•●•АВРАГЧ•●• [Дууссан]

Por ___HQH___

48.4K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... Más

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•19•●•

1.4K 125 10
Por ___HQH___

"Ямар хэргээр яваа юм?" Жонгүг дургүйцсэн маягаар асуухад тэр хүн инээд алдан "Ямар хэргээр яваа юм гэнэ шүү! Эцэг чинь ирж байхад ямар нэгэн шалтгаан хэрэгтэй юм уу?" гээд түүний мөрөн дээр цохиход Жонгүг түүний гарыг буулгаж хаяад "Би зочинтой байна. Хэлэх юмаа хэлээд хурдхан явбал сайн байна" гэлээ.
Гэтэл тэр хүн "Зочин гэнээ?" гээд гэнэт нааш эргэн харсанаа
"Энэ үзэсгэлэнтэй бүсгүй тэгэхээр Жонгүгын зочин байх нь ээ. Гэхдээ нэг л танил царай байх чинь" гээд надруу чиглэн алхав.
Энэ үед би хэтэрхий их сандарч байлаа.
Өнөөх хүн гуталныхаа дууг хадуулсаар өмнө минь ирж зогсоод "Чи арай..." гэснээ болин "Надад түүнтэй ярих зүйл байгаа болохоор түр гарч байх уу?" гэж хэлэхэд нь би Жонгүг руу харвал тэр зөөлхөн толгой дохилоо.
Би хурдхан шиг түүний аавд хальт бөхийсөн болж үзүүлээд байшингаас гарав.
Гадаа гарч ирээд нэг том амьсгаа аван зогсоход урд 3 ширхэг тансаг зэрэглэлийн хар машин зогсож байлаа.
Ингээд харвал Жонгүг нилээн баян айлын хүү бололтой. Гэхдээ тэр аавтайгаа тийм ч найрсаг харилцаатай биш юм шиг санагдана.

---

Тэднийг гарч ирэхийг хүлээх зуур би нүдний минь урд цэлийх үзэсгэлэнтэй нуурын эрэгт байрлах модон савлуур дээр очиж хэсэг суулаа.
Зөөлхөн сэвшээ салхи салхилаад л зарим хүмүүс хүүхдүүдээ салхилуулж зарим нь хоорондоо болзоод л хүмүүс их л амар тайван явцгаана.

---

Нилээн удаан эдгээр хүмүүсийг болон урд минь хөгжилтэйгөөр хөл бөмбөг тоглож байгаа хүүхдүүдийг ажиглан суух зуур хэн нэгэн нь миний хажууд зэрэгцэн суугаад савлуурыг хөдөлгөлөө.

Би хажуу тийшээ налсан байх толгойгоо эргүүлэн харвал Жонгүг надруу ширтсээр сууж байв.
-Болчихсон уу?
-Тиймээ болчихсон. Их удаан хүлээсэн үү? Уучлаарай.
-Зүгээр ээ энд суух үнэхээр тухтай юм.
-Тийм байгаа биз. Надад ч бас энд юм бодоод суух их таалагддаг.
-Тийм байх нь ээ...Гэхдээ энэ нуурыг харсан чинь нууранд унадаг санаанд орчихлоо. Ёстой аймар байсан шүү.
-Тэр үед нээрээ их айсан байх даа?
-Мэдээж шүү дээ. Гэхдээ үнэхээр ямар азаар Жимин та хоёр шиг ийм мундаг хүмүүстэй таарсан юм. Үгүй байсан бол би одоо энд ингээд сууж байхгүй л байсан байх.
Би ингэж хэлээд нэг том санаа алдан түүнрүү хараад "Жонгүгаа чамд үнэхээр яаж баярласнаа илэрхийлэхээ мэдэхгүй юм. Зүгээр ч нэг тус биш бүүр амь насыг минь аварсан болохоор үнэхээр юу хийж өгөхөө ойлгохгүй байна. Яаж ч хичээсэн би чамд тийм том тус хүргэж чадахгүй нь бололтой. Уучлаарай" гэхэд тэр "Зүгээр ээ ямар нэгэн хариу барих гэсний хэрэггүй. Би зүгээр ажилаа л хийсэн төдий" гэв.

