•●•АВРАГЧ•●• [Дууссан]

By ___HQH___

48.5K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... More

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•28•●•

1.2K 110 4
By ___HQH___


"Зүгээр гэрлүүгээ ор оо Арумаа. Надаас болж ахтайгаа муудалцах хэрэггүй"
Жонгүг машиндаа суун хүнд хүнд амьсгалсаар дээш харж хэвтээд ийнхүү хэлэхэд би түүний шархалж цус гарсан царайлуу харангаа
"Би яахаа өөрөө мэдэж байна аа" гээд түүний нүүрийг цаасаар зөөлөн арчиж өглөө.

Энэ үед Жонгүг надруу тасралтгүй ширтсээр байсан авч гэнэтхэн л харц буруулан цааш харлаа.

"Яасан бэ? Би өвтгөөд байна уу?"

Би ийн хэлсээр түүнийг татан өөрлүүгээ харуултал түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байв.

-"Уучлаарай..."
Тэр ингэж хэлээд шууд л намайг татан тэвэрлээ.

Би ч хариу түүнийг тэврэн нуруун дээр нь алгаараа зөөлөн цохиод
"Зүгээр дээ. Магадгүй би юу ч байсан уучилж чадах байх." гэхэд тэр
"Үнэхээр үү? Үнэхээр юу ч болсон уучилж чадах юм уу?" гэлээ.

Би түүнд "Тийм" гэдгээ хэлээд бид хамтдаа Жонгүгын гэрлүү явлаа.

---

Түүний гэрт орж ирмэгц тэр дахин нэг эмээ уугаад өрөөндөө орлоо.
Харин би түрүүнээс хойш түүний хийх үйлдэл болгоныг харж дуусаад байшингаас гаран өөдөөс минь цэлийх нуурын эрэг дээр очиж суув.

---

Үнэнийг хэлэхэд сэтгэл санаа минь бүхэлдээ хог болчихсон байх ажээ.
Жонгүг болон Юнги ах хоёрыг яачихсаныг мэдэх юм алга. Одоо харин ч бүүр сүүлдээ энэ талаар бодохоос хүртэл яршигтай санагдаж байна. Гэвч миний сэтгэлийн шаналал зөвхөн үүгээр зогссонгүй. Өнөөдөрхөн Юнгитэй маргаад нааш хүрч ирсэн маань намайг маш ихээр зовоож байна.

---

Би буцан Жонгүгын гэрт ороход тэр халууран хэвтсээр байв.

-"Одоо хүртэл зүгээр болохгүй байвал хамтдаа эмнэлэг явъя л даа тэгэх үү?"
Түүний үсийг зөөлөн илсээр асуухад тэр гараас минь атгаад нүдээ анисан чигээрээ "Зүгээр дээ удахгүй зүгээр болно" гээд орон дээр хэвтүүллээ.

Би түүний өөдөөс тэврэн хэвтэхэд тэр гараа толгой доор минь тавиад хэсэг хэвтсэнээ гэнэт нүдээ нээн "Чи халуураад байна" гэв.

Би нүүрэндээ инээмсэглэл тодруулан
"Жоохон л" гэхэд тэр "Жоохон биш л байна даа" гэсээр орноосоо босоод өрөөнөөс гарчихлаа.

---

Хэсэг хугацааны дараа тэр гартаа эм болон аягатай ус барьж ирээд орны буланд хажууд минь суун "Энийг уучих" гээд намайг дээш босгов.
Би түүний гараас эмийг нь авч уугаад буцаад хэвтэхэд тэр ч бас хажууд минь цуг хэвтээд даарч байсан биеийг минь халуун биеэрээ тэврэн дулаацууллаа.

---

"Хоёрын хоёулаа ингээд зэрэг өвдчихдөг" би ийнхүү инээхэд тэр ч бас инээмсэглэл тодрууллаа.

Гэвч бидний энэ инээмсэглэл цаанаа л нэг гунигтай байх аж.

