•●•АВРАГЧ•●• [Дууссан]

By ___HQH___

48.4K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... More

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•24•●•

1.2K 101 4
By ___HQH___

Маргааш өглөө нь:

Өнөөдөр Юнги бид хоёрын аав ээжүүдийн тахилын өдөр учраас өнгөрсөн олон жилүүдийн нэгэн адил өглөөнөөс үд хүртэл олон зүйлийг бэлдэж тавьлаа.
Гэвч нэг муу мэдээтэй. Тэр юу вэ гэвэл Юнги ах өчигдөр гэртээ ирж хоноогүй. Хэдий Сура эгч түүнрүү маш их залгасан ч тэр хариугүй хэвээр л байв.

"Юнги яаралтай ажилтай гээд ажил дээрээ хоносон гэсэн. Одоо болтол ирэхгүй юу хийгээд байдаг байна?" Эмээ ийнхүү Сура эгч бид хоёрын хуйвалдан худлаа хэлсэн үгэнд итгэсээр асуухад нь би түүнд одоо ирж байгаа гээд дахиад л худал хэлчихэв. Учир нь эмээ энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолоо дуусгаад шууд онгоцны буудал явах тул түүний санааг зовоохийг хүссэнгүй.

Цаг улам явсаар л бид гурав Юнги ахыг хүлээн юу ч хийлгүй сууцгааж байлаа.

Тэр үнэхээр хаашаагаа алга болчихдог байна аа? Ямар нэг муу зүйл болсон юм байх даа...

Өөрөө ч мэдэлгүй хаа нэг тийшээ гөлрөөд, хумсаа мэрэн түүний талаар бодоод сууж байтал гэнэт Жонгүгын хоолой сонсогдон тэрээр гэрт ороод ирсэн байв.
Эмээ түүнд их л элгэмсэг хандах бөгөөд Жонгүг ч бас эмээтэй их дотно болжээ.

"Өнөөдөр ирнэ гэж бодсонгүй шүү" би буйдангаас босон түүний зүг алхахад тэр ч бас надруу алхан урд минь ирж зогсоод "Өчигдөр эмээгээс чухал өдөр гэж сонссон болохоор хүрээд ирлээ." гээд гараас минь атгав.
Мэдээж энэ бүхнийг эмээ болон Сура эгч аль нь ч хараагүй болно.

Бид зочины өрөөний буйдан дээр суухад Жонгүг намайг анзаарсан бололтой "Ямар нэг зүйлд санаа зовоо юу?" гээд надруу улам ойртож суулаа.
"Юнги ах ойрд их хачин байгаа. Тэр өмнө огт хийж байгаагүй зүйлсээ хийж хоолоо хүртэл олигтой идэхгүй юм. Түүнд юу тохиолдоод байгааг ойлгох юм алга. Би зүгээр л түүнд маш их санаа зовж байна" би ингэж хэлэнгээ нэг том санаа алдаад түүний мөрийг дэрлэн суухад тэр нэг гараараа намайг тэврээд харин нөгөө гараараа гараас минь атган "Магадгүй тэр өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хийгээд байвал өмнө нь тохиолдож байгаагүй асуудалтай нүүр тулсан гэсэн үг. Тиймээс түүнтэй сайн ярилцаад үзээрэй. Энэ хамгийн зөв арга шүү"

Жонгүгыг ийнхүү хэлж дуусахад нь би түүний хацар дээр нь үнсэн "Ойлголоо. Би заавал тэгнэ ээ" гэхэд тэр зөрүүлэн духан дээр минь үнслээ.

Та бүхэн духан дээр үнсэх нь ямар утга учиртай болохыг мэдэх үү?
Энэ нь тэр нэгэн хүн чамайг маш ихээр хайрладгийн дээр хэнээс ч илүү халамжилж байгааг илэрхийлдэг юм.

---

Бид Юнги ахыг хүлээсээр байтал цаг хэдийн оройтож гадаа бороо орж эхэллээ. Мөн эмээгийн нислэгийн цаг хаяанд тулсан тул бид тахилаа үйлдэхээр дээд давхарт гарав.

Хоёрдугаар давхарын голд засаж бэлдсэн манай аав ээж болон Юнги ахын аав ээжийн нийт 4 зураг бидний өөдөөс харсаар угтлаа.

Эмээгээс эхлээд бид бүгд нэг нэгээрээ тэдний өмнө очин мөргөсөөр сүүлд Жонгүгын ээлж ирэв.
Тэр урагш алхасаар тэдний зурагны өмнө тулж ирээд доош суун мөргөөд дараа нь дээш босохдоо одоо л тэдний зургийг сайн харав бололтой.
Хачирхалтай нь гэнэт л түүий царай нь барайж эдгээр дөрвөн зураг луу тас ширтсээр "Ү.үгүй байлгүй дээ" хэмээн гацаж түгдэрсээр амандаа бувтнав.

"Жонгүгаа зүгээр үү?" Би хурдхан түүний хажууд гүйж очин асуухад тэрээр надруу нулимс цийлэгнэсэн нүдээрээ тогтож ядан хараад "А...Арумаа" хэмээн нэрээр минь дуудлаа.

"Яасан бэ? Юу болсон надад хэл л дээ" би түүний гараас атган асуухад тэр үнэхээр айж бас сандарсан байгаа нь нүднээс нь илт харагдаж байлаа.

