Сохор Болзоо/ 1-р Бүлэг

By yolo_inluv

55K 5.6K 2.9K

Хөгжилтэй хайрын түүх уншмаар байна уу? Тэгвэл та яг зөв өгүүллэгээ сонгож! ⚠️ 15+ ⚠️ More

1.Ганц бие 30тай бүсгүй
2. Солиотой хүүхэн
3.Сээтэгнэлт
4.Үнд оролт
5.Байрны гадаах болзоо
6. Хуурамч найз бүсгүй
7.Хүүхэд хаанаас бий болдог вэ?
8.Танхай нууц амраг
9.Баяртай
10.Сүнс юм уу хаашаа юм?
12.Анхны үнсэлт
13.Бүх зүйл шийдэгдэх 3 хоног
14. Гостуу
15. Атом молекул
16. Яасан их сэрэлтэй юм?
17. Аймар баян
18. 350 сая
19.Гоймон идэх үү?
20.Зүүд шиг өдөр
21.Влог эсвэл?
22.Yolo couple
23.Хордлого
END/Маш олон гэнэтийн мэдээ
Huushee s2
shine heseg?

11. Үзээгүй

1.9K 229 155
By yolo_inluv



Өнөөдрийг юу хийж өнгөрөөх вэ?
Ёстой мэдэх юм алга.

Гадаа халуун байх шиг байна. Гараад хэрэггүй бололтой. Халуунд гэртээ байгаад байсан чинь чанагдаж байгаа төмс шиг санагдчихлаа.

Хусог шарсан төмс байхад минь тоогоогүй юм чинь ингээд чанагдаад л байж байхаас.

*утас дуугарах*

"Сөжү"

Би: Моши, моши(Байна уу, байна уу?"

Жисү: Хаанахаар хуцаад байгаа юм?

Би: Японоор хуцаж байна. Хуцалт ойлгоод байгаа юм уу?

Жисү: Байнга нэг нохой шиг эгчтэйгээ байсаар байгаад ойлгодог болчихсон.

Би: Ямаа чинь.

Жисү: За тэр ямаа Хусог яах вэ..

Би: Ю-юун Хусог?

Жисү: Би хэзээ тэгсэн юм?

Би: Чи сая...

Жисү: Зэ мэдэхгүй ээ. Гадаа халуун сайхан байна. Бөөндөө далай явах уу?

Би: Дажгүй санаа байна, тэгье.

Жисү: Цагийн дараа гэрийн чинь үүдэнд оччихсон байя.

Би: За би гялс өөрийнөө шараадхая.

Жисү: Айн?

Би: Юу ч биш дээ.

*таслах*

Далай...далай явах юм чинь бикини? Өө, надад байхгүй юм байна шд. Хэн нээх сүрхий шэкси хувцаслаад байдаг билээ? Сүхён...өө надад таарахгүй шд. Өөрийгөө ямар 20 гаруй см агшаалтайн биш.

ТИЙМ ЭЭ! Шорт, crop top хоёр оллоо. Энэ хоёрыг өмсчихье.

Топ минь цагаан өнгөтэй тэгээд энгэр дээрээ үдээстэй....За юу ч гэх юм.
Шорт минь бол зүгээр хар богинохон...Шорт шиг л шорт.

15 минутын дараа

Жон Хусог, Жон Хусог

Жоохон ч гэсэн сэтгэл гаргахгүй

Жогорч байгаад

Жингүүдээд явсандаа чи!

Хусог Хусог

Хөөрхөн инээж байгаад

Хайран сэтгэлийг минь бодохгүй

Хөөрөөд явчихсандаа чи!

Хүүе яасан хөөрхөн дуу зохиочихвоо?

30 минутын дараа

Яачихав аа? Нэг цаг яасан удаан юмбээ.

Хувь тавилан намайг уйлуулдаг...
(Mamamoo- destiny)

Хувь тавилан....




"Хусог бид хоёр бол хувь тавилан окэе"



Төд удалгүй

Жисү: ЭГЧЭЭЭЭЭ!!!

Би: ЗА ГАРЛААААА!

Цонхныхоо урд зогсож байхад Жисү доороос орилон дуудлаа.
Би цүнхээ аваад хар нарны шил зүүгээд бас нэг саравчтай малгай өмсөөд гарлаа.

Би: Хэн, хэн явах юм?

Жисү: Би, Жонгүг, Жунгён, Минжи, Жимин, Намжүүн, Жин, Сүён, Юнги, Юнсан, Сүхён, Тэхён та бас Юнги ахын нэг найз явна гэсэн. Нийтдээ...14!

Би: Бусад нь яасан юм?

Жисү: Нари, Хэри хүүхдүүдээ аваад аав ээж нь ач нараа санаад байна гээд явчихсан. Харин бусад хүүхдүүд бол Сүхёныд гэрийн үйлчлэгч нь харж байгаа.

