- M E L O D Y -

By _youngmoon

46.7K 3.8K 136

3,2,1 театрын гэрэл унтрахад ардаас минь гэрэл туслаа. Нүдээ анин, хийлээ тоглож эхлэхэд Тэхёний инээмсэглэл... More

🎻Нэгдүгээр хэсэг🎻
🎻Хоёрдугаар хэсэг🎻
🎻Гуравдугаар хэсэг🎻
🎻Дөрөвдүгээр хэсэг🎻
🎻Тавдугаар хэсэг🎻
🎻Зургаадугаар хэсэг🎻
🎻Долдугаар хэсэг🎻
🎻Наймдугаар хэсэг🎻
🎻Есдүгээр хэсэг🎻
🎻Аравдугаар хэсэг🎻
🎻Арван нэгдүгээр хэсэг🎻
🎻Арван хоёрдугаар хэсэг🎻
🎻Арван гуравдугаар хэсэг🎻
🎻Арван тавдугаар хэсэг🎻
🎻Арван зургаадугаар хэсэг🎻
🎻Арван долдугаар хэсэг🎻
🎻Арван наймдугаар хэсэг🎻
🎻Арван есдүгээр хэсэг🎻
🎻Төгсгөлийн хэсэг🎻

🎻Арван дөрөвдүгээр хэсэг🎻

2.1K 191 17
By _youngmoon


Инёон Чаёныг арагш нь татан суулгаад : Яа! Чаён! Одоо болно шдээ. Тэхён Минаг яав л гэж дээ
Чаён элгээ тэврэн: Өчигдөрхөн л Мина энэ нэг юмтай уулзана гээд бид хоёртой ч олигтой юм ярихгүй яваад өгсөн шдээ.
Инёон: Тэгээд энэ Тэхёнтой ямар хамаатай юм?
Чаён: Тэгвэл яагаад Мина утас нь холбогдохгүй, хичээлдээ ч ирэхгүй алга болчиж байгаан?
Инёон үсээ зулгаан: Ёохх чи толгойгоо цохисноосоо хойш сонин болчиж ээ. Тэхён чи юу болсноо хэлчих л дээ. Тэгэхгүй бол энэ ангид үүрд хадагдах нь гээд Чаён руу муухай харахад Тэхён санаа алдан: Бид зүгээр тоглоом тоглоод дараа тэр явах ёстой болсон. Бид зайрмаг идэнгээ алхсан тэгээд би...
Чаён ухасхийн өндийн: Тэгээд би би..тэгээд яасийн?
Инёон түүнийг татан: Тэр ярьж байна шдээ
Тэхён: Би зүгээр л өөрийн эрхгүй түүн рүү ойртоод
Чаён: Чи түүнийг үнсчихсэн юм уу? Инёон түргэн дууд. Яах аргагүй Минагийн зүрх нь хаагдчихаж гэхэд Инёон нүдээ эргэлдүүлэн түүнийг татан суулгаад: Битгий тэнэг юм яриад бай. Мина арай ч тэгэхгүй
Тэхён: Үнсээгүээ
Инёон: Тэгээд яасан юм? гэж сонин царайлсаар асуухад Тэхён толгой сэгсрэн: Үгүээ тийм юм болоогүй. Тэр зүгээр л гүйгээд яваад өгсөн.
Чаён: Юу? Чамайг үнсэх гэж байхад Мина зугтаад яваад өгсөн юм уу?
Тэхён мөрөө хавчин, толгой зөөлөн сэгсрэхэд Инёон: Заза Минагийнд очицгооё.
Тэхён: Би өглөө очсоон. Тэр байгаагүй. Гэрийнх нь гадаа зарагдсан гэсэн бичиг байсан
Чаён амаа ангайн: Зарагдсаан?!
Тэхён: Тэр эмээгийнхээ л тухай яриад байсан. Эмээгийндээ байгаа юм болов уу?
Инёон: Аан. Бусан явчихаж. Минагийн эмээгийнх чинь Бусанд байдаг шдээ.
Чаён: Тэгвэл яагаад байшингаа зарж байгаан бэ?
Инёон утсаа гаргаж ирэн гэнэт дуу алдан: Мина мессэж илгээсэн байна.
Тэр Бусанд байна гэнээ. 2,3 сарын дараа очно гэнээ.
Чаён гонгиносоор: Юу вэ? 2,3 сар түүнгүйгээр яаж байх юм бэ? гээд Инёоныг цохиж эхлэхэд Инёон ёолсоор цохиулсан газраа үрнэ. Харин Тэхён: Тэр ирнэ гэсэн үг үү?
Инёон толгой дохисоор: Тийм ээ. Чамаас болоогүй юм байна. Ээж нь гэнэт л авч явсан гэнээ. Санаа зоволтгүй гээд Чаёныг зөрүүлэн цохино. Цайны цаг дуусах дөхөхөд Тэхён анги руугаа яван, хүүхдүүд шуугилдсаар орж ирээд будаг нь урссан Чаёныг харан цочих нь цочоод зарим элгээ хөштлөө дооглоно.



