- At NIGHT -

By _youngmoon

252 53 17

ᴅʀᴇᴀᴍs ᴄᴏᴍᴇ ᴛʀᴜᴇ ᴀᴛ ɴɪɢʜᴛ More

2
3
4

1

121 24 10
By _youngmoon

ᴅʀᴇᴀᴍs ᴄᴏᴍᴇ ᴛʀᴜᴇ ᴀᴛ ɴɪɢʜᴛ


Зохиогчийн талаас
Нарны туяа улбартан шаргалтаж нар доош буухад өрөөнд уйтгарлаж сууж байсан охин ухасхийн бослоо. Тэр шатаар гүйн буухдаа золтой л тээгэлдээд уначихсангүй. Буйдан дээр суун сонингоо шимтэн уншиж байсан нас тогтсон эр баярлаж хөөрсөн охиноо харан "Ямар нэгэн юм болоо юу?"

"Ааваа өнөөдөр та надад пицца авч өгнө гэсэн шүү дээ. Гуанз руу явцгаая"

"Ээж чинь ирээгүй байна шүү дээ хонгор минь. Түүнийг ирэхээр хамтдаа гарцгаая"

"Ямартай ч би хувцсаа өмслөө шүү. Та мэдэж байгаа биз дээ би их хүлээсэн" гээд хоёр гараа зүрхэн дээрээ тавин инээмсэглэн дэвхцэхэд түүний аав дулаан инээмсэглэл тодруулан толгой дохилоо. Охин өрөө рүүгээ гүйн шүүгээгээ ухан хэдхэн хоногийн өмнө авсан цэцэгтэй даавуун даашинзаа өмсөв. Ээж нь түүнд маш сайхан зохино гэж хэлсэн нь биелэлээ олох шиг.

Нахигийн талаас
Толь руу харж байхдаа инээмсэглэсээр "Төрсөн өдрийн мэнд хүргэе Ким Нахи" гээд даашинзныхаа туузыг эгдүүтэй гэгч нь уялаа. Доор хаалга дуугарах чимээ гарч би бушуухан хайрцагнаас кетээ авчхаад доош буухад тэр хоёр намайг хүлээж байв. Би инээмсэглэсээр "Явцгаах уу?" гэхэд тэд толгой дохин "Тэгье ээ гүнж минь" гэлээ. Би гар цүнхээ аван "Бурхан минь би 18нас хүрч байна шүү лээ. Үнэхээр догдолж байна. Та хоёртой хамт тэнд хооллоно гэдэг бол их том бэлэг. Гэхдээ та хоёрыг надад том бэлэг барих байх гэж бодож байна шүү" гэхэд тэд инээд алдан ээж бүсээ зүүсээр "Харин л дээ чиний хүлээгээд байгаа тэр бэлэг мөн юм болов уу даа"

"Надад юу ч байсан хамаагүй ээ гэхдээ надад дахиад нэг тэмдэглэлийн дэвтэр, нотын дэвтэр хэрэгтэй л байгаа"

"Чиний санааг ойлгож байна аа гүнж минь. Гэхдээ эхлээд энэ 3 хоосон ходоодыг дүүргэх хэрэгтэй"

Хотын төвөөр гараагүй их удаж хамгийн сүүлд Миёнтой хамт гурван долоо хоногийн өмнө гарсан шиг санагдаж байна. Төрсөн өдрөөрөө эцэг эхтэйгээ хамгийн их орохыг хүсч байсан ресторандаа оройн хоол иднэ гэдэг бол миний хувьд маш гайхалтай үйл явдал. Машинаа зогсоолд тавьчхаад бид гурав ресторан руу орлоо. Тансаг эд хогшил байхгүй хэрнээ үнэхээр тохилог газар юм. Яг л сэтгүүлээс харж байсан шиг. Бид цонхны хажуудах ширээнд суун пицца болон хэдэн зууш захиалан авав. Миний сэтгэл ихэд хөдөлж байсан тул би үе үе гаднах орчин болон эргэн тойрноо тойруулан харна. Намуухан хөгжим эгшиглэн цаанаасаа л нэг л амар тайван. Удалгүй энэ байдал эвдэгдэн гаднаас 2,3залуус инээж хөхрөлдөн орж ирэн, миний урдаас харсан ширээнд сууцгаав.

Ээж аавтай багын явдлаа ярьж хөөрсөөр инээлдэж байгаад өөрийн эрхгүй нөгөө залуус руу харахдаа хэн нэгний харцтай харц тулгарчихлаа. Би шууд өөр тийшээ харж уруулаа хазахад ээж санаа нь зовсон аятай "Нахи зүгээр үү? Бие нь дахиад өвдсөн үү?" гэхэд аав ч мөн адил сандрах шиг боллоо. Би толгой сэгсрэн инээмсэглээд "Үгүй дээ би зүгээрээ санаа зовох хэрэггүй" гэхэд тэд санаа алдан дор бүрнээ сэтгэл нь амрах шиг боллоо. Би дахин гаднах орчноо ажиглалаа. Бороо шивэрч байна уу даа нээрээ тийм л дээ зун болж байгаа шүү дээ. Борооны улирал.. Би бороонд үнэхээр дуртай гэхдээ хэр барагтаа хүрч мэдэрч үзэж чаддаггүй.

