3. Итгэл

2K 195 6
                                    

Бидний яриа тийм урт хугацаанд үргэлжлээгүй ч би түүнийг надад бүх зүйлээ ярих хугацаа ирсэн гэдэгт итгэлтэй биш байгааг ойлгосон юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бидний яриа тийм урт хугацаанд үргэлжлээгүй ч би түүнийг надад бүх зүйлээ ярих хугацаа ирсэн гэдэгт итгэлтэй биш байгааг ойлгосон юм.

Магадгүй түүний зөв байх. Би түүний хувьд ахлах ангидаа хальт таньдаг байсан дээд ангийн ах төдий шүү дээ. Гэнэт гарч ирээд хувийн амьдралд нь оролцох түүнд ч бас гайхшрам хэдий ч хэцүү байгаа биз хэмээн бодлоо цэгцлэхийг оролдон тэнүүчлэхдээ бид аль хэдийн түүний зааж өгсөн хаяг дээр ирчихсэн байсан юм.

Машин зогссон хойно ч бидний хэн хэн нь үг хэлж зүрхлээгүй байх агаад чимээгүй байдал биднээс алхам ч холдож дөнгөсөнгүй. Машинаасаа буун түүний суусан талын хаалгыг нээн өгөөд түүн рүү мишээн

'Танай гэрт ирчихлээ.'' гэж намайг хэлэхэд тэр юу хэлэх ёстойгоо бодох мэт хэсэг чимээгүй зогссон ч удалгүй намайг гэртээ аяга цай уухыг урин орууллаа.

Цэвэрхэн хоёр давхар байшин байх агаад анх орох төдийд л дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Ийм орой болсон хэдий ч гэрт нь хүн байхгүй байгаагаас нь би түүнийг ганцаараа амьдардаг гэх дүгнэлтэд хүрлээ.

Өнөөдрийн харсан бүхнийхээ дараа түүний гэрт орох зөв эсэхийг би ихэд тунгаан үүдний өрөөнд зогссон ч түүний дуу ахин дуулдахад өөрийн эрхгүй гал тогооны өрөө рүү нь алхлаа.

Анх орж ирэхэд мэдрэгдэж байсан мэдрэмж минь үнэн байна гэх шиг гэрт ус буцлах чимээнээс өөр чимээ үл дуулдана.

Ус буцлан хэдийн арав гаран минут өнгөрсөн хэдий ч Бэки буцан гал тогоонд орж ирэхгүй байсан хэвээр. Хааяа хааяахан сонсогдож байсан хөлийн чимээ ч үл сонсогдох нь түүнийг хайхад хүргэнэ.

Зочны өрөөнд байрлах буйдан дээр хэвтэх түүний төрөхийг харахдаа би юу хийх учраа олж өгөлгүй хий дэмий түүний нэрийг дуудан хашхирахад тэр бага зэрэг сэргэн өрөөнд нь оруулахыг хүслээ.

Эмнэлэг явахыг ятгасан болов ч тэр эелдгээр татгалзана. Түүнийг оронд нь оруулчхаад гал тогооны өрөө рүү буун идэж болох зутан хийхээр шийдсэн хэдий ч өмнө нь тийм ч олон удаа хийж байгаагүйгээс болж зутанд юу орох ёстой талаар ч мэдсэнгүй.

Him [completed]Where stories live. Discover now