•●•АВРАГЧ•●• [Дууссан]

Від ___HQH___

48.5K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... Більше

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•12•●•

1.5K 122 1
Від ___HQH___

Цаг хэдийн орой болж ажилчид нэг нэгээрээ ажилаа дуусгаад явцгааж байв. Би ч бас хийх юмаа дуусгасан учир ширээгээ цэгцэлж тавиад гарах гэтэл хэлтсийн дарга намайг өрөөндөө дуудан ийнхүү хэлсэн нь өнөөдрийн хачирхалтай нь аргагүй амар тайван, тав тухтай, найрсаг байсаны учирыг тайлаад хаях шиг л болов.

"Арумаа энийг гүйцээгээд яваарай"

Одоо л жинхэнэ түүний сахиусан тэнгэрийн инээмсэглэл чөтгөрийнх болж хувирч байх шив.
Би өнөөх хавтастай зүйлсийг чирсээр буцаад ширээн дээрээ иртэл тэнд байсан ажилчид бүгд л чи ч өнгөрч дээ гэсэн шиг харж байлаа.

Цаг бага багаар явсаар л бүх ажилчид тарж энэ том компани бүхэлдээ анир чимээгүйд автжээ. Яахав хааяа хааяа сонсогдох өнөөх шулмын чанга чанга аальгүй инээдийг эс тооцвол. Тэр түрүүнээс хойш л хэн нэгэн хүнтэй утсаар ярьж ганцаараа инээж байна. Хааяа бүүр аймшгийн кино шиг л санагдах юм.

Арай гэж хамаг юмаа хийж дуусаад цагаа хартал оройн 11ийг зааж байв.

Пөөх дөнгөж дадлагажигч байж ингэж ажиллаж болно гэж үү? Хэрвээ энэ янзаараа байвал зүгээр насан туршдаа Юнгигээр тэжээлгээд амьдарсан нь хамаагүй дээ бололтой!

Хийсэн бүх зүйлээ цэгцэлж буцаад хавтсанд нь хийгээд түүний өрөөрүү оруулж өгөхөөр алхах үед гэнэт улаан гэрэл анивчин галын дохиолол дуугарч эхлэв. Би эхэндээ юу болоод байгааг ойлгохгүй хэсэг ийш тийш харж зогсоод утаа үнэртэх үед сандран доош буухаар цахилгаан шатруу гүйтэл хэлтсийн дарга ханиалгасаар өрөөнөөсөө гарч ирээд шууд л доош унаад өгөв. Энэ үед түүний өрөөний хаалганаас их хэмжээний утаа гарч байгаа нь тэнд гал гарсан гэдгийг илтгэж байлаа.
Би бушуухан түүн дээр гүйж очоод нэг талаас нь тэврэн авч цахилгаан шатыг зүглэхэд тэр миний гарыг тавьсанаа "Гуйя миний цүнхийг аваад ирээч тэнд маш чухал зүйл байгаа" гээд хэд хэд хүчтэй ханиалгав.

Бурхан минь тэр юугаа яриад байна аа. Түүний өрөөнд гал гарч байхад би яаж тийшээ орох юм бэ?

"Үгүй ээ даргаа эхлээд эндээс гарах хэрэгтэй" би түүний гарыг дахин зуураад урагшлах гэсэн ч тэр бүүр уйлчихсан зогсож байв.
Үүнийг хараад үнэхээр өрөвч зан минь тэвчилгүй "Тэгвэл түр хүлээгээрэй" гээд шууд л түүний өрөө рүү гүйж очиход хүргэв.
Өрөөрүү орон сайн ажиглавал гал зөвхөн эндээс биш бүүр дээд давхараас эхэлж гарсан бололтой.

Утаа улам нэмэгдэж түүний өрөөний бараг тал нь бүхэлдээ шатаж байлаа. Би хурдхан түүний ширээн дээр байх цүнхийг аваад гартал тэр аль хэдийн цахилгаан шатанд суучихсан намайг хүлээж байв. Би амаа гараараа таглан ханиалгасаар түүнрүү зүглэн алхатал нүүрний минь өмнө томоос том зүйл дээрээс нураад ороод ирэв.
Цахилгаан шатруу орох боломжийг минь хаасан энэ зүйл бүхэлдээ шатаж байгаа нь намайг хангалттай шоконд оруулж чадлаа. Үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй тэвдэх зуур хэлтсийн дарга цахилгаан шатанд нааш цааш юу хийхээ мэдэхгүй хэсэг мунгинаад нулимстай нүдээрээ нааш ширтэн "Уучлаарай Арумаа" гээд хаах товчин дээр дараад яваад өгөв.
Түүний энэ үйлдэлд цочирдож бас хэтэрхий их утаанаас болж нулимс минь өөрийн эрхгүй гарч эхэллээ.

Энэ тэндээс халуу төөнөн миний байгаа давхар бүхэлдээ галд автаж байх нь тэр. Би арай хийн уначихсан байсан газраасаа босож эргэн тойрноо сайн хартал саарал утаанаас болоод үнэхээр муухан нүдэнд тусаж байлаа. Дотор минь муухай оргин толгой эргэж эхлэхэд би энд үүнээс удаан байж болохгүйгээ ойлгон утсаа авахаар ширээрүүгээ алхлаа. Хөл маань өөрийн эрхгүй дайвалзан явсаар ширээнээсээ түшиж зогсоод арай гэж цүнхээ оллоо. Би хурдхан утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгахаар эхнээс нь нэрсээ харж байтал яагаад ч юм "JK" гэх нэр нүдэнд минь тодоос тод тусаж байв.
Би хэсэг яах учираа олохгүй түүний нэрлүү ширтэхэд нулимс минь яг одоо залга гэсэн шиг л утсан дээр минь дусаллаа.

