•●•АВРАГЧ•●• [Дууссан]

By ___HQH___

48.5K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... More

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•26•●•

1.1K 109 6
By ___HQH___

"Энэ эмнүүдээс бүгдэнгээс нь өгөөч. Гуйя хурдлаарай"
Би 20 минутын зайтай байх нэгэн жижигхэн эмийн санруу хамаг хурдаараа гүйж ороод ширээн дээр нь өнөөх эмийн хайрцагнуудаа санд мэнд гарган тавьлаа.

-"Уучлаарай манайд энэ эмнүүдийг худалдаалдаггүй юм аа. Маш хүчтэй эмнүүд учраас та заавал эмнэлгээс авах хэрэгтэй."

-"Юу? Т.тэгвэл энд ойрхон эмнэлэг байгаа юм уу? Тэнд нэг хүн үнэхээр хүнд өвдчихсөн байгаа болохоор би заавал авах ёстой шдээ" Би нулимс дуслуулан хэлэхэд өнөөх эмийн санч надад санаа зовсон бололтой "Хэрэв яаралтай байгаа бол эндээс 30 минутын зайтай газар нэг жижиг тосгоны эмийн сан байгаа. Тэнд энэ эмнүүд бүгд байгаа. Гэхдээ чамд гэж хэлэхэд бүгд дамын наймаачид учраас хэтэрхий өндөр үнэ хэлнэ. Бас гэр оронгүй хүмүүс цугларсан их аюултай газар" гэлээ.

Ямартай ч дахиад бага ч болов найдвар байгаа юм байна.
Гэвч би түүний сүүлийн хэдэн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачих мэт л болов.

Хамаг байдгаараа амьсгаадсаар машиндаа буцаж суун өнөөх тосгоны зүг хөдөллөө.

---

Цаг шөнийн 2-г зааж байх бөгөөд гадаа тас харанхуй болсон байхын дээр уулын энэ замаар надаас өөр машин барьж яваа хүн байхгүй бололтой.

Эцэст нь нэг юм тэр жижиг тосгонд хүрээд ирлээ. Цөөхөн хэдэн дээр үеийн тоосгон байшин байх хэдий ч ихэнх нь харанхуй нам гүм байв.

---

-"Сайн байна уу?"
Би өөртөө итгэлгүйхэн шиг хэлээд хаалгаар орж ирснээс минь хойш тасралтгүй ширтсээр байгаа эмийн санч болон түүнтэй ямар нэгэн зүйл яриад зогсож байсан 40-50 орчим насны 3 ахын хажууд ирлээ.

-"Харагдаж үзэгдээгүй хүн байх чинь. Заа тэгээд ямар хэргээр яваа юм?" эмийн санч ийнхүү намайг дээрээс доош харан асуухад би яг хажуу талд минь зогсох урагдаж хуучирсан хувцастай зэвхий хүйтэн царайтай ах нарлуу болгоомжлонгуй харсаар "Энэ эмнүүдийг авах гэсэн юм" гээд түүнд эмийн хайрцагнуудаа өглөө.

Гэтэл тэр өнөөх хайрцагнуудыг эргүүлж тойруулж сайн харчихаад амандаа инээмсэглэл тодруулан "Их л үнэтэй дээ" гээд надруу яах бол гэсэн шиг харав.

"Зүгээр ээ. Хэд ч байсан авч чадах болохоор хурдхан гаргаад өгөөч"
-"Заа за. Тэгвэл ч бас болж байна шүү" тэр хүн ингэж хэлээд цааш өөр өрөөлүү орлоо.

Гэвч гэнэт хажууд минь зэрэгцэн зогсох ах нар надтай яриа өдөж эхлэх нь тэр.

-"Хүн яаж ийм залуухан бас хөөрхөн байж болдог байна" нэг нь надруу улам ойртон зогсоход би бага зэрэг арагш болоод аль болох тэднийг анзаараагүй мэт дүр үзүүллээ.

-"Хөөе чи дутуу хэллээ. Наадах чинь дээрээс нь бас нэлээн мөнгөтэй бололтой шүү." Хамгийн цаана зогсох нэг нь хажууд минь ирээд зогсоход "Та нарт юу хэрэгтэй юм?" гээд би аль болох айгаагүй царай гарган тэдний өөдөөс ширтэхэд тэд намайг шоолон инээлдээд "Хөөрхөн зоригтой юм гээч" гэв.

Гэвч энэ үед аз болон өнөөх эмийн санч залуу эмнүүдээ барьсаар гараад ирэв. Түүнийг гарч ирмэгц эдгээр хөгшин ах нар надаас зай барин зогслоо.

"Та нар арай залуу бүсгүйг хоргоогоод байгаа юм биш биз дээ?" Тэр инээд алдсаар асуухад тэд нар учиргүй толгой сэгсэрцгээв.

"Бүх эм байгаа юу?"
"Тиймээ бүгд байгаа. Одоо төлбөрөө төлөхөд л болно."
"Ойлголоо"
Би хурдхан картаа гаргаж ирээд тооцоогоо хийчихээд гарах гэтэл өнөөх 3 надаас түрүүлээд гараад явчихав.

Гэтэл гэнэт намайг хаалгаар гарахын даваан дээр "Болгоомжтой байгаарай. Тэд их муу залуус шүү" гэсээр эмийн санч цааш орлоо.

Түүний хэлэхийг сонсоод зүрх минь хамгийн хурднаараа цохилж хүйтэн хөлс минь цувж гарав .

