2. Буруу цаг хугацаа

3.2K 297 12
                                    


Маш удаан хугацаанд
хүлээсэн учрал хожимдсон хэдий ч
над дээр айлчилсан.

Магадгүй бид үргэлж буруу цаг хугацаанд бие биетэйгээ учирдаг байх

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Магадгүй бид үргэлж буруу цаг хугацаанд бие биетэйгээ учирдаг байх.

Чамайг харсан анхны мөчдөө л би аль хэдийн чамтай ярилцах хүсэлдээ хөтлөгдөн ухаанаа хэдэнтээ алдах хэдий ч бас хэдэнтээ дахин олж байсан юм. Яг л арван долоон насандаа дахин очсон мэт тийм их догдлол дотор минь мэдрэгдэнэ.

Гэхдээ өөрийн байгаа байдлыг санахдаа би чамайг огт мэддэггүй хүн аятай орхин бороон дундуур дахин алхсан.

Магадгүй энэ ч бас зөв шийдвэр байсан байж болох юм. Өөрийн ийм сул дорой, арчаагүй байдлаа түүнд харуулаад яана гэж? Харин түүний оронд намайг өмнөх шигээ цовоо сэргэлэн нэгнээр дурсаасай хэмээн хүссэн учраас түүнийг орхисон юм шүү.

Шаагин орж байсан бороо намдах аядахад арай ядан гэртээ орж ирэв. Энгийн хоёр давхар байшин агаад аяллын баазад ажилладаг аав ээжийнхээ эзгүйд би ихэнхдээ ганцаараа байдаг юм. Өмнөх хугацаанд бол өөр хэн нэгэн хажууд минь байсан.

Түүний хариу үйлдлийг маш сайн ойлгож байсан хэдий ч дахин ганцхан удаа түүнээс хариултыг нь асуухаар шийдэн өглөө эртлэн босож түүний ажлыг газар уруу явлаа.

Өчигдөр нойтон хувцсаа солилгүй шууд унтсан болохоор тэр ч юм уу? Бие минь бага зэрэг сульдан, толгой өвдөн, хоолой шархирна.

Удаан явсны эцэст түүний ажилладаг байгууллагын өмнө ирэн түүн рүү зурвас явуулан түүнийг гарч ирэхийг хүлээв.

Нэлээн хугацаа өнгөрсний дараа түүний царайнд бухимдал дүүрэн над руу хүнд алхлах агаад мэндийн зөрүү ч үгүй гараас минь татан өөрийн ажилладаг байгууллагын үүднээс холдсоныхоо дараа гарыг минь шидэн над руу бухимдал дүүрэн нүдээр харна.

''Бидний хүүхэд'' хэмээн намайг арай ядан хэлэхэд чи яг л намайг таньдаггүй хүн аятай ширтээд

Him [completed]Where stories live. Discover now