[Completed]Hardmen||Kth

By julietkth

12.8K 623 69

"It's hard to love bad guys"🚬 -curlyekth.💋 More

00.
01.Анх танилцсан нь.
02.Бусдаас булт.
03.Дурсамжин дахь догдлол.
05.Өөр мэдрэмж
06.Хүсэл
07.Хардалт
08.Хайр
09.Үнсэлт биш.
10.Дахиад
11.Битгий өд
12.Өнөөх
13.Бодол
14.Ирэв үү?
15.Хүрээд ир.
16.Санасан.
17.Жонгүг
18.Төрсөн өдөр
19.100
End.
-Answer questions

04.Тэврэлт

502 38 2
By julietkth

Тэврэлт.

-

A/N: Бас энийг ч мөн адил нэг хэсэг дээрээ оруулчихсан байсан❤~

-

Цаг ямагт бид алдаа гаргаж,түүнийгээ хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй.Хийсэн алдаандаа харамсаж,санаа зовж,энэ бүхнийг хийх гэж байсан үерүүгээ буцаж очоод дахиж шийдвэрлэхийг хүсдэг.

Цаг хугацааг ухрааж болдог бол энэ алдаагаа засахсан гэж хүмүүс яридаг ч,яриснаар нь цаг хугацаа ухарддаггүй нь харамсалтай.Байнга урагшилж,алдааг илүү хүнд болгож биднийг соридог.

Тэхёнд хайртай байсан минь миний алдаа байсан байх.Эсвэл үгүй.

Гэхдээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр,алдаа биш би түүнийг хайрлах гэж ирсэн нэгэн гэдгээ ойлгосон ч,надад хорвоо үнэхээр хатуу хандаснаас болоод энэ хайрыг дахиад л алдаа гэж
ойлгосон.

Хэрвээ цаг хугацаа ухардаг байсан бол...

Тэхёнтой өнгөрүүлсэн хором мөч бүрээ дахиад амсахыг хүсч байна.

-

Тэхён эгц дээрээс минь ширтэн намайг ажиглаж байлаа.Бүх зүйлийг минь.

Тэрээр нүд рүү минь эхлээд ширтэж дараа нь чийг даасан уруулыг минь удаан ширтлээ.

Тэрэнд одоо юу бодогдож байгаа бол?Надтай адилхан догдлоор сандарлаар дүүрэн байгаа болов уу?Эсвэл тэр зүгээр л ажиглахыг хүссэн юм болов уу?
Нүдээ дээш чиглүүлэн дахиад л нүдрүү минь ширтлээ.

Над руу ширтэж эхлэхэд нь яах ч аргагүй би хүчээ алдчих шиг болов.Хамаг бие минь хөнгөрч,түүний нүдэнд хүчээ соруулаад байгаа юм уу?гэлтэй.

Нүд нь далай тэнгис гол горхиноос гүн байх ба би бараг л живж байлаа.Гэхдээ цэнгэг гүехэн нүд дотор.Тайван амгалан сэлж үнэхээр чадсангүй.

Тэхён бараг л намайг ховсдож байлаа.Яг сэхээ авхааргүй болтлоо түүнд ховсдуулж байхад Тэхёны"Эүн?"гэж дуудснаар амь орох шиг болов."А-Айн?"сандарсан хоолойгоор түгдчин хэлэхэд Тэхён нүдээ онийлгон инээмсэглэчихээд дээрээс минь босчихов.

Би гүнзгий амьсгаа аван аль хэдийн халаад эхэлчихсэн хацраа гараараа сэвэн өөрийгөө тайвшруулж байлаа.Харин намайг улаасан хацраа дарах гэж хичээж байх үед Тэхён өрөөг минь сонжин,энд тэндхийг сонирхон явж байв.

Тэхён алхаж байхдаа багийн минь зурагны хажууд ирэхэд амандаа нэг зүйл шивнээд амжив.Магадгүй миний багийн зураг ямар нэг зүйлийг бодогдуулсан байх.

Тэхён нуруугаа харуулан зогсох ба би сая л хацраа хэвийн хэмжээнд нь оруулав.Гэхдээ дотор минь ой шатаах хэртэй гал авалзаж байгааг би мэдэрч байна.

Сэтгэл дотор минь хэдэн өдрийн стрессээс болоод бачимдуу байсан ч өөрийгөө тайван болчихсон байгаагаа мэдэрлээ.

Магадгүй Тэхёноос болсон байж магад.Хэдэн өдөртөө биеэ барьж,Тэхёнтой уулзах болгондоо тайван амгалан болчихдог нь Тэхёноос болж байсан.