Би: Мм..Чи яагаад Жунгёныг аваад ирсэн юм?

Жисү: Надаас салахгүй орилоод байсан юм аа.

Би: Ммзаза. Машин яаж хуваарилах юм?

Жисү: Аан..нөгөө юу билээ дээ... ЖОН ЖОНГҮГ!

Жисү Жонгүгийг орилон дуудахад тэр машинасаа Жунгёныг тэвэрсээр бууж ирлээ.

Жонгүг: Яасан?

Жисү: Хүмүүс машинд яаж хуваарилагдаж байгаа билээ?

Жонгүг: Манайх машинтай, Юнги машинтай бас Тэхён машинтай.

Би: Яаж хуваарилах юм гэж байна.

Жонгүг: А-аан.. Манай машин гэр бүлийн том машин болохоор өөрсдөөсөө гадна Минжи, Жимин
Тэхёны машин жийп болохоор бас том. Тэнд Намжүүн бас Жин суух байх. Харин Сүхёны машинд та суух байх.

Би: За,тэгвэл би машинлуу нь явлаа.

Би Юнги, Сүёны машинлуу явж цонхыг нь тогшлоо.

Юнги: Юу хүсээв? Бид нарт мөнгө байхгүй явж үз.

Би: Чи муу хуцаж унга.

Юнги: Хов, хов..Одоо унгачих уу?

Сүён: Солиоролд бай*инээх*

Би: Нөгөө найз чинь ирсэн юм уу?

Сүён: Сая энэ хажуу дэлгүүр орсон.

Юнги: Суугаад яриач.

Би машинд нь сууж урд ээжийнхээ өвөр дээр сууж байгаа хөөрхөн Юнсантай мэндэлэхэл өөдөөс гараа даллалаа.

Би:Та нар яагаад бөөнөөрөө нимгэн юм өмсөөгүй юм?

Сүён: Далай дээр очоод сольноо. Чи одоо бараг шалдаг байгаа юм биш үү?

Юнги: Эр хүн шалдан явахад зүгээр, зүгээр сайхан борло.

Би: Чи л харин борлох хэрэгтэй. Хөдлөх болж байгаа юм уу?

Сүён: Найзыгаа орж ирхээр хөдөлнөө.

Би саравчтай малгайгаараа нүүрээ бүтээгээд жоохон зүүрмэглэлээ.

______________________

Сэрэхэд нэг хүний мөр дэрлээд унтчихаж. Толгойгоо өргөх гэсэн чинь болохгүй байх юм. Юу вэ гуян дээр гараа тавьчихсан.

Толгойгоо хүчтэй татаад автал нөгөө хүн бас зүүрмэглэж байсан бололтой. Нойрмог харцаар надруу харлаа.

"АА ЮУ ВЭ!" би харсан зүйлдээ хэт цочирдож ийнхүү ориллоо.

Сүён: ХэээХэээ

Юнги: ХиииХиии

Хусог: Н-нөгөө энэ хоёр ц-цуг явъя гээд байсан юм аа.

Би: ЯАГААД ГУЯ БАЗААД БАЙГАА ЮМ БЭ! ГАРАА АВААЧ!

"У-уучлаарай" тэр гараа маш хурдан татаж аваад гэм хийсэн хүүхэд шиг нүдээ бүлтийлгээд доош харлаа.
Угаасаа л гэм хийсэн л дээ.

Х-хөөрхөн гэдэг нь~

Хэжин ингэж бодож болохгүй ээ!

*Тасс*

Сүён: Юу вэ? Өөрийгөө яагаад ийм чанга алгадаа байгаа юм?

Би: Ш-шумуул суугаад.

Юнги: Хөөрхий шумуул.

Хусог: З-зүгээр үү?

Би: Б-би юу з-зүгээр ээ. Х-хэзээ ч ийм с-сайн б-байсангүй*ярзайх*

Сүён: Яасан их гацдаг юм бэ?

Юнги: Манай нэг хуучирсан CD л ингэдэг байсан даа. Нас тогтчихсон байж ганц бие удаан явахаар амьдралд хүчиндүүлээд зурагдаж байхгүй юу.

Сүён: Хүүхэд байхад юу яриад байгаа юм бэ!*цохих*

Юнсан: Амьдрал хүнийг хүжиндэнэ гэж ну бэ, ээдээ?

Юнги:*инээх*

Сүён: Ү

Би: Ю-юун хүчиндүүлэх*доошоо харж хуруугаараа оролдох*

Сүён: Миний хүнтэй үнсэлцэх нь байтугай эсрэг хүйстэнийхээ гарнаас нь ч хөтлөж үзээгүй ариухан найзыг яаж байна аа!

