•●•АВРАГЧ•●• [Дууссан]

By ___HQH___

48.4K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... More

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•7•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•11•●•

1.4K 117 0
By ___HQH___

"Юнги босоорой өнөөдөр дахиад эмнэлэг явах ёстой мэдэж байна уу?" би ийнхүү хэлсээр түүний хөнжлийг хуу татаж хаяхад тэр нүдээ нухалсаар дээш босч ирэн шууд л угаалгын өрөөрүүгээ зүглэв.
Би түүний орыг хурааж тавьчихаад гал тогооруу орон түүнд өглөөний цай бэлдэж өгөхөд тэр "Цаг хэд болж байна" гээд тавчикаа чирсээр хоолны ширээний ард ирж суулаа.
Би 2 аяганд жүржийн шүүс хийгээд нэгийг нь Юнгид нөгөөг нь өөртөө тавиад "9 өнгөрч байна. Өчигдөр юу хийсэн болоод ингэж нойроо харамлаад байгаа юм? Та чинь 6 гээд л сэрчихдэг биш билүү" гэхэд тэр жүүсээ нэг амьсгаагаар ууж дуусгаад ширээн дээр стаканаа огцом тавьж амаа арчаад "Аахх сайхан байна. Өчигдөр найзуудтайгаа уулзсан юм аа. Өөр яавал гэж" гээд хоолоо идэж эхлэв. Би түүний хоолоо идэхийг хараад гар утсаа гарган суухад тэр нааш харснаа "Чи яагаад юм идэхгүй байгаа юм? Хоёр хүний хоол хийхээс залхуураа юу?"
"Үгүй ээ, Би гэртээ юмаа идчихээд ирсэн. Та л болчихвол бид хурдан эмнэлэг явж ирээд би маргаашийн ажилдаа бэлдэх хэрэгтэй байна" би ийнхүү хэлэн түүний юмаа идэж байгааг ажиглаж эхлэхэд тэр "Зазаа ойлголоо" гээд хоолоо бушуухан шиг идэж дуусгаад бид түүний машинд суун эмнэлэгийн зүг хөдөллөө.

Бид түгжрэл дунд зогсож байхад "Нээрээ хэд хоногийн дараа эмээ рүү явна шүү. Өмнө нь очиж чадаагүй. Одоо миний гар ч гэсэн эдгэж байгаа болохоор эмээ энийг анзаарахгүй байх. Тийм болохоор маргааш гэхэд тэр дадлага ажилаа хурдан дуусгаарай" гээд утсаа гарган нэг хүн рүү залгав.

"Ойлголоо... Гэхдээ Сура эгч хамт явах юм уу?"
"Тиймээ хамт явна. Бас чи заавал тэр газар дадлага хийдэг нь яаж байгаа юм? Ах нь тэрнээс ч илүү том компанитай байхад ичмээр юм?" гээд хариу өгөхгүй байх дуудлагаа таслан бухимдахад нь миний инээд хүрж "Заа зүгээр ээ. Би өөрөөгөө хэр болохыг шалгаж үзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол байнга таниас зүүгдэж амьдарна гэж юу байхав дээ" гэхэд тэр бага зэрэг инээмсэглэл тодруулан "Овоо ухаан сууж байгаа ч юм уу" гээд үргэлжлүүлэн жолоогоо барив.

Түүнийг гаран дээрх шархаа цэвэрлүүлэн хөнгөн наалт хийлгэх хооронд нь би хүлээлгийн өрөөнд түүнийг хүлээж байлаа.

Тиймээ тэр өдрөөс хойш хэдийн 7 хоног өнгөрчихсөн. Эхэндээ надад их л гунигтай санагддаг байсан ч би үүнийг зүгээр л амьдралд минь тохиосон жижигхээн адал явдал гэж хүлээж авахаар шийдсэн юм. Хэдий дахиад нэг боломж гараад ирэх ч юм билүү гэж бодон түүний дугаарыг Жиминээс асуун тэмдэглэж авсан ч одоо бодоход үнэхээр хэрэггүй зүйл хийж ээ.

Би ийнхүү бодсоор утсан дээрээ хадгалсан "JK" гэх дугаарыг устгах гэтэл гэнэт Юнги "Явъя" гэсээр гараад ирэв. Түүний чанга дуунаас цочсондоо болоод утсаа газар унагааж орхиход тэр доош тонгойн "Салан гэдэг нь" гэсээр утсыг минь авч өглөө.
Түүний хэлсэнийг сонсоод би нүүрээ үрчийлгэн "Та ямар чанга дуутай юм бэ? Хэзээ ингэж чанга дуугардаг байлаа" гээд хүзүүдэн авч түүнтэй хэрэлдсээр цааш явав.

