Call me teacher. Completed

By KeikoChun

57.3K 5.8K 484

Ду Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш. 2020/09/14 2021/04/24 More

1. Тэр
2. Анх удаа
3. Ууртай багш
4.Ёс суртахуун
5. Шийтгэл
6.Дурлал
7. Түүний бодол
8. Хүлээ
9.Мэдрэмж
10. Үерхэцгээе
11.+Дур+
12. Гайхамшиг
13. Болзоо
14. Чин сэтгэл
15.Ажлаа эсвэл намайг
16. Хаягдчихаж
17. Ярилцъя
19. Тогооч хүргэн
20. Шинэ багш
21. Бохир тоглоом
22. Хичээл тарах болно
23. Тав тух
24. Сүй тавь
25. Эвлүүлдэг тоглоом
26. Эмэгтэй хүн
27. Салцгаая
28. Урагшаа алхая. Түүнгүйгээр
29. Төгсгөл бас эхлэл
|30| Эхлэл

18. Ээж

1.5K 168 20
By KeikoChun

Хорвоогийн бүх татах хүч нөлөөллөө өгөхөө болих мэт санагдана. Саяхан арьс махыг минь нэвтлэх мэт салхилж байсан салхи огцом зогсож, газрыг цагаан өнгөөр будаж байсан цас бууж байсан газартаа зогсох мэт санагдана.

"Уучлаарай"

Хорвоогийн таталцлын хуулиар дэлхий эргэнэ.

Хоосон наминчлалт үгс дээр амьдрал эргэнэ.

Хүний үгийг гүйцэт сонсож бай гэдэг үгийг багаас минь сургасан ч гэсэн сая яагаад зүгээр л түүнийг сонсож чадаагүй юм бол?

"Яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Миний буруу байхад" түүнд нуруугаа харуулсан чигтээ ийн хэлэх үед хариу ирсэнгүй. Харин наашаа алхах хөлийн чимээ сонсогдоно. Түүнийг хүлээх мөчид яг л цаг хугацаа зогссон мэт, аль эсвэл бүх зүйлс удаашрах мэт тийм урт хугацаа мэт санагдана.

Нуруунд минь дулаан элч мэдрэгдэх үед түүнгүй өнгөрөөсөн хэдхэн хоногт хэчнээн их санасан гэдгээ мэдрэх шиг болов. Түүнийг зүгээр л анхны хайр гэж сэтгэлдээ түгжээд үлдээе гэж бодсон ч чадахгүй юм шиг байна.

Түүнийг харах мөчид зүрх хүчтэй цохилж, хүрэлцэх мэдрэмж минь гал асаах мэт болж байхад лав түүнийг үлдээж чадахгүй байх.

Түүнрүү эргэж хараад нуугдаж болох хамгийн баттай газар болох түүний цээжинд наалдлаа. Тэр хамраараа гүнзгийг амьсгаа аваад хацраа толгойд минь наах үед л түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ухаарах шиг.

"Санасан" тэр ийн хэлээд тэврэлтээ улам чангаруулах бол би түүнийг хэзээ ч тавихгүй гэх шиг чангаар тэврээд түүний үнэрийг биеийнхээ эд эс бүхэнд зөөвөрлөлөө.

"Аргагүй бяцхан охин юм даа." тэр бага зэрэг инээмсэглэн ийн хэлэх үед дотор минь уужирч байсан ч бага зэрэг эрхлээд амжлаа.

"Бяцхан биш шүү" цээжрүү нь зөөлхөн цохьсонд тэр худлаа баашлан "Мөрөөр татсан жаахан хэрнээ бяцхан гэхээр уурлана" гээд доош үл ялиг тонгойгоод духан дээр минь зөөлхөн үнслээ.

"Байхгүй хойгуур азны юм гээд хичээлээ хийгээгүй л биз" тэр намайг энгэртээ тэврэн хоёр тийш найгасаар ийн асуух үед би хэнэггүй гэгч нь "Баян найз залуутай байж яах гэж хичээл хийнэ гэж" гээд жуумалзаад амжив.

Харин тэр уруулаа зүрхэн хэлбэртэй болгон инээмсэглээд толгой сэгсрэх аж.

__________

Гэрт ирээд давтлага хийх гэж яарсангүй. Тэр надад хоол хийж өгөхөөр болсон болохоор манай гал тогоонд будлин зогсоно.

"Хэсонаа би танай гэрийн хаана юу байдгийг мэдэхгүй болохоор чи надад туславал зүгээр юм шиг санагдлаа" тэр хамар дээр нь тогтож ядах нүдний шилээ долоовор хуруугаараа хөнгөхөн түлхээд ширээн дээр бэлдэж тавьсан ногоонуудруугаа анхааралтай харах аж.

Би түүнийг нүд салгалгүй ширтээд сууж байгаад сандлаасаа босоод түүний зүг алхав. Тэр одоо ч ширээн дээрх зүйлрүү нухацтай харж байлаа.

Би түүнийг араас тэврээд "Яг ингээд хамт хоол хийе" гэж хэлээд гэдсийг нь зөөлхөн иллээ. Илж байгаад ямар нэг зүйл мэдрээд би хөмсгөө нухацтай гэгч нь зангидлаа.

"Энэ булчин уу?" түүний цамцыг дээш сөхөөд хатуу зургаан булчинг хуруугаараа хатгаад ийн хэлсэнд түүний нүүр улайж цамцаа доошлуулахыг завдана.

"Юу вэ? Номыг хавтсаар нь бүү дүгнэ гэдэг үнэн юм гээч. Ду Кёнсүг хувцастай байхад нь дүгнэж болохгүй бололтой." би түүнийг цаашлуулсаар хацрыг нь бараг алим шиг улайлгаж орхисон байлаа.

Түүний цамцыг сөхсөн чигтээ булчин дээгүүр нь гараа гүйлгэж байтал гэнэт ээжийн дуу хойно гарлаа. "Багштайгаа яагаад ийм зохисгүй харьцаад байгаа юм Хэсон аа?"

Ээжийг хараад бараг шүлсэндээ хахах шахав. Харин Кёнсү зогсож байсан байрандаа таг гацаад бид хоёрыг ээлжлэн харна.

Бурхан минь яагаад заавал ийм байдалтай баригдах ёстой гэж?


_____________

A/N: road to 400💫

Continue Reading

You'll Also Like

39.6K 3K 21
Байрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?
585K 31.3K 20
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...
6.7K 561 8
" Намайг дуудаач гүнж минь?! " " Тэхён~аа " " Тиймээ. Миний охины хоолой үнэхээр үзэсгэлэнтэй юм. " Badboy × Goodgirl
49.3K 3.8K 40
ვივიანი ერთი "უბრალო" გოგონაა, რომელსაც "გაუმართლა" და მსოფლიოში ერთ-ერთ ცნობილ კეიპოპ ჯგუფთან მუშაობის საშუალება მიეცა. ეს ჯგუფი კი BTS-ია BTS-ის რე...