- M E L O D Y -

By _youngmoon

46.7K 3.8K 136

3,2,1 театрын гэрэл унтрахад ардаас минь гэрэл туслаа. Нүдээ анин, хийлээ тоглож эхлэхэд Тэхёний инээмсэглэл... More

🎻Нэгдүгээр хэсэг🎻
🎻Хоёрдугаар хэсэг🎻
🎻Гуравдугаар хэсэг🎻
🎻Дөрөвдүгээр хэсэг🎻
🎻Тавдугаар хэсэг🎻
🎻Зургаадугаар хэсэг🎻
🎻Долдугаар хэсэг🎻
🎻Наймдугаар хэсэг🎻
🎻Есдүгээр хэсэг🎻
🎻Аравдугаар хэсэг🎻
🎻Арван хоёрдугаар хэсэг🎻
🎻Арван гуравдугаар хэсэг🎻
🎻Арван дөрөвдүгээр хэсэг🎻
🎻Арван тавдугаар хэсэг🎻
🎻Арван зургаадугаар хэсэг🎻
🎻Арван долдугаар хэсэг🎻
🎻Арван наймдугаар хэсэг🎻
🎻Арван есдүгээр хэсэг🎻
🎻Төгсгөлийн хэсэг🎻

🎻Арван нэгдүгээр хэсэг🎻

2.1K 182 5
By _youngmoon

Инёон гараа тулсаар: Би шулуухан хэлье. Чиний үдэшлэгэнд ирэх хүн байхгүй байх даа
Чаён түүнийг тохойлдон: Би чамаас эелдэг хэлж чадах байсан
Би санаа алдсаар: Би нэг хүнтэй уулзаад ярилцчихвал хүмүүс ирэх л байх гэж бодож байна
Инёон Чаён бие биен рүүгээ харснаа над руу харан хэн гэсэн харцаар харлаа.
Гэрээсээ гараагүй хэд хоносон болохоор үнэхээр сайхан санагдаж байлаа. Бүрхэг өдрийг эс тооцвол. Таксинд тэр хоёрын голд сууж явахдаа тэд бие биентэйгээ дохио зангаагаар ярьж байгаа нь мэдэгдэж байлаа. Хэсэг хугацааны дараа зорьсон газартаа ирэн үүд рүү нь алхаж байтал Инёон урд гаран: Чи энд яагаад ирж байгаа юм бэ?
Чаён: Жэнни эгч их урам нь хугарсан. Чамайг сонсохгүй л байх
Би Инёоныг тойрон гараад: Зүгээр дээ тэр та хоёрын мэддэгээс өөр хүн.
Инёон араас алхангаа: За яах уу. Чи тэгээд юу гэж хэлэх гэж байгаан?
Би: Үнэнийг
Чаён: Юу?! Чи бид хоёрт ч хэлээгүй байгаа шүү. Гэтэл яаж хэдхэн хоногийн өмнө танилцсан хүндээ гэж уцаарлахад би түүний хацраас чимхэн: Миний найз намайг харамлаад байгаа юм уу?
Чаён гарыг минь аваад: Тийм ээ.
Инёон: Бид чиний хажууд байнаа. Тэгээд чиний тэр түүхийг чинь сонсоноо. Бас чамд урам өгнөө
Чаён тэнгэр лүү харан: Бороо орлоо орцгооё. Хурдал хурдал гээд Инёон бид хоёрын өгзгөн дээр алгадан гүйлээ. Инёон: Муу донтой ажума гээд араас нь гүйхэд Чаён орилсоор Жэннигийнх рүү гүйнэ. Би инээсээр араас нь гүйн: Яа намайг хүлээж бай. Бороо ч орон, бид гурав бие биентэйгээ ноцолдоно. Эцэст Чаён шонгийн мод мөргөснөөр бүх юм дууслаа. Бид хоёр инээдээ барьсаар , түүнийг түшин хаалганых нь хонхыг дарахад Жэнни их л нойрмог хаалгаа нээснээ биднийг харан: Та нар яах гэж?
Чаён хөл дээрээ гуйвсаар: Надад мөс хэрэгтэй байна гээд духаа даран доош харлаа. Би: Би тантай нэг юм ярилцах гээд гэтэл Чаён шон мөргөчихлөө.
Инёон: Их хүчтэй гэж нэмж хэлэхэд тэр хаалгаа бүтэн онгойлгон, цааш явлаа. Бид орж ирэн буйдан дээр суухад Жэнни мөс авчирч өгөхөд, Инёон Чаёны толгойн дээр тавилаа. Бид хэсэг чимээгүй суусэы эцэст Жэнни ам нээлээ.
Жэнни: Юу ярих гэсэн юм?
Би: Та миний тухай одоо юу гэж бодож байгааг би мэдэж байнаа. Хүн бүр л ерөнхийдөө тэгж бодож байгаа байх. Гэхдээ би залруулга хиймэжр байна. Ялангуяа өөрийн дотны хүмүүсдээ
Жэнни элгээ эврэн хойш суугаад: Аан Тэхёны эгч болохоор уу?
Би толгой сэгсрэн: Үгүй дээ. Найзын хувиар. Хэдий бид хэдхэн хоногийн өмнө танилцаж, нэхх дотно харилцаатай биш ч гэлээ танд энэ тухай яримаар байна. Би энэ тухай найзууддаа ч хэлээгүй байгаа. Одоо ярих түүхийг минь Тэхёнд хэлэх хэрэггүй шүү. Би хийл тоглож чадахгүй байгаа.
Жэннигийн харц нь зөөлөрсөн ч өөр тийшээ хараад: Тэгдээ. Ярь