---

Хэр удаан унтсанаа ч мэдэхгүй юм. Гадаа өнөөх л бүрхэг гунигтай өдөр болж өнгөрөх бөгөөд ханын цагруу харвал өглөөний найман цагийг зааж байлаа.

---

Жонгүг босчихсон юм байх даа"
Ингэж бодсоор унтлагын өрөөнөөс гарахад тэр гал тогоонд ямар нэг зүйл хийгээд зогсож байв.

"Юу хийж байгаа юм?"
"Чамд зориулаад хоол хийчихлээ. Одоо халуун дээр нь идчих"

Би ширээний ард суухад Жонгүг урд минь зутан шөл гаргаж тавиад өөдөөс минь хараад суулаа.

-"Сүүлийн хэд хоног биедээ сайн анхаараагүй чинь илт байгаа болохоор заавал бүгдийг нь идээрэй"

-"Энэ их юмыг идэж чадахгүй болохоор чи хамжилцавал би их баярлана шүү!"
Би ийн хэлсээр түүнрүү тал хоолоо түлхэж ойртуулахад тэр намайг ойлгосон бололтой бид хамтдаа хооллолоо.

---

Энэ өдрөөс хойш 3 хоног өнгөрлөө. Жонгүгын бие хангалттай сайжирч тэр сүүлийн нэг өдөр нь ажлаасаа дуудлага аван явчихаад ирсэн юм.

Харин энэ хугацаанд Юнги ах надруу нэг ч залгасангүй. Бас би ч гэртээ очсонгүй. Зүгээр л яах учраа үл ойлгон энд хэд хоногийг өнгөрөөлөө.

---

Нэгэн сайхан нартай өдөр би ойр зуурын хүнс цуглуулчихаад буцаж иртэл Жонгүгын гэрийн гадаа өнөөх өмнө нь ирж байсан аавых нь машинууд ирсэн байв.

Би бага зэрэг санаа зовон явсаар яг хаалгаар ордгын даваан дээр нэг хүн чанга дуугаар уурлаж байсныг сонсоод үүдэнд зогслоо. Харин хаалганы завсраар хальт харвал тэр хүн нь Жонгүгын аав байсан юм.

-Одоо тэгээд яах юм. Бүх юм чамаас болж сүйрэх дээрээ тулаад байна!!

-Бүгд л таниас болсон болохоор наад хэргээ надад хамаатуулахаа боль!

-Юу гэнэ ээ!! Чи муу өөдгүй амьтан!!

Тэр шууд л ингэж хэлээд Жонгүгыг маш хүчтэй алгадаад авав.

Гэнэт гарах түүний үйлдлээс болж би цочирдон амаа дарахад Жонгүг түүний өөдөөс хөмсгөө зангидан ууртай хараад ийнхүү хэллээ.

-Яасан хэтэрхий сул дорой болохоор хамаг хэрэг чинь ил болох вий гэж айгаад байгаа юм уу? Ямар чадахгүй биш дахиад л тэр шорондоо суугаач дээ!

-Миний 10жил шоронд суусан нь чамд тийм хангалтгүй байна уу? Би чамд энд өмнө нь ирэхдээ л хэлсэн. Тэр Арум гэх охиноос эртхэн зайгаа бариад Пак Чон Гү прокурорын охинтой дотно болоодох гэж. Хэрвээ тэгсэн бол энэ хэрэг хаагдаж би чамд дахиж хэзээ ч гай болохгүй байх байсан юм. Гэвч харамсалтай нь чи бүүр тэр нэг охинтойгоо зууралдаад салаагүйн дээр явж явж өнөөх нь Мин Юнгигын дүү байж байдаг!! Тэр тийм ч амар хүн биш шүү. Аль хэдийн бүхнийг олж мэдээд ар нуруугаар минь хутга дүрэхээр зэхэж байна!!

-Яасан та тэднээс тэгтлээ их айгаа юу?

-Айсан юм биш!! Өөрийн үгээр битгий хүнийг тодорхойлох гээд бай!

- Ямар ч гэмгүй тэдний эцэг эхийг ээжтэй минь хамт эвдэрхий хар төмрөөрөө алж хаячихаад одоо ингээд зүгээр явж байгаа юм чинь айж байгаа чинь үнэн л биз дээ!

