Special chapter

711 71 9
                                    

Байдаг л нэг өвлийн цас бударсан өдөр байлаа. Энэ бусдын хувьд зүгээр л нэг өдөр байж болох ч Тэхёны хувьд баяр гуниг хосолсон тийм л өдөр байсан юм. Өнөөдөр бол Жэминий төрсөн өдөр бас түүний эхнэр төрөх өдөр.

Жэмин хорвоог орхиод хэдийн гурван жил болжээ. Амьдрал урьдын хэвээр үргэлжлэх ч, зарим нэгнийх нь хувьд тийм биш байлаа. Эрхэм нэгнээ алдах мөчид зүрхэнд хурах тэр харуусал одоо ч байсаар хааяахан түүнийг санахдаа нулимс унагана. Өнөөдөр ч бас тэдгээр хүмүүс Жэминийг дурсаж байлаа. Учир нь өнөөдөр түүний төрсөн өдөр. 

~~Өнгөрсөнд~~

"Жэмин яасан?" Жэхёг асуусаар Тэхён сэгсчих нь холгүй байв. 

"Тэр... тэр" Тэхён доош харсаар тэр юу ч хэлж чадахгүй байлаа. Ийм нөхцөлд тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй шүү дээ. Тэр ийм нөхцөлд орж байгаагүй.

"Хадагтай Ким үүрийн 6 цаг 49-н минутад өнгөрсөн." Согжин ийн хэлсээр түүний царай хувхай цайсан байв. Тэр өөрийн гараар хайртай бүсгүйнхээ нүүрийг цагаан даавуугаар таглаж амь үрэгтсэн гэдгийг баталсан шүү дээ. Үүнийг хийхдээ тэр уйлж байсан юм. Хэдий түүний нүднээс нулимс гараагүй ч, түүний зүрх цусаар уйлж байсан юм. 

"Согжинаа үгүй биз дээ. Тэр минь, миний бяцхан дүү минь яваагүй биз дээ. Тэр одоо инээгээд намайг хүлээж байгаа биз дээ. НАДАД ХЭЛЭЭЧ ДЭЭ. ТЭР АМЬД ГЭЭД НАДАД ХЭЛ Л ДЭЭ." Жэхёг түүнийг сэгсэрсээр тэр уйлах аж. Түүний дүү Жэхёгийн хувьд нар байсан. Бүхнийг халуун элчээрээ дуулаацуулж чадах тийм л нар байсан. 

"Жэхёгаа одоо болно." Нэг бүсгүй түүний гараас барин тайвшруулах мэт ийн хэллээ. 

"Чэринаа надад хэлээд өгөөч! Миний дүү үхээгүй гээд хэлээд өг л дөө. Гуйя!" Жэхёг Чэрин гэгч эмэгтэйгээс зуурсаар доош суун уйлахдаа ийн хэллээ.

"Жэхёгаа бүх зүйл сайхан болно оо. Бүх зүйл зүгээр болно!" Чэрин хэлсээр доош суун түүнийг тэврэхэд Жэхёг уйлсаар зөрүүлэн Чэринийг тэврэв.

"Сайн байцгаана уу?" Бүдүүн хийгээд баргил хоолой гарсаар бүгд тэр зүг рүү анхаарлаа хандуулав.

"Та бүхэнд өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх. Би бол хадагтай Ким-н хуулийн зөвлөх." Хар хослол өмсөж үсээ гелдсэн өндөр залуу хэлсээр бөхийв.

"Энд ямар хэргээр ирээв?" Тэхён асуух агаад түүний нүд хэдийн бүлцийн хавджээ.

"Хадагтай Кимтэй уулзахаар ирсэн ч та бүхний яриаг санаандгүй сонсчихлоо. Тэгэхээр хадагтай Ким гэрээслэл үлдээсэн бөгөөд долоо хоногийн өмнө надтай холбогдохдоо өнөөдөр эмнэлэгт ирээрэй гэж хэлсэн юм. Түүний гэрээслэл өөрийн эрүүл эд эрхтэнийг донор болгох заалт байгаа учир донорын хүсэлтийг эмнэлэгт өгөхөөр ирлээ." Хэмээсээр тэр гартаа барьсан цүнхээсээ нэгэн цаас гарган ирэв.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα