I'm in love with Fxxkboy | pj...

By Zulhvy

37.5K 2.4K 96

Inspired by: Skam (s2) More

I
II
III
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
XIII
XIV
XV
XVI
XVII
XVIII
XIX
END

IV

2K 143 5
By Zulhvy

Oct,30th 

Сүнсний баярын үдэшлэгт бүгд л янз бүрийн дүрд хувиран ирсэн байлаа. Бангтаныхан бүгд цус сорогчийн дүрд хувирчээ. Тэд өөрсдийгөө догь харагдаж байна гэж бодож байгаа байхдаа. Яг үнэндээ тэд хэзээ ч догь байгаагүй миний хувьд. Сургуулийн алдартай хөвгүүд гэж нэрлэгдэх ч тэд бүгд л адил охидыг зугаа болгох ганц л зорилготой. Би тийм эмэгтэй хүнийг хүндэлдэггүй хүмүүст яснаасаа дургүй гээч. Гэсэн ч өнөөх тэнэг охидууд нь эд нартаа унаж тусахыг яана

"Чи Жимин-ийг хараагүй биз?" гэж Соми уруу царайлсаар асуух аж.

"Анзаараагүй юм байна. Бусад Бангтаны хөвгүүдээс асуугаад үзээч"

"Чи надтай хамт явах уу?" энэ удаа найдвар тээсэн харцаар асуув.

"Би эндээ байсан нь дээр байхаа. Чи мэднэ дээ намайг тэд нарт дургүй гэдгийг" 

"Заза ойлголоо" гэсээр цааш явав.

Нэг мэдсэн би ганцаараа үлдчихснээ анзаарлаа. Сана Миа 2 хүмүүс дунд бүжиглэх бол Хёнжи хаачсан нь үл мэдэгдэнэ. Гэтэл Хёнжи нэг өрөөнөөс уруулаа арчсаар гарч ирээд намайг ч анзааралгүй нэг тийшээ явлаа. Харин түүний ардаас Жонгүг ёжтой инээмсэглэн гарч ирэв. Би юу болсныг бага зэрэг гадарлан Хёнжи-гийн хойноос явав.

Ардаас нь дагасаар угаалгын өрөөнд орж иртэл Хёнжи нүүрээ угаан зогсож байлаа.

"Юу болсон юм? Яахаараа тэр өрөөнд Жонгүг та 2 байдаг билээ. Бас наад уруул чинь" олигтой хариулт сонсоно гэж найдья.

"Ина-гаас асуусан" ийн хэлэхдээ над руу бус толь руу тусах өөрийхөө тусгал руу ширтсээр байв.

"Тэгээд?"

"Тэр 2 хамт байсан байна лээ. Тэгээд би цочирдсондоо болоод яг уйлчих гээд байсан юм. Ямар олны дэргэд уйлалтай нь биш гэж бодоод хүнгүй өрөө хайж олоод байж байтал ардаас Жонгүг орж ирээд"

Throwback

Ина-гийн хариулт уур гомдлыг минь зэрэг хүргэн хүнгүй өрөө хайж олоод уйлж эхлэв. Бухимдлаа ядаж л нулимс болгож гадагшлуулахгүй бол бачимдаж үхэх нь. Орон дээр хэвтэн гараараа нүүрээ даран уйлж байтал өрөөнд хэн нэгэн орж ирэх нь тэр. Өндийн босоод харвал Жонгүг байлаа.

"Чи зүгээр үү?" гэж санаа зовсон байртай асуув.

"Зүгээр биш байна. Чинийхээр би шалтгаангүй зүгээр уйлмаар санагдаад уйлж байгаа юм шиг харагдаад байна уу?"

"Яалаа гэж дээ. Тайвшир л даа. Юу болсон юм надад ярьж болно шүү."

"Найз залуугаасаа болоод л гэхдээ сүртэй зүйл бишдээ" гэсээр би нулимсаа арчин инээх гэж хүчлэв.

"Тэгвэл тэр ч их тэнэг залуу байна даа. Ийм үзэсгэлэнтэй охиныг гомдоож байдаг. Дэргэдэх эрдэнээ анзаарахгүй бол хэн нэгэн булаачих нь гэж санаа зовдоггүй бололтой" гэж хэлээд нүд рүү минь удаан ширтэв. Дараа нь аажмаар ойртсоор би ч нүдээ анин түүний хийх дараагийн үйлдлийг хүлээнэ. Бүлээн уруул нь мэдрэгдэхэд өөрийн эрхгүй зөрүүлэн үнсэлцлээ. Гэсэн ч гэнэт ухаан орон би түүнийг түлхээд

"Бид ингэж болохгүй" гэж хэлээд түүнийг орхин гарч явлаа.

End of throwback

"Яг л Жэксоныг хуурчихсан юм шиг мэдрэмж төрөөд байна" гэж хэлээд доош харан хуруугаа оролдон зогсоно. Ийм үед нь олигтой үг хэлж найзыгаа аргадаж чадахгүй би ч арчаагүй найз юм даа.

"Битгий дэмий зүйл боддоо. Зүгээр л санамсаргүй явдал байсан гээд бодчих. Бодоод байх тусам л хэцүү болоод байдаг юм. Харин одоо Жэксон-той ярилцах чинь л хамгийн гол асуудал шүү" гэж хэлээд Хёнжиг тэврэн духан дээр нь үнсээд хамтдаа угаалгын өрөөнөөс гарлаа.