-Намайг тэднийг санаатай хөнөөсөн гэж бодоюу? Санамсаргүй осол гэдгийг чи хүртэл мэдэж байгаа!

-Гэхдээ хамгийн аймшигтай нь та тэднийг зүгээр л хаяад зугтчихсан шдээ. Ингэхийн оронд тусламж дуудсан бол магадгүй тэд бүгд амьд байх байсан юм!!

Жонгүг ийнхүү уурлаад үргэлжлүүлэн "Таниас болж миний амьдрал яагаад дандаа ийм новшийн байдаг юм!  Би юуг буруу хийсэн болоод надад бүх зүйл ингэж ханддаг юм бэ? Би...Би үнэхээр таны хүү болж төрсөндөө маш их харамсаж байна!!!" гээд эргэн тойрондох хамаг юмаа нурааж хаяхад түүний аав харин энэ удаад юу ч хэлсэнгүй.

Энэ бүхнийг харсны дараа би шуудхан л машиндаа буцаж суугаад хаашаа ч юм хар хурдаараа давхилаа.

Нүднээс минь нулимс тасралтгүй асгарч, цээжин дотор хүнд оргин тийм гэхийн аргагүй гомдолтой бас гачлантай мэдрэмж миний биеэс урсан гарсаар байх ажээ.

---

Би машинтайгаа далайн эрэг дээр ирж зогсоод өөрийгөө тайвшруулахыг хичээн гүнзгий амьсгаа авч гаргаж байсан ч энэ нэмэр болсонгүй.
Үер мэт цутгах нулимс маань дахиад л сад тавьж орхилоо.

Өнөөдрийг хүртэл миний төлөө бүхнийг хийж өгсөн Юнги ах миний сэтгэлийг хамгийн ихээр өвтгөж байв. Би түүнээс нүүр буруулж, хатуу хахир үг хэлж хаячихаад одоо цаашид яаж амьдрах болж байна. Хэнээс ч илүү аз жаргалтай амьдарч байсан бага насны минь нандин мөчийг надаас дэндүү эрт булааж авсан Жонгүгын аав хэтэрхий харгис хүн юм. Түүнээс болж Юнги бага балчраасаа л эхлэн олон зүйлтэй нүүр тулж олон олон зовлон бэрхшээлийг туулсан. Гэвч энэ бүгд явж явж Жонгүгын ааваас болж. Тэр л бидний амьдралыг орвонгоор нь эргүүлээд хаячихаж.

---

Шөнө дунд болтол би зөвхөн уйлсаар л байв. Яг энэ үед хажууд минь хэн нэгэн байсан ч болоосой. Сэтгэл минь үнэхээр өвдөж байна. Гэхдээ ингэлээ гээд би Жонгүгыг огтхон ч буруутгаж чадахгүй нь. Тэр зүгээр л эцгээсээ болж буруугаар ойлгогдож болохгүй. Гэвч би түүнтэй дахиж уулзаж чадах эсэхдээ итгэлгүй байна.

---

Би жолоогоо барьсаар шөнө дунд Сөүлд гэртээ орж ирлээ.

Энэ хүртэл оюун бодолд минь шуурга дэгдсэн хэвээр байвч ганц л бодол огт ганхаж бас солигдсонгүй.

Би зүгээр л Жон Жонгүгт чин сэтгэлээсээ хайртай...

Continue Reading

You'll Also Like

875K 40.6K 61
Taehyung is appointed as a personal slave of Jungkook the true blood alpha prince of blue moon kingdom. Taehyung is an omega and the former prince...
58.7K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
31.4K 2.5K 17
Ууртай, муухай ааштай боловч ном уран зохиолд маш их хайртай охин болох Сүёл ба Хусог, Жонгүгийн адармаатай хайр. Хусог уу? Жонгүг үү?(Зохиол зөвхөн...
46.3K 925 6
It doesn't matter whether the oneshot is long or not. It's still Diakko/Dianakko Created by: L