"Ажил? Ажил гэснээс чи яагаад ийм эрсдэлтэй зүйл хийдэг юм бэ? Өмнө нь ааваасаа болсон гэж хэлж байсан л даа . Гэхдээ л ажилаа хийх болгондоо өөрийгөө дандаа эрсдэлд оруулж байх юм. Энэ тэгээд тийм их таалагддаг юм уу" намайг ийнхүү бухимдангуй асуухад тэр инээд алдан "Арумаа би зүгээр ээ. Гадаад руу дайны үеийн авран хамгаалах ажиллагаанд явж байхдаа бууны шарх авчихаад одоо хүртэл би ийм эрүүл саруул байна шүү дээ" гэлээ.
Үүнийг сонсоод миний нүд орой дээрээ гарах шахан "Ю.юу?? Бууны шарх авсан гэнэ ээ??" чанга дуугаар ингэж асуухад тэр инээсэн чигээрээ "Тиймээ, итгэхгүй бол харж болно шүү" гэв.

Энэ мэт би түүний ажилын талаар илүү мэдэж авсан нь намайг үнэхээр айдаст автуулж орхилоо. Учир нь тэр одоо үнэхээр эрүүл саруул харагдаж байгаа ч аюулын дуудлага ирсэн аль ч цагт тэр амиа алдах бүрэн эрсдэлд ордог. Би үнэхээр түүнийг бэртэж гэмтсэн байхыг харахыг хүсэхгүй байна шүү дээ!

-Заа орж өглөөний цайгаа уух уу?
-Өглөөний биш бараг өдрийн цай болчихшиг боллоо тиймуу?
-Бараг л тийм юм шиг байна.
Тэр ингэж хэлээд хүзүүгээ майжаад
"Орох уу?" гэв. Би инээмсэглэн түүнд "За" гэж хэлээд бид хамтдаа савлуураас бослоо.

Гэтэл биднийг савлуураас босох үед өнөөх хүүхдүүдийн тоглож байсан бөмбөг надруу чиглэн ирэхэд Жонгүг хормын дотор үүнийг анзааран бамбөгийг гараараа цохин холдуулаад
"Хөөе хүүхдүүд ээ болгоомжтой тоглоорой! Хэрвээ энэ хөөрхөн эгчийгээ цохиод хаячихвал ах нь уурлана шүү" гэлээ.
Миний инээд хүрэж "Юу хөөрхөн эгч гэнээ??" гээд тэсгэлгүй чанга инээхэд тэр ч бас инээд алдан "Яасан үгүй байсан юм уу" гэлээ.
"Үгүй ээ хэтэрхий инээдтэй юм"

Биднийг ийнхүү инээлдэн явах зуур нөгөө хүүхдүүд биднийг сүлжилдэн "Жонгүг ахаа хамт тоглъё л доо" гэсээр түүнийг шална.

Ахх энэ Жонгүг-ши бас ийм балчир хүүхдүүдтэй тоглоод явдаг байх нь ээ!

---

Заа сайхан хооллоорой!

Бид хоёр өөд өөдөөсөө харан ийнхүү өглөөний цайгаа хамт уулаа. Түүний бас нэг сайн тал нь гэвэл тэр үнэхээр сайн иддэг юм байна!

-Ямар амттай байна?
-Үнэхээр амттай байна!
-Ашгүй дээ.
Нээрээ саяны хүн аав чинь биз дээ? Би болгоомжлонгуй асуухад тэр
"Тийм ээ. Бид нээх дотно биш болохоор иймэрхүү л байдаг юм" тэр ингэж хэлээд инээхэд нь надад цааш нь энэ талаар асуух сэдэл төрсөнгүй.
Бид ойр зуурын хөгжилтэй зүйл ярилцан хоолоо идэж дуусгалаа.

---

"Заа би ингээд явъя даа" түрүүнээс хойш хүргээд өгье гэж гуйсан Жонгүгт ингэж хэлэхэд тэр "Арумаа! Ийм их юм авчихаад ядаж хүргээд өгье л дөө" гээд уруу царайлав.
"Жонгүгаа би зүгээр ээ. Хагас цаг хүрэхгүй хугацаанд яваад л хүрчихнэ шдээ" гэхэд тэр
"Үгүй ээ тэгсэн ч гэсэн надад ямар эвгүй байгааг мэдэх үү?"
"Зүгээр ээ Жонгүг. Чи энэ зэргийг хүртэх хангалттай эрхтэй хүн!"
"Тийм байсан ч гэсэн..."
"Зүгээр ээ" Би түүний үгийг таслан ийнхүү хэлэхэд тэр нэг том санаа алдан "Тэгвэл очоод яриарай. Болгоомжтой явах хэрэгтэй шүү!" гэлээ.

