- M E L O D Y -

By _youngmoon

46.7K 3.8K 136

3,2,1 театрын гэрэл унтрахад ардаас минь гэрэл туслаа. Нүдээ анин, хийлээ тоглож эхлэхэд Тэхёний инээмсэглэл... More

🎻Нэгдүгээр хэсэг🎻
🎻Хоёрдугаар хэсэг🎻
🎻Гуравдугаар хэсэг🎻
🎻Дөрөвдүгээр хэсэг🎻
🎻Тавдугаар хэсэг🎻
🎻Зургаадугаар хэсэг🎻
🎻Долдугаар хэсэг🎻
🎻Наймдугаар хэсэг🎻
🎻Есдүгээр хэсэг🎻
🎻Аравдугаар хэсэг🎻
🎻Арван нэгдүгээр хэсэг🎻
🎻Арван хоёрдугаар хэсэг🎻
🎻Арван гуравдугаар хэсэг🎻
🎻Арван дөрөвдүгээр хэсэг🎻
🎻Арван зургаадугаар хэсэг🎻
🎻Арван долдугаар хэсэг🎻
🎻Арван наймдугаар хэсэг🎻
🎻Арван есдүгээр хэсэг🎻
🎻Төгсгөлийн хэсэг🎻

🎻Арван тавдугаар хэсэг🎻

2.1K 172 4
By _youngmoon

Миний талаас
2 хоногийн дараа
Шинэхэн найзтайгаа сургуулийнхаа зүг алхахдаа дотроо багахан төсөөлөлтэй явна. Тэд намайг хэрхэн хүлээж авах бол, багш нар, бас мэдээж орчин нь. Еэрин сургуулийнхаа тухай ярихад манай сургуультай бага зэрэг төстэй ч бага зэрэг хатуу ч юм шиг. Сургуулийнхаа ойролцоо ирэхэд дүрэмт хувцастай хүүхдүүд бие биентэйгээ хэлхэлдэн, энд тэндээс гарч ирж нэг замаар явах нь яг л нэг цуглаан руу явах гэж байгаа мэт. Еэринтэй салчихгүйхэн шиг алхсаар сургуулийнхаа босгыг давлаа. Гаднах нь жоохон тиймэрхүү байсан ч доторх нь үнэхээр засвар сайтай юм. Өнгө нь ч бас гэгээлэг. Энд тэндхээ сонирхон ажиж байтал Еэрин миний хажууд зогсон, мөрийг минь товшоод:Манай сургууль таалагдаж байна уу? гэж эелдэгхэн асуухад би толгойгоо дохин: Үүдний хэсэг нь их таалагдлаа. Улбар шар бас нил ягаан.
Еэрин: Аан тийм шүү. Энэ жил л засвар хийхдээ их гэгээлэг содон өнгө сонгосон байсан.
Би толгой дохин: Танай сургуульд клуб, сонгон дугуйлан бий юу?
Еэрин толгой дохин: Зөндөө байгаа. Мэтгэлцээний клуб, хөгжим, спорт, IQ, бас төгсөх шалгалтанд зориулсан давтлага гэж инээсээр хэлэхэд би: Ммм. Чи ямар нэг юманд явдаг уу?
Еэрин:Би давтлага хичээлүүдэд явдаг. Уул нь бүжгэнд нь явмаар байгаа ч би...завгүй гэж санаа алдсаар хэлэхэд би уулга алдан: Чи бүжиглэдэг юм уу? гэхэд тэр толгой дохин: Тийм ээ. Сонирхдог гэх үү дээ.
Би түүнийг тохойлдон: Чи дараа надад бүжиглэж үзүүлээрэй
Еэрин: Тэгвэл чи хийл тоглож үзүүлнэ шүү гэхэд бид хоёр зэрэг инээсээр би багш нарын өрөө рүү тэр анги руугаа явлаа. Багш нарын өрөөнд орон, Чүэ багшийг хайж явтал 3 хөвгүүн гаран дээрээ тулан хэвтээд нэг юмыг зэрэг орилж байлаа.
-Дахиж тамхи татахгүй.
-Дахиад!!
Би: Уучлаарай. Чүэ багш мөн үү? гэхэд мод барьсан багш над руу хараад: Тийм байна. Чи хэн билээ?
Би бөхийн мэндлээд: Сайн байна уу? Би өнөөдрөөс таны ангид суралцахаар болсон Пак Мина гэхэд тэр багш: Аан, нөгөө Сөүлээс шилжиж ирсэн охин уу? Яа золигууд аа! Наа өгзгөө дээшээ дээшээ!
Би: Тиймээ.
Багш: За бичиг баримтыг чинь харъя гээд суудалдаа суун нэг хавтас гаргаж ирлээ. Хувийн хэргийг минь дэлгэснээ: Хөөх чи их мундаг бололтой шүү. Дүн чинь үнэхээр сайн юм. Алтан медальтай ч төгсөх боломж байна гээд уулга алдахад би бага зэрэг бөхийн: Баярлалаа гэхэд багш: За тэгвэл одоо хувийн мэдээлэлтэй нь танилцъя. Пак Мина 17 настай. Хуучин сургуулиас өгсөн сүүлчийн...гэснээ над руу нэг харснаа гайхан: Багштайгаа нэр холбогдсон?? гэхэд тэнд байсан багш болон нөгөө 3 хөвгүүн над руу анхаарлаа хандууллаа. Миний хоолой зангирахад би шүлсээ залгин: Үгүй дээ. Энэ худлаа гэхэд багш цааш үзэлгүй ширээ рүүгээ шидчихээд: Та 3 бас Чи дагаад яв.
Би багшийн араас хэрэг хийсэн хүн шиг яваад байгаадаа өөрийгөө гайхах ч энэ нөхцөлд энэ нь ч зөв байж мэдэх юм. Би амандаа: Хаашаа явж байгаан бол?? гэж бувтнахад хажуунаас нэг хөвгүүн: Анги руугаа л явж байна гээд урагшаа гаран алхлаа. Бид явсаар нэг анги руу ороход, эхэндээ маш шуугиантай байсан Чүэ багш орж ирэнгүүт бүгд чимээгүй боллоо.