"Гуйя ааваа, ээжээ намайг хамгаалж өгөөрэй" надад хангалттай цаг байхгүй учир би дотроо ийнхүү залбирсаар хаалгаар гартал тэр 3 машины минь урд зогсож байгаад намайг хармагцаа нааш чиглэн алхав.

Би айгаагүй царай гаргахыг хичээн дотроо хурдан тэд нарын хажуугаар зөрж өнгөрөөд машиндаа суугаад зугтана гэж бодож байлаа.

Гэвч гай нь таарч тэдний нэг нь намайг хөлөөрөө дэгээдэн унагалаа.
Гартаа барисан хамаг эм минь газраар нэг асгарахад өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс дүүрэв.

"Та нарт яг юу хэрэгтэй юм? Хэрвээ мөнгө хэрэгтэй бол хүссэнээр чинь өгөх болохоор намайг тайван явуулаадах"
Би уурласаар босч ирэхэд тэд надруу ойртон зогсоод "Чи ч харин таалагдаж байна шүү" гээд гэнэт хоёр гараас минь бариад хаа нэг тийшээ авч явах гэж оролдов.

Үнэхээр зүрх минь зогсох шахаж маш ихээр айж байсан би хамаг чангаараа "Туслаарай" хэмээн орилоход туслаарай гэх миний цуурайнаас өөр юу ч сонсогдсонгүй.

-"Намайг тавь! ТАВИАЧ!!"

-"Ийм харанхуй шөнөөр ийм жаахан охин өөрөө хүрээд ирдэг гайхалтай өдөр байх чинь" тэд ийнхүү хэлэх зуураа амыг минь хар скочоор дарж орхиод бараг л эвдэрхий болов уу гэмээр жижиг цагаан машин руу чирэн явав.

Харин энэ үед би дэмий л битүү амандаа хашгирахыг хичээнэ.

Гэтэл гэнэтхэн нэг хар машин маш хурдтайгаар хүрч ирээд яг бидний хажууд тормозлон зогслоо.

Харин үүний дараа би зүгээр л уйлчихсан юм. Учир нь ямар ч аюултай байдлаас намайг аврахаар хүрээд л ирдэг Жонгүг гараад ирэх нь тэр.

Түүний царайг харах төдийд л түүнийг ямар их ууртай байгааг мэдэж болохоор байлаа.

"Хараал идсэн новшнууд минь яг одоо түүнээс наад савруудаа татахгүй бол би та нарыг бүгдийг чинь АЛЖ ОРХИНО ШҮҮ" түүний хоолойны өнгө улам дээшилсээр сүүлд нь маш чангаар ийнхүү хашгирлаа.

"Чи хэн юм?...Зааза хэн ч байсан яахав. Чамд л гэхэд дүү минь бид гурвуулаа харин чи ганцаараа шүү. Эвээр хэлж байгаа дээр эндээс хурдан зугт" Тэдний нэг нь Жонгүгын өмнө тулж очоод ингэж хэлэхэд Жонгүг доош хараад гүнзгий амьсгаа аван өөрийгөө тэвчиж буй аятай
"Би зүгээр л 3 тоолъё" гээд толгойгоо өргөн хөмсгөө зангидлаа.

"нэг...хоёр..." Тэд огтхон ч хөдлөлгүй байрандаа зогссосоор байв.

"Гурав!" Жонгүг шууд л тэдэн рүү дайрлаа.
Хэдий тэд 3лаа байсан ч үнэхээр Жонгүгын нэг нудраганы аяыг ч дааж чадахааргүй хүмүүс байсан
ажээ.

Жонгүг тэднийг бүгдийг нь нэг сайн болгож тавихад тэд эцэст нь бүгд бөгсөө чирэх шахан зугтацгаав.

Түүний хамаг хөлс нь цуван гар нь цус болсон байх бөгөөд одоо хүртэл бие нь тун таагүй харагдаж байлаа.

"Жонгүгаа..."

Тэр шууд л над дээр хүрч ирээд маш чангаар тэвэрлээ.

-"Уучлаарай...Бүгд надаас боллоо" түүнийг ингэж хэлэхэд л би түүнийг уйлж байгааг анзаарлаа.

Гэвч би түүний уйлахыг сонсоод л сая арай гэж тогтоосон байсан нулимсаа дахин асгаж орхив.
"Битгий уйл. Чи юунд ч буруугүй" уйлахынхаа хажуугаар түүнд ингэж хэлэхэд тэр намайг улам чанга тэврээд хүзүүнд минь нүүрээ наан хэзээ ч зогсохгүй мэт уйлсаар байлаа.

Хачин юм...
Хэзээ ч уйлж үзээгүй байх гэж санагдмаар энэ том залуу зүгээр л надаас болоод ингэтгээ их нулимс урсгаж байна гэж үү?
Тэр юунд ингэтлээ санаа зовсон юм бол?
Түүний сэтгэлийг юу ингэтлээ шархлуулсан юм бол?

Continue Reading

You'll Also Like

3.2K 478 11
Нүдээ аниад намайг сонгоход л болно.Чамайг цоо шинэ ертөнцөд хүргэж өгье...
15.1K 1K 17
Тэнд нүүж очсон өдрөөс миний амьдрал эрс өөрчлөгдсөн.
864K 40.1K 61
Taehyung is appointed as a personal slave of Jungkook the true blood alpha prince of blue moon kingdom. Taehyung is an omega and the former prince...
18.8K 1.4K 16
Ахлах ангиа амжилттай төгсөж амьдралын замд алхаж орсон хүүхдүүд. Бишээ тэд одоо том болцгоосон... Айл гэрийн өрх толгой. Гэхдээ тэд удалгүй гэрлэлт...