•●•АВРАГЧ•●• [Дууссан]

By ___HQH___

48.4K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... More

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•21•●•

1.5K 116 10
By ___HQH___

Би эхлээд түүний машинд орж ирээд суухад тэр удалгүй араас орж ирэн машинаа асаагаад "Заа хөдөлцгөөе!" гээд надруу харж инээмсэглэв.

"Явцгаая!" Би ийнхүү цоглог гэгч нь түүнд хариу хэлэхэд тэр "Түр байж байгаарай" гээд хажуу тийш надруу сунан суудлын бүсийг маань зүүлгэж өглөө.
Энэ удаад тэр зүгээр ч нэг зүүгээд өгсөнгүй. Харин урд минь тулж ирээд хэсэг хачирхалтай нь аргагүй ширтсэн нь намайг сандаргахын дээр хэтэрхий ойрхон байх түүний гайхалтай үнэр нь хамар сэтлэх шахна.

Түүнийг надаас холдон үргэлжлүүлэн жолоогоо барихад би чимээгүйхэн хоолойгоо засаад "Ингэхэд нээрээ ямар шагнал авсан юм?" гэхэд тэр инээсэн чигээрээ надруу харж ингэж хариуллаа.
"Тушаал дэвшсэн"
Түүнийг ингэж хэлэхэд надаа баяртай гэхээсээ илүү гунигтай мэдрэмж төрж байлаа.
"Тэгвэл илүү их ажилтай болох нь ээ" гэхэд тэр "Үгүй дээ! Харин ч ажил багассан. Гэхдээ хариуцлага нэмэгдсэн гэх юмуу даа" гэв.
Үүнийг сонсоод би "Тийм байх нь ээ" гээд толгой дохиход "Арум ингэхэд миний ажилд их дургүй бололтой" гэсээр Жонгүг надруу харав.
"Үгүй ээ дургүй биш! Зүгээр л жоохон санаа зовсон юм"
-"Санаа зовсон гэнээ? Яагаад?"
-"Мэдэхгүй ээ"
-"Магадгүй би мэдэх юм шиг байна" Жонгүг ингэж хэлээд жогтой нь аргагүй инээхэд би бүүр гацаж орхив.

Арайчдээ би тийм илт байсан юм байх даа??

---

Бид явсаар далайн эрэг дээр ирлээ.
Үнэхээр сайхан нартай, дулаахан өдөр болж байгаа учраас хүмүүс их олноор цугласан байв.

Би машинаас буун хоёр гараа өргөж суниасаар "Юу вэ? Өнөөдөр чинь ямар нэг баяр болж байгаа билүү" гэхэд Жонгүг инээмсэглэл тодруулсаар машиныхаа араас эмээгийн өгсөн хоолнууд болон нимгэн бүтээлэг авч тэвэрсээр миний хажууд ирж зогсоод "Үгүй л болов уу?" гээд урд минь гарч алхав.

Би түүний араас даган явсаар хүмүүсээс жоохон зайдуухан газар очоод бид хамтдаа газар бүтээлгээ дэвсэж тавиад хоолнуудаа гаргаж тухлан суулаа.

"Чи өглөөний цайгаа уугаагүй биз дээ?" Жонгүг ингэж хэлээд аяганд шүүс аягалан өгөхөд нь би түүнд баярласнаа илэрхийлээд гараас нь авав.

---

Болдог бол энэ үзэмжийг та нарт ч гэсэн харуулах юмсан. Хүмүүс энэ далайн эрэг дээр хэтэрхий аз жаргалтай байх шиг байна.

Жонгүг бид хоёр ч гэсэн авч ирсэн зүйлсээсээ идэн цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөж байлаа.
Энэ хугацаанд би түүнийг ихэд халамжтай залуу болохыг нь мэдэж авсан юм. Тэр байнга л намайг тухтай байгаа үгүйг минь асууж, хоол ундыг маань дөхүүлж өгөөд, хурц нарны гэрлээс хамгаалан шүхэр хүртэл барьж өгч байлаа.