Чүэ багш: Та хаачихна уу?! Энд үргэлжлүүл гэхэд саяхан суудал руугаа явж байсан хэд ярвайсаар хүзүүгээ маажин самбарын урд гараа тулан хэвтлээ. Багш над руу харан: Энэ охин бол манай ангид Сөүлээс шилжиж ирж байгаа сурагч. Өөрийгөө танилцуул гэж надад хандан хэлэхэд нь би инээмсэглэсээр: Сайн байцгаана уу. Намайг Пак Мина гэдэг. Өнөөдрөөс эхлэн энэ ангид суралцах болно. Тусалж дэмжээрэй гээд бага зэрэг бөхийхөд хэн ч юу ч хэлсэнгүй. Ерөнхийдөө тоосонгүй. Багш: Чи тэр хойно суучих гээд ххамгийн ард талын Еэриний хажуу талын суудал байлаа. Еэрин гараа даллан хөөрөн инээх нь жоохон хүүхэд шиг эгдүүтэй харагдана. Би суудалдаа суун, амьсгаагаа гарган: Хөөх энэ ч эвгүй байлаа шүү
Еэрин: Манай анги нэг иймэрхүү л дээ. Би ч бас өмнө жил энэ ангид шилжиж ирэхэд тэд ингэж угтсан. Чимээгүй үл тоосон.
Би дэвтрээ гаргангаа: Гэхдээ Чүэ багш жоохон хатуу бололтой шүү
Еэрин: Үгүээ бүр аймар хатуу багш одоо багш 2 цаг орохдоо тэр хөвгүүдийг суудалд нь суулгахгүй гээд эрүүгээ тулахад би: Тэд яачихсан юм?
Еэрин: Тамхи татаж байхад нь багш барьчихсан.
Би толгой дохин, хичээлээ тэмдэглэж эхэллээ. Чүэ багш бол математикийн багш. Түүний хичээл үнэхээр сонирхолгүй санагдсан. Хэтэридхий уйтгартай бас сунжирсан. Үүнээс энэ хүүхдүүд яаж юм ойлгоод байгааг ойлгохгүй нь. Бас самбарын өмнө байгаа энэ гурваас болоод анхаарал төвлөрөхгүй байна. Тэдэн энэ ангийн ихэнх охид харц шидэлж байгаа нь илт. Сүүлийн 1 цагт нь шалгалт авав. Энэ нь ядах юм байсангүй. Өмнө жилийн давтлагаар заалгаж байсан хичээлүүд. Чүэ багш материалаа аван гарахад нөгөө гурав өндийнгүүт, миний таамагласан зөв байлаа. Охид нойтон сальфетка, ус өгөн, хөлсийг нь арчихад би хөмсгөө өргөн ангиас гарлаа. Коридороор дуу явах нь үнэхээр тааламжтай. Еэрин ардаас гарч ирээд, сугадан: Хичээл орох гэж байхад хаачих гэж байгаан?
Би: Зүгээр л. Энэ дуу таалагдаад
Еэрин: Танай Сөүлийн сургуульд чинь дуу явдаггүй юм уу
Би толгой сэгсрэхэд тэр мөрөө хавчин: Танай сургуульд миний дуртай зүйлсийн нэг байдаггүй юм байна....