Угаалгын өрөөнөөс гаран хүмүүс бүжиглэж байх хэсэг рүү очин суудал руугаа очтол Соми ирчихсэн байлаа. Гэхдээ царай нэг л биш барайчихсан мөн нэг тийш гөлөрсөн байдалтай сууж байв. Соми-гийн гөлрөөд байсан зүг рүү харвал Жимин Ина-гийн дагуулуудын нэгтэй нь үнсэлцээд нэгнээ идэх нь холгүй байв. Соми-гийн тийм байдалтай байгааг ажигласан бид нар түүнийг бушуу л авч явахын түүс болж байлаа. Учир нь Соми хэтэрхий эмзэгхэн.

Үдэшлэгээс гарч явснаас хойш Соми огтхон ч үг дуугарахгүй байгаа нь биднийг айлгаж байв. Хэрвээ түүнийг ганцааранг нь орхивол ямар нэг зүйл хийчих байх гэж бодон бид бүгд гэрт нь хүргэж өгөөд ямар нэгэн зүйл хийхгүй гэж ам өчиг аваад харихаар боллоо.

Nov,6th

"Үнэхээр тэр өдрөөс хойш чам руу огтхон ч зурвас бичээгүй гэж үү"

Яг одоо бид Жимин-ий ямар хөгийн новш болохыг сонсоод сууж байна. Соми-той гэрт нь болзсон өдрөөс хойш огтхон ч харьцахгүй байж байгаад үдэшлэг дээр тийм байдалтай тааралдсан нь тэр байж.

Миа "Ёстой хөгийн амьтан юм даа"

Соми "Би түүнтэй уулзаж хэлэх гэсэн бүхнээ хэлэх болноо. Та хэд надтай цуг биздээ?"

Сана "Тэгэлгүй яахав"

Соми "Тэгвэл хичээлийн дараа уулзая"

**********

Бид хичээлийн дараа сургуулийн гадаа Жиминийг гарч ирэхийг хүлээж нилээн удаан зогсов. Эцэст нь нэг юм Жимин болон Бангтаны бусад залуус гарч ирэхэд нь бид шийдэмгий гэгч нь очлоо.

Соми "Хөөе залуу минь. Чи үнэхээр ичдэггүй амьтан юм гээч. Чи бусадтай заваан өлөгчин шиг харьцаж болох ч надтай лав биш шүү"

Жимин "Уучлаарай чи чинь хэн билээ?" түүний хариултанд Соми битгий хэл бид бүгд балмагдаж орхилоо.

"С-Соми" тэрхэн зуур шийдэмгий гэгч нь гарч байсан хоолой бараг л сонсогдохгүй байна уу гэлтэй дуулдав.

Жимин "Тэгэхээр Соми. Би чамайг танихгүй байнаа гэдэг чинь чи хангалтгүй байсан гэсэн үг. Ойлгосон уу?".

Соми нэг ч үг дуугарч чадахгүй дэмий л толгой гудайлган зогсоно. Харин тэр үйл явдлыг харч тэвчилгүй би Соми-гийн урдуур орон

"Чи ёр нь өөрийгөө хэн гэж бодоов. Бусдаас нэг хоёр зүйлээрээ илүү байлаа өөрийгөө арай хаан гээд өргөмжилчихсөн юм биш биздээ. Хэрвээ тэгсэн бол чи хэтэрхий өндөрт мандчихаж. Өндрөөс унах их өвддөг юм шдээ. Эртхэн доошилж байсан чинь дээр байх шүү. Бас би нэг зүйлийг сайн ойлгодоггүй лдээ. Яагаад сургуулийн хамгийн алдартай царайлаг, охид болгоныг хойноосоо гүйлгэдэг залуу миний нүдэнд зүгээр л хог новш шиг харагдаад байдгийг." гэж хэлээд бага зэрэг түүн рүү дөхөж очин
"Алдар нэр, царай төрх үгүй болоход чи хэн ч биш. Битгий ийм өрөвдөлтэй бай Пак Жимин"

Ярьж дуусаад Жимин-ийг мөрлөх шахам зөрөхөд огтхон ч хариу үйлдэл үзүүлэлгүй байрандаа таг гацсан байлаа.

Continue Reading

You'll Also Like

32.7K 1.3K 8
Миний нөхөр харгис нэгэн.... [Short story] [2021] ( Тухайн айдолыг буруугаар таниулах гэсэн зорилгоор бичээгүй болно. )
1.3K 62 12
რა მოხდება თუ სასტიკ მაფიის ბოს ჯეონ ჯონქუქს ერთი ჩვეულებრივი და წყნარი გოგონა შეუყვარდება‽ წაიკითხეთ და გაიგებთ 🖤
3.4K 260 8
გაფრთხილება ❗❗❗ ფიკი შეიცავს 🔞 სცენებს და არაა ცენზურა დაცული ამიტომ ვისაც ესეთები არ გსიამოვნებთ ნურც წაიკითხავთ
51.3K 1K 10
Суён: Би чиний юу юм? Сэүн: Чи бол миний хайр бас Хүсэл хангагч.... Хайр бол хайрлахаас гадна хамгаалахдаа оршдог... Хамгаалах ёстой зүйлс дундаа чи...