхны хайр минь. Охин бүрийн анхны хайр, анхны үнэсэлт нь аавынх болдог бол харин минийх У Сэхүнд л очсон юм. Учир нь аав минь намайг төрснөөс хойш төрсөн өдрүүдээр минь болон миний хэрэг гарсан үед л надтай харьцдаг байсан. Бусад үед тэрээр өөрийн ажил болон мөнгөтэйгөө л харьцдаг. Ээж ч мөн адил.

Харин ах минь надад анхаарал хандуулахыг хичээдэг байсан ч тэр эцэг эхийн минь хөгийн их шахалтаас болж унтах ч завгүй, хамраасаа цус гартал хичээл хийдэг байсан юм. Тиймээс л У Сэхүн гэх хөвгүүн анхны бүхний минь эзэн юм даа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now