Call me teacher. Completed

By KeikoChun

57.3K 5.8K 484

Ду Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш. 2020/09/14 2021/04/24 More

1. Тэр
2. Анх удаа
3. Ууртай багш
4.Ёс суртахуун
5. Шийтгэл
6.Дурлал
7. Түүний бодол
8. Хүлээ
9.Мэдрэмж
10. Үерхэцгээе
11.+Дур+
12. Гайхамшиг
13. Болзоо
14. Чин сэтгэл
15.Ажлаа эсвэл намайг
16. Хаягдчихаж
18. Ээж
19. Тогооч хүргэн
20. Шинэ багш
21. Бохир тоглоом
22. Хичээл тарах болно
23. Тав тух
24. Сүй тавь
25. Эвлүүлдэг тоглоом
26. Эмэгтэй хүн
27. Салцгаая
28. Урагшаа алхая. Түүнгүйгээр
29. Төгсгөл бас эхлэл
|30| Эхлэл

17. Ярилцъя

1.5K 167 9
By KeikoChun

Мандсан нар нь хүртэл ямар ч элчгүй бас өмнө болж байгаагүй тийм хүйтэн өдөр болж байв. Цаг агаар нь хүртэл ийм байгааг юм чинь тийм ч сайхан өдөр болохгүй нь ээ.

Сургуулийн зүг итгэлгүй алхаж байхдаа түүний тухай бодож орхив. Бодох төдийд нулимс минь урсаж, хөл минь хөдөлж чадахгүй тэр чигтээ зогслоо.

Тэр надад хайртай байсан болов уу? Үгүй ээ. Ядаж надтай байхдаа тэр эмэгтэйгээ боддоггүй байсан болов уу? Тийм л бол болоо.

Ийн бодол болон зогсож байгаад сургууль дээрээ очив. Урьдын адил өсвөр насны тэнэглэл дүүрэн газар. Хаа таарсан газраа нялуурах хосууд, бөөгнөрч зогсоод дараагийн байгаа онилдог сагсны шигшээгийн хөвгүүд, нүүрээ будах охид, хичээлдээ бэлдэх номын хэнээтэн нар бас дээрэлхүүлж доромжлуулах нэгэн.

Түүний зүг өрөвдөнгүй харж байгаад гэнэт өөрийнхөө зовлонг яая гэж байж түүнийг өрөвдөөд байх сэтгэл гаргахыг хүссэнгүй.

Хичээлийн цаг өнгөрсөөр. Би бодолдоо дарагдан суудалдаа хадагдсан мэт суусаар. Нэг мэдэхэд л хичээл тарах цаг болчихжээ.

Толгой гудайн алхаж явахад урд минь хэн нэгэн хөндөлсөөд зогслоо. Хүрэмнийх нь үзүүр нүдэнд харагдах үед сагсны шигшээгийн Ким Тэхён гэдгийг тааж ядах зүйл байсангүй.

"Хэсон. Өнөөдөр завтай юу?" бусад охин байсан бол энэ үг бараг тэнгэрт нисгэх байх. Гэвч би Ду Кёнсү гэгчээс болж үхэлтэй нүүр тулахад ч бэлэн байна. Харин түүний хувьд тэр бол тоглогч бас миний хамгийн дургүй хүмүүсийн нэг.

"Уучлаарай завтай байсан ч чамтай цагаа өнгөрөөсөн дор амиа хорлосон нь дээр. Тэгээд ч би өсвөр насны бандиас илүү халуухан багш нар сонирхдог л доо. Хэрвээ мөрийцсөн бол уучлаарай чи хожигдчих шиг боллоо." сүүлийн өгүүлбэрээ хэлэхдээ биднийг ажиглаад зогсох түүний найзууд руу заагаад хажуугаар нь зөрөн гарлаа.

Тэдэнтэй ороолцолдох бол жинхэнэ өөрийнхөө гараар амиа хөнөөж байгаатай адил зүйл. Учир нь тэд хар тамхичид, охидоор тоглогч бас хэтэрхий том ар талтай хүмүүс.

Тэднийг бодож толгой сэгсэрчихээд сургуулиас гартал танил хүрэм нүдэнд минь туслаа. Гайхсандаа өнөөх зүг рүү лавшруулан харвал миний хамгийн их зугтахыг хүсэхийн хажуугаар энгэрт нь тэврүүлэхийг хүсч буй хүн зогсож байв.

Хэдий баярлаж байсан ч түүн рүү гүйгээд очиж чадсангүй. Зүгээр л байгаа зүгрүү нь алхах аж. Тэр урьдын адил тайван төрхтэй зогсож байх агаад хажуугаар нь зөрсөн охид эргэж хараад царайлаг гэдгийг нь гайхан магтаж байлаа.

Түүний зүг итгэлгүй алхаж очоод "Юу хийж байгаа юм?" гэж аль болох тайван асуув. Харин тэр гуйх мэт харцаар хараад "Хэсон ярилцмаар байна. Болох уу?" гэж асуун гарнаас минь атгалаа.

Түүний гар байтугай амьсгал нь мэдрэгдэх үед гомдож байсан гомдол минь тайлагдахаа шахав. Гэвч би өгүүлэмжгүй харцаар түүн рүү хараад "Хүүхдүүд хараад байна өөр газарт ярилцъя" гэж хэлээд түүний машины зүг алхлаа.

