Pure blood prince [Completed]

By bomlinki

21.2K 2.2K 462

Түүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намай... More

Persona-ийн зүг
Тэнхимийн хуваарилалт
Seeker Jeon
Уусмал
Шинэ баг
Цусны ундаа
Хайрын гомдол
Хар ойн аялал
Түүний нууц
Амьтдын өрөө
Том хануур хорхой
Хамт
Захирал багш
Пак Жиминий нөхөр
Special part 1
REAL Special part

Цэвэр цуст ханхүү

1.2K 143 20
By bomlinki

Өдөр хоногууд урсан өнгөрсөөр хэдийн хичээлийн 3 дах долоо хоног эхэлжээ. Хоёр дох өдрийн эхний хичээл бол шидэт амьтадтай харилцах урлаг билээ. Ойн гүн дэх шидэт амьтдыг сургах төвд практикд суурилсан энэхүү хичээлийг ордог бөгөөд мэргэжлийн сургагчид хичээлийг заана. Энэхүү хичээлийг энэ жилээс шинээр судалж буй тул ахлах гурван анги группт хуваагдан үздэг. Тийм дээ ч бор үст Жонгүүк өөрийг нь тасралтгүй ширтэх цайвар үстээс болж хичээлдээ төвлөрч үл чадан гараа атган зогсоо юм. Жонгүүк энэ хичээлийг өрөөний хамтрагч дотно найз Ким Тэхён болон нууцхан сэтгэлийг нь татагч Slytherin-ий саарал үст, түүний үргэлжийн цуг явагч нойрмог хар үст нарын хамт үздэг билээ. Энэхүү хичээл бүтэн хоёр цаг ордог тул хичээл завсарлаад тэд шуудхан хоолны танхимд үдийн хоолоо идэхээр явцгаав. Хоолны танхимд Hufflepuff-ийн шар бүтээлэг бүхий ширээнд тухлах гурван залуу урдаа байх хоолноос амтархан иднэ. Үдийн хоолыг тэд дарааллын дагуу зогсоод авдаг бол оройн болон өглөөний хоол ширээнд өрөөстэй байдаг билээ. Жонгүүк өөрийн хоолыг чимээгүйхэн идэх зуурт Тэхён өөрийн цэнхэр үсийг арагш илэн хөмсөг зангидаж, Хусогийн чихэнд ямар нэг зүйлийг шивнэн байв. Ийнхүү үдийн цайны цаг чимээгүйхэн өнгөрч дараагаар нь дахин ганц цагийн хичээлтэй байж таарсан Жонгүүк өдрийн 2 цаг гэхэд хэдийн өрөөндөө иржээ. Тэрээр өөрийн оронд ялхайн унахдаа нууцлаг саарал үст Пак Жиминий тухай бодолхийлнэ. Энэ бодол түүний хэр сэтгэл татам бөгөөд хоёр ч удаа харсан энгийн бус гэмээр үсний өнгөө өөрчлөх чадварын талаар байлаа. Шидийн ертөнц өргөн дэлгэр цар хүрээтэй хэдий ч түүний мэдэхээр ингэж чадах шидтэн, шившлэг гэж үгүй аж. Энэ бүх бодлыг тасалдуулан хаалга онгойн өрөөнд хэдийн цэнхэр болон улбар өнгийн үст залуус орж иржээ.

- JK бид ярилцах хэрэгтэй байна.

Тэд ойрын хэдэн өдрүүдэд түүнийг ийнхүү дуудах болсон нь түүнд ихээхэн таалагдаж байгаа билээ. Бор үст орноосоо өндийн суухдаа хоёр залуугийн нухацтай харцтай тулгарах нь тэр.

- За Хусог хён?

Юу болсонд гайхсан байртайгаар ширтэх түүнийг тэдний царайны хувирал бараг л айлгаж байв.

- Бид удаан ажиглалаа. Энэ Пак Жимин та хоёрын талаар.

Нэрийг нь сонсох төдийд л хэдийн улайж орхисон чих нь хоёр залууг илүүтэй хөмсөг зангидахад хүргэнэ.

- Бид анхандаа тийм ч их тоогоогүй. Түүнийг чам дээр ирж танилцахдаа хэрхэн үснийх нь өнгө өөрчлөгдөхийг бид харсан. Учрыг нь сайн мэдэхгүй ч түүний үсний өнгө сэтгэл хөдлөлийг нь илэрхийлдэг гэдэг юм.

- Тэгээд?

Жонгүүк үүнд асуудал юу байгааг гайхахдаа хөмсөгөө өргөн асуув.

- Түүний үсний өнгө нил ягаан болсоныг бид түүнтэй хамт сурах 5 жилийн хугацаандаа огтхон ч харж байгаагүй. Бид үүнийг гайхаж байна.

Хусог хэлэхдээ ихэд бодлогоширон тэр өдрийг дахин нэг бодож байв.

- Мэдээж тэр бусадтай сээтэгнэгч шиг харагддаг байж болох ч тийм биш. Тэр бол маш бардам, ихэмсэг төрлийн хүн. Тийм дээ ч тэр хэзээ ч хэн нэгнээс асуух төрлийн хүн биш. Хэзээ ч шүү.