Жонгүг огцом гарыг минь өөрөөсөө авч хаяад цааш эргэхдээ ширээн дээр байсан Юнги ахын аавын бөгжийг унагаад хаячихав.

Ямар нэг хатуу зүйл эргэлдэн хөлнийх нь хажууд ирээд зогсоход Жонгүг доош шатаар буух гэж байснаа түр зогсон тонгойн өнөөх бөгжийг салганан чичрэх гартаа атгаж аваад хэсэг хугацаанд тасралтгүй ширтлээ.
Харин энэ үеэр түүний нүд бүхэлдээ нулимсаар дүүрсэн байх нь тэр.

"Жонгүгаа!"
-"А.Арумаа...энэ...б.бөгж..."
Тэр нулимаа дуслуулан надруу ширтэх нь тэр.
Түүний яагаад байгааг үл ойлгосон ч би түүнд энэ бөгж ямар учиртай зүйл болохыг тайлбарлах гэтэл гэнэт миний яриаг таслан Юнги ах шатаар дээш гараад ирэв.

Хамаг үс хувцас нь бороонд норсон түүний царай хувхай цайн ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр Жонгүгын хажууд явж очоод " Намайг дагаад яв!" гэсээр доош шатаар буув. Жонгүг хурдхан нулимсаа шударч орхиод түүний араас яаравчлан буухад нь би ч мөн даган явлаа.

"Хаачих гэж байгаа юм?" тэр хоёрын том том алхааг арай ядан гүйцсээр араас нь явахад Юнги гэнэт зогсон надруу хараад "Одоо эмээ явах ёстой биз дээ? Чи онгоцны буудалд хүргээд өгөөрэй. Би удахгүй ирнэ." гэж хэлэн хаалгаар гарахад Жонгүг "Арумаа санаа зоволтгүй дээ. Би удахгүй буцаж ирнэ ээ" гээд гунигтай гэгч нь хэлээд түүний араас гарч одов.

Энэ хоёр яг яачихсан юм бээ?

Би ийнхүү бодон хөмсгөө зангидсаар тэр хоёрын машиндаа суун хөдлөхийг харлаа.

---

Хэдий эмээ болон Сура эгч саяны болсон зүйлд ихэд санаа нь зовж байсан ч азаар би тэднийг тайвшруулан онгоцны буудалд ирлээ.

---

"Эмээ сайн яваад ирээрэй. Очоод заавал залгах хэрэгтэй шүү" Сура эгч ийнхүү даллахад би ч бас эмээрүү даллан "Эмээ санаа зоволтгүй шүү. Би буцаж очоод нөгөө хоёрыг чинь бариад авчихнаа" гэхэд эмээ инээд алдан цааш найзуудтайгаа явлаа.

---

Гадаа хэдийн орой болсон ч Юнги бас л ирсэнгүй. Сура эгч түүнд байнгын л санаа зовон суух тул би түүнд нэг аяга халуун цай авчирч өгөөд хажууд нь зэрэгцэн суулаа.

---

Цаг шөнийн 12-г заах үед Юнги ах архи үнэртүүлсээр ороод ирэв. Би хурдхан түүнийг тосож аваад "Яагаад бас дахиад уучихсан юм? Ямар нэг зүйл болохгүй байвал надад хэл л дээ" хэмээн бухимдахад тэр "Ах нь чамд хэлмээр байгаа ч чамайг зовоохийг хүссэхгүй байна. Одоо ингээд л дуусгая тэгэх үү" гээд доош шалруу уначихав.

Би хурдхан түүний толгойг өргөж хөл дээрээ тавиад "Тэгвэл Жонгүг яасан юм? Та тэрэнтэй юуны тухай ярьсан юм?" гэтэл тэр гэнэт өндийж суугаад "Одоо тэрийг март үз. Тэр чамд хэзээ ч тохирохгүй хүн"

-"Та чинь юугаа яриад байгаа юм бэ?"
-"Жонгүг... Жон Жонгүг" тэр доош харан амандаа ингэж бувтаад гэнэт чангаар "ХАРААЛ ИДСЭН ЖОН...ЖОН ЖОНГҮГ" гээд хашгирч гарлаа.

Би түүний яагаад байгааг үл ойлгон гайхширан суухад дээрээс Сура эгч бууж ирэн бид 2 түүнийг дамжилсаар өрөөнд нь оруулаад хэвтүүлэв.

---

"Гуйя утсаа ав л даа!" Би ийнхүү хэлсээр өрөөний нэг булангаас нөгөө булан хүртэл холхино.

Харамсалтай нь тэр утсаа авсангүй.
Юнги ах түүнд яг юу гээд хэлчихсэн юм бэ?

Continue Reading

You'll Also Like

1M 54.6K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
890 54 12
Би түүхийг үзэн яддаг. Түүхийн багшийг ч бас үзэн яддаг. Ер нь өмнө болоод өнгөрсөн зүйлийг бид нар яагаад түүхийн хичээл болгож үзэх ёстой юм?
14.5K 465 12
This is my first book so I decided to do a meme book. I found some great memes to go with is book. There is one Heathers meme but you have to see it...
862K 40K 61
Taehyung is appointed as a personal slave of Jungkook the true blood alpha prince of blue moon kingdom. Taehyung is an omega and the former prince...