[Completed]Hardmen||Kth

By julietkth

12.7K 623 69

"It's hard to love bad guys"🚬 -curlyekth.💋 More

00.
01.Анх танилцсан нь.
02.Бусдаас булт.
03.Дурсамжин дахь догдлол.
04.Тэврэлт
05.Өөр мэдрэмж
06.Хүсэл
07.Хардалт
09.Үнсэлт биш.
10.Дахиад
11.Битгий өд
12.Өнөөх
13.Бодол
14.Ирэв үү?
15.Хүрээд ир.
16.Санасан.
17.Жонгүг
18.Төрсөн өдөр
19.100
End.
-Answer questions

08.Хайр

422 25 2
By julietkth

Хайр.

-

Утсаа гартаа чанга атган,хөмсгөө хэтэрхий их зангидан,дахиад л утсаа асаан түүн лүү залгалаа."Тэхён байгаа газраасаа хүрээд ир,би чамайг санаад байна"удалгүй авахад нь би түүнд ингэж хэлэхэд Тэхён хоолойгоо зассаар удаж байгаад хариу өгөв."За одоо очлоо"хоолойг нь сонсоход хэтэрхий залхчихсан мэт өнгө аястай надад хэллээ.

Орон дээрээ хөлөө тийчлэн,бараг л нойрмоглож байхад Тэхён өрөөнд минь орж ирэв."Ггүг"Тэхён дуугарахад би толгойгоо дээшлүүлэн түүнийг харчихаад нүдээ анилаа.Одоо босоод загнамаар байгаа ч миний нойр намайг дийлчихлээ.Тэхён орон дээр минь суун намайг мөрөн дээрээ наагаад"Унтчихсан уу?"гэж асуулаа.Би толгой дохихоос өөр арга хэмжээ авч чадсангүй.Тэхён хөнгөхөн инээд алдан духан дээр минь үнсчихээд намайг аяархнаар хэвтүүлэн бослоо."Хөөе хаачих гээв?"Тэхён эргэж харан"Унтаагүй байсан юм уу?"гэж асуухад би"Намайг унтуулж яах гээв?"гэж түүнд хэллээ.Тэхён хажууд минь ирж суугаад"Унтахаар чинь л явах гээд"

"Хаашаа?"

"Гэр лүү гээ"

"Үгүй ээ,энд унт миний хажууд"Тэхён хэлсэн үгэнд минь инээн үсийг минь хойш илсээрг адуур хувцсаа тайлан хажууд минь хэвтлээ."Чи сая хаанаас ирж байгаа юм?"Тэхён толгойгоо гилжийлгэн нүдээ анихад би боссоор түүний хоёр хацрыг шахлаа."Золиг минь хэл"Тэхён гарыг минь салгах гэж оролдох бол би түүнээс хариу автлаа салгахгүй хэмээн хэлэх аж."За за,ойлголоо хэлий"Тэхён ингэж хэлэхэд би гараа сулруулан түүний цээжийг дэрлэн буцан хэвтлээ."Сая..."

"Хэл гэж байна шүү!"

"Хэлэх гэж л байнашдээ"Тэхён гарыг минь атган намайг зогсооход би хөдөлгөөнөө саарууллаа."Энийг сонсоод уурлахгүй гэвэл хэлий"

"Зааа уурлахгүй ээ"Тэхён санаа алдан намайг улам тэвэрлээ."Аав ирчихсэн,намайг хүнтэй үеэрхэж байгааг асуугаачгүйн байж нэг охин дагуулаад ирчихсэн байсан.Би гайхсан л даа.Тэгээд энэ учрийг нь ааваас асуутал аав энэ охин чиний сүйт бүсгүй болно гэж хэлсэн.Аавын авчирсан охин Сүён байсан"

"Сүён гэж хэн юм?"

"Бид 2 урьд нь үеэрхэж байсан юм аа"

"Бурхан минь,ааваас чинь айчихлаа.Тэгээд чи тэр Сүён гэдэг охинтойгоо цуг болзоонд яваад намайг ярихад цаг хугацаа өгөхгүй байсан байхнээ!"

"Гэхдээ шахалтаар,аав л яв яв гээд байсан болохоос биш би явий гээгүй.Үнэндээ миний уур маш их хүрсэн.Яаж би салсан хүнтэйгээ болзоонд явахдаа дуртай байхвээдээ,тэглээ ч би ийм үзэсгэлэнтэй найз охинтой шүү дээ!"Тэхёны ярисанд хацар минь халуу дүүгэж эхлэхэд гэнэтхэн л уур минь хүрээд явчихав."Өөдгүй амьтан,чи зүгээр л надтай ярьж болох байсан.Чи найз охинтой гэдгээ мэдэж байж"би Тэхёны энгэрээс салан нуруугаа харуулан хэвтлээ.Тэхён мөрийг минь үнсэн дараа нь хацар дээр минь үнсэхэд уур минь гарчихав.Би зүгээр л ийм хурдан уур минь гардагт дургүй минь хүрж байна.Төмөр шиг байж болоогүйн байхдаа."Чи мэдэж байгаа,би ганцхан чиний залуу,бас чинийхээ хайрладаг нэгэн,зүрхний чинь эзэн шүү дээ.Тийм учраас Сүён хэн ч биш"Тэхён надад ингэж хэлээд бэлхүүсээр минь гараа оруулан тэвэрлээ.Түүнийг"Ганцхан чиний залуу"гэж хэлэхэд яагаад ч юм би үнэхээр их догдолдог.Тийм шүү дээ,ганцхан миний залуу гэдэг нь үнэн юм чинь.

