Him [completed]

By lunareyesfictions

39.1K 3.3K 146

Хайр өнгө өнгөөр солонгорон өнгө будаггүй бүүдгэр ертөнцийг гэрэлтүүлдэг. More

Бэки
1. Гуниг дүүрэн 2019
2. Буруу цаг хугацаа
3. Хайр бол урлаг
4. Зөв хүн
5. Бидний зураг
Бэкхён
2. Дахин учрал
3. Итгэл
4. Аав болно
5. Аз жаргал
The End

1. Явуулах нь зөв

2.6K 231 8
By lunareyesfictions

Сургууль дээр өнгөрүүлсэн сүүлчийн жил 2011 он

Хэзээнээс ч билээ би үргэлж сургууль дээр  найзуудтайгаа хөгжилдөн алхдаг тэр охины тухай бодолдоо төөрчихдөг болчихсон байсан.

Сургууль дээрээ өдөржин өнжиж дахиад л түүнийг ганц ч гэсэн удаа харчих юмсан гэх сэтгэлдээ хөтлөгддөг байсан би түүнтэй нэг ч болов удаа яриа өдөх зүрх хүрдэггүй өсвөр насны хөвгүүн байж.

Харин өвлийн нэг дулаахан өдөр тэр үргэлж харагддаг шигээ хөөрхөн ангийн маань үүдийг тогшин зогсоно.

''Уучлаарай багшаа Бён Бэкхёнтой уулзах гэсэн юм.'' гэж хэлэхэд чинь би дотроо маш их догдолж, өөрийнхөө нэрийг чиний амнаас сонссондоо хэмжээлшгүй их баярлаж баярлаж байсан хэдий ч гаднаа гаргахгүйг хичээн төв царайлсаар чам дээр очсон.

''Юу нөгөө математикийн багш ном'' гэж надаас санаа зовсон бололтой түгдрэн хэлэхэд чинь миний чамайг гэх сониучирхсан хүсэл минь улам бадарч байж билээ.

Одоо дурсахад энэ бидний анхны
ярилцлага байсан юм байна.

Би түүнийг өдөр бүр харна. Заримдаа хоосон яриа хэдий ч хоолойг чинь сонсохын тулд математикийн багш зэрэг хэнд ч хэрэггүй зүйлсийн талаар асууна. Тэр болгонд минь чинь над руу мишээн эгдүүтэй гэгч нь хариулчхаад зугтчихдаг их эгдүүтэй хүүхэд байж билээ.

Харин нэг өдөр хогоо асгахаар гарсан би түүнийг уйлан сууж байхыг харсан юм. Түүний нүд яг л надад чи хэрэгтэй байна гэж хэлэх мэт гялалзаж байсан учраас би түүнийг тайвшрах хүртэл нь аргадан суусан. Энэ үед л би чамайг үргэлж хамгаалдаг нэгэн болохыг хүсэж эхэлсэн.

Тэр охинд өөрийн сэтгэлийг илчлэхээр зориг гаргасан тэр өдөр Италид байх урлагийн сургуулиас надад хариу ирсэн юм.

Зөвшөөрсөн хариу. Үнэндээ энэ хариуг авахын тулд би хэдэн сар нойргүй сууж, маш их хичээсэн хэдий ч хэрвээ би уг сургуульд орчих юм бол түүнтэй хамт байх бүтэшгүй мөрөөдлүүдийн минь нэг л болчихно гэдгийг мэдэрсэн юм.

Би түүнтэй хамт байх замыг сонгохоор шийдэн үүд рүү алхсан. Гэвч хэнээс ч илүү баярлан урилга руу минь ширтэх ээжийнхээ төрхийг хараад би өөрийн шийдвэрээсээ ухрахад хүрсэн.

Нисэх онгоцны буудал дээр байхдаа хүртэл түүн рүү гүйн очихыг хүсэж байсан ч өөрийгөө зогсоон түүнийг намайг хүлээнэ гэж дотроо мянган удаа шивнэж билээ.

Итали улсад амьдарсан зургаан жил би өөр хэнийг ч санаагүй тэр их сэтгэлээр чамайг санаж байсан. Өөрийнхөө сэтгэлийг ч илчилж чадаагүй зориггүй нэгэн атлаа чамайг намайг хүлээнэ гэдэгт итгэсэн гэнэн хүү.

Зургаан жил өнгөрсний эцэст би тэгтлээ санан хүлээсэн чамтай уулзах боломжтой болсон.
Солонгост ирсэн хойноо ч чиний хаана байгааг олохын тулд чиний найзууд танай ангийнхан гээд чиний хамааралтай байсан бүх хүмүүстэй уулзсан ч тэд чиний хаана байгааг нэг нь ч надад хэлж өгөөгүй.

