[Completed]Hardmen||Kth

By julietkth

12.8K 623 69

"It's hard to love bad guys"🚬 -curlyekth.💋 More

00.
01.Анх танилцсан нь.
02.Бусдаас булт.
03.Дурсамжин дахь догдлол.
04.Тэврэлт
05.Өөр мэдрэмж
06.Хүсэл
07.Хардалт
08.Хайр
09.Үнсэлт биш.
10.Дахиад
12.Өнөөх
13.Бодол
14.Ирэв үү?
15.Хүрээд ир.
16.Санасан.
17.Жонгүг
18.Төрсөн өдөр
19.100
End.
-Answer questions

11.Битгий өд

347 20 14
By julietkth

Битгий өд.

-

Тэхён бид 2 сургуулийн гадаа ирээд машинаасаа буун хашаа луу орлоо.Хичээл орох болоогүй байсан тул бид 2 энд тэндхийг харангаа хөтлөлцөөд алхална.
 
      Түүнийхээ халуун гаранд миний гар бүлээцэж,бас түүнийхээ инээмсэглэлд миний сэтгэл уужирч байлаа.

     Хамтдаа юм ярисаар хүүхдүүд ч ихсэж хонх ч дуугарав.Нэг нэгнээсээ холдох шаардлага гарахгүй учраас түүнийхээ гарнаас хөтөлсөөр анги руу орлоо.Жимин ирчихсэн,бас Жин ч ирчихсэн харин Эрим,Хусог хоёр харагдсангүй.

      Би бас Тэхён хамтдаа сандалдаа суун хойш харан нөгөө хоёртой мэндлэн бас Эрим,Хусог хоёрыг ч асуугаад амжив.Харин тэр хоёр инээлдсээр"Өчигдөр хамтдаа хоносон гэсэн"гэж хэлээд бие биенлүүгээ инээхэд Тэхён мэдсэн юм шиг л бас дагаад инээж эхлэх нь тэр.Би харин гайхсаар тэр гурвыг харан том нүдэлсээр үлдэв.

   Тэхён хичээлийн дундуур намайг огтхон ч зүгээр суулгасангүй.Гарыг минь бариад л эсвэл удаан хараад хацар дээр минь байн байн үнсэж,гараар минь тоглон нэг бол"Тоохгүй байх юм"гээд балыг минь булаагаад авчихана.Түүнийг яг байгаа байдал нь ахлах сургуулийн сурагч шиг харагдах ч,дотроо яг л бага сургуулийн жаал шиг.Эсвэл надад л тэгж санагддаг байх.Гадуур гараад л яг л нэг эрийн цээнд  хүрчихсэн юм шиг мөртлөө надтай байхдаа эрхлээд байдаг юм уу,яадаг юм.Үнэхээр жоохон хүүхэд шиг болчихдог.
     
      Тэхёнтой зууралдсаар байтал хонх дуугарч,би түүнээс өшөөгөө авахаар шийдээд түүнд наалдлаа.Уруулыг нь хурдан үнсээд,гуяыг нь илэхэд Тэхён сонин царайлсаар над руу харах аж.Харин би түүний сонин царайнд нь инээгээд Тэхёноос холдоход тэрээр гүнзгий амьсгаа аваад чихэнд минь ойртсоор"Мундаг байх чинь.Өшөөгөө авж байгаа хэрэг үү?"гээд инээсээр холдоход нь"Дараагийн цаг дээр тайван суулгахгүй бол энэнээс ч долоон дор болгоно гэж мэдээрэй"гэж хэлээд түүнээс холдон суулаа.Харин Тэхён урагшаагаа хараад суучихав.Би сайн ч өшөөгөө авлаадаа.

-

  Дараагийн цаг завсарлаад Тэхён болон нөгөө хоёртой хоолны заал ороход Жонгүг аль хэдийн ирчихсэн урдаас минь тосж авлаа.Тэхён луу харахад тэрээр муухай харсаар залхсан царай гарган гарнаас минь атгав.Жонгүг урдаас минь инээсээр ирэхэд Жимин гарыг нь барилцан мэндлээд хүзүүгээр нь тэвэрсээр цааш харуулан ширээ лүү дагуулан алхав.Би Тэхёны царай луу харахад тэрээр өөдөөс минь хараад хацар дээр минь үнслээ.Хамгийн сүүлд ширээнд бид хоёр ирэхэд Жонгүг намайг хараад инээсэнд Тэхён Жонгүг луу харан"Хараал идсэн нүдээрээ миний охин луу харахаа больж үз"гэж хэлэхэд Жонгүг худлаа инээн"Миний буруу байсныг мэдэж байна аа.Гэхдээ тэр уйлах гээд байсан болохоор-"

"Уйлсан ч хэзээ ч чиний энгэрт уйлах ёсгүй новш минь"би Тэхёны уурласан хоолойнд нь бага зэрэг эмээсэн ч тайван байхыг хичээлээ.

