"A Bloody Fairy Tale" ||KTH

By VanTe_CAFE

7.1K 894 53

Эрт урьдын цагт... ... Үнсгэлжин хараа булаам гоёмсог болор шаахайг углах үед төгс таарах аж. Ингээд тэр мөрө... More

Intro
1. Once upon a time
3. Минмин
4. Цэнгүүн
5. Бүжиг
6. Хатан хаан
7. Болор шаахай
8. Үл үзэгдэх хана
9. Үнэн
10. Хар дарсан зүүд
11. Хайр ба үзэн ядалт

2. Хан Сумин

992 103 8
By VanTe_CAFE


"Үнсгэлжин~"

Залуу охин түүнийг дуудсан зүг рүү эргэж харав. Тийм ээ, Үнсгэлжин гэж дуудах энэ инээдтэй нэршлээр хүн бүхэн түүнийг ийн дууддаг. Ямар нэгэн энгийн нэр бус өглөөнөөс үдшийн бүрээ хүртэл үнс тортогтой зууралдаж халтартдаг охинд төгс тохирох нэр болой. Үнс гэдэг язгуураас үүдэн Үнсгэлжин гэж элэглэн хочилдог нь хоч гэхээс илүү заяагдсан нэр мэт болжээ. Түүний жинхэнэ алдар хүн бүхэнд мартагдсан гэлтэй. Эцэг эхээс нь хайрлан өгсөн Сумин, Хан Сумин гэх нэр.

Тэрээр хошууны хамгийн баян эрхэм Хан Жун Нам болон түүний зургаан жилийн өмнө таалал төгссөн үзэсгэлэнт гэргий Хан Сохён нарын цорын ганц охин байв. Тэд өмнө нь хаант улсын хамгийн гэрэл гийгүүлж аз жаргалаар бялхсан гэр бүл байсан боловч золгүй явдал тохиолдож эхнэрийг нь таалал төгссөний дараа бүх зүйл орвонгоороо эргэн өөрчлөгдсөн юм. Ганц бие эцэг Жун Нам охин Суминыгаа бие даан өсгөх гэж хамаг чадлаараа хичээж байсан боловч нэг л өдөр хүүхдэдээ ээж хэрэгтэй байгааг ойлгов. Тиймээс тэр хүүхдээ халамж хайраар услах аав, ээжтэй элэг бүтэн өсгөхөөр сэтгэл шулуудан дахин гэрлэхээр шийджээ. Гэвч хүслийг нь хясаж, сайн эцэг байх боломж нь хаагдаж эхэлсэн. Дахин гэрлэлтийн дараахан тэр гэнэт ажилдаа хэтэрхий ихээр дарагдан завгүй болж, арай ядан гэртээ ирэх болсноор Сумин шинэ "гэр бүлтэйгээ" ганцаар үлдэх болсон билээ.

"Жиа" гэж Сумин хэлэв. "Чи өнөөдөр ямар хоол хийх гэж байгаа вэ?"

Жиа бол Сумины багын найз. Заримдаа тэд өглөө эртэд зах дээр уулзалдана, харин заримдаа бол үгүй ээ. Гол нь тэр өдөр түүний хойд эх юу идэхийг хүснэ түүнээс шалтгаалж шинэ шим тэжээллэг хүнсний ногоо худалдаж авахаар зах руу явахдаа зөвхөн тааралддаг юм. Учир нь Жиагийн гэр бүл цагаан хоолтон болохоор өглөө бүр хүнсээ цуглуулах нь мэдээж.

"Одоохондоо сайн мэдэхгүй байна, чи юу гэж бодож байна?" Охин асуув. Хүссэн бүхнээ сонгож чаддаг түүнийхээс ялгаатай нь Сумин үргэлж ээжийнхээ, тодруулбал хойд эхийнхээ хүссэн зүйлээр хоол хийх ёстой байдаг. Хэрэв тэр дуулгаваргүй загнавал ер нь буруу хоол хийсэн ч бай, түүнд тохирохгүй даашинз бэлдсэн ч бай, бүр муухай ааштай байхад нь түүн рүү харвал томоохон асуудалд орлоо л гэсэн үг.

