I'm in love with Fxxkboy | pj...

By Zulhvy

37.1K 2.4K 96

Inspired by: Skam (s2) More

I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVIII
XIX
END

XVII

1.3K 91 2
By Zulhvy

Дахин гэрээсээ цухуйлгүй олон хонолоо. Энэ удаад надад урьд урьдныхаасаа ч хэцүү байсан юм. Гэсэн ч найзууд минь өдөр бүр ирж амьхандаа л намайг сэтгэл санаагаар дэмжихийг хичээж байв. Би тэдний урмыг хугалахгүй гэсэндээ өөрийгөө хүчлэн байж инээмсэглэнэ. Энэ нь үнэхээр хэцүү байдаг. Уйлмаар санагдаж байхад инээнэ гэдэг. Гэхдээ тэр байдал удаан үргэлжлэхгүйн дээр найзууд минь ч намайг анзааран чимээгүйхэн тэвэрч өгдөг байлаа. Тэр тэврэлтэнд бага зэрэг л тайвширдаг ч би хамгийн ихээр Жиминд тэврүүлж аргадуулахыг хүсэж байв. Үнэхээр би түүнгүйгээр хэн ч биш юм байна...

**********

Өглөө хэн нэгний халуун бие төөнөсөөр сэрэхэд хажууд минь хамгийн ихээр уулзахыг хүсэж байсан хүн минь бөх гэгч нь унтаж байв. Нүд минь бүрэлзэн нулимсаар дүүрч тэвэрт нь шигдэхэд Жимин сэрсэн бололтой үсийг минь нэгэн хэмнэлээр илж толгой дээр минь үнсэж байв.

"Бүх зүйл сайхан болноо. Би энд байна чамтай хамт" гэж аяархан хэлэхэд нь би дээш өндийн царайг нь нэг сайн ажиж аваад

"Намайг үнэхээр уучлаарай. Уучлаарай" гэж зогсоо зайгүй хэлэхэд

"Үгүй дээ. Би чамайг аль хэдийн уучилчихсан" гэж хэлээд намайг буцаан тэвэрлээ. Гэнэт нэг л мэдэхэд Жимин алга болчихсон байлаа яг л урьд өмнө нь огт байгаагүй юм шиг... харин би уйлахаас өөрийг хийж чадахгүй нь.

Зүүднээсээ арай гэж сэрэхэд өглөө ч болоогүй байх ба гадаа бороо шаагиж байв. Саяхан зүүдэлсэн зүүдээ бодсоор, цээжинд минь тээглэх хүнд зүйл намайг дахин уйлахад хүргэв. Цээжээ даран амьсгаа ч авж чадахгүй болтлоо уйлсаар үүр цайлгав. Түүнгүйгээр өдрийн барна гэдэг надад яг л там мэт санагдах боллоо. Там ч үүн шиг зовлонтой байхгүй биз.

Арай гэж босон өнгө зүс алдсан царайгаа толинд харж нэг алдчихаад усанд орлоо. Уснаас гарч ирэн өөртөө зориулан бага зэрэг өрлөөний цай бэлдэв. Тэр зүүд хэтэрхий бодит юм шиг байсан учраас бодлоос минь огт салахгүй байв. Гэсэн ч тэр над дээр ирэх бүрэн боломжгүй. Яагаад гэвэл Жимин Лондон явчихсан. Түүний найзууд удаан хугацаагаар явсан гэж хэлсэн.

Санаа алдсаар өглөөний цайгаа ууж дуусгачихаад өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтлээ. Энэ хугацаанд Минху өөртэй нь уулз гэж залхаасаар л байгаа. Би яасан гэж түүнтэй юу ч болоогүй юм шиг уулзах билээ. Хэрэггүй зүйлс бодсоор хэвтэж байтал утас дуугарав. Хёнжи залгаж байлаа.

"Байна уу?"

"Жимин ирчихсэн байна" үүнийг сонссон дариудаа би огцом өндийн суусан ч ямар ирсэн гэдгийг нь мэдээд очиж уулзаж чадах биш хэмээн бодон буцан хэвтлээ.

"Аан тэгээд?"

"Чи ядаж холоос ч болов царайг нь харахыг хүсэхгүй байна гэж үү?"

"Үгүй ээ" хэрвээ харчихвал би түүнд хүрэхийг хүсэх учраас. Өөрийгөө барих хэрэгтэй. Үнэхээр хармаар байсан ч...

"Нээрээ тийм тэр үед хамт сэрсэн гээд байсан нөгөө охинтой өнөөдөр уулзана шүү. Орой гэрт чинь дагуулаад очье"

"Нэгэнт бид хоёр дуусчихсан шүү дээ"

"Тэгсэн ч чиний ийм байдалтай байгааг харах хэцүү байна шүү дээ"

"Өөрөө л мэддээ" гэж хэлээд утсаа тасаллаа. Нэг бодлын тэр охиноос асуух хэрэгтэй. Үнэнийг мэдчихвэл ядаж Жимин-ээс уучлалт гуйж тийм зүйл болоогүй гэдгийг нүүр бардам хэлж болох нь. Харин Минху-тай жинхнээсээ тэгчихсэн байвал... бурхан минь аймшигтай юм.

**********

Цаг ч нүд ирмэхийн зуур өнгөрч нэг л мэдэхэд орой болчихсон байлаа. Хёнжи болон нөгөө охин ирж бид яг одоо өөд өөдөөсөө хараад сууж байна.

"Юу...тэгэхээр намайг Нора гэдэг" гэж саяхныг хүртэл байсан чимээгүй уур амьгалыг эвдэн хэлээд гараа сунгав. Харин өнөөх охин нүдэнд дулааханаар инээмсэглээд гарнаас минь атган

"Үнжи гэдэг. Миний санаж байгаа зөв бол чи Жиминтэй үерхдэг байхаа" хэмээн асуув.

"Тиймээ...бараг л. Тэгэхээр би чамаас нэг чухал зүйл асуух гэсэн юм лдаа"

"Юу юм?"

"Нөгөө би яг юу гэж асуухаа сайн мэдэхгүй байна лдаа"

"Зүгээр дээ санаа зоволтгүй асуу"

"Хэрвээ чи санаж байвал Жимин-ий гэрт Минху үдэшлэг зохиодог өдөр яг юу юу болсон талаар ярьж өгч болохуу?"

"Аан нээрээ тийм шдээ чи тэр өдөр ирсэн. Тэгэхээр би бүгдийг санаж байна. Нээх их уугаагүй л дээ. Яг аль хэсгийг яриулмаар байна?"

"Нөгөө би тэр өдөр согтоод тэнд хоночихсон байсан. Бас өглөө сэрэхэд чи болон Минху бид 3 нэг оронд нүцгэн сэрсэн. Тэр шөнө яг юу болсон талаар л мэдэх гэсэн юм." гэж санаа зовинонгүй асуухад Үнжи инээмсэглэн тухтай байрлал аван хоолойгоо засчихаад над руу нухацтай харав.

"Чи хүмүүс дунд бүжиглээд л байсан тэгээд нэг л мэдэхэд алга болчихсон байхаар чинь би чамайг хайж байтал чи унтлаганы өрөөнд ороод өөрөө хувцасаа тайлаад унтчихсан байсан. Бүр хөнжил ч нөмрөөгүй байхаар нь би чамд хөнжил нөмрүүлээд өрөөнөөс гарсан юм. Эргээд зочны өрөөнд очоод хэсэг байж байтал Минху чиний унтаж байгаа өрөө рүү явахыг анзаараад ардаас нь дагаж орсон. Тэр ч үнэхээр солиотой амьтан шүү. Хэрвээ би Минху-гийн ардаас ороогүй байсан бол тэр бараг л чамайг дараад авчих байсан байх. Тэгээд л би түүнийг болиулах гээд нэг тийм юм болчихсон" үнэхээр би хамгийн түрүүнд Үнжигээс бүхнийг асуух ёстой байж. Үнэнийг мэдсэн би баярласандаа ч тэр үү аль эсвэл санаа минь амарсан болоод ч тэр үү уйлж эхэллээ. Үнжи өөдөөс харан сууж байсан суудлаасаа босон миний дэргэд ирж суун намайг тэврэн тайвшруулахыг оролдож байлаа. Би түүний тэврээс холдон

"Баярлалаа. Маш их баярлалаа. Чи байгаагүй бол, хэрвээ тийм зүйл жинхнээсээ болсон байсан бол би өөрийхөө амийг ч хороож мэдэхээр байдалд хүрэх байлаа" хэмээн хэлэхэд

"Зүгээр дээ" гэж хэлэн буцаж тэврэв.

Continue Reading

You'll Also Like

299 76 4
❛❛ 𝖲𝗁𝗂𝗇 𝖸𝗇 ❜❜, 𝖺 𝖻𝖾𝖺𝗎𝗍𝗂𝖿𝗎𝗅 𝗒𝗈𝗎𝗇𝗀 𝗀𝗂𝗋𝗅 𝗐𝗁𝗈 𝗐𝗈𝗋𝗄𝗌 𝗎𝗇𝖽𝖾𝗋 ❛ 𝗞𝗶𝗺'𝘀 𝗙𝗼𝗼𝗱 𝗖𝗼 ❜, 𝗂𝗌 𝖺 𝖻𝖾𝖺𝗎𝗍𝗂𝖿𝗎𝗅 �...
8.3M 107K 63
"Bad guys can be good too... when they're in bed." #1 in FANFICTION✓ © sujinniie 2018-2019 ✓ © sujinniie revised 2022
4.4M 280K 104
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...