Бүх зүйлийг тайлбарлаж ярьж дуусахад нүдэнд минь нулимс дүүрч эхлэлээ. Жэнни итгэж ядсан харцаар над руу харах бол Чаён Инёон хоёр хоёр талаас тэврэн жоохон хүүхдүүд шиг уйлцгааж байлаа. Жэнни: Чи энийг яагаад хүмүүст хэлэхгүй байгаа юм бэ?
Би: Та сонссон шүү дээ. Би санаандгүй л буруу алхам хийн, бүдэрч унавал маш олон хүмүүсийн урмыг хугална. Тэгээд яг л аав шигээ *шүлсээ залгих* тэднийг алдана. Бас би аль хэдийн бүхнээ алдчихсан.
Жэнни: Гэхдээ Хэмин Тэхёныг үнслээ гээд чи яагаад хийл тоглож чадахгүй байгаа юм?
Би толгой сэгсрэн: Мэдэхгүээ. Танд хэлснээр би хийл барихаараа л Тэхён тэр хоёр бодогдоод дотроос минь намайг хэн нэгэн ухаж байгаа юм шиг болоод байна. Багадаа аавыг явсны дараа л нэг хэсэг ийм юм болсон.
Жэнни: Тэгээд яаж дахиад?
Би: Тэхёныг дахин хараад чаддаг болсон. Театрын үзүүлбэр дууссанаас хойш түүнийг хараагүй.
Жэнни босон: Орой үдэшлэг чинь болноо. Гэхдээ манайд.
Би босон: Танайд?
Жэнни: Чамд зориулж байгаа юм.
Би инээмсэглэн: Болно гэж үү?
Жэнни толгой дохин: Мэдээж.


Инёон: Чаён дух чинь бага зэрэг л хөхөрчихөж. Будчихвал мэдэгдэхгүээ
Чаён: Гэхдээ л толгой өвдөөд байнаа
Би дэрвэгэр хар даашинзаа өмсөөд тэдэн дээр очтол Чаён: Мина~ Өмнөх үдэшлэг дээр өмссөнтэйгээ адилхан юм өмс л дөө.
Инёон: Энэ нь гоё л юм байна ш дээ.
Чаён: Мина хоёр болж харагдаад байгаа нь миний буруу биш гэхэд Инёон: Би чамайг эмнэлэгт аваачсан шүү. Чи л гайгүй байна гэнгүүт нь үдэшлэгт явна гээд гараад ирсэн
Би Инёоны өгсөн өсгийтийг өмсөөд: Би бэлэн гэхэд Инёон: Би ч бэлэн л дээ. Гэхдээ бидний нэг найз хагас ухаантай болчихоод байна л даа
Чаён муухай харсаар: Чи л хүн айлгаад тэгээд гээд хоолойгоо өндөрсгөснөө толгойгоо бариад: Заза болий. Би хувцсаа өмсөөд л боллоо гээд гуйвсаар орон дээрх даашинзаа аван, өмслөө.