Минагийн талаас
Шөнөжингөө Тэхёнтой хамгийн сүүлд байсан агшнаа бодсоор унтаж чадалгүй өглөөг угтлаа. Нүүр гараа угаачхаад доош буухад ээж болон танихгүй хүмүүс ачаа зөөн гэрт оруулна. Би ч тэдэнд туслах гэсэн ч тэд ихэнхийг нь оруулчихаж. Би нэг хайрцаг аван ороход ээж тэдэнд мөнгө төлөн гаргалаа.
Ээж: Өглөөний цай бэлдэх хүнс алга. Хоёулаа энэ хажуугийн бялууны дэлгүүрт хооллочих уу?
Би толгой дохин: Тэгсэн ч яах уу дээ. Надад хамаагүй гэж сулхан дуугаар хэлэхэд ээж: Тэгвэл хувцсаа өмсөөд буугаад ир.
Би: Ингээд гарчихад болноо. Хажууд байгаа юм чинь гэхэд ээж толгой дохин цүнхээ аван хамт гарлаа. Хашаанаасаа гараад хэдхэн алхмын зайд ягаан өнгөтэй байшин харагдах ба ээж намайг дагуулсаар тийшээ орлоо. Биднийг ороход сайхан үнэр үнэртэж ходоод хонхолзож эхлэв. Ээж идэх юм авахаар кассан дээр очоод нэг эмэгтэйтэй нэлээд дотно ярилцана. Энэ газрын эзнийг ээжийн эртний найз гэж сонссон. Тэр л байх. Удалгүй нэг охин орж ирэн: Ээжээ өндөг аваад ирлээ гэж цовоо сэргэлэн цангинасан хоолойгоор орилсоор орж ирлээ. Тэр охин маш аз жаргалтай нь аргагүй инээмсэглэсэн байх ба би түүнийг дагаад инээчихсэн байв.
Кассан дээр зогсох эгч: Өө миний охин ирчихсэн үү? Өндгөө дотогш оруулчих гээд ээжтэй дахин ярилцаж эхэллээ. Тэр охин ч над руу нэг харснаа дотогш оров. Удалгүй миний урд ирж суун: Сайн уу гэж эелдэгхэн мэндэллээ. Би гайхсандаа толгой дохиход тэр инээн: Намайг Еэрин гэдэг. Чамайг Мина биз дээ. Ээжээс чамайг их сонссон гээд над руу ойртон: Чи алдартай нууц од гэсэн биз дээ гэж чихэнд минь шивнэлээ. Би инээн: Үгүй дээ. Би од биш гээд толгой сэгсрэхэд
Еэрин: Чи манай сургуульд орно бас манай хөрш болохоор хоёулаа сайн найзууд болно гэж найдаж байна гээд гараа сунгахад би гарнаас нь барин: Би ч бас. Гэхдээ бид 2,3 сарын дараа Сөүл рүү буцна л даа
Еэрин гайхан: Ээж тийм юм яриагүй дээ. Гэхдээ зүгээрээ. Маргааш хамтдаа сургуульдаа явна шүү гээд дахин нөгөө гэрэл цацруулсан инээмсэглэлээ гаргахад би: Мэдээж