Маргааш өглөө нь:

"Заа ямар харагдаж байна? Ухаантай чадварлаг дадлагажигч шиг харагдаж байна уу" анх удаа дадлага хийхээр ийнхүү сандарч бас догдолсон хүн хэнэг ч үгүй ямар нэг зүйл ширтэн суугаа

Юнгигээс асуухад тэр нааш нухацтай гэгч нь харсанаа "Юу гэмээр ч юм бэ дээ?...Чи яг...нөгөө...нөгөө кино чинь юу билээ? Нарийн бичигтэй" түүнийг ингэж хэлэхийг сонсоод би шууд л чанга дуугаар "Ким нарийн бичиг үү" гэхэд тэр "Тиймээ царай чинь өөр ч гэсэн, үсээ боочихвол их төстэй болохоор байна" гэв.
Түүний хэлсэн эдгээр үгсэд баярласан би цайгаа ч уулгүй гадуураа урт саарал хүрэм өмсөөд шуудхан л гэрээсээ гарч ажлынхаа зүг яаравчлана.

Хэдий Юнги намайг хүргээд өгье гэсэн ч энэ удаад ганцаараа явахыг хүссэн учираас одоо ийнхүү машинаа барьсаар явж байгаа билээ.

Удалгүй би дадлага хийх компаниныхаа гадаа ирээд барилгыг дээрээс нь доош нэг сайн харан "Чи чадна аа" гэж сэмээрхэн өөртөө шивнэчихээд итгэлтэй нь аргагүй явж орлоо.

Барилга дотор ороход хэн хүнгүй л үнэхээр ажилдаа шамдан хаашаа ч юм явцгаана. Тэднийг ажиглан зогсох хойгуур гэнэт нэг эмэгтэй
"Өөрөө Мин Арум уу?" гээд инээмсэглэсээр над дээр хүрж ирэхэд нь надад үнэхээр түүний цаанаас гэрэл цацарч байна уу даа гэж л бодогдов. Учир нь тэр үнэхээр сайхан инээмсэглэх юм.

Би түүнтэй танилцан гар барихад тэр өөрийгөө миний дадлага хийх хэлтсийн дарга гэж танилцуулаад ажлын өрөө рүүгээ дагуулан оров.
Түүнээс хангалттай хэмжээний зааварчилгаа авсаны дараа би ажиллах хэлтэс рүүгээ ортол бүгд үнэхээр халуун дотноор угтаж авлаа.
Үүнд нь би үнэхээр их гайхаж орхив. Эдгээр хүмүүс их найрсаг байх чинь. Сайны ёр уу эсвэл муугын ёр уу?

Би ажиллах ширээн дээрээ очиж суугаад тэдний даалгасан ажлыг хийсээр хэдийн цайны цаг болчихжээ. Бүх ажилчид цайндаа орохоор гарч явах үед нь би Юнги рүү залгаж өөрийгөө сайн байгааг мэдэгдээд хоолны газар луу явлаа.

Анхных гэхэд үнэхээр сайхан байна шүү. Азаар үнэхээр гоё уур амьсгалтай хэлтэст орчихжээ.
Би ийнхүү бодсоор хоолны газар луу инээмсэглэл тодруулан алхахад манай дарга болох нөгөө инээмсэглэлээр дүүрсэн эгч маань хажууд хүрч ирэн "Өнөөдөр үнэхээр сайн ажиллаж байна шүү Арумаа" гээд инээмсэглэв. Би ч бас түүнд хариу инээмсэглээд "Баярлалаа, Хичээх болно оо" гэж хэлээд бид хамтдаа хоолны газар луу орлоо.

Continue Reading

You'll Also Like

21.6K 1.2K 25
"Бид гэрлэсэн ч би хэзээ ч чинийх байгаагүй" 🤍Started: 2022.08.10🤍 🤍Ended: 2022.12.25🤍 It's a love story that might you will never understand💋
1.4K 213 10
,,ბედნიერება ადამიანის არსებობის უმთავრესი მიზანი და მნიშვნელობაა."- არისტოტელე 𝐖𝐫𝐢𝐭𝐭𝐞𝐝 𝐛𝐲: 𝐥𝐢𝐥𝐢
31.4K 2.5K 17
Ууртай, муухай ааштай боловч ном уран зохиолд маш их хайртай охин болох Сүёл ба Хусог, Жонгүгийн адармаатай хайр. Хусог уу? Жонгүг үү?(Зохиол зөвхөн...
1M 54.6K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...