Би жаргалтай байлаа.Нүдээ аних тоолонд Тэхён намайг үнссээр сэрээчих нь муухай байгаа ч би жаргалтай байна.Өөрийнхөө залуутайгаа байгаадаа.

Удалгүй Тэхён намайг эргүүлэн өөрлүүгээ харууллаа.Миний амаар хэлэгдэх үзэсгэлэнтэй гэх үг түүнд багадна.Үгийн санд үзэсгэлэнтэйгээс өөр илүү ямар сайхан үг байдаг билээ?Тэрэнд минь үг ч багадна.Зүгээр л хүний хэлж чадашгүй үгээр илэрхийлэм гоо үзэмж.

Тэгээд халуун амьсгал минь ойртсоор намайг үнслээ.Дандаа хийддэггүй ч энгийн юм шиг санагдаж байлаа.Сонин л юм ийм хурдан дасчихдаг.

Уруулаа салгасныхаа дараагаар Тэхён"Сайхан амраарай"гэж хэлээд духан дээр минь үнсээд намайг тэврэн хэвтлээ.Одоо л нэг санаа зовох зүйл алга.

-

Тэхён өөдөөс минь харан инээмсэглэн сууна.Харин би урдах хоол руугаа нэг Тэхён руу нэг харан инээх бол Тэхён улам л өхөөрдсөн харцаар харах аж.

"Хоёулаа болзох уу?"би түүний асуултанд инээн толгой дохих бол Тэхён өөдөөс минь ч бас инээсээр суух аж."Би хамгийн хөөрхнөөрөө болчихоод гараад ирий,хүлээж байгаарай"би Тэхёнд ингэж хэлээд өрөө лүүгээ орон хамгийн гоё гэсэн хувцсаа өмсөөд нүүрээ түүнд таалагдахаар будаад өрөөнөөсөө гарлаа.Тэхён шатан дээр хүлээн зогсож байх ба намайг хараад хайр дүүрэн инээмсэглэлээрээ инээлээ.

-

Бид 2 эхлээд зоогийн газар орохоор шийдсэн уул нь бол парк орох байсан ч Тэхён үгүйсэгсээр байгаад орой явахаар болсон.

Хоолоо идэж дуусаад олон газраар явж,өөрсдийгөө хөгжөөн цагийг хамгийн жаргалтайгаараа өнгөрөөж байлаа.

-

Оройны 12 цаг болж байхад бид 2 парк дээр ирлээ.Тэхён гарыг минь даарчихвий гэсэндээ хүрэмнийхээ хармаанд өөрийнхөө гартай цуг хийчихсэн байлаа.

Алсын харагч дээр ирээд бид дотогш орлоо.Жиндүүхэн байх ажээ.Энэ орчин.Тэхёны мөрийг дэрлэн хажууд нь сууна.Харин Тэхён толгойгоо миний толгойг дэрлэсэн байх аж.Тэхён толгойгоо холдуулан намайг өөр лүүгээ харуулан удаан үнслээ.Нялуун залуу-Гэхдээ би дуртай.Амьсгалахаар бие биенээсээ салаад түүнийгээ би тэвэрлээ.Дулаахан цээжинд нь би хайртай.

-

Манай гэрийн гадна ирээд бид 2 дотогш орон үүдэнд Тэхён намайг үнссээр өрөө лүү минь дагуулж орох аж.
Би амьсгалаа авахаар Тэхёноос уруулаа салгалаа.Яг урдаас минь Тэхён харах бол би хэсэг түүнлүү ширтэж байгаад энгэр лүү нь наалдахаар түүндээ илүү ойртлоо.
Тэхён толгойг минь илэн баруун гарыг минь эрхий хуруугаараа үрэн надад тайвшрал гээчийг бэлэглэж байлаа."Өнөөдрийн болзоо чамд таалагдсан уу?"

"Мхн,үнэхээр гоё байсан.Ялангуяа парк дээр"

"Тэгээд паркийн юу нь тэгж их таалагдсан юм мм?"

"Мм,нам гүм бас хоёулахнаа байсан болохоор"намайг ийн хэлэхэд Тэхён улам л тэврэлтээ чангаллаа.Яг л намайг хэзээ ч тавьж явуулахгүй гэсэн шиг."Хайртай шүү,Эүн"ингэж хэлэхэд нь миний зүрх яг л дахиад амилж байгаа мэт хурдан цохилж эхэллээ.Тийм ээ,би ч бас.