Бид хамтдаа сургуулиас холгүйхэн орших голын эрэг дээр ирсэн байх ба аль түрүүг авсан кофендоо уруулаа ч хүргэлгүй машинд сууж байлаа. Машинд үнэхээр давчуу байсан болохоор түүнрүү харалгүйгээр "гадаа ярилцаж болох уу?" гэж хэлээд буучихсан юм. Түүнээс асуусан хэрнээ хариултыг нь сонсолгүй буучихлаа. Үнэхээр тэнэг юм.

Машинаас буухад өвлийн хүйтэн салхи хацрыг минь хайрах мэт салхилж байв. Гэсэн хэдий ч би тэвчээр заан түүнийг гарч ирэхийг хүлээнэ. Тэр ч тийм их удсангүй.

"Өчигдөр чиний харсан хүн чинь.." түүний яриаг таслаад би тэвчиж байсан бүх үгсээ хэлж орхив.

"Тайлбараа дараа нь тавь. Энд би эхлэж ярих болно. Яагаад гурван хоног давтлага өгөөгүй юм. Яагаад зурвас бичихгүй, залгахгүй байсан юм? Би үнэхээр тоглоом чинь байсан юм уу?" би хүчтэй байхыг хичээсэн ч нулимс минь урсчих нь тэр.

"Үгүй Хэсон чи буруу..." түүний яриаг таслаж байгаадаа өөрийгөө үзэн ядах ч гомдол минь намайг ийм болгож орхив.

"Та үргэлж надад хүйтэн ханддаг. Үерхдэг байж гадуур болзоод явж болохгүй. Хамт байх хугацаандаа үргэлж хичээл хийж таньд эрхэлмээр байхад та үргэлж намайг загнаж өөрөөсөө түлхдэг. Та надад хайргүй болохоор тэгдэг. Би тантай үерхэж эхэлснээсээ хойш нэг л удаа болзоонд явж тэрнээсээ хойш таны биед хамаагүй хүрж ч чаддаггүй. Та намайг үнсэхээс ч зайлсхийдэг. Би тийм муухай юм уу? Надаас муухай үнэр үнэртдэг юм уу?"

"Хэсон тийм бишээ"

"Та давтлага дуусаад л шууд яваад өгдөг би таниас гуйж байж л хамт байдаг. Тийм байхад яаж таныг надад сайн гэж бодох юм? Та хэзээ хамгийн сүүлд намайг үнссэн гэдгээ мэдэж байна уу? Бид анхнаасаа л ийм хүйтэн хөндий байсан. Яг л болох ёсгүй зүйл болж байгаа юм шиг байдаг байсан. Гэхдээ яагаад тийм байсныг би өчигдөр харсан шүү дээ. Та анхнаасаа надад хайртай байгаагүй. Тийм болохоор таньд улам их хайртай болж сохрохоосоо өмнө салцгаая. Таны сэтгэлд өөр хүнд оршиж байхад би яаж ч хичээгээд би таныг өөрийн болгож чадахгүй шүү дээ."

Хэсон өөрийн хэлэх гэсэн үгээ хэлж дуусаад шууд л түүнийг хаяад алхаж эхэллээ. Ард үлдсэн залуу өрөвдөлтэй нь аргагүй түүний хойноос харсаар хоцорно. Дотно үг хэлж чадахгүй ч сэтгэлдээ үргэлж шивнэдэг түүний сэтгэлийг орхин одох охин даанч ойлгосонгүй.


"Миний төрсөн дүү байсан юм шүү" Ду Кёнсү шивнэн хэлсэн ч Хэсон энэ үгийг сонсож амжсан юм. Тэр хэсэг ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Явж байсан газартаа таг гацан зогсжээ.

__________
Энэ өгүүллэгтээ Thirtheen reasons why Лисаг амиа хорлохоос өмнө үе бичигдэж байгаа шүү. Юун Ким Тэхён болоод явчваа гэж бодож байвал Thirtheen reasons why уншаарай❤️ Энэ өгүүллэгийн нэг дүр түүн дээр бичигдэх болохоор. Хэсон маань Лисагийн сургууль байсан бөгөөд Лисад хэцүү байгааг мэдсэн ч тоохгүй өнгөрч байгаа scene энэ хэсэгт бичигдлээ.

A/N:Hunii ug duustal ni sonsoj suraarai☺️
Follow tovchin deer darj bicheechee demjeerei❤️

Continue Reading

You'll Also Like

25K 1K 5
Completed. Jenlisa Fanfic It's a Jennie and Lisa Christmas(ish) short and simple story. Please Enjoy. Advent Special © 2019 by Craz_Kratato
28.1K 1.1K 11
БТС-н гишүүн тус бүр дээр зохиосон one shots. Бүгд өөр өөр үйл явдлыг агуулна. Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болн...
247K 6.9K 25
[[Disclaimer: I do not own Kuroko no Basuke or its characters. I only own my OC. Credit goes to Fujimaki Tadatoshi. Credits to @Akemi_Akashi for the...
92.4K 3.8K 19
Анхаар!!!! + өгүүллэг учир ёс бусын хэллэг зрг зүйлс орсн бгаа. Зза хлх ёстойгоо хлчлээ тгд би та нрт сануулсн өөрсдөө уншисн шүү?