"Мэдэхгүй байна, магадгүй Ratatouille?" гэж Сумин санал болгов. 

"Тийм ээ, сайхан санаа байна. Баярлалаа Үнсгэлжин." Жиа ийн хэлээд ямар нэгэн зүйл санасан бололтой "Нээрээ чи цэнгүүний талаар ямар нэгэн зүйл сонссон уу?"

"Ямар цэнгүүн?" Сумин сониучирхан асуулаа. Хаант улсын шилтгээний ойролцоо орших энэ тосгонд Хааны гэр бүлийн мэдээ бүхэн хурдацтай тарж, хүн бүхний сонорт хүрэхэд удаан хугацаа шаардагддаггүй байв.

"Хунтайж залуу язгууртан авхай болгоныг эцэг эхийнх нь хамт цэнгүүнд урьж, тэдний дундаас ирээдүйн эхнэрээ сонгохоор төлөвлөж байгаа гэсэн. Чи үнэхээр азтай, Үнсгэлжин~ Чи тийшээ очиж болно шүү дээ. Хунтайж чамайг сонгоно гэдэгт би итгэлтэй байна."

"Чи юу ярина вэ? Тэр бол ханхүү, харин би ... зүгээр л Үнсгэлжин." Сумин доош харан хэллээ.

"Өө, хонгорхон минь дээ, чи өөрийгөө хэчнээн хөөрхөн гэдгээ мэдэхгүй байна гэж үү? Чи лав цэнгүүн дээрх хамгийн үзэсгэлэнтэй охин байна байх аа." гэж Жиа хэлээд түүний гарыг барин чангахан атгаад "Надад амла, цэнгүүн рүү явна гэж."

"Амлаж байна." Сумин хөнгөн санаа алдан хариулав. Энэ үгэнд охин баярлан инээмсэглээд гэр лүүгээ явахаас өмнө Суминтай салах ёс хийлээ.

Сумин алхахаа болин гэр гэгдэх харшийн өмнө зогсоод аав, ээжтэйгээ жаргалтай дурсамж бүтээлцсэн дотно байшингаа ажиглав. Гэхдээ гаднаасаа тэр үеийн гайхалтай байшинтай адил харагдах боловч доторх бүх зүйл өөрчлөгдсөн нь харамсалтай. Хайрт ээж нь хорвоогоос бүр мөсөн хальсан бол аав нь огтхон ч гэртээ байгаагүй, одоо түүний гэрт үл таних хүмүүс амьдардаг болсноос гадна өөрөө гэрийн үйлчлэгч болон хувирчээ. Амьдрал түүнд шударга ёс хүртээхийг хүссэнгүй. Тэр эцэгтээ хойд эхийнхээ чухам үнэнийг хэлэхийг олонтаа хүсэж тээнэгэлзсэн. Гэсэн хэдий ч тэр чадаагүй. Тэр ажлын ядаргаанд нэрвэгдсэн эцгээ зовоохыг хүсээгүй. Хэтэрхий завгүй өдөр хоногийг түүний төлөө өнгөрүүлсээр гэртээ барагтаа ирдэггүй байхад хаа ганц хоносон чухал үед нь түүнийг тав тухтай амраахыг хүссэн юм. Хэрэв энэ харш өөрийнх нь хувьд гэр орон нь биш болсон бол ядаж эцгийнх нь гэр болж үлдэх ёстой. Үүнээс гадна аав нь хойд ээж И Хён Жунтай өөрөөс нь болж гэрлэсэн шүү дээ.

"Чи гадаа ямар хараал идмэрээ хийгээд байгаа юм бэ, Үнгэлжин? Бэлэн хүнснүүд чинь өөрсдөө хоол болохгүй л байлтай!"

Тэр хойд эхийнхээ чангаар чарлахыг сонсов. Энэ аймаар эмэгтэй орилох ямар их дуртай гээч. Хэрэв аав нь гэртээ байнга бус заримдаа л байдаггүй байсан бол тэр үед Сумин хашхирахгүй ярих түүний хоолой хэрхэн сонсогдохыг үгүйлэх нь дамжиггүй. Одоо ч түүнд намуун хоолой байдаггүй гэдэгт дасал болж дээ.