Цайны цаг болоход 5 минутын өмнө...
Би: Яагаад завчсарлангуут гүйх ёстой юм?
Еэрин: Тэгэхгүй бол хоолгүй болно шдээ. Чи таваг дүүрэн будаа, ганц балга шөл л авмаар байна уу?
Би уулга алдан: Үгүээ. Хоол хүрэлцдэггүй юм уу?
Еэрин: Эхэнд нь орснуудад
нь хамаг амттай шимтэй нь оччихдог юм гэж уруулаа унжууллаа. Хонх дуугарахад бүгд пирхийтэл гүйнэ. Тэр дунд бид хоёр гар гараасаа хөтлөлцөн хамаг хурдаараа гүйсээр нэлээд урдуур жагсан зогсоход Еэрин инээн гараа өргөсөөр: Тиймээ ингэж нэг юм чадлаа
Нэг эрэгтэй багш ирэн, биднийг чимээгүй болгоод: Эхлээд орох хүүхдүүдийн нэрсийг хэлье.
Еэрин: Дахиад л уу гэж бувтнахад би: Яасан? Юу юм?гэхэд тэр юу ч дуугарсангүй.
Багш: Та нар бүгд мэдэж байгаа угжигдар сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн алтан цом авчирсан сагсан бөмбөгийн багаа эхэлж оруулцгаая гэхэд баахан хөвгүүд гараа цохилцсоор заал руу орлоо. Тэр дунд нэг л танил хөвгүүн харагдсан ч нэрийг санасангүй. Ганц санаж байгаа зүйл бол төгөлдөр хуурч. Бас бохь зажилж байсныг нь сайн санаж байна.
Би: Хөөх мундаг бололтой.
Еэрин: Тийм шүү. Сөүлийн нэг ахлах сургуулийн шилдэг шигшээ багтай тоглосон гэсэн. Юу билээ? Аан **сургуулийн шигшээ багтай гэхэд нүд минь томрон өөрийн эрхгүй уулга алдан ориллоо. Еэрин миний амыг таглан: Чшш хөөгдөх чинь дутаа юу?
Би: Намжүүний баг ялагдах ёсгүй дээ гээд хөмсгөө зангидахад тэр: Танай сургууль юм уу?
Би толгой дохин урвагар царайлахад тэр намайг хөнгөхөн цохиод: Зүгээр дээ
Багш: Шалгалтын дүнгээрээ 1-20т орсон сурагчид гээд сурагчдын нэрсийг цувруулж хэлэхэд Еэрин гэдсээ барин: Хөөрхийлөлтэй ходоод минь~~гээд ханаа налан, гоншигноно. Урлаг, спорт, мэдлэг гээд баахан сурагчдыг оруулсны эцэст бид хоёр ашгүй нэг юм орлоо.