Цэнхэр үст уруулаа хазлан үзэгдэх нь түүнийг санаа зовж буйг илтгэх шиг.

- Хамгийн гол нь Жонгүүк-аа. Тэр бол захирал Пак-ийн ач.

Үүнийг сонсохдоо бор үстийн нүд томорсон ч эргэн хэвийн болов. Захирал Пак бол өдгөө өндөр насыг зооглож буй нэгэн бөгөөд энэхүү Persona шидтэний сургуулийн үүсгэн байгуулагчийн нэг билээ.

- Тэдний удмынхан бүгд цэвэр цуст язгууртанууд бөгөөд сэхээтэн гаралтай айл. Тэдний удмын бэлэг тэмдэг могой байдаг. Мөн удмын хамгийн хүчтэй өв залгамжлагч нь одоогоор Пак Жимин. Хүмүүсийн яриагаар бол тэр могойтой ярилцаж, тэднийг удирдах чадвартайгаар зогсохгүй өөрөө ч могойн төрхөнд хувирдаг гэлцдэг. Иймээс л хүмүүс түүнийг Slytherin-ий цэвэр цуст ханхүү хэмээдэг юм.

- Бас би буруу санаагүй бол танай гэр бүлийн бэлэг тэмдэг туулай. Энэ нь тэр чамд хэтэрхий аюултай нэгэн гэх гэсэн юм. Дээрээс нь чи хагас цуст. Та хоёрын дунд дотно харилцаа байх нь болохгүй зүйл.

Тэд ээлж ээлжээр учирлан түүнд хэлэх ч бор үст хэдийн гөлийж орхижээ. Мэдээж эртнээс энэхүү үзэл томоохон сэхээтэн гэр бүлүүдэд уламжлагдан ирсэн нь амьд байгальд биенээ барьж идэх жамтай амьтад хамт байх ёсгүй шиг гэр бүлийн бэлэг тэмдэг ч мөн тийм үүрэгтэй. Могой туулайг барьж иддэгийн адил энэ хоёр гэр бүл ч мөн хамт байх боломжгүй юм. Энэ бүхэн Жонгүүкт хэдийн хүнд туссан бололтой харагдана. Хусог Тэхён хоёр ч түүнийг аргадах аятай мөрийг нь хөнгөхөн цохиход бор үст санаа алдан дээш харав.

- Ойлголоо. Би түүнээс зайгаа барих болно. Азаар бидний хэн хэн нь алхам хийгээгүй бүр бид албан ёсоор мэнд ч мэдэлцээгүй.

Хэдий тэр инээмсэглэсэн ч орондоо шуудхан шургаад чимээгүйхэн цааш харан хэвтэх нь түүнийг сэтгэлээр унасныг хангалттай илтгэнэ. Үүнийг ч даган хоёр залуугийн сэтгэл санаа муу байлаа.

Шөнө дундын үед халууцан сэрсэн Жонгүүк орноосоо өндийхдөө өөрийгөө дүрэмттэйгээ унтчихсаныг мэдэв. Хувцасаа тайлахаар босохдоо тэр чимээ сонссоноо лавшруулан чих тавин сонсвоос энэ хэн нэгний мэгших дуу байлаа. Угаалгын өрөөний асаалттай гэрэл хэн нэгэн тэнд уйлж буйг илтгэхэд тэр хажуугийн орны хоосон зайг анзаарав. Аажуухан алхалсаар тэр хэдийн хаалганы өмнө ирсэн ч орох эсэхдээ эргэлзэнэ. Гэсэн ч тэр орохоор шийдэж хаалгыг хоёр удаа зөөлхөн тогшоод дотогш оров. Угаалгын өрөөний шүршүүрийн шилэн хаалгыг налан, өвдгөө тэврэн суух улбар үст.

- Хусог хён?

Тэр хэдийн түүний хажууд очсон байх агаад түүүний хажууд угаалгын өрөөний зөөлхөн дэвсгэрт завилан суув.

- Хён. Надад ярихгүй юм уу?

Түүний хоолой санаа зовсон байх бөгөөд хэдийнээ дотноссон хайртай ах нь шаналж байгааг харахад түүнд хүнд мэдрэгдэнэ. Тэр ийм л зөөлхөн сэтгэлтэй аж.

- Би гэмшиж байна Жонгүүк-аа.

Удаан хугацааны чимээгүй байдлын дараагаар тэр урагш гөлөрсөн чигтээ ийнхүү хэлэхэд хоолой нь хэдийн цааш оржээ.

- Чамд хэлсэн зүйлдээ.

Өөр рүү нь будилсан байртай гайхширсан харцаар харахыг тэр хараагүй ч мэдэж байсан тул тодруулан дахин ийн нэмэв.

- Үнэнийг хэлэхэд... Бид адилхан.

Жонгүүк юу ч үл дуугаран түүнд ойртон суугаад бүхнийг ярихыг нь тэвчээртэй хүлээнэ. Улбар үст Хусог харин гүн гэгч нь санаа алдаад ярьж эхлэв.