Жэнни:Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна гээд дороо бүжиглэнгээ эрхий хуруугаа гозойлгоход би инээгээд: Та өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй болчихож
Жэнни: Баярлалаа хөөрхнөө. Энд манай сургуулийнхан ихэнх нь байгаа.
Инёон: Далд утга нь
Чаён: Тэхён байгаа гээд ярзайтлаа галзуу хүн шиг инээхэд Жэнни миний чихэнд: Энэ зүгээр биз дээ?
Би: Эмч зүгээр гэсэн ч тэр яг л согтуу хүн шиг л байгаа.
Жэнни инээж байснаа үүдний хэсэг рүү харан царай нь хувьсхийлээ. Би харсан зүг рүү нь харвал Хэмин хэдэн охидтой орж ирсэн байлаа. Тэр намайг харснаа, над руу чиглэн ирлээ. Хэмин: Ойрд харагдаагүй хүн байна даа. Бие чинь гайгүй юу?
Би түүний нүд рүү итгэл дүүрэн хараад: Маш сайн байгаа. Харин чамайг их л сайн байгаа гэж сонссон. Гэхдээ удалгүй их л хүчтэй газарт унах байхдаа
Хэмин: Мм би нэлээд кареертэй болсон шүү. Удалгүй Франц явна. Би унасан ч нисээд л эргээд байрандаа оччихно.
Би: Чамд өөрийн далавч байхгүй ш дээ. Зөвхөн цаасан далавч л бий. Чи хичнээн хичээсэн ч нисэж чадахгүй
Хэмин: Чи их олон үгтэй болжээ.
Би: Чамд л баярлаж явъя. Намайг ийм болгож өгсөнд гэхэд Хэмин амаа жимийн намайг мөрлөн явлаа. Жэнни инээсээр: Мундаг шүү чи! Инёон аль хэдийн халчихсан: Муу шулмыг ёстой болгож хаялаа даа гээд инээхэд Чаён урагшаа заагаад: 2 ихэр Тэхён ирж байна
Би урагшаа харахад Бангтан бие биенийгээ цохин, инээлдсээр ирлээ. Юнги Чаёны хажууд зогсоход Чаён нүдээ онийлгон, Юнгигийн хоёр хацраас бариад: Хөөе Мин Юнги чи яагаад 4 нүд, 2 уруул, 2 ам, 2хамартай болцийн бэ?! гээд хоёр хацраас нь татахад Юнги орилоход Жин тэр хоёрыг салгалаа. Юнги: Чи чинь яаж байнаа?
Чаён: Чи муу 4 нүдэт над руу үхсэндээ орилоод байгаан!
Би инээсээр: Чаён чи толгойгоо цохьцон шдээ. Юмсыг 2 хувилж хараад байгаа биз дээ
Чаён: Ммм тийм билүү
Жонгүк инээсээр: Юу болсон юм? Тэр өнөөдөр өдөр л эрүүл байсан даа.
Би: Тэр шон мөргөцөн юмаа гээд Тэхён руу харвал тэр дээшээ шатаар өгсөж байлаа. Жэнни хажууд ирэн: Дээшээ гарах хориотой ч чи гарч болно шүү гээд цааш алхан, нөгөө хэдтэй хөгжилдөнө.
Би алхам бүртээ эргэлзэж байсан тул удаан алхана. Дээш гарахад хүн байгаа шинж алга. Би Тэхёныг олоогүй тул тагт руу алхлаа. Ойртох тусам хэн нэгний дүрс тодроно. Би тагтан дээр гарч ирэхэд Тэхён гайхан над руу харлаа. Би: Би дагаагүй шүү. Зүгээр л салхилмаар санагдаад.
Тэхён: Энд үү?
Би: Заза. Эхлээд чамтай ярилцах гэж шатаар өгссөн ч олоогүй болохоор тагт дээр гарч ирсэн. Тэгээд л чи байна гэж дуржигнуулан хэлэхэд тэр толгой дохин миний хажуугаар зөрөхөд би түүний урд гаран: Ярилцацгаая л даа.
Тэхён хэсэг над руу харснаа тагтны захад байх зөөлөвчтэй сандал руу заагаад: Би ийшээ л суух гэж байсан юм гэхэд би бантсандаа доош хараад зай тавин: Мм суу суу гэхэд тэр миний бугуйнаас барин, өөрөө нэг сандал дээр суугаад намайг хажуу талын сандал дээрээ суулгалаа.
Тэхён:Юу ярих уу? Тэгээд?
Би: Жон багш бид хоёрын...
Тэхён: Би мэднээ. Та хоёрын хооронд юу ч байхгүй
Би: Чи яагаад тэгж бодож байгаан?
Тэхён: Бодоогүээ. Би мэдэж байна. Чи бусад охидоос өөр
Би хэсэгтээ амьсгалж чадсангүй зүрх минь хурдан хурдан цохилж эхлэхэд хацар минь халуу дүүгэнэ. Харц минь түүний харцнаас дальджин, худлаа чанга чанга инээсээр: Вуаа чамаас ийм үг сонсоно гэж бодсонгүй шүү
Тэхён: Би ч бас өөрийгөө ингэж хэлнэ гэж бодсонгүй
Би инээн: Ямартай ч намайг тийм хүн биш гэдгийг..мэдэж байгаад чинь баярлалаа бид бага, дунд, ахлах ангийнхаа хөгтэй явдлуудыг ярьж инээлдсээр нэлээд удлаа. Бараг хэдэн цаг болсон байх. Гэхдээ үдэшлэгийн дуу одоо хүртэл явсаар л байна. Тэхён урагшаа харж суун: Чи хэзээнээс сургуульдаа явж эхлэх гэж байна?
Би: Ммм маргаашнаас хичээлдээ явахгүй удах нь дэмий байх.
Тэхён толгой дохин: Чи хийл тоглохдоо сайн юм байна лээ
Би амаа жимийн, хэсэг бодсоны эцэст: Баярлалаа. Гэхдээ би чамд нэг юм хэлэх хэрэгтэй юм шиг байна.
Тэхён: За юу юм?