Миний найдлага бараг тасарч байсан юм.

Бороо ширүүнээр шаагих өдөр сандран нөмөр газар бараадах олонтой зэрэгцэн халуун кофен үнэр сэнх хийх нэгэн кафед орж ирэн хүн барагтаа л болов хүн суудаггүй гэмээр буланд суугаад шүхрээ доош харуулан тавив. Үргэлж уудаг латте захиалан өөртөө авч явдаг цаас харандаагаа гаргаж ирэн өнөөдөр хурах энэ их мэдрэмжийг гаргахыг хүссэндээ харандаагаараа дүрс сараачин сууна.

''Би энэ хүүхдийг чинь зөвшөөрөхгүй" гэх дуу кафегаар нэг хадахад бүх хүний анхаарал тэдэн дээр тусан залуу санаа зовохдоо яаран гараад явчхав.

''Ийм муу залуутай таардаг хөөрхий бүсгүй" хэмээн дотроо түүнийг өрөвдөн түүний зүг хялам хийчхээд үргэлжлүүлэн цаасан дээрээ сараачна.

Удалгүй бүсгүй гарсан бололтой тэдний ширээ хоосорсон байх агаад тэдний хоосон ширээний зүг ширтэхдээ л нэг л дотно санагдсан тэр бүсгүйг таних шиг болсон юм. Миний тэгтлээ хайсан бүсгүй.

Захиалсан зүйлээ тэнд нь хаячхаад өөрийн зүйлсээ хам хум цуглуулан шүхрээ шүүрэн гарахад саяхан түүнийг гарсан гэх ул мөр нэг ч харагдсангүй.

''Гуйя чи мөн биз дээ Бэки'' гэж амандаа үглэсээр түүнийг явсан байх гэж бодон баруун тал руу гүйнэ.

Бараг таван минут өнгөрч, түүнийг олох итгэлээ алдчихсан тэр үедээ би түүнийг олж харсан юм.

Саяхан хуурай байсан хувцсыг нь борооны дуслууд нэвт норгосон байх агаад үргэлж цэгцтэй гэгч нь унжиж байдаг үс нь хэлбэрээ алдан норсон харагдана.

Автобусны зогсоолын хажууд байдаг сүүдрэвчгүй сандал дээр суух түүний хойноос нь харан зогсож байсан ч уйлж байгааг нь мэдэрсэн юм.

''Ядаж сүүдрэвчид нь ороод зогсохгүй дээ. Бэки'' гэж дотроо шивнэхдээ ийм байдалтай байхыг чинь харсан ч чамайг олсондоо хамгийн их баярлаж байсан юм.

Түүний дээр өөрийнхөө шүхрийг барин зогсохдоо би одоо л чамайг хамгаалж болох нь гэх өчүүхэн бодолдоо хөтлөгдсөн байсан.

Бид нэлээн удаан тийм байдалтай байсны дараа л чи бороон дуслыг өөр дээрээ буухгүй байгааг мэдэрсэн бололтой бага ч гэсэн аз жаргал эсвэл горьдлого дүүрэн нүдээр над руу ширтэхдээ урам хугарсан бололтой намайг орхиод явчихсан.

Үнэндээ чи миний төсөөлдөг байсан тэр төсөөллөөс ч үзэсгэлэнтэй нэгэн болчихсон ч нүднээс чинь урсах тэр дусал нулимс намайг чиний хойноос явахаас хорьж байсан юм.

''Ийм байдалтай байхад нь түүнтэй таараад юу гэж хэлэх вэ? Сайн сууж байсан уу? Би танай багшийн хүү Бэкхён байна аа гэх үү?'' гэж бодогдсон хэдий ч ядаж чиний хаана амьдардаг гэдгийг мэдэхийг хүсэн чиний явсан зүг рүү харсан ч чи аль хэдийн намайг орхиод явчихсан байсан.

Магадгүй энэ үед чамайг зүгээр л явуулчихсан нь миний хамгийн зөв
үйлдэл байсан байж болох юм.

Continue Reading

You'll Also Like

3.3K 261 13
Тэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16)
332K 19.3K 37
Women are turning up dead in the rural outskirts of Virginia, killed in grotesque ways, and when the FBI is called in, they are stumped. A serial kil...
66.9K 5K 29
Бие биедээ ухаангүй их дуралчихсан өсвөр насны хүүхдүүдийн хайлж урсмаар,гэнэн цайлган хонгорхон хайрын түүх...
16.7K 1.3K 13
Хусог гэх ахлах сургуулийн хүүгийн бүрхэг, гунигтай амьдралд гэрэл гэгээ нэмэх жирийн л нэг охин Хэжин ба тэдний хайрын түүхийн тухай.