•●•АВРАГЧ•●• [Дууссан]

By ___HQH___

48.5K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... More

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•22•●•

1.3K 111 6
By ___HQH___

Нар жаргаж гадаа бүрэнхий болон, бороо орж эхлэснээр бид гэрлүүгээ буцаж явахаар машиндаа суув.

"Жонгүгаа хувцас чинь одоо хүртэл нойтон байна. Солихгүй бол ханиад хүрч мэднэ" би бүсээ бүслэнгээ ингэж хэлэхэд тэр "Ойлголоо" гээд дуулгавартай нь аргагүй гараа арагш сунган арын суудалаас өөрийнхөө том хар цүнхийг авлаа.

Магадгүй энд түүний бас нэг зөөврийн шкаф байдаг бололтой. Дотроор нь дүүрэн хар бараан өнгийн хувцаснууд байв.

"Ашгүй зөндөө хувцас байгаа юм байна" би түүний цүнхээ ухаж буй дүр төрхийг харсаар ийнхүү хэлэхэд тэр  нэг хар өнгөтэй малгайтай цамц гаргаж ирээд "Ажил дээрээ бэлтгэл хийхдээ өмсдөг юм аа" гээд нааш харан инээв.

Би ч бас түүний өөдөөс зүгээр л инээмсэглэл тодруулан суухад тэр цүнхээ буцааж арагш нь тавьчихаад  дээгүүрх хувцасаа тайлж эхлэх нь тэр.
Гэнэт хийсэн түүний энэ үйлдлээс болж би дэмий л хоолойгоо засан машины цонхоор гадаахыг ширтэв.

"Болсон уу?" би хүлээж хүлээж ийнхүү асуухад тэр "Юу болсон уу?" гэж хэнэггүйгээр хариулав.

Тэр үнэхээр тоглоод байгаа юм байх даа?

Би түүнд ингээд шууд нүцэглэж  болохгүй шдээ гэж хэлэхээр эргэж хартал тэр хамаг нүдээ бүлтийлгэн яг л жоохон хүүхэд шиг миний юу хэлэхийг хүлээгээд сууж байв.

Зааза мартаж үз Мин Арум!

"Юу ч бишээ... Явцгаая! бороо их ширүүн орж байгаа болохоор зам аюултай болно байх" би ийнхүү инээхэд тэр ч бас инээмсэглэн хэзээ ч юм гартаа гаргаад барьчихсан өөрийнхөө том цахилгаантай цамцыг надад нөмрүүлж өглөө.

Тухтай бас дулаахан гэж жигтэйхэн түүний том хэлхэгэр цамцыг өмсөн явахдаа би хязгааргүй их жаргалтай байв.

Машины шил арчигч хоёр тийш болон бороон дуслыг арчиж, харин Жонгүг хажууд минь уянгалаг хоолойгоороо намуухан дуу аяласаар яваа нь намайг зүгээр л нүдээ анин сайхан зүйлсийн талаар төсөөлөхөд хүргэж байлаа.

---

"Арумаа сэрээрэй бид ирчихлээ" Жонгүг сахиусан тэнгэрийн зөөлөн хоолойгоороо надад хэлэхэд нь гүн нойрноосоо одоо л нэг юм салав.

Би нүдээ анивчисаар хажуу талаас минь тасралтгүй ширтсээр байгаа Жонгүг руу харвал тэр арагш налсан байсан сандлыг минь дээшлүүлээд өөртөө улам ойртууллаа.

"Чи үнэхээр бат бөх унтах юмаа. Ийм хол замд хүний урманд нэг ч сэрсэнгүй. Би ганцаараа ямар их уйдсан гээч" Жонгүг ингэж хэлэн инээхэд миний ч бас инээд хүрч "Намайг зүгээр л сэрээчихгүй дээ. Юм бодож байгаад жинхнээсээ унтчихсан байна" гэхэд тэр "Ингэж хөөрхөн унтаад байхад чинь яаж сэрээх юм?" гээд хацрыг минь яг л жоохон хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг чимхэв.
Түүний энэ үйлдлээс болж нүүр минь улааж эхлэхэд би хурдхан ханцуйгаараа нүүрээ таглаад "Битгий хүн ичээгээд байлдаа" гэж хэллээ.

