I'm sorry

450 49 3
                                    

"Сайн байцгаана уу? Манай компани сүүлийн үед маш их асуудалтай байгааг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэх биз ээ. Тиймээс бид энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд чадах чинээгээрээ ажиллан нэгэн арга замыг олсон байгаа" Тэхён хэсэг хүмүүс рүү харан буцан яриандаа оров.

Тэр яг одоо маш их айж байлаа. Гэр бүлийнх нь хэдэн үеэрээ босгосон энэ өндөрлөгийг тэр нураах вий гэх айдас нь түүний зүрх зоргийг мохоож байв. Тэр үргэлжлүүлэн ярих эсэхдээ эргэлзэх аж. Тэр яриагаа үрглжлүүлэхэд түүнд юу тохиолдох бол? Ямар хариу ирэх бол?

Түүнийг буцан яриандаа ороход тусалсан зүйл бол хажууд нь зогсох түүний эхнэр байв. Түүний хэлсэн бяцхан үг л мохсон зоригийг нь буцан хурцалж байсан юм.

~~Өнгөрсөнд~~

"Тэхёнаа гарахгүй юм уу? Хүмүүс чамайг хүлээгээд байна" Жэмин хэлсээр түүний мөөн дээр гараа тавив.

"Б-Би чадахгүй нь ээ" Түүний нүд эргэлдэн хаа сайгүй тэнүүчлэнэ. Үүнийг харсан Жэмин инээмсэглэсээр

"Тэхёнаа над руу хар!" Тэр хэлэх бөгөөд түүний инээмсэглэл дэндүү ялдам байв. Хэрэв өөр нэгэн тэднийг харж байсан бол энэ л инээмсэглэлийг өөртөө авахыг шунан, дурлан хүсэх тийм л инээмсэглэл.

"Би--" энэ удаад ч бас Тэхён юм хэлж чадалгүй ээрч муурах аж. Энэ бол түүний анхны мэдэгдэл. Тэр анх удаа л олны өмнө гарч хүмүүст зориулан үг хэлэх гэж байна. Өмнө тэр үргэлж л аавынхаа ард зогсон түүний биширдэг байсан бол одоо тэр түүний байранд зогсох цаг иржээ.

"Зүгээр л над руу хар!" Жэмин хэлсээр багахан мөнөөс нь базав. Энэ түүний анхааруулга байсан бөгөөд үүнийг хүлээн авсан Тэхён эцэст нь түүн рүү харлаа.

"Чи чадах болно оо! Чи үүнийг өмнө хийж байгаагүй байж болох ч харж байсан. Энэ зүгээр л дунд сургуульд тавьдг бяцхан илтгэл л гэсэн үг. Тиймээс чи сайн байх болно. Бас би чиний ард байх болохоор зүгээр л хэлэх гэсэн зүйлээ бүгдийг нь гарга!" Жэмин хэлээд ахин нэг удаа дулаахан инээмсэглэв.

"Ойлголоо" түүний үгэнд бага ч болов урам орсон Тэхён түүнийг дагуулсаар компаний өмнө байрлуулсан индэр дээр очихоор явав.

Түүний хэлнийг санахдаа Тэхён багахан эргэж харав. Харин Жэмин энэ үед цугласан түмэн олон руу нүд цавчилгүй харж байлаа.

"Тэр арга зам бол үйлдвэрийн ажилчдыг илүү бага цагаар ажиллуулах юм. Хэрэв тэгвэл хүмүүсийн эрүүл мэндээрээ хохирох нь бага. Миний хэлэх зүйл ингээд дууслаа. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаасай хэмээн хүсэж байна" Тэхён хэлсээр индэрийн хажууд гарахаар зэхэхэд цаанаас хүмүүсийн уцаарласан дуу гарав.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now