Аашшш энэ хүнийг дээ нээрээ! ккк

Би машиндаа суун цонхоо онгойлгоод түүнрүү "Баяртай" гэж даллахад тэр гэнэт нэг юм санасан бололтой цонхон дээр хүрж ирээд "Нээрээ тийм Арумаа. Инстаграм хаягаа өгөх хэрэгтэй биз дээ" гээд уруулаа жимийн инээхэд нь би "Ойлголоо" гээд түүний утсыг аван өөрийнхөө хаяг руу оруулаад өгөхөд тэр "FOLLOW" дарж орхичихоод халаасандаа хийлээ.

Ууг нь би асуух гэж байсан ч тэр өөрөө ингэж хэлсэн нь ямар их аз вэ????

"Заа жинхнээсээ баяртай" би түүнд ингэж хэлээд машинаа асаан явахад тэр араас гараа өргөн далласаар үлдэв.

---

-Эмээ би ирлээ!
-Хүүе Арумаа яасан их удваа? Заа тэгээд юу болов доо?
-Бүх зүйл ОК
би яг л тэнэг хүн шиг малийсаар ийнхүү хэлэхэд эмээ "Сайн байна!!" гээд ирж тэврэв.

Гэхдээ эмээ иймхэн зүйлд ингэж баярлаж байгаа юм чинь өмнө нь Жонгүг бид хоёрт тохиолдсон явдлын талаар сонсвол бүүр нисэх юм байна л даа ккк

Би өрөөндөө орж ирээд нэвсийтэл сайхан хэвтээд өнөөдөр болсон бүх зүйлээ бодон баярлана.
"Нээрээ Жонгүг залгаарай гэсэн шдээ"
Би утсаа шүүрч аван харвал инстаграмд нэг мэдэгдэл ирсэн байлаа. Тэрхэн хугацаанд Жонгүгыг гэдгийг мартчихсан би энэ хэдхэн бичгийг хараад хязгааргүй их баярлав.

Jk_0901 started following you.

Хөөөх үнэхээр тэр намайг дагачихлаа гэж үү?
Хурдхан түүнийг зөрүүлэн "Фоллов" хийж орхиод хаяг руу нь орж хартал Жонгүгын зураг их цөөхөн атлаа нисдэг тэрэг болон ажилтай нь холбогдолтой зурагнууд л дүүрэн байв.
Би түүнд инстаграмаар ирснээ хэлэхээр шийдэн ингэж бичлээ.

💬 "Би гэртээ ирчихлээ😊"

💬"Ойлголоо️"
💬"Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
💬💖

---

Заа энэнээс хойш надад юу тохиолдсоныг асуугаад ч хэрэггүй. Би зүгээр л хэдэн цагийн турш тэр зүрхнээс болж балай хүн шиг л инээж байсан!

---

Ogvvllegee udaasand vneheer ih uuchlaarai. Neeh ih medegdel irdeggvi blhor ni toohgvi bgad bsn chin aimar ih hvn unshchihsan bhiin😱 Ta nar maani yer ni joohon unshaad bgagaa medegdeed bwal zgr l bn kkk
Zaa ter yahaw hoorhon2 comment bichchihsen bsn hvmvvstee mash ih bayarlalaa. Zarim ni bvvr chataar hzee oruulah we? gej asuuj bnlee. Nad shig iim jijighen zohiolchid ene yamar setgel dogdlom medremj geech mmmmma hairtai shvv❤❤❤
Bas minii byatshan beleg geed bsn zvil bol ene dood taliin hadmal bichleg bga shvv. 1 jiliin omno hiij bsn ch neeh ih hvn vzeegvee kk. Ghdee ta nar maani zaawal neg sonirhood vzeerei. Ene deer manai Kookie nz ohintoigoo yarij bga shvv😜(fake²)
2langiih ni voice bgaa. Bvgd chihewchee zvvgeed ooriigoo orond ni tosoolood vzeerei💓💓💓 Vneheer hoorhon shvv

Seguir leyendo

También te gustarán

8.7K 730 43
ბედისწერა ამოუცნობი რამ არის. ისევე,როგორც სიყვარული,როგორც ქვეცნობიერი...
58.6K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
14.5K 465 12
This is my first book so I decided to do a meme book. I found some great memes to go with is book. There is one Heathers meme but you have to see it...
1M 54.3K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...