"Би очиж байна аа, ээжээ." ийн хариулаад байшин руу гүйн орлоо. "Уучлаарай, би хурдхан гоймон чанаад өгье." 

"Гоймон? Хэн намайг гоймон хүссэн гээв? Чи одоо байтлаа хүссэн зүйлээ хийдэг болчихсон уу, Үнгэлжин?" Эмэгтэй дахин ууртайгаар дээд өнгөөр чарлахад Сумин цочсондоо огцом давхийн сандарч орхих нь тэр.

"Гэхдээ Жэри таныг өнөөдөр гоймон идэхийг хүссэн гэж хэлсэн шүү дээ." гээд залуу охин учирлахад

"Тэр худлаа ярьж байна, ээж ээ. Би таныг өнөөдөр загас идмээр байгаа гэж хэлсэн." гэж нэгэн үзэсгэлэнт залуу охин царайлаг  эрэгтэй дүүгийн хамт шатаар уруудаж байхдаа хэллээ.

"Тийм биш шүү дээ Жэри, чи надад тэгж хэлээгүй." Сумин хэлснийг нь үгүйсгэх ба уураа барихыг хичээж байв. Түүнийг дагавар эгч нь дахин мэхэлсэн бололтой. Ганц хойд эх нь хангалтгүй, хорон хойд эгч нь хүртэл залуу охины амьдралыг там болгодог нь гаслантай.

"Жонгүг~аа." Сумин хүү рүү харан хойд дүүгээсээ тусламж хүсэж "Чи өнөө өглөө хамт байсан шүү дээ. Гуйя, ээжид намайг худлаа яриагүй гэдгийг хэлээд өгөөч."

Гэвч Жонгүг түүн рүү хялам ч хийсэнгүй. Тэр тусламж хүсэх хойд эгчээ үл тоомсорлон гишгүүр лүү ширтсээр буцан дээш өсгөх нь тэр.

"Ээж, би өрөөндөө орж цэнгүүнд бэлдлээ." Жонгүгийн амнаас эхдээ хандах ийм л үг гарсан юм. Жэригийн нүүрэнд зальт ёжтой инээмсэглэл тодорно. Тэр ялсан гэдгээ мэдэж байв. Угаас үргэлж ялдгаас хойш.

"Дахиад зах явж, тэнд шинэ загас байгаасай гэж залбир! Эсвэл өнөөдөр юу ч идэхгүй гэж мэд!" Хойд эх хүйтнээр хэлэв. Дараа нь тэр охин руугаа инээмсэглэн "Хонгор минь, чи ч бас цэнгүүнд бэлдэх хэрэгтэй."

"Би аль хэдийн дуусчихсан, ээж ээ. Энэ өдрийг бүхий л амьдралынхаа турш хүлээсэн шүү дээ." Жэри бахархалтайгаар хариулав.

"Энэ чинь л миний үр. Би чамаараа бахархаж байна." Хён Жун бахдалтай хэлэн охиноо магтах аж.

"Ээж ээ, би ч бас цэнгүүн рүү явж болох уу?" Сумин бяцхан итгэл тээн зориглон асуусан нь энэ. Тэд хэзээ ч түүнийг явуулахгүй гэдгээ мэдэж байгаа ч оролдож үзэх нь зүйтэй болов уу. Тэр шилтгээн руу явахыг хүссэн. Үгүй ээ, тэр шилтгээн руу явах хэрэгтэй.

"Чи юу даа? Цэнгүүн рүү явах гэнэ ээ? Тоглож байгаа байлгүй дээ, тийм үү?" Жэри хөөрхий охиныг шоолон хөхөрнө.

"Үнсгэлжин, эхлээд зах яв! Дараа энэ талаар ярилцъя." гэж эмэгтэй тайвнаар хэлэв. Сумин толгой дохин урам хугарсан аятай гэрээс гарлаа.

"Ээж ээ." гэсээр Жэри уйлагнах нь тэр. "Та түүнийг үнэхээр явуулах гээд байгаа юм биш биз дээ?" гэхэд ээж нь чангаар пис хийтэл инээгээд охиныхоо үсийг илэв.

