•Second first Love s2:You ænd...

Від AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... Більше

Foreword
•We•
•Can•
•Be•
•Together•
•But•
•You•
•Don't•
•Want•
•I•
•Won't•
•Block•
•Your•
•Shot•
•Do what you want•
•I•
•Wish•
••You••
•Would•
•Love•
•Me•
•Again•

•It•

33 9 0
Від AzjrglVmin





Бэлтгэлийн хажуугаар гэрт нь болсон сенсацийг Жимин яаж хүлээж авсан бэ гэхээр...тэр зүгээр ч нэг хүүгийнхээ ээжийг явуулчихаж чадаагүй тэглээ гээд хамт амьдарч ч чадахгүй гэдгээ хэлсэн.

"Хэдийн 6 нас хүрсэн хүүтэй тэгсэн хэрнээ утга учиргүй хамт амьдардаг аав ээжтэй байна гэдэг боломжгүй зүйл" гээд чимээгүй суух тэр хоёрт хандан дахин

"Анхнаасаа Тэхён бид хоёрыг зөвөөр ойлгоосой гэсэндээ бид хамт амьдарсан. Тэгээд гэнэт ээж нь хамт амьдрах гэхээр, ойлгож байна уу?"

Тэр хоёр өөд өөдөөсөө харснаа буцан доош харж толгой дохив. Үнэндээ Жиминий зөв л дөө зөв. Найз залуу нь гэх нөхөр угаасаа Инбиг хайрлаж чадахгүй гэдгийг мэдсэн учир тэр түүнийг гадаад яв хэмээв.

Инби нүд нь томорч "Яаж ганцаараа хүүхэд өсгөөд гадаадад амьдрах болж байнаа?"

"Ээж аав чинь бизнес эрхэлдэг биздээ. Ер нь яагаад над дээр ирсэн юм? Аав ээжтэй байж"

Ширүүн хэлсэн үгсэд Инби дахин доош харна. Тэхён босч ирээд нөхрийнхөө дэргэд зогсон "Ойлголоо. Гэхдээ битгий уурлаад бай"

"Уурлахгүй яадаг юм. Зүгээр л ээж аав дээрээ оч, би үнэхээр галзуурах гээд байна" гээд унтлагын өрөөрүү оров. Тэхён Инби хоёр яаж ч чадаагүй юм даа. Жимин өмнө нь стресстсэн үедээ уурладаг байсан ч сүүлийн үед үнэхээр ойлгомжгүй болчхоод байгаа юм.

Тэр залуугаас айж 7 хоногийг Тэхёныд өнгөрүүлсэн Инбирүү нэг ч дуудлага, зурвас ирээгүй байлаа. Тэхёныг дагуулан гэррүүгээ очиж үзэхэд хэн ч байсангүй. Орхиод явчихсаныг нь ойлгосон тэд хувцас хэрэгслээ аван байрыг орхив.

Энэ 7 хоногт Тэхён түүнд сайн анхаарал тавьж нуулгүй хэлэхэд жирэмсэн эхэд сайн гэсэн витамин хүртэл авч өгсөн, үнэхээр сайн аавын үүрэгтэй хүн юм. Инби түүнд талархсанаа илэрхийлээд аав ээжийнхээ гэррүү орлоо.

[~•~]

Жимин дараагийн ангийн зураг авалтад орж байх ба энэ удаад ойролцоо насны компанийнхаа 3 бэлтгэгчидтэй үзүүлбэр үзүүлэх болсон байв. Амьдралдаа бүжиглэж дуулж үзээгүй тэр шинэ авъяасаа л нээж байгаа.

Тайзан дээр гарах болоход массажилж байсан хөлөндөө гутал өмсөн гарав. Хамтрагчид нь бүгд адил цагаан цамц өмссөн байхад тэр хар цамцтай байхыг хараад нэг толгой сэгсрээд шатаар өгсөв.

Гэрэл тусах тайзны урд өмнөх хатуу шүүгчид суусан байгаад Жимин талархаад амжина. Ядаж шүүгчдийг худалдаж аваагүй, шударга байгаад.

Ая явж эхлэхэд тэд нэгэн зэрэг хөдөлж байгаа нь сайн бэлтгэл хийснийх биз. Жимин урд гарч ирэн өөрийн гоцлолыг үзүүлэхэд бусдаасаа ялгарах цамц нь түүнийг улам тодруулж өгнө.

Хэцүү бүжгийн үзүүлбэрийн дараа дууны хэсэг эхлэхэд тэр нэг урт амьсгаа авч дуулж эхэллээ. Бүгд л чих тавин түүний хоолойг сонсох нь огт сайшаах явдал биш харин ч хэзээ алдаа гаргах бол гэх бодлоос үүдэлтэй.

Хэдий төгс байгаагүй ч сайн хийж гүйцэтгэсэн тэр арын суудалд суун нэвтрүүлгийн төгсгөл хүртэл бусдыг үзнэ. Энэ нь түүнд хэтэрхий их дарамт болж байгааг хэн ч мэдсэнгүй.

Камер унтрах мөчид тэр өрөөнөөс гаран шууд захиралруугаа оров. Буруу харан суусан тэр эргэж хараад "Өөө Жимин?" гэх нь түүний сэтгэлд хүндээр нөлөөлнө.

Яаж юу ч болоогүй юм шиг байж чадаж байнаа. Хүн энд амьдаараа зовж байхад.

"Намайг энэ шоунаасаа гарга"

"Яаж тэгэх болж байнаа. Манай Жиминий нөлөө их шүү дээ"

"Танд амлая, компани ямар нэг эрсдэлгүй байгаа дээр намайг гаргасан чинь дээр шүү"

"Чамд амлая, өөртөө ямар нэг эрсдэлгүй байгаа дээрээ өөрийн хүсэлтээр компаниас гар"

"Гэрээ цуцалсны мөнгө тийм их хэрэгтэй гэж үү? Ойлголоо, бүгдийг нь өгөх болохоор"

Өрөөнөөс гаран явахад түүний хамгаалагчид мөн сүүдэр шиг нь дагадаг менежер ч байхгүй болсон байв. Эрсдэл гэдэг зүйл үүнээс эхэлж байгаа бололтой.

[~•~]

Тэхён Вонүтай уулзан кафед сууж байлаа. Вонүг шилтэй харах эвгүй байгаа ч яаж ч харсан эгдүүтэй төрх нь нэмэгдчихсэн гэдэгт тэр өөрөө өөртөө 100% санал нийлнэ. Хаврын улирал дуусахад тун дөхжээ.

Тэдний гаргасан манхва зохиол бүр Вонүгийн хамгийн алдартай бүтээл болж компаниасаа их ашиг хүртсэн шүү.

Вонү цонхны доор ургах цэцгийг харж байгаад "Та нээрэн аяллынхаа тухай юу ч ярихгүй байгаа. Тийм нууц гэж үү?"

"Тийм ч том аялал хийгээгүй гэж хэлсэн шдэ"

"Худлаа яриад, Инү дээр очсон гэсэн биз дээ? Итали хүртэл явчхаад том биш гэнэ шүү"

Тэхён түүнийг шоолж инээгээд жүүснээсээ нэг балгаж "Ёстой нэг, зүгээр л очиж хэд хоноод ирсэн" энэ удаад тэр дотроо түүнийг дахиж битгий шалгаагаасай гэж хүснэ. Нэг шалгаагаад эхэлбэл дуустал нь явдаг хүн дээ.

Тийм ч болохоор 6 сарын турш Тэхён руу зурвас явуулсан биз. Тэхёны хүслээр болж Вонү дахиж юм хэлсэнгүй. Харин яг дуртай зүйлээ хэлэх болохоороо гарч ирдэг хүүхэн хараа нь томроод

"Ахаа, энэ удаагийн манхва тайлбараа хамт хийх үү? Маргааш сүүлийн бүлэг нь гарна. Тэгээд удаахгүй оруулах ёстой"

Энэ л байж Вонү чинь манга бичиж влог хөтөлдөг нэгэн. Мөн загвар өмсөгч хийдэг гэж байгаа. Тэхён нүдээ дараад "Би чадахгүй шдэ"

"Юу яриад- тоглоомын компанид тоглоомоо тайлбарлаж бичлэг хийдэг байсантай чинь адилхаан. Зөвхөн төрөл нь л өөрчлөгдсөн гэсэн үг"

За ингээд түүний ятгалга эхэлж үүнд нь Тэхён эцэс төгсгөлгүй уусдаг юм. Үүнийг чадвар гэж нэрлэж болох байх. Эсвэл Тэхён түүнд бууж өгдөг.

"Тэгэх үү? Ахаа, та үнэхээр царайлаг болохоор олон хүн үзнэ гэдэгт итгэлтэй байнаа. Үнэндээ та мэдэхгүй байж магадгүй ч би 2 сая дагагчтай"

"Тэрийг мэдэхгүй хэн байдаг юм. Гэхдээ миний оролцоо тийм их байгаагүй шдэ"

Вонү ширээн дээр гараа тавьж түүнрүү ойртоход кафен жижиг ширээ тэр хоёрын дунд хол зай үүсгэсэнгүй. Тэхён шүлсээ залгиж "Я-яасан бэ?"

"Та