I'm in love with Fxxkboy | pj...

By Zulhvy

37.1K 2.4K 96

Inspired by: Skam (s2) More

I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XIX
END

XVIII

1.3K 97 10
By Zulhvy

Нэгэнт бүх үнэнийг мэдсэн учир Жимин руу залган уулзах цаг товлов. Эхэндээ татгалзаж байсан ч би түүнээс тасралтгүй гуйж залгаж зурвас бичсэний эцэст арай гэж л зөвшөөрүүлэв. Надад үнэхээр сонин мэдрэмж төрсөн юм. Өмнө нь Жимин ч бас над руу залгаж зурвас бичдэг байхад түүнд ийм мэдрэмж төрдөг байсан байхдаа хэмээн бодон нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулан суув. Анх бидний болзож байсан газар түүнтэй уулзахаар товлон би арай л эрт хүрээд ирчихсэн байлаа. Нар жаргаж байх үед эндээс хот хамгийн үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Өмнөх өмнөхөөсөө ч илүү...

Хөнгөн үлээх салхийг мэдрэн нүдээ анин сууж байтал хажууд хүн ирж суух нь мэдэгдэв. Жимин байлаа. Тэрээр над руу харалгүй зөвхөн урагшаа харан хөмсөг зангидан сууна.

"Юу хэлэх гэсэн юм?" хөндий өнгөөр ярих нь намайг царцааж орхив. Саяхныг хүртэл түүнд хэлэх үгсээ бэлдэж байсан ч түүний хоолой тэр бүх зүйлсийг ор тас мартуулж орхилоо.

"Би ахтай чинь ямар нэгэн зүйл болоогүй гэдгийг залруулж хэлэх гээд" би түүнээс айж байв. Дараагийн ирэх хариултаас нь..

"Тэгээд? Тийм зүйл болсон болоогүй нь одоо надад ямар хамаатай гэж?" би энэ л үгийг сонсохыг хүсээгүй юмсан. Хэдий бидний хооронд муухай зүйл болсон ч холбоо хамааралтай хэвээр байгаа гэж найдаж байсан юмсан.

"Би чамд хамаагүй байж болох ч чи надад хамаатай. Миний хэлэх үгсийг ганц удаа ч болов сайн сонсоод өгөөч гуйж байна" хоолой минь зангирч юу юугүй уйлах гээд байв. Харин Жимин толгой тохихоос өөр хариу үйлдэл хийсэнгүй.

"Тэр өдөр чи бид хоёр болзох ёстой байсан. Би чамайг удаан хүлээсэн. Бас маш их залгасан ч чи утсаа авахгүй, нэг бол холбогдохгүй байсан болохоор миний санаа зовж эхэлсэн. Тэгээд танай гэрт очтол ах чинь үдэшлэг зохиож байсан. Бас чамайг удахгүй ирнэ гэж хэлсэн болохоор би тэр үгэнд нь итгэн хүлээхээр шийдсэн юм. Гэтэл ах чинь чамайг найзыхаа төрсөн өдөрт явсан гэж хэлэхээр нь өөрийн эрхгүй гомдох сэтгэл төрсөн. Минху надад шар айраг өгөхөд би түүнийг юу ч бодолгүй уучихсан. Чи мэднэ шүү дээ намайг ууж чаддаггүй гэдгийг. Тэгээд л би хяналтаа алдаж эхэлсэн. Харин тэр дунд манай сургуулийн Үнжи байсан нь үнэхээр аз болсон шүү. Намайг хүмүүс дунд бүжиглэж байгаад нэг л мэдэхэд унтлаганы өрөөнд орж ирээд унтаж байсан гэсэн. Гэтэл Минху миний ардаас орж ирэхэд Үнжи-гийн санаа зовон ирж түүнийг надаас холдуулсан гэж хэлсэн. Хэрвээ Үнжи байгаагүй бол би өдийд яах учраа ч олохгүй байх байсан... Жимин чи намайг хэн хүнээс илүү мэднэ. Би яасан ч дурандаа танай ахтай тийм зүйл хийхгүй. Би зүгээр л ... хууртчихсан тэгээд л болоо"

"Би-би зөвхөн чамд л хайртай"

Урсах нулимсаа арчин түүн рүү итгэл тээсэн харцаар ширтлээ. Жимин над руу ямар ч нүүрний хувиралгүй ширтэх ч нүд нь нэг л зүйлийг илтгэж байв. Тэр ч бас надад хайртай. Одоо хүртэл хайралсаар байгаа.

Магадгүй тэр одоо эргэлзэж байгаа байх. Ямар нэг шийдвэр гаргахын тулд. Харин би түгшсээр л...
Түүний бодлыг уншиж чаддаг байсан бол хамаагүй амар байх байж.

Жимин над руу харсаар л байсан ч... эцэст нь явчихлаа

Үнэхээр гэж үү? Энэ удаа тэр намайг бүр мөсөн орхиод явчихлаа тийм үү?

Дотор давчидан тэвчихийн аргагүй өвдөхийн эрхээр орилохыг хүсэж байлаа. Хөл минь намайг нэг тийш нь хөтөлсөөр. Нүд минь бүрэлзэн эргэн тойрноо ч олигтой харж чадахгүй, арайхийж Хёнжи-гийн дугаарыг хийн залгав. Бурхан минь хурдан утсаа ав л даа. Би үхэх нь..

"Байна уу?"

"Жиминд бүгдийг хэлсэн болов ч тэр намайг орхиод явчихлаа. Ямар ч хариу хэлэлгүй орхиод явчихлаа Хёнжи. Би одоо яг яах вэ? Аймшигтай өвдөж байна. Өвдсөндөө үхэх нь. Уг нь түүнийг намайг ойлгох байх гэж найдсан юмсан. Би-"

Хойноос минь дулаан тэврэлт мэдрэгдэнэ. Би эргэж харахыг хүсэж байх ч бас айж байлаа. Хэрвээ миний бодож байгаа хүн биш бол яах вэ гэдгээс айж байлаа. Тэр хүн тэвэрсэн тэврэлтээ чангалсаар "Хайртай" хэмээн шивнэв.

Continue Reading

You'll Also Like

3.1K 174 11
°• You should learn how to love yourself •° • • • • • Love Myself ✓ Ft.Bangtan Boys or known as BTS ...
10.2K 122 5
u and namjoon have been dating ever since he asked u out when u both were 16 years old then u two got married in the age of 19 then 1 year later u go...
1.2M 66.2K 59
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
3.6M 289K 96
RANKED #1 CUTE #1 COMEDY-ROMANCE #2 YOUNG ADULT #2 BOLLYWOOD #2 LOVE AT FIRST SIGHT #3 PASSION #7 COMEDY-DRAMA #9 LOVE P.S - Do let me know if you...