   Тэхён гарнаас минь хөтөлсөөр босоод хоолны заалнаас гаран сургуулийн тагтан дээр ирээд намайг чанга гэг чинь тэвэрчихэв."Тэхён"

"Юу ч болсон бай Жонгүгээс хол байгаарай.Чамайгаа алдахыг хүсэхгүй байна"

"Би мэднээ Тэхён.Би яасан ч чамаасаа холдохгүй.Харин одоо Жонгүгийг ингэж үзэн ядахаа болих хэрэгтэй.Тэр надад туслахыг л хүссэн шүү дээ.Надаас болоод би та хоёрын нөхөрлөлийг сүйтгэхийг үнэхээр хүсэхгүй байна"би Тэхёнд гэмшсэн хоолойгоор хэлэхэд тэрээр тэврэлтээ салгаад"Чи хүссэн учраас би Жонгүгийг үзэн ядахаа болих болно оо."

"Заавал надын дураар биш.Өөрийнхөө дураар л түүнийг үзэн ядахаа боличих.Би та хоёрын нөхөрлөлд тийм ч хамаатай биш.Гэхдээ Жонгүгтэй эвлэрэх хэрэгтэй.Ойлгосон уу?"Тэхён толгой дохисоор"Би үзэн ядахыг хүсээгүй байтал Жонгүг өөрөө л эхлэж өөдгүй зан гаргасан.Чамайг минь надаас булаах гэж оролдсон шүү дээ.Тэгээд л би чамайг бас өөрөөсөө ч Жонгүгтэй хол байлгахыг хүссэн юм"тэрээр ингэж хэлээд хөмсгөө зангидан санаа алдав.Ингэж ихээр айсан байхнээ миний залуу,ингэж ихээр харамласан байхнээ миний хайр.Би түүнийхээ хүзүүгээр гараа ороон тэвэрлээ."Санаа зовох хэрэггүй ээ.Чи минь надад байгаа цагт би хэнийг ч өөртөө ойртуулахыг хүсэхгүй шүүдээ,Чамаас өөр хүнд хүргүүлэх ч дургүй.Тийм учраас ингэж ихээр санаа зовсны хэрэггүй ээ.Тэр үед ухаан санаа алдчихсан байсан учраас л алдаа гаргачихлаа.Одоо хэн хэн нь тэр бараан өдрийг мартаад урьдных шигээ байцгаая ойлгосон уу?"Тэхён хэлсэн үгэнд минь толгой дохисоор бид буцан хоолны заал руу орлоо.

    Жонгүг биднийг ирснийг ч анзаараагүй нэг л тийшээ ширтэх аж.Тэхён хоолойгоо засахад Жонгүг гэнт л толгойгоо дээшлүүлж байснаа буцаагаад доошлуулчихав.Тэхён урт амьсгаа аван Жонгүгийг дагуулан хоолны заалнаас гарлаа.

                 Taehyung's P.O.V

  Жонгүгийг дагуулан гараад саравчинд очиход Жонгүг газар луу л ширтэн суух аж."Жонгүг,наашаа хар"би түүнд ингэж хэлэхэд Жонгүг толгойгоо урамгүйхэн дээшлүүлэх аж."Хийсэн үйлдэл чинь арай л хэтэрсэн болохоор би чамд ингэж хандаж байгаа гэдгийг сайн мэдэж байгаа байх"би Жонгүгд хандан хэлэх бол толгойгоо дохисоор"Би дахиж ийм алдаа гаргахгүй ээ Хён.Намайг үнэхээр уучлаарай"

"Эүн хэлсэн учраас бас би дараа дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг хичээнэ гэж бодоод уучилчхъя"

"Ойлголоо Хён.Би алдаагаа давтахгүй байхыг хичээх болно оо"Жонгүг толгой дохиход би түүнд гараа сунгалаа.Жонгүг гарыг минь барин бид мэндчилгээгээ хийн бие бие лүүгээ харан өөрсдийгөө шоолох аж.
  
    Багаас нь л мэдэх болохоор Жонгүгийг Жимин бид хоёр гомдоохыг хүсдэггүй байсан.Нэг гомдчихоороо эсвэл алдаа гаргачихаараа хэтэрхий удаан тэр зүйлдээ шаналдаг учраас түүнийг бид хоёр гомдоож,уйлуулахаа болисон юм.

     Ямартай ч Жимины тоглоомыг хугалчихаад хэд хоног гэрээсээ гарахгүй,Жиминыг асуух тоолонд нь"Таныг уурлуулахыг хүсэхгүй байна.Дахиад тоглоомыг чинь эвдэлчихвэл яах юм бэ?Та надад дахиад уурлахвий гэхээс айгаад байна"гэж хэлэхийг нь сонсоод Жимин бид хоёр тэр үед Жонгүгийг маш их өрөвдсөн.Уурласан,эсвэл гомдоосон хүнийгээ дахиад уурлуулаад гомдоочихвий гэхээс үргэлж л эмээж явдаг болохоор нь.Тийм учраас Жонгүгийг юм бүхнээс хамгаалж өдий хүртэл төрсөн дүү шигээ хайрлаж явсан хэрэг.

                   Eun's P.O.V

   Тэхён Жонгүгийг дагуулсаар зааланд орж ирэхэд би тэднийг ирэхийг хүлээн сууж байлаа.Нэгнийгээ уучилчихсан бололтой,ашгүй дээ.

    Тэхён хажууд минь суугаад гаран дээр минь үнсээд эрхий хуруугаараа зөөлөн үрлээ.Харин Жонгүг бусадтайгаа ярин инээх аж.Урьдны Жонгүг эргээд ирчихжээ.Одоо л тайвширч байна.

     Хичээл орох хонх дуугаран заалнаас бүх хүмүүс гарцгаалаа.Жонгүг биднээс салан"Орой уулзацгаая"гэсээр анги руугаа орлоо.Харин бид дөрөв ангид орон залхуутай хичээлийн багшийг хүлээх аж.

-

   Тэхён болон бусад найзуудтай нь сургуулиас гараад бид кафед суулаа.Удаан хугацаанд юм ярьж суугаад байж байтал Жимин бугуйн дахь цагаа харсаар"Одоо явцгаах уу?"гэж хэлэхэд нь би гайхан Жиминээс"Хаашаа тэр вэ?"гэхэд Жимин"Өө мэдээгүй бил үү?"гэсээр"Өнөөдөр Эримийн төрсөн өдөршдээ.Удахгүй үдэшлэг нь болно.Хусог дуудсан"гэх нь тэр.Би ганц эмэгтэй найзынхаа төрсөн өдрийг асуухаа мартчихаж.

   "Тэгээд та нар бэлгээ бэлдчихсэн хэрэг үү?"гэхэд бүгд инээх нь тэр."Яасан бээ?"

"Жоохон хүүхэд биш бэлгээр яадаг юм.Өнөөдрийг хангалттай жаргалтай өнгөрүүлж чадвал тэр чинь л Эримийн бэлэг"гэж Жимин хэлэхэд би толгой дохилоо.

-

    Бид бүгд машинаас буун Эримийнд ороход Эрим өөдөөс минь угтаж авлаа.Харин Хусог цаашаа хараад зогсчихсон хуруугаараа юм тоолоод зогсож байв.

     Удаачгүй байж байгаад Эрим төрсөн өдрийн лаагаа үлээж дуусахад хөгжим хангинаж бүгдээрээ бүжиглээд эхэлэх нь тэр.Сүртэй тэмдэглэж байна шүү.

    Тэхён ширээн дээр очин пиво задлахад би очоод шуудхан булааж авлаа."Жолоо барина биздээ?"

"Энчээнээ хононошдээ"

"Тэгсэн ч гэсэн пивоны үнэр ханхалсан хүнтэй би лав унтахгүй шүү"Тэхён хэлсэн үгийг минь сонсчихоод бушуухан л пивоо буцааж тавив.

   Бараг л бүгд халж,нэг нэгээрээ өрөөнд орон алга болоход эрүүл хүмүүс нь бид хоёроос өөр байсангүй."Уугаад жоохон ч болов халах байсын"Тэхён амандаа үглэсээр надад хэлэхэд"Хэрвээ уух юм бол чамайг байж ядуулахаа байж байгаад орхиод явчихна шүү"би түүнд хариу хэллээ."Тэгвэл би зүгээр суумааргүй байна"Тэхён ингэж хэлээд нэгийг аваад шууд л балгачихав.Би Тэхёныг өршөөхгүйг шийдэн цамцаар нь гараа гүйлгэтэл Тэхён гарнаас минь барьсаар намайг хурдан гэгч хэвтүүлчих нь тэр.Нүдээрээ уруул руу минь ширтсээр үнсчихэв.Одоо би яг ёстой вэ?

    Догдлоод үхэх нь.Чамаасаа өөр хүнд ингэж үнсүүлмээргүй байна.
               
-

A/N:Заа ямартай ч дараагийн хэсэг +гэдгийг анхааруулмаар байна шүү ккк.😆

    Тэгээд намайгаа хайрлаж байгаад баярлалаа.Хайртай шүү💋🥀

    💋Tianalaae🥀

-

A/N: Аа яаанаа, яаж ийм юм бичдэг байсын бол оо?

Худлаа тэгж энтр ккк😛😆~

Continue Reading

You'll Also Like

1.7K 91 11
"I wish we never met!! I'm living in hell since you came into my life!"I shouted at his face, disgust was all you can read on my face He just smirked...
173K 5.8K 26
"I was really confused and opened my eyes. There was a man holding a wine glass. He was glaring at me with his eyes that were full of anger." The sto...
164K 5K 37
Highest ranking in : #45 in kpopfanfic, #2 in parkjimin and #2 in jeonjungkook Every woman wants to be his woman just because his one of the richest...
7.4K 1.1K 10
You are just probably a simple person until you fall inlove with Jungkook (Your ultimate bias) You were so lucky that he likes you back............ ~...