Сайн уу? Би тэгэхээр нөгөө... та нарын хэлдэгээр Хүсэл Биелүүлэгч. Би хүний хүслийг бодит болгож чадна. Чиний юу хүсэх нь надад хамаагүй би биелүүлнэ. ГЭХДЭЭ... ⚠️БИ ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭГЧ БОЛОХООС ХҮСЛИЙГ ЧИНЬ УДИРДАЖ, ЭСВЭЛ ХҮСЭЛ БИЕЛСЭНИЙ ДАРААХ ҮР ДАГАВРЫГ БУЦААЖ ЧАДАХГҮЙ!!!⚠️ Хүсэл чинь дараа нь Хяслан болохоос өмнө сайн бодоорой. Магадгүй дараа нь би таны хүслийг ч биелүүлэх юм билэв үү? Тиймээс би та бүхэнд сургамж болгох үүднээс хүмүүсийн хүсэл гэж бодсон зүйл нь дараа нь хяслан болсон бяцхан түүхүүдийг хуваалцахаар шийдлээ. Тухлан сууж таалан соёрхоно уу.