Еэрин хоолоо идэнгээ: Өндөг, кимчи дууссан нь л тоогүй юм
Харин би тэднийг яагаад ялагдсанд нь бага зэрэг санаа зовж байлаа. Тэд дунд ангиасаа эхлэн 1_р байрнаас бууж үзээгүй шдээ.
Еэрин миний урдуур гараа савчуулан: Юу бодоод байгаа юм бэ?
Би халбагаа тавиад: Тэд..
Еэрин: Яа! Дахиад л наадхаа ярих нь уу! Тэд ялагдчихсан болоод л тэд цом авчирсан байж таараа. Хулгайгаад, худалдаж аваад ирээгүй л бол
Би: Үгүээ тэд үнэхээр сайн тоглодог. Би үзэх болгондоо эрүүгээ мултартал амаа ангайгаад сууж байдаг шдээ.
Үнэндээ тэдний тоглолтыг биш Тэхёныг харсаар байгаал таардаг л даа. Тэр их халуухан харагддаг байсан. Үсээ хойшоо самнан, амьсгаадаж байгаа нь хүртэл.. Ахх тэгээд хөлрөхдөө илүү

-Яа! Чи яачихваа?
Би ухаан орон: Яагаачгүээ гээд инээхэд Еэрин: Гэнэт тэнэг хүн шиг инээгээд эхлэхээр чинь гайхлаа шд. Өө би чамтай нэг хүнийг танилцуулнаа гээд гараа даллан: Бура!
Удалгүй нэг охин хоолтой тавцангаа барьсаар түүний хажууд суулаа.
Бура ирэнгүүтээ л: Ёоо чи сонссон уу? Өнөөдөр нэг царайлаг хөвгүүн манай сургуулиар тойроод яваад байна гэж? Бас би харсаан
Еэрин мөрөө хавчин над руу харан: Танилц манай ангид шилжиж ирсэн миний найз Пак Мина гэхэд тэр: Сайн уу? И Бура гэхэд би: Пак Мина
Бура эргээд яриандаа орлоо. Бура: Би харсаан. Үнэхээр царайлаг бас дэгжин вуахх миний сонирхдог залуу яг л тийм гээд нүүрээ дарахад Еэрин: Чи сая дээд ангийн нэг ахыг ингэж хэлээд явж байсан шиг санагдах юм
Бура: Тэр чинь түр зуурын шохоорхол. Харин тэр хөвгүүн бол миний жинхэнэ краш
Би: Чи нэрийг нь мэдэх юм уу?
Бура будаагаа ам руугаа хийхэд, Еэрин: Мэдэхгүй юм байна л даа.
Бура: Би зөвхөн харсан. Яаж нэрийг нь мэдэх юм?
Еэрин толгойгоо сэгсрэн хоолоо идэхэд , Бура ч би ч чимээгүйхэн хоолоо идэж эхлэлээ. Гэхдээ удахчгүй бид сагсан бөмбөгийн багийнхны тухай ярилцан, хөөрөлдөж байтал Бура уулга алдан ориллоо. Тэр сандалнаасаа босон: Тэр байна гээд үүдний зүг харахад, би хачраасаа амандаа хийн: Аль? гээд үүдний зүг хартал нэг саравчтай малгайтай царайлаг хөвгүүн зогсоно
Би будаанаасаа халбагадан, нөгөө хөвгүүн рүү харан: Царайла...
*_* WTF !!!!! Тэр хөвгүүн саравчтай малгайгаа авахад
Би халбагаа унагаан, аман дахь хачраа гарган: Ким Тэхён!! гэж орилох шахам хэлэхэд Бура: Чи таньдаг юм уу
Еэрин: Чам дээр ирсэн юм уу?
Би сандалнаасаа зөөлөн босон, эсрэг талын хаалга руу зүглэтэл хойноос
- ПАК МИНА!! гэж тэр ориллоо.








2хоногийн өмнө....

Continue Reading

You'll Also Like

7.9K 522 50
Ахлах сургуульд эхэлсэн ч хаа хүрэх нь мэдэгдэхгүй адармаатай хайрын түүх. Casts: Kim Taehyung Park Chaeryoung
11.1K 1.1K 22
-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa
8.5K 1K 38
Жонгүг орилсоор: БИД НАРААР ЯАХ ГЭЭВ??!! Үүнийг сонссон эмэгтэй алхаагаа зогсоон: Би танай хамтлагт дуртай... . . . . . . . . . . Бүх зүйл ингэж л эх...
5.6K 330 11
Хэрэв уйдаж ганцаардаж байвал... Яагаад тэдний өдөр тутмын хөгжилтэй үйл явдалтай цуг түр ертөнцөөс тасарч болохгүй гэж? -Hotaru&Saya