Бас уурласан үед минь намайг тайвшруулах хүн нь  Тэхён.Уйлчихсан байх үед минь ч бас намайг тайтгаруулж,аргадах хүн нь Тэхён байсаар л ирсэн.

Бас уураа гаргах хүн нь олдохгүй бол Тэхёныг дуудаж,түүнд уураа гаргах үед шоолоод л байж байдаг хүн нь Тэхён л байсан.

Харанхуйд алхаж чадахгүй,айснаасаа болоод хэнтэй ч хамаагүй явахыг хүсэхэд Тэхён л зөвхөн инээгээд байж байдаг.

Охидуудтай муудалцаж,банди нар араас дагаж,ганцааранг минь алхаж байх үед Тэхён л намайг хамгаалдаг байж.

Ингээд бодоход миний хажууд намайг хамгаалах,халамжилж байгаа хүн нь зөвхөн Тэхён.Өөр нэгэн биш.Түүнээр халамжлуулах надад таалагддаг.

Түүнээр хамгаалуулах надад айдас биш аз жаргалыг өгдөг.Бид хоёр 1 сар л найзалсан.Гэхдээ энэ нөхөрлөл ингэтлээ дотно болно гэдэг гайхалтай хэрэг.

Энэ бүхний утга учир Тэхён дээр тогтож байгаа.Яагаад гэвэл тэр надад нөхөрлөцгөөе гэж хэлээгүй байсан бол өдийд бид нэг нэгнээ танихгүй шахам л явах байсан шүүдээ.

Тэр анхдагч нь гэсэн үг.Бас энэ нөхөрлөлийг ингэж гүнзгийрүүлсэн нь ч бас Тэхён.

Тийм учраас надад одоо санаа зовох зүйл байхгүй байна шүү дээ.Цаг ямагт эрэгтэй сайн найз минь хажууд байгаа болохоор.
  
Энэ бүхнийг бодож байх зуураа урууландаа бодсон зүйлээсээ авсан мэдрэмжээ буулгалаа.Харин Тэхён эргэж харан бас л дулаахан инээмсэглэлээ тодруулав.

Энэ жиндүүхэн өрөө Тэхёноос болоод бүүр халуун болчихож."Би явлаа шүү"Тэхён өрөөний хаалгыг зүглэж эхлэн алхахад би ашгүй дээ,гэж бодож байсан ч явуулахыг хүссэнгүй.

"Ээж хоно гэсэн биздээ?"гэж хэлэн доошоо харахад Тэхёны инээмсэглэх нь сонсогдлоо."Гэхдээ чамд эвгүй байгаа болохоо-"

"Зүгээрээ,хонож болно"би ингээд хэлчихсэндээ нэг өдөр харамсах байхдаа.Гэхдээ л явуулахыг үнэхээр хүсэхгүй байна.

Тэхён хажууд минь ирж суугаад над руу харлаа."Ойлголоо,чи явуулахыг хүсэхгүй байгаа бололтой"тэрээр ингэж хэлэн гүнзгий амьсгаа авлаа.

Аан,нэг л зүйл дутуу байсныг гайхаад байж.Тэр мэдрэмжийг мэдрэхдээ үнэхээр сайн.

Бодож байгаа зүйлийг минь хэлж,мэдэрч байгаа мэдрэмжийг минь надтай хуваалцдаг.Хүсж байгаа зүйлийг минь биелүүлж өгдөг.

Бурхан намайг азтай нэгэнтэй нөхөрлүүлжээ.
"Чи газар унтах уу?эсвэл орон дээр,үгүй нөгөө юу л даа?газар их хүйтэн бас надад дэвсэх зүйл байхгүй байна,гэхдээ би чамтай унтаж чадахгүй,эсвэл өөрөө мэддээ"сандарч байсан сандарлаа арилган Тэхёноос хаана унтхыг нь асууж байлаа.

"Хэрвээ газар ханиад хүргэхээр хүйтэн бол би орон дээр чамтай цуг унтмаар байна"тэрээр урууландаа хуруугаа хүргэн болож байгаа аятай хэлэхэд гэнэт л дотор хачин зүйл бодогдоод эхлэх нь тэр.

Бас хачин мэдрэмжүүд ар араасаа цувран мэдрэгдэж байлаа."Хэрвээ ханиад хүрчихвэл чи намайг асрах шаардлага гарна"

"Яагаад би гэж аав ээж чинь яасан юм?Бас эмч байдаггүй юм уу?"гэж нэг амьсгаагаар дуржигнуулан хэлэхэд Тэхён инээгээд"Аав ээж маань тусдаа амьдардаг би чамд хэлсэн шүүдээ"Өө би мартчихаж.