Яагаад гэвэл би өвчтэй. Маш ховор өвчин. Миний бие махбодь наранд хэт мэдрэг. Хэрвээ би нарны гэрэлд өртвөл нарны хэт ягаан туяа арьсыг минь гэмтээж цаашлаад арьсны хорт хавдраар тархи минь ажиллагаагүй болно. Тийм учраас би өрөөнөөсөө 24цагийн 23т нь бараг гардаггүй. Анх хөлд орж гэрийнхээ арын талбайд тоглож байхад минь энэ бүхэн эхэлсэн гэдэг юм. Ээж тэр үеийг дурсах бүрдээ өөрийн эрхгүй нулимс дуслуулан үсийг минь илэн тэврэн авдаг. Магадгүй тэр үед намайг алдаж байна гээд зүрх нь амаар нь гарах шахам айж сандарсан байх. Хүний эх бүр л тэгнэ шүү дээ мэдээж. Харин аав тэр их чимээгүй хүн л дээ. Гэхдээ тэр надад цаг үргэлж л анхаарал хандуулж байдаг. 5 настайдаа юу ч ойлгож ухаараагүй байхдаа гэрээсээ оргож билээ. Хөрш айлын охиныг жижигхэн хүүхэлдэйнүүдээ тойруулан суугаад, цайны үдэшлэг хийж байхыг нь хараад бага зэрэг атаархсандаа.. Би ч бас хүүхэд байсан шүү дээ гадаах орчныг харж, таньж мэдрэх хүслэн болчихсон байсан. Үүдээр гаран байшингийн саравчнаас 1 секунд л гарсан байх хэн нэгний аварга гар намайг татан авсан. Тэр мэдээж аавын гар. Анх удаа л тэр өдөр анхны болон эцсийн удаа эцэг хүний хатуу гэгч зэмлэлийг хүртэж билээ.

Багийн явдлын гүн бодлоос бидний захиалга ч ирж салгалаа. 18 насны төрсөн өдөр. Нас ахих тусам л боддог. Миний ирээдүй хаана байх бол гэж. Үүрд гэртээ тусгай цонхны ард суух уу? Үнэхээр төсөөлөгдөхгүй байна.. Миний ирээдүй..
Гэнэт нулимс цийлэгнэн дотор сонин болоод ирлээ. Би хоолойгоо засан "Ариун цэврийн өрөө орчхоод ирье" гээд суудлаасаа босон, явав.
Толинд харлаа нар үздэггүй арьс юм болохоороо цав цагаан цусгүй аятай эсвэл цус сорогч шиг. Хөгжилтэй сонсогдож байна. Хоолой зангиран хамар нүд юу юугүй улайгаад эхэллээ. Нүдээ анин хэд хэд гүнзгий амьсгаа аван тайвширчхаад өрөөнөөс гарахдаа хэн нэгэнтэй мөргөлдчихөв. Би бага зэрэг бөхийн уучлалт гуйчхаад суудал руугаа явахдаа түүний царайг хальт л харсан юм.

Бид хооллож дуусаад машиндаа суухаас өмнө шиврэн асгарах бороог мэдрэхийн тулд тэнгэр өөд харан хэсэг зогслоо. Чамайг санана даа бороо минь. Машины цонхон дээр дүрс зуран тоглохдоо яагаад ч юм өөрийгөө энгийн эрүүл охин болчихсон ч юм шиг мэдэрнэ. Гэрийнхээ урд ирэхэд бороо улам их ширүүсэн машинаас буунгуутаа гэр лүүгээ ээжийн шүхрэнд оролгүй хурдхан шиг гүйлээ. Өрөөндөө орон хуурай хувцсаа өмсчхөөд, бага зэрэг норсон үсээ арчингаа гал тогоо ороход ээж аав хоёр ярилцан зогсож байв.
"Кан эмчтэй ярьсан уу"

"Тэр нэг судалгаан дээр ажилж байгаа гэсэн. Магадгүй тэр ажил амжилттай болвол охин маань эдгэрэх болно"

"Ханиа гэхдээ би маш их айгаад байна. Охин минь одоо том болж байна юмыг ухаарч ойлгож байгаа нэг өдөр гэнэт залхаад.." гэж ээжийн зангирах хоолой дуулдлаа. Аав минь ээжийг энгэртээ тэврэн "Үгүй дээ тэр минь хичнээн ухаантай охин билээ дээ" гэж аргадахад ээж уйлсаар "Тэр миний бяцхан охин, гүнж минь шүү дээ би түүнийгээ яах ёстой вэ" гэх цөхөрсөн хоолой нь намайг хангалттай өвтгөж байна.

"Би амлаж байна ээж ээ~ Үргэлж хажууд чинь байх болно оо" гэж дотроо шивнээд нулимсаа арчин өрөөндөө орлоо. Бүгд аз жаргалтай боломж байгаа. Гол нь зүгээр л шөнөөс бусад үед өрөөнөөсөө гарахгүй байхад болно.....











A/n: Hi guys ingeed shinehen oguullegee ehluulj baina aa💛 Enehuu oguullegee Midnight Sun geh kinonoos sedewlen bichsen bolno💛 Shinehen oguullegiig min hairlaj ogoorei 💛 Tsaashdaa iluu sonirholtoi boloh bolno oo💛🌼

Continue Reading

You'll Also Like

9.9K 587 6
Нэгэн ахлах сургуульд бүрэг ичимхий охин байдаг ба бусад хүүхдүүд түүнийг өнгөцхөнөөр дүгнэж нууцхаар байж боломгүй үгсээр түүнийг муулдаг. Гэвч нэг...
2.5M 109K 74
In which Taehyung contacts a wrong number. 'One day, out the blue, a message popped up on my phone from an unknown source. "Just because you don't s...
854K 52.5K 117
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...
6.5K 911 20
Ахлах сургуулийн төгсөх ангийн нэгэн фракц дунд өрнөх хөгжилтэй үйл явдлууд. Төрөл:Comedy. Дүрүүд:BTS,Twice/Sana,Mina,Jihyo,Tzuyu/ Хэсгийн тоо:20. Хэ...