Жонгүг намайг баахан шоолон инээж дуусаад "Би маргааш ирж та нартай хамт хооллож болох уу?" гэлээ.
Би хурдхан толгой дохин "Тэг ээ. Би чамайг өөрийнхөө гарын хоолоор дайлъя" гэхэд тэр таалагдаж байгаа бололтой инээмсэглэхэд нь түүнтэй салах ёс хийчихээд машинаас буутал гадаа бороо орсоор байх нь тэр.

Би хоёр гараа толгой дээрээ барин яаравчлан гэрийн зүг гүйтэл гэнэт араас "Арумаа түр хүлээгээрэй!" гэсээр Жонгүг гүйгээд хүрээд ирэв.

Хэдий бороо яг л хувингаар цутгах мэт орж байсан ч би түүний юу хэлэхийг хүлээн хэсэг саатлаа.

"Яасан? Ямар нэг зүйл хэлэх гэсэн юм уу?" Борооны шаагих дууны хажуугаар би ийнхүү чангахан асуухад тэр хэдийн өмнө минь тулаад ирчихсэн надруу тасралтгүй ширтсээр "Зүгээр л нэг зүйл дутуу юм шиг санагдаад" гэв.

"Нэг зүйл дутуу гэнэ ээ? Тэр чинь юу юм?" Би гайхан асуухад тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулж бэлхүүсээр минь хоёр гараа оруулан өөртөө татан тэврээд шууд л уруул дээр минь өөрийнхөө халуухан үнсэлтийг буулгаж орхилоо.

Энэ үед бидний хувцас хүйтэн бороон дуслаас болж байдгаараа норсон ч зүрх сэтгэл минь яг л галд шатаж буй мэт байсаар байгаа нь намайг маш ихээр догдлуулж байв.

---

Хамаг байдгаараа шалба норсон ч хамгийн ихээр жаргалтай байгаа би сэмээрхэн гэртээ орж ирэхэд бүгд унтчихсан байлаа. Ийм учраас аль болох чимээ гаргахгүйг хичээн өлмий дээрээ явсаар өрөөндөө орохын наахна онгорхой байх Юнги ахын ажлын өрөөнөөс нэг чимээ гарлаа.

Энэ оройн цагаар Юнги ах юу хийж байдаг билээ? Би гайхсан чигээр өрөөнд нь ороход тэр ганцаараа архи уугаад сууж байлаа.

"Хар шөнөөр яагаад ийм юм уугаад сууж байгаа юм? Ямар нэг юм болоо юу?" санаа минь зовон түүний хажууд очиж суухад тэр баргар царайндаа инээмсэглэл тодруулж "Үгүй дээ. Юу ч болоогүй. Харин чи яагаад ингэтлээ норчихсон юм? Арай Жонгүг золиг чамайг хүргэж өгөөгүй юм уу?" гэлээ.
" Үгүй ээ хүргэж өгсөн. Сая гэрт орж ирэх замд л ийм болчихлоо. Гэхдээ та үнэхээр зүгээр харагдахгүй л байна даа" би түүнрүү хөмсгөө зангидсан чигээр харахад тэр нүдрүү минь гунигтай нүдээрээ хэсэг ширтээд гэнэт харцаа буруулан босов.
"Ахаа!!"
"Би зүгээр ээ. Битгий санаа зов. Ах нь үнэхээр зүгээр байна за юу" тэр ингэж хэлэнгээ гуйвж дайвсаар өлгүүрт байх өөрийнхөө том цамцыг аван над дээр хүрч ирээд дээгүүр минь нөмрүүлээд "Чи золиг минь ханиад томуу хүрвэл яах юм айн?... Ах нь байна шдээ... Ах нь чамд ямар их хайртайг мэдэх үү? Тийм байхад чи ханиад хүрэх гээд байх юм. Ингээд байвал дахиж битгий гар за юу? Хэнтэй ч уулзуулахгүй өрөөнд чинь цоожилчихно шүү! Ойлгосон уу?" Тэр үгээ зөөн барин,  мөн голоор нь хэд хэд зогсуулан ингэж хэлж дуусахад нь миний инээд хүрч "Ойлголоо доо! Дахиж ийм байдалтай таньд харагдахгүй" гэхэд тэр "Хнн" гэж чангахан хэлээд сандал дээр суунгаа "Тэгвэл Жонгүгтаа харагдах нь ээ" гээд архиа хундаглан дахин нэг балгаад "Зааза яв. Явж унт" гэлээ.