Удалгүй бид цадталаа идэж аваад дээш харан хэвтэцгээв.
Энэ тэрүүгээр хүмүүсийн ярих шуугилдах сонсогдож байгаа ч миний анхаарал бүрэн түүн дээр төвлөрчээ.

"Өнгөрсөн хэд хоногт их ажилтай байсан уу?" Би хажуу тийш түүнрүү харан хэлэхэд тэр ч бас толгойгоо эргүүлэн надруу хараад
"Тийм ээ. Бүүр үнэхээр их. Тийм болохоор өнөөдөр ингэж амарч байгаа нь их сайхан байна." гэв.
-"Тэгвэл би очоогүй нь болж тийм уу?"
-"Үнэндээ чамайг ирсэн бол их баярлах байсан"
-"Я.яагаад?"
-"Зүгээр л их санасан" түүнийг ингэж хэлэхэд зүрх маань маш хүчтэй цохилж би ямар ч хариу хэлж чадсангүй.
"Болдог бол би өдөр болгон чамтай уулзахыг хүсэж байна. Харахгүй удахаар сэтгэл санаа тиймхэн болчих юм" Жонгүг шийдэмгий гэгч нь ингэж хэлээд гэнэт дээш өндийн тохойгоороо газар тулаад дээрээс минь харав.
Би эгц дээш түүнрүү харсан хэвээрээ "Ө.өдөр болгон гэнэ ээ?" гацаж түгдрэн ийнхүү хэлэхэд тэр нөгөө гараараа үсийг минь зөөлхөн илээд "Тийм ээ өдөр болгон." гээд бага багаар ойртсоор байв.
Энэ үед би зүгээр л чимээгүйхэн нүдээ анилаа.

Гэтэл уруул дээр минь түүний уруул дөнгөж шүргэх төдий иртэл хаа нэгтээ хүмүүсийн хашгиралдах дуу түүнийг зогсоох нь тэр.

Бид хийж байсан зүйлээ болин гялс өндийн дуу гарсан зүг рүү харвал "Энд хүн живж байна" гэх нэгэн эмэгтэйн дуунаар Жонгүг ухасхийн босоод "Арумаа тийшээ очих хэрэгтэй юм шиг байна. Эндээ хүлээж байгаарай" гээд бага багаар хурдаа нэмсээр цааш гүйв.
Түүнийг явсаны дараа би эндээ зүгээр зогсоод байж чадсангүй араас нь хамаг хурдаараа гүйсэн ч гэсэн аль хэдийн түүнээс хол хоцорсон байлаа.

---

Би явсаар арай гэж өнөөх хүн бөөгнөрсөн газар очтол хамгийн түрүүнд нүдэнд минь Жонгүгын далай руу яаран орж байгаа нь харагдав.

"Жонгүгааа!!" би түүний араас ийнхүү хашгирсаар эрэгт тулж иртэл нэг эгч намайг барьж авч зогсоогоод "Битгий аюултай шүү дээ" гэнгээ арагш чангаасаар байв.

Гэхдээ Жонгүг аюулд орчихвол яах юм бэ?

Далайн давалгаа өмнөхөө бодвол хамаагүй ихэссэн байгаа нь санааг минь хамаагүй ихээр чилээж байлаа.

Жонгүг усруу ороод нилээн удаж байна. Эргээр цугласан хүмүүс бүгд ам амандаа түүнийг бас аюулд орсон байх гэж ярьж байгаа учраас миний нүд бүхэлдээ нулимсаараа дүүрчээ.

Гуйя заавал эсэн мэнд гарч ирээрэй.

---

Гэвч удалгүй би энэ дүр төрхийг хараад хязгааргүй ихээр баярлалаа. Учир нь Жонгүг өнөөх живсэн эмэгтэйг тэвэрсээр эрэг дээр гараад ирсэн юм. Цугласан олон бүгд алга ташин түүнд баяр хүргэж байхад өчиггүй би ганцаараа л түүнд уурлаад зогсох шиг.