Би хурдхан ногоон товчин дээр даран амьсгаа даран түүний хариу өгөхийг хүлээхэд тэр гэнэт утсаа аван намуухнаар "Байна уу?" гэлээ. Түүний хоолойг сонсоод шууд л хоолой минь зангиран нулимсаа тэвчсээр "Жонгүг аа гуйя намайг авраач" гэхэд тэр "Юу?? Чи Арум уу?" гээд ихэд гайхсан хоолойгоор асуухад нь би утсаа амнаасаа холдуулан хэд хэд хүчтэй ханиагаад "Тиймээ... Жонгүгаа гуйя хурдан хүрээд ир л дээ" гээд амаа гараараа хаалаа.

"Яг одоо хаана байгаа юм? Би яваад очъё" тэр ингэж хэлэхдээ үнэхээр тайван бас нухацтай байлаа.
Би түүнд байгаа байршлаа хэлэхэд тэр намайг дээвэр дээр гарч ирэхийг хүссэн юм.
"Арумаа сонс, Хамгийн гол нь тайван бай. Тэгээд эргэн тойрноо сайн хараад шатаар дээвэр дээр гарах хэрэгтэй. Ойлгосон уу?" Түүнийг ингэж хэлэхэд нь би ойлгосноо хэлээд утсаа таслан эргэн тойрноо нэг бүрчлэн сайн харлаа.

Азаар Цахилгаан шатны хажууд аврах гарц байх нь тэр. Би ханиалгасаар хурдхан түүгээр гарахаар явах замд ямар нэг галын цог гар дээр минь тусаж ихэд хорсгож хаяв. Гэвч би үүнийг үл тоон арай гэж тогтох хоёр хөл дээрээ найган явсаар хаалгаар гарч шатаар дээш өгсөөд дээвэр дээр ирж чадлаа.

Гэтэл гэнэт цэвэр агаар ихээр амьсгалснаас болоод ч тэр юмуу толгой минь эргэж дотор ихээр муухайрч хажуудаа байх хананаас гараараа түшин зогсоод доош харж хөмсгөө зангидан аль болох өөрийгөө зүгээр болохыг хүлээхэд өнөөх нэгэн танил дуу тодхон сонсогдож эхлэв.

Нисдэг тэрэг?

Бага багаар үс минь хийсч хөдөлгөөнд орж байгааг хараад толгойгоо өргөн дээш харвал хар өнгөтэй томоохон нисдэг тэрэг дээвэр дээр газардахаар ирсэн байлаа. Энэ үед салхи улам ихсэж таагүй мэдрэмж төрүүлж байсан ч би тэр нэгэн хүнийг гараад ирэх болов уу гэсэндээ тасралтгүй ширтэж байв.

"Арумаа!" нисдэг тэрэг газардахад тэр шууд л хаалгаа онгойлгон үсэрч гарч ирээд намайг чиглэн гүйлээ.
"Ж...Жонгүг аа" намайг ингэж хэлэхэд нүд минь юмсыг сайн харахгүй байгаа нь магадгүй миний нулимстай холбоотой байх. Яагаад ч юм түүний хоолойг сонсоход надад үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа.

Дээврийн нэг талаас нөгөө тал хүртэлх энэ хол зайг хормын дотор л туулж ирээд өмнө минь зогсон "Зүгээр үү? Бэртэж гэмтээгүй биз дээ?" гээд санаа зовон харах Жон Жонгүг.
Ийнхүү хэлсэн үгэнд одоо хүртэл догдолж, сэтгэл минь хөдөлж байгаа би түрүүнээс хойш түүнийг хангалттай ширтэж дуусаад зүгээр л мөрөөр нь тэврэн зогслоо.
Тэр ч мөн хэсэг байснаа намайг аяархан зөрүүлж тэврээд юу ч дуугаралгүй  чимээгүйхэн зогсов.
Түүний энэ их нөмөр нөөлөгтэй тэвэрт сайхан үнэрэнд нь мансууран хэсэг зогсохдоо би "Жонгүг аа... Чамайг ийм болохоор л би мартаж чадахгүй байна" гэж чимээгүйхэн шивнэлээ.
Үүний дараа би түүний илүү чанга тэврэлтийг мэдэрсэн ч арай гэж тэвчиж байсан бие минь тэсэлгүй ухаан балартан алга болов.

Продовжити читання

Вам також сподобається

18.8K 1.4K 16
Ахлах ангиа амжилттай төгсөж амьдралын замд алхаж орсон хүүхдүүд. Бишээ тэд одоо том болцгоосон... Айл гэрийн өрх толгой. Гэхдээ тэд удалгүй гэрлэлт...
47.3K 3.6K 48
'Эндээ хүлээж байгаарай, би буцаж ирнэ гэж амлаж байна.' Энэ бол миний тэр охиноос сонссон сүүлийн үг байсан юм. Бас түүнийг харсан сүүлийн өдөр байс...
102K 6.4K 21
Нэгэнт хөрчихсөн хайр, дахин бүлээцдэг үү? Гол дүр: Пак Жимин, Бён Минжи BTS members. Цэлмэг-Оюудаа төрсөн өдрийн бэлэг болгон бичив.
8.7K 730 43
ბედისწერა ამოუცნობი რამ არის. ისევე,როგორც სიყვარული,როგორც ქვეცნობიერი...