Яг одоо би маш их эргэлзэж байна. Хэлэх үү? Яах уу? Хэлчихвэл юмс өөрчлөгдөх болов уу? Тэхён итгэх болов уу? Эсвэл зүгээр л өөрт нь таалагдах гэж ингэж байна гэж бодвол тэгээд саяны халуун дулаан уур амьсгал эргээд хүйтэн мөс шиг болчихвол яах уу? Нэлээд удаан байсныхаа дараа хүнд санаа алдан: Юу л даа... Би нөгөө... Чамд одоо л хэлж байгаад уучлаарай. Жэнни, Жонгүк, Чаён, Инёон бүгд л мэдэж байгаа гэхдээ би чамд битгий хэлээрэй гэж гуйсан юм. Яагаад гэвэл би нэг асуудалтай болцон юм л даа. Тэгээд л чиний урмыг хугалчих байх гээд хэлж чадахгүй байсан юм гээд түгдрэн байж хэлэхэд Тэхён хөмсгөө өргөн над руу хараад: За?
Би: Би..Би

-Би чамд хайртай гэж шивнэх чимээ гарахад бид хоёр гайхан эргэж харвал Жимин, Хусог хоёр нуугдчихсан зогсож байлаа. Би босон: За за би явлаа. Доошоо бууж хөгжилдлөө гээд нөгөө хоёрын хажуугаар зөртөл Тэхён: Мина! Сая юу хэлэх гэж байсан юм?
Би: Юу ч бишээ март гээд доош буулаа. Доошоо буухад үдэшлэг эд дундаа л оржээ. Чаён гараа дэлгэсээр: Ээ миний гүнж бууж ирлээ гээд буйдангаас босох гэтэл Инёон буцааж суулгаад: Эндээ л байж бай
Би бугуйн дахь цагаа харвал 2 цаг болж байлаа. Ээжээс хэд хэдэн дуудлага ирсэн нь намайг гэр лүүгээ харих ёстойг харуулна. Би тэдэнд явлаа гэж хэлчихээд гэр лүүгээ явлаа. Жэннигийх хол тул замдаа такси барих гэж бөөн юм болсон ч нэг гэр бүлийн машинд суун гэр лүүгээ бага зэрэг дөхүүллээ. Гэртээ ирэн, нүүрээ цэвэрлэн, амаа угаачихаад өрөө рүүгээ орон шууд орон дээрээ уналаа. Өглөө яаж сэрэх тухайгаа бодон гасалсан ч Тэхёнтой гайгүй харилцаатай болсон учраас үнэхээр их баяртай байна. Одоо нүүх хэрэг байхгүй. Маргааш ээжид энэ тухайгаа дуулганаа. Миний сэрүүлэг угаасаа л 7цагт сэрүүлэгтэй тул орон дотроо унтлагын хувцсаа өмсөөд, хав харанхуй өрөөнд өөртөө бүүвэйн дуу дуулан унтууллаа.

Continue Reading

You'll Also Like

2.1K 64 8
and people would say they're 𝐓𝐇𝐄 𝐋𝐔𝐂𝐊𝐘 𝐎𝐍𝐄𝐒 𝐈𝐍 𝐖𝐈𝐂𝐇 two teens falling apart find their support in each other pilaris conrad fisher...
65.9K 3.8K 33
Юу гээч.... Энэ удаад өнөөх сайхан боловсон залуусыг мартацгаая. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Бодитоор тусгаж авъя ))))
1.1M 61.4K 38
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
593 72 6
Бяцхан Жонгүг хүүхэд асрагчдаа дуралчихсан...