Тэгээд л Тэхён тэр өдөр хичээлдээ ирж чадахгүй намайг дуудаад байсан байх нь.Би ч үнэхээр муу найз юм аа.

-

Хичээлийн эхний цагийн хонх дуугарахад Тэхён харагдахгүй байгааг анзаарлаа."Хичээл орчихоод байхад хааччихав?ирээгүй юм байхдаа"гэж санаа алдан хэлэхэд Намжүүн"Юу болоод л санаа алдаад байгаа юм?"гэж надаас асуухад"Юу ч бишдээ"гэсээр урд байх балаа аван бичиж эхэллээ.

3 дугаар цаг завсарлахад Тэхён бас л харагдсангүй.Гайхан утас руу нь залгахаар унтраалттай байсан утсаа асаалаа.

Тэхёноос баахан зурвас ирчихэж.
"Намайг авраач Эүн?"
"Миний бие хүнийг түлэхээр ч халуун болсон байна"
"Чамаас өөр асрах хүн алга Эүн хүрээд ирээч гуйж байна"

Элдвийн юм бичсэн байгааг нь хараад ямартай ч халуурсныг нь мэдэж аваад багшаас чөлөө авах гэсэн боловч өгөөгүй тул би буцаад хичээлдээ сууж,харин Тэхён гэртээ халуунаа буруулахын тулд олон эм хэрэглэж тарчлаж байлаа.

Би хичээл тараад Тэхёных руу яаран утсаа гаргаж ирээд зурвас бичлээ."Би одоо очиж байна,халуун буулгах эм аваад очих болно оо"гэж биччихээд удаагүй байж байтал Тэхёноос зурвас ирэв.

"Одоо гайгүй дээ,санааг чинь зовоосон бол уучлаарай,гэртээ буцаад харьдаа"гэсэн зурвас ирсэн байхыг хараад санаа минь амран гэрийн зүг алхлаа.

-

Тэр өдрөөс хойш Тэхён надад уурласан эсэх нь мэдэгдэхгүй чимээгүй явсаар би л нэг хүчээр буцаж нийлсэн юм.

Тэхёны хажуугаар орон хэвтэхэд бие нь паар юм шиг л халуун байв.Өнөө оройдоо дулаахан хонох нь.Тэхён гэнэт л бэлхүүсээр минь тэврээд хэвтчихэв.

Би цочсондоо түүнээс холдох гэж аргаа барж байлаа."Би ингээд тэвэрдэг л биздээ"үнэндээ ингээд тэвэрүүлээд унтмаар байна.Энэ паар шиг найздаа.

Би дийлэхгүйгээ ойлгон түүнд тэврүүлж байгаадаа баяртай байв.Мэдэхгүй ээ,сэтгэл хөдлөл гэж сонин зүйл байх юм аа.

"Үргэлж энэ жижигхэн биеийг халуун энгэртээ тэврээд,өөрийн юм шиг дулаацуулж,өөрийнхөөгөө болгох юмсан"

-

A/N: Daraa daraachiin hesguud deer setgel hodolgoson ih zuil garah uchraas beldeerei guys😂Bi ch bas inchee setgel hodloldoo het orchixson l bj bnadaa kk.Za tged iluu ihiig huswel follow,vote,setee haramgui hairlaarai.
 
Odoo vote darj,set bichixgu bol daraagiin hseg orohgue joohon uned orno kk.

Gehdee bi hamgiin gol n vote set zaahgu bgaa uchraas nadadaa vote set hairlaarai huurhnuudeee!❤️🙆😌Aa neeree Namjoond tursun odriin mend hurgii!😍

-

A/N2: Аа бас үнэд орчих санаатай тэгж бичсэн ч бичээд байдаг шүү!😆

Тэгээд бас ангилиар бүүр бичэд хаячихжээ, залхуу наасс😆❤❤~

Continue Reading

You'll Also Like

122K 6.2K 37
~ Abhishek Sharma just returned home from the U19 World Cup Tour, bringing back what India owns, the World Cup Trophy. With his return, his cousin...
4.1K 213 34
Love is a pain Which can play with your heart.. It tears off your every existance and still you feel, you want your love back, more than anything.. E...
396K 13.1K 27
𝐅𝐋𝐀𝐌𝐄𝐒 - ❝SHE'S GOING TO COME BACK, BECAUSE I DON'T KNOW WHAT I'M GOING TO DO IF SHE DOESN'T.❞ ➳➳ #4 IN HUNGER GAMES 2/11/2018 #2 IN FINNICKODA...
1.7K 91 11
"I wish we never met!! I'm living in hell since you came into my life!"I shouted at his face, disgust was all you can read on my face He just smirked...