"Бүгд жоохон холдоод зай гаргаарай" Жонгүг өнөөх эмэгтэйг эрэг дээр зөөлөн хэвтүүлэх зуураа ингэж хэлэхэд энд байгаа бүх хүмүүс массаараа арагшаа болов.

Гэтэл Жонгүг гадуурх хүрмээ тайлж хаяад амьсгаадсаар өнөөх эмэгтэйд зүрхний иллэг хийлээ.

---

10 минут хэртэй ингэж ноцолдсоны эцэст тэр эмэгтэйн амнаас ус цацран гарч ханиалгасаар одоо л нэг сэргэж эхлэв бололтой.

Аз болж үүнтэй зэрэгцээд түргэний машины дуу хадсаар биднээс холгүйхэн ирж зогсоод тэр эмэгтэйг тэргэнцэр дээр хэвтүүлэн аваад явахдаа тэдгээр эмч нар анхан шатны тусламжийг үнэхээр сайн үзүүлсэн байна гэж Жонгүгыг гайхсаар байлаа.

Харин Жонгүг тэдний яриаг үл тоон газраас хүрмээ шүүрч аваад үснээсээ ус дуслуулсаар нааш чиглэн алхав.

Түүний цагаан сорочик нь хамаг биедээ наалдаж их л ядарсан маягтай урагш алхан явахдаа Жонгүг одоо л нэг юм намайг анзаарлаа.

Гэвч түүнийг намайг харах үед шууд л нулимс минь дусчихсан учир би хурдхан эргэж хараад өнөөх байрласан газарлуугаа түргэн түргэн алхасаар явав.

"Арумаа!"
Түүнийг намайг дуудах үед би огт тоолгүй урагш явсан хэвээр байлаа.

"Арумаа!" Тэр улам чанга ингэж дуудахад нь би одоо хүртэл гарах гээд байгаа нулимсаа гараараа шударсаар үргэлжлүүлэн гүйв.

Гэтэл гэнэтхэн хэн нэгэн намайг гараас минь татан огцом эргүүлэн харуулсан нь Жонгүг байлаа.
Тэр амьсгаадсан чигээрээ "Арумаа яасан бэ? Яагаад намайг сонсоогүй юм шиг царайлаад байгаа юм?" гэхэд нь би түүнрүү нулимс цийлэгнэсэн нүдээрээ хараад "Чи тэнэг юм уу? Яагаад өөрийгөө ингэж аюулд оруулж байгаа юм? Өөртөө яагаад санаа зовдоггүй юм бэ?" гэхэд тэр зөөлөн дуугаар "Арумаа?" гэлээ.

Би түүнээс гараа суглан аваад "Намайг түр орхиж болох уу?" гээд цааш алхатал тэр намайг хормын дотор эргүүлж өөрлүүгээ харуулан тэврэв.
Энэ үед үнэхээр нулимс минь тэсгэлгүй асгархад тэр үсийг минь илсэн чигээрээ "Уучлаарай...уучлаарай Арумаа" гэсээр байв.

Хэсэг хугацааны дараа би түүнээс тэврэлтээ салган "Жонгүгаа гуйя одооноос битгий намайг ингэж айлгаарай" гэхэд тэр "Ойлголоо" гэж намуухнаар хэлээд хацрыг минь эрхий хуруугаараа зөөлөн илэн нүд рүү минь тасралтгүй ширтэж байснаа удаанаар урагшилсаар уруул дээр минь үнслээ.

Тэр нэг гараараа бэлхүүсээр минь тэвэрч өөртөө улам ойртуулаад уруулыг минь энхрийлэх мэт удаан бас зогсолтгүй үнссээр байсан нь надад ер бусын тааламжтай мэдрэмж төрүүлж байв.

Continue Reading

You'll Also Like

46.3K 925 6
It doesn't matter whether the oneshot is long or not. It's still Diakko/Dianakko Created by: L
672K 33.3K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...
58.6K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
102K 6.4K 21
Нэгэнт хөрчихсөн хайр, дахин бүлээцдэг үү? Гол дүр: Пак Жимин, Бён Минжи BTS members. Цэлмэг-Оюудаа төрсөн өдрийн бэлэг болгон бичив.