"Мэдээж үгүй, хонгор минь. Энэ амьдралдаа тэр хэзээ ч цэнгүүний үүдийг дахин харахгүй. Хэзээ ч үгүй."

Гол хаалганы гадна зогсох Сумин ээж охин хоёрын жиг жуг хийх бяцхан яриаг сонсжээ.

"Би шилтгээн рүү ямар ч хамаагүй үнээр явна гэдгээ тангараглая. Тэнгэрээс илгээсэн боломжийг яасан ч алдаж болохгүй." нүүрэнд нь ёжтой инээмсэглэл тодорсоор Сумин бувтнах ажээ.

___

Үүний зэрэгцээ, цайз дотор эзэн хаан хүндэт цэнгүүний сүүлчийн бэлтгэл ажлыг хариуцаад завгүй холхих хүү Тэхёныгаа өрөөндөө дуудуулан хөөрч байв.

"Эцэст нь миний хүү эхнэртэй болох гэж, хөгшин би туйлын их баярлаж байна." Хаан шогшрон хэлэхэд

"Би ч бас." Тэхён инээмсэглэн хариулав. "Гэхдээ өршөө эцэг минь. Цэнгүүний өмнө дуусгах шаардлагатай олон ажил байна."

"Мэдээжийн хэрэг, миний хүү, яв. Энэ хөгшин зөнөгийг чамайг хорихыг битгий зөвшөөр. Харин би өнөө орой чамтай уулзана биз. Ялангуяа ирээдүйн бэртэйгээ хамт харна найдаж байна шүү." Хаан цүдгэр гэдсээ барин донжтой нь аргагүй ход ходхийн инээх аж.

"Ойлгосонд гялайлаа, эцэг минь." Тэр өрөөнөөс гарахын өмнө бөхийн ёсорхоно.

Ханхүү урт хонгилоор алхаж байхдаа танил хоолойг сонсоод дороо зогсов. 

"Чи үнэхээр ирээдүйн эхнэрээ сонгох гэж цэнгүүн зохион байгуулж байгаа хэрэг үү?"

"Хусог." Тэхён түүний нэрийг хэллээ. Энэ эр түүний хамгийн сайн найз Жон Хусог билээ, бас түүний хамгийн итгэлт албат.

"Намайг эхнэр олох сонирхолгүй байгааг надаар хэлүүлэлтгүй чи сайн мэдэж байх ёстой. Үүнээс гадна энэ ядаргаатай цэнгүүний жинхэнэ шалтгааныг чи мэдэж байгаа шүү дээ."

"Тийм ээ, мэдэж байна, чи бол суут ухаантан. Энэ дэндүү сайн төлөвлөгөө л дөө." Хусог ханхүүг сайшаах аж.

"Бас энэ сайн бүтнэ гэж найдъя. Хэрэв эдгээр бүх бэлтгэл ажил хий хоосон талаар өнгөрвөл би галзуурах байх."  ханхүү ийн хэлснээ Хусог руу харан "Ажиллагааны талаар ярьснаас чи бүтэн өдрийн турш хаана байсан юм? Би чамайг хайж байлаа."

"Би чиний өмнөөс хэн нэгэн дээр очоод ирсэн, мартчихаа юу?" Хусог хөмсөг өргөн сануулах маягтай хариулахад

"Өө тийм, уучлаарай. Сүүлийн үед хэт стресстээд байна. Тэгээд Жин яаж байна?" гэж тэр санаа зовсон аястай асуухад

"Итгэлтэй биш байгаа ч, гэхдээ тэр хэтэрхий тайван байгаа юм шиг санагдсан. Түүнд санаа зовж байна." Хусог санаа алдах нь тэр.

"Битгий тэг. Би түүнийг тэндээс гаргах болно. Амлаж байна. Түүнийг үхэхийг яасан ч зөвшөөрөхгүй." Тэхён найздаа итгэл төгс хэллээ.

Continue Reading

You'll Also Like

184K 3.8K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
1M 63.3K 119
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...
523K 8.1K 83
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
1.3M 56.2K 103
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC