Two faced|COMPLETED

By chimeg_o

9.2K 702 38

"сайн найз" гэх нэр "Хайртай хүн" болон хувирах үед ахын минь "найз" миний "нөхөр" болчихно гэж хэн санахвээд... More

Ганц амьдарна!
Чихэрлэг нулимс
Ягаахан хацар
Итгэл?
Аялалд явцгаах уу?
Жэжүд
Хэрэгтэн Чанёол
Ахиад л Чанёол
Шинэхэн хос
Өнгөрсөнд
Салцгаая
Сүйн ёслол
Шинэ гэр
Канадруу зугтана
Жунинтай хамт амьдарна
Машин авсан нь
Ухаарна байх
Нүүлгэлтийн машин
Төгсгөл
S2
S2

Итгэж болохгүй

331 34 3
By chimeg_o

Би одоо ирээдүйн нөхөртэйгөө уулзах гээд явж байна. Нээх их сандрахгүй байна л даа. Нэгэнт л хамт амьдрахаас хойш царайлаг байгаасай. Би нээрээ өөдрөг юмаа. Ах бүр миний өмнөөс их л сандарч байгаа харагдсан. Гэхдээ л хэн байдаг юм болдоо. Манай сургууль тэгээд бүр таньдаг хүүхэд минь байвал яанаа. Эсвэл бүр ах хүн байвал ч...

Ээжийг зурвас бичих үед нь шууд л уулзаж байгаа ресторанлуу орлоо. Би ороод шууд зогтусав. Тэнд ээж аавын насны гэмээр 2 хүн болон Пак Чанёол сууж байлаа.

Чанёол надруу ёжилсон харцаар ширтээд гараа даллаад

: Сайн уу? Ким Жисүү. Гэх үед Чанёолын ээж

: Ашгүй 2 хүүхдүүд маань биенээ таньдаг бололтой хэмээн айлгүй инээдээр инээв. Ээж намайг хариулт өг гэсэн шинжтэй нудраад байхаар нь

: Тийм ээ. Эгч ээ. Бид нэг ахлах сургуульд сурдаг.

:За тэгэхээр хүүхдүүд маань асуудалгүй болох шив дээ.

: За тэгвэл өнөөдөр сүй тавих өдрөө товлоцгоох уу?

: Нэг сарын дараа энэ өдөр яаж байна?

: Тийм шүү эрт хийх нь зөв. Нэг сарын хугацаанд бэлтгэл ажил дуусчихна байх.

Ийнхүү тэдний яриа өндөрлөв. Би үнэндээ айж байна. Өмнөх хийсэн хэргийг нь би мэднэ шүү дээ. Одоо намайг яачих ч юм билээ. Арай ч ийм хурдан хамт амьдархгүй байх гэсэн бодолдоо дийлдсээр нэг харсан гэрийн үүдэнд ирчихэж.

Марк миний сүйт залууг Чанёол гэж мэдвэл их уурлах байхдаа. Нээрээ бид чинь салчихсан бил үү? Тэр бодлоос минь гарахаа больчихож.

Миний амьдрал яагаад ийм ээдрээтэй юм бэ? Кино зохиол биш дээ ямар. Бодоод байсан чинь Марк хоёр нүүртэй амьтан байж ээ? Пак Чанёол ч бас хоёр нүүрт. Бүх эрэгтэй хүмүүс хоёр нүүртэй гэж ойлгогдохоор болж. Одоо үед хүнд итгэх ч аргагүй болж.

Одоо надад бодол санаагаа хуваалцах ганц л сайн найз байгаа бололтой. Жэхён. Утасныхаа "харилцагчид" цэс дотроосоо "Хацрын хонхорхой" гэх нэрээр хадгалсан дугаарлуу залгалаа.

: Сайн уу Жэхён аа? Чи хүрээд ирээч ярилцье.







Хоёулахнаа ярилцах хэрэгтэй тул цэцэрлэгт хүрээлэнд нэг сандал дээр бид 2 зайрмаг идсээр сууна.

: Ахххх хорвоо үнэхээр хатуу юм аа. Бид дөнгөж 19 настай байхад амьдрал хэцүү санагдаад байх юм. Жэхён аа

: Хэдий чи одоо зовж байгаа ч гэсэн ирээдүйд жаргах ч юм билүү. Эсвэл энэ зэргийн зүйл юу ч биш байх. Энэнээс том зүйл хүлээж байх ч боломжтой. Үүнийг хэн ч мэдэхгүй.

: Тийм гэж үү. Тэгвэл Марк бид хоёрын харилцаа яах бол. Жинхэнээсээ ингээд дуусчихсан болов уу.

: Чиний сүй тавих хүн чинь уулзсан гэсэн хэн юм?

: П-Пак Чанёол...

: Харин ч танихгүй биш таньдаг хүн амар юм биш үү.

: Би түүний таньдаггүй байсан бол илүү дээр байх байлаа. Чи үүнийг мэдэхгүй л дээ. Гэхдээ бид хэсэг үерхдэг байж байгаад нэг зүйлээс болж салчихсан.

: Тэгвэл хар дурсамж байх тийм үү. Надад ярих хэрэггүй ээ. Би чамд нэг л үнэнг хэлье. Энэ хорвоо дээр ямар ч хүн байсан итгэж болохгүй шүү. Хамгийн их итгэлийг чинь даасан хүн үргэлж алддаг юм.



Амьдрал шударга бусаараа шударга

Continue Reading

You'll Also Like

41.9K 798 44
Short scenarios for your favorite characters! (Well the male characters at least) The characters included are Alastor, Angel Dust, Sir Pentious, Husk...
379 50 10
Тэр өдөр л байгаагүй бол би чамтай учрахгүй байх байсан. Чамайг хайрлахгүй байх байсан. Тэгэхдээ цаг хугацааг тэр үе рүү буцаагаад бүхий л зүйлийг өө...
469K 1.5K 47
🔞🔞🔞 warning sex!! you can cancel if you don't like it.This is only for the guys who have sensitive desire in sex.🔞🔞