- Дунд 4-р анги буюу одоогоос 3 жилийн өмнөх явдал. Уйгагүй зүтгэлийн үндсэнд би Квиддичийн багт Chaser болж орсон. Анхны тоглолтын үеэр би бөмбөгөө дамжуулахдаа анхааралтай байгаагүйгээс болоод хэн нэгнийг оночихсоноор өнөөх хүн шүүрнээсээ унасан. Азаар түүнийг барьж авсан ч хүмүүс намайг албаар тэгсэн хэмээн буруутгаж байсан юм. Тэмцээн зогсож би бөмбөгөөр оноод ухаан алдуулж орхисон Slytherin-ий тоглогчийг сахин сууснаар тэр цагийн дараа ухаан орсон. Би түүнээс уучлал гуйхдаа ихээхэн эмээж байсан нь тэр үүсгэн байгуулагчдийн нэг болох Мин овогтоны ач, Slytherin-ий хүйтэн цуст ханхүү гэгдэх нэгэн байлаа. Тэр бусдын дунд хүйтэн төв төрхтэй, ширүүн зантай, хэнэггүй бөгөөд зэвүүн нэгэн гэгддэг Мин Юнги гэгч байсан. Дахин дахин бөхийн уучлал хүсэх намайг тэр зогсоогоод хэлсэн үг нь "Зүгээр болохоор арилж үз. Ядаргаатай байна." гэх хүйтэн үгс байлаа. Би тухайн үед түүнийг муухай ааштайг гайхаж ихээхэн дургүйлхээд гарсан ч нөмрөгөө орхичихсоноо санаад буцан эмчийн өрөөнд очсон. Намайг очиход хэн нэгэн орж байсан ба араас нь орох гэтэл тэд ярьж эхэлсэн. Түүний найз гэгдэх цэвэр цуст ханхүү Пак Жимин түүнээс зүгээр эсэхийг нь асуухдаа намайг багаас хасагдах байх гэсэн таамаглалаа ч мөн хэлсэнд түүний өгсөн хариу намайг гайхшруулсан юм. "Хэсэгтээ тоглохгүй байх гэж эмч хэлсэн. Гэхдээ ч угаасаа тоглохыг хүсэхгүй байсан юм. Тиймээс намайг залхуурсандаа гарч байна гэж хэлээрэй. Тэр хүү их сайн тоглодог юм билээ." Тэр л үеэс эхлэн би түүнийг хэчнээн муухай аашилсан ч үл тоон хамт байхыг хичээж эхэлсэн нь түүний дотоод мөн чанарыг багахан таньсандаа баяртай байсных. Гэвч удалгүй би түүний залхуу хойрог зан нь үнэндээ хэчнээн эгдүүтэй болохыг, тийм ч их дуугардаггүй ч баргил бүдүүн сайхан хоолойтойг, хүйтэн төрхөөрөө сэтгэл хөдлөлгүй харагддаг ч дотроо гэнэн цайлган нэгэн болохыг таньж мэдэж эхэлсэн. Түүнийхээ хэрээр ч би түүнд татагдаж нэг л мэдэхэд би түүнд сэтгэлтэй болоод түүнийгээ нуусаар зуны амралтыг угтсан юм. Амралтын өмнөх өдөр би ахлах ангид орох шалгалтаа амжилттай өгөөд түүн дээр зоригтойгоор очсон. Би түүнд сэтгэлээ илчлэн хүлээж авахыг гуйсан ч тэр надаас татгалзсан. Биднийг хамт байх боломжгүй тухай тэр асар олон шалтагийг надад тайлбарлаж хэзээ ч эргэж харалгүй цааш алхан намайг орхин одсон юм. Түүнээс хойших нэг жилд тэр намайг огт танихгүй мэт аашилж, үл тоон зөрөх болсон нь намайг амьдаар минь тамалсаар байна.

Тэр хэсэгхэн чимээгүй байсан ч урсаж буй ганц дусал нулимсаа шудран, зовлон шаналалаа цааш залгихыг оролдсоор зангирсан хоолойгоороо дахин ярьж эхлэнэ.

- Би чамд тэгж хэлэх эрхгүй байж мэдэх ч... Гуйя Жонгүүк-аа би чамайг шаналаасай гэж хүсэхгүй байна.

Болор мэт үнэт дусалууд доош дуслаж шаланд буух мөчид бор үст хэдийн ахыгаа чангаар тэврэн авчээ.


Болохгүй гэх сая сая шалтаг байлаа ч хайртай гэх ганцхан шалтгаанаар дэргэд чинь үлдэхийг хүссэн...

Continue Reading

You'll Also Like

620 133 10
"Сайн байна уу? Намайг Ким-Тэ-Хён гэдэг би шалгаруулалтанд тэнцсэн модел" ⚘ "Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт...
44.2K 698 16
DELULU & GUILT PLEASURE
130K 8.7K 81
ბითიესის რეაქციები GIF-ებით☺️❤️🇬🇪
2M 100K 37
Presenting the story of ISHIKA MEHRA Whose innocence made the king bow down to her AND ABHIRAJ SINGH RATHORE Whose presence is enough to make the per...