Ичиж үхмээр юм! Энэ Сүён амьдралын намтар ярьчих юм! Бүр Хусог байхад шүү.

Хусог: Х-хүнтэй унтаж үзээгүй юм уу?

Юнги: Тийм л юм шиг байна.

Сүён:Чи муу яасан илүү юм бэ.

Би: ДУУГҮЙ БАЙЦГАА!

Ичиж үхлээ! Хаягдсан хүнийхээ хажууд өдий насалчихаад т-тэрийг хийж үзээгүй гэдгээ найздаа яриулаад л...

Хусог: Уучлаарай.

____________________________

Бид энд дор хаяж гурав хононо гэсэн. Гурав хоног Хусогтой цуг байх нь. Арай гэж сэтгэлээ татаж байхад чинь.

Явсаар байгаад орой болчихсон тул өнөөдөртөө далай эргийн ойролцоо байх жижиг байшингуудыг авч амархаар шийдлээ.
Жижигхэн учраас нэг байшинд гэр бүлээрээ орно гэсэн.

Би яах юм бол доо...

Сүён гэр бүлээрээ, Жисү гэр бүлээрээ бас Сүхён жирэмсэн болохоор Тэхёнтой хоёулахнаа нэг байшинд орлоо.

Би: Би Минжигийнх луу орчи--

Намжүүн: Би Жиминийхлуу орлоо!!!

Би:З-за.

Жин: За дүү нар минь гурвуулаа л үлдэх шив.

Жин Хусог бид хоёрын голд ороод хүзүүгээр тэврээд ийнхүү хэллээ.

Би: Т-тийм л бололтой.

Хусог:*ярзайх*

Жин: Нээрээ хоёулаа танилцсан бил үү?

Хусог: Үгүй ээ.

Жин: Намайг Жин гэдэг. Хамгийн том ах. Бас ойлгомжтой би хамгийн царайлаг нь.

Хусог: Ж-жон Хусог*ярзайх*

Жин: Та хоёр танилцсан юм уу?

Би: Машинд танилцчихсан.

____________________

Нөгөө хэд маань ачаагаа янзлах гэж алаан болж байлаа. Харин би ачаагүй ирсэн учраас далайн эрэг дээр сар ширтэн  амар амгаланг дээд цэгт нь тултал мэдрээд сууж байв.

"Даарахгүй байна уу?"

Хажууд Хусог суунгаа ингэж асуулаа. Энэ догдлол хаанаас буцаад хүрээд ирэв ээ?

"Даарахгүй байна."

Би түүнлүү ширтэн хэлэх бол тэр сар ширтэн хажууд минь сууна.

Үзэсгэлэнтэй юм аа..

Тэр тэнгэр дээрх сар биш хажууд суугаа хожуу зүрхийг минь эзэмдсэн энэ залуу.

"Чи нээрээ хийж үзээгүй юм уу?"

Тэр сарлуу ширтэж байсан харцаа надруу зөөлөн шилжүүлж ийнхүү асуулаа.

Яг үнэндээ энэ үзэсгэлэнтэй байдал мөн түүний асуусан асуулт маш их зөрж байна.

Яг би хэзээ ч өлсөхөө болихгүйтэй адил сонин үе мөч.

"Ю-юу асуугаад байгаа юм?"

Би түүнээс харцаа буруулан асуухад тэр инээмсэглэн надруу ширтсээр байлаа.

Юу вэ, гаж донтон юм байхдаа? Арай үгүй байлгүй дээ. Хэрвээ Хусог гаж донтон бол Юнги ч бас тийм байх ёстой.

Яаж ч бодсон биш бололтой.

"Битгий буруугаар ойлгоорой. Зүгээр л яриа эхлүүлэх аргаа буруу хэрэглэчихлээ."

Мэдрэл юм чинь ийм гоё үед ийм юм асуугаад наастр унагачих юм. Хамаа алга.

"Тийм ээ, үзээгүй."












HaaaHaaaHaaa

Continue Reading

You'll Also Like

2K 299 12
Би ч өөрөө итгэхгүй байгаа ч... тиймээ энэ үнэн. --- нэгхэн өдрийн дотор нөхөртэй болчихсон байсан!
73.2K 7.9K 28
-Хөөе! Би чамд хайртай гээд байхад даа!
Ma Boy By 🌻

Teen Fiction

42.9K 4.3K 22
Эрэгтэй хүний компьютерийн хажууд ариун цэврийн цаас байвал бүү гайх! Тэд романтик кино үзэхдээ нулимсаа арчдаг юм. "Ma Boy" Started at March 17, 201...
225K 11.5K 45
A plan. A disguise. A checklist. Time to play cupid. Copyright © 2019 by jayscitylights. All Rights Reserved.