Удалгүй ээж 2 зүсэм бялуу барин, харин Еэрин бидэнд цай авчирч өглөө. Ээж: Чи сая найзтай болчихвуу даа?
Би: Тийм ээ. Маргааш хамт сургууль руугаа явахаар болсон
Ээж: Чи ч их ахицтай байна даа. Маргааш нэлээд олон найзтай болох байх гэсэн мэдрэмж төрж байна
Би: Та ямар би байгаа биш дээ
Ээж: Бас охин минь Бусаны хөвгүүд их царайлаг байдаг юм ш дээ гэж над руу харан жуумалзахад би толгой сэгсрэн: Боль доо ээжээ.
Ээж: Үгүээ энэ үнэн. Аав чинь сургуулийнхаа хамгийн царайлаг нь байлаа. Тийм болохоор л золиг минь чи ийм хөөрхөн төрхтэй төрсөн юм. Би: За болноо ээжээ. Одоо бүр царайлаг хүргэн захиалаад эхлэлээ гэхэд ээж инээн: Миний эхний шаардлага царай шүү
Би амандаа бялуугаа чихэн толгой сэгсрэнэ.
Гэхдээ Тэхёныг ээж харвал яасан ч үгүй гэж хэлж чадахгүй дээ. Царайлаг, ухаантай бас стиллын тал дээр ярих юмгүй. Ашш яагаад юм бодох болгондоо Тэхёнтой холбогдчихдог байнаа. Өнөөдөр явж хийл авнаа. Тэгж байж л би буцаж очиж чадна.
Би: Ээж би хөгжмийн зэмсгийн дэлгүүр ормоор байна.
Ээж: Тэг дээ. Би хамт явах уу?
Би босон: Үгүй дээ би өөрөө явчихъя. Таксидаад
Ээж: Хаягаа мэднэ биз дээ
Би толгой дохин дэлгүүрээс гарлаа. Ноднин тоглолт хийхээр Бусанд ирж байсан болохоор дажгүй сайн мэдэж байлаа. Таксинд суун очих газраа хэлэхэд жолооч ах толгой дохисоор хөдөллөө. Явах замдаа цонхоор харан, Сөүлд одоо юу болж байгаа бол гэж санаашран суухад жолооч ах ирснийг хэллээ. Гэртэй гайгүй ойрхон байсныг хараад инээгээд мөнгөө төлөөд, дэлгүүр лүү орлоо. Ороход л төгөлдөр хуурын аялгуу хадаж байв. Би эргэн тойрноо сонирхон, сэтгэлдээ нийцэх хийлээ хайна. Гэхдээ энэ дэлгүүр жижигхэн тул 2 л хийл харагдана. Цагаан нөгөө нь бор. Би төгөлдөр хуур тоглох залууд хандан: Өршөөгөөрэй би тэр хийлийг авах гэсэн юм гэхэд тэр эргэж харан, бохио зажлан: Алийг нь? гээд төгөлдөр хуурынхаа сандлаас босов. Би түүнд борыг нь гэхэд тэр надад авч өгөөд: Тоглоод үзэх үү гэхэд би толгой сэгсрэн: Одоохондоо бишээ. Би бэлтгэлгүй байна гэхэд тэр хөмсгөө өргөн, толгой дохиод, цүнхэнд хийж өгөн үнийг нь хэлэв. Би түүнд картаа өгөн уншуулаад гарах гэж байтал тэр: Чи шинээр ирсэн үү гэхэд би гайхсан ч эргэж харан: Тиймээ өчигдөр нүүж ирсэн.
Тэр: Намайг Жихүүн гэдэг.
Би:Мина гээд тэндээс гарлаа. Ээжийн хэлсэн зөв ч юм уу. Тэр дажгүй царайлаг юм. Гэхдээ Тэхёныг гүйцэхгүй. Тэхёныг бодох тоолонд л тэр агшин нүдэнд орж ирэн, зүрх балбаад өөрийн эрхгүй тэнэг хүн шиг инээн, гэр лүүгээ алхлаа.




Жин: Тэхён аа~ Хоолоо ид
Тэхён: За
Жимин: Тэр Бусан явсан гэлүү?
Тэхён толгой дохин: Тиймээ 3 сарын дараа ирнэ гэсэн
Намжүүн: Урт хугацаа байна шүү
Жимин: Тийм шшү. Тэндээ ч хөөрхөн юм чинь найз залуутай болох байхдаа
Хусог: Бас олон эрэгтэй фэнтэй гэж Жиминтэй инээлдэхэд Жонгүк: Мина Тэхёнд сайн шдээ
Жимин: 3 сарын хугацаанд харахгүй юм чинь мартаж дөнгөх байлгүй дээ
Хусог: Тэрнийг альхэдийн нэг залуутай танилцчихсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна
Тэхён ухасхийн босон өрөө рүүгээ ороход Жин тэднийг дагздан: Үгээ бодооч гээд толгой сэгсрэнэ.

Шөнийн 2цаг
Тэхён орон дотроо хөрвөөн, нэг бол хөнжлөө нөмрөөд нэг бол тийрнэ. Тэр босч суун, үсээ сэгсийлгээд: Ашш Пак Мина чи намайг яачихваа?? гэж хэлэн арагшаа орон дээрээ тэрийн хэвтлээ.


🐯🐯💜💜

Continue Reading

You'll Also Like

38.7K 618 18
2 kpop stars in love, but separated by they're managers, company, and other stars? will they overcome this?
14.4K 775 20
2018 он BTS хамтлагийн Жонгүг - Миний үхэн үхтэлээ хайрлаж явах эхний бөгөөд эцсийн эр хүн минь байх болно... Ким Юура - Энэ бүсгүй миний өөрчлөгдөх...
65.9K 3.8K 33
Юу гээч.... Энэ удаад өнөөх сайхан боловсон залуусыг мартацгаая. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Бодитоор тусгаж авъя ))))
47.3K 3.6K 48
'Эндээ хүлээж байгаарай, би буцаж ирнэ гэж амлаж байна.' Энэ бол миний тэр охиноос сонссон сүүлийн үг байсан юм. Бас түүнийг харсан сүүлийн өдөр байс...