Би түүнд ойлгосноо илэрхийлээд өрөөнөөс гарахдаа хурдхан түүний ширээн дээр байх архийг нь шүүрээд гартал тэр араас үглэсээр үлдэв.

Юнги ахыг араас хүрээд ирэхвий гэж бодон хамаг хурдаараа угаалгын өрөөнд орж түүний архийг асгаж орхиод одоо л нэг өөрийнхөө шалба норсон царайг толинд харлаа.

Хачирхалтай нь энэ үед надад нулимс дуслуулам халуун дулаан мэдрэмж төрсөн юм.

Учир нь миний нимгэхэн цагаан даашинзан дээр Жонгүгын дулаахан цамц мөн үүн дээр нэмээд Юнги ахын саяхан өгсөн цамц. Энэ яг л намайг аав шиг минь хамгаалж анхаарал хандуулж чадах хүн надад олон байгааг илэрхийлэх мэт.

Нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн атлаа байдгаараа инээчихсэн би өрөөндөө ороод шууд л орондоо орон хэвтлээ.

Амьдралд минь тохиож буй олон зүйлийн талаар бодохын зэрэгцээ Юнги ах ойрд их л хачин байгаа нь санааг минь зовоож байв.
Гэтэл яг энэ л мөчид намайг тайвшруулах мэт Жонгүг надруу мессеж илгээлээ.

"Jk"

💌Арумаа халуун юм сайн уугаад дулаахан унтаарай. Ханиад хүрч болохгүй шүү!

💌Ойлголоо.
-Чи ч бас дулаахан байх хэрэгтэй шүү!


💌Заа...
-Нээрээ Арумаа? Надад нэг хэлэх зүйл байна.

💌Юу юм?

💌Бидний анх уулзсан тэр далайн эрэг дээр би яагаад чамтай дахиж уулзахгүй мэт зан гаргаад бүгдийг өнгөрсөнд үлдээж болох уу гэж хэлсэн бэ гэхээр...

💌Гэхээр?

💌Би зүгээр л айсан юм. Чамайг гомдоочих болов уу? Миний жинхэнэ амьдрал таалагдахгүй байх болов уу? гэж. Гэхдээ энийг хэлсэн учир нь үнэхээр тэр өдрөөс хойш чамайг буруугаар ойлгосон байх вий гэж их санаа зовсон.

💌Тэгвэл одооноос санаа зовох хэрэггүй дээ. Би бүхнийг ойлгочихлоо.

💌Заа. Ойлгож өгсөнд баярлалаа. Одоо унт даа.
-Сайхан амраарай!
- ❤️

💌Чи ч гэсэн сайхан амраарай❤️

Continue Reading

You'll Also Like

1M 54.8K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
31.4K 2.5K 17
Ууртай, муухай ааштай боловч ном уран зохиолд маш их хайртай охин болох Сүёл ба Хусог, Жонгүгийн адармаатай хайр. Хусог уу? Жонгүг үү?(Зохиол зөвхөн...
12.4K 979 26
ფიქციის მთავარი პერსონაჟი ჯეონ ეველინი, რომელიც ახალ სკოლაში გადადის ახალი მიზნებითა და სრულიად განსხვავებული იმიჯით რომელიც უკან იტოვებს წარსულს... ...
3.2K 163 5
მოკლედ არ წაიკითხოთ... მაგარი დებილობაა და სავარაუდოდ შეიძლება წავშალო... იმიტოდავასრულე რო ზედმეტი მომეჩვენა... ისტორია მოგვითხრობს გოგონას სახელად...