-

Өглөө сэрэхэд хажууд минь Тэхён байсангүй.Нүдээ нухалсаар доош буухад хэн ч байхгүй байлаа."Хааччихдаг байна аа,надаас орой сэрдэг юмсан"би амандаа үглэсээр гэртээ өмсөх сул хувцсаа өмссөөр гэрээ цэвэрлээд,угаалга хийхээр хамаг хувцсаа гаргах аж.Ээж байхгүй болохоор миний угаах хувцас ч ихэдчихэж.Ээж өдөр болгон л угаалга хийдэг байсан.Хэд хоног Тэхёноос болоод ээж аавыгаа мартаж орхиж.

Хувцсаа машиндаа хийгээд угаалгын өрөөнөөс гарахад үд өнгөрч байлаа.Ийм ч хурдан цаг өнгөрчих гэж.

Өрөөндөө ороод утсаа шалгатал ганц ч зурвас,дуудлага ирээгүй байв.Би санаа алдсаар Тэхён луу залгатал утас холбогдохгүй байсанд түүн лүү зурвас биччихээд доош буулаа."Тэе,маргааш хичээлдээ явна биздээ,Хоёулаа хамт явцгаая.Замаараа ирээд авчхаарай"
-
Угаалга хийж дуусаад гадаахыг харахад аль хэдийнээ орой болчихсон байх аж."Өнөөдөр яагаад ингэж их цаг хурдан яваад байна?"гүнзгий амьсгаа авсаар өглөөнөөс хойш юм идээгүй ходоодоо баярлуулахаар гал тогоо орон хөргөгчөө онгойлготол нэг цаас бас хоол байв.Хоолоо гарган цаасыг дэлгэхэд Тэхёны бичсэн зүйл байх аж."Өглөө хажууд чинь байгаагүйд уучлаарай.Завгүй болчихсон болохоор ингээд явлаа.Ямартайч энэ хоолыг идээрэй.Битгий өлсөөрэй.Бас зурвас бичээрэй.Хайртай шүү!"
Би Тэхёны захиаг уншиж дуусчихаад инээлээ."Эгдүүтэй гэдэг нь"ингэж хэлчихээд хоолоо хэд хэд том халбагдсаны дараа дуусгалаа.Өрөөндөө орон сэрүүлгээ асаачихаад хөнжилдөө орж,утсаа шалгатал Тэхёноос зурвас ирсэн байв."Ойлголоо"нэг л хөндий зурвас байсан учраас Тэхён руу залгаж юу болсон тухай асуухаар шийдлээ.Хэд хэд дуудсаны дараа утсаа авахад Тэхён өөдөөс минь"Байна уу?"гэсэн нойрмог хоолойгоор утасны цаанаас дуугарлаа.Унтаж байсан бололтой."Аан,Тэхён ганцаараа эвгүй байгаа учраас надтай хэдхэн минут ярьж болох уу?би чамд өнөөдөр юу хийсэн тухайгаа яримаар байна"намайг ингэж хэлэхэд Тэхён"Санаад байгаа болохоор уулзаад ярих уу?Хичээлдээ авж явах зүйлсээ бэлдээд гараад ир.Хамтдаа хоноцгооё"надад ингэж хэлэхэд би"Заа"гэсээр салгалаа.

Хичээлийнхээ хувцсыг өмсөөд гэрээсээ гарахад гадаа Тэхёны машин байж байлаа.Би инээсээр машин луу нь очиход Тэхён хаалгаа тайлсаар бууж ирлээ.Над руу алхасаар урд минь ирээд"Чамгүй цаг хугацаа надыг хувьд бол там юм байна"Тэхён ингэж хэлээд хацар дээр минь үнсээд хаалга тайлж өгсөөр буцан өөрийнхөө суудал руу явлаа.

Нэг гараа үрүүлэн дээрээ нөгөө гар нь миний гарыг атган,Тэхён үе үе над руу харж байлаа.Өнөөдөр миний хувьд зүгээр л аймшигтай байсан.Юм угааж байхдаа хүртэл маш их санаа алдаж,Тэхёныг санаад байсан хэрэг.

Явсаар Тэхёны гэрийн гадаа ирэхэд бид бууцгааж,Тэхён намайг хөтөлсөөр гэр лүүгээ дагуулж орлоо.Түүнийхээ гэрт хонох нь.

Би хувцсаа тайлан Тэхёны хажуугаар орон хэвтэхэд,Тэхён бэлхүүсийг минь тэврэн өөртөө улам наалаа.

-

Улам их хайрлагдаж байгаа нь миний хувьд амьдралд минь өгсөн бэлэг байх.Эсвэл шагнал.

Улам их жаргаж байгаа нь миний хувьд амьдралдаа авсан хамгийн том аз завшаан байх.

Continue Reading

You'll Also Like

2.6K 126 5
"It's too late, till we meet again Y/n" he trailed.
68.9K 1.7K 16
You were in high school. You met a cute, handsome guy named KIM TAEHYUNG not long ago. TAEHYUNG was seeing another girl, he lost interest in you. Bro...
181K 5.8K 21
you just graduated a college in Seoul korea.You dont have enough money to buy a house or rent so what do you do? You get a Roommate to split the cos...
308 70 26
"I don't love her enough to stay." Those words... It hurts. - A story in which Aeng Hwa a girl with daddy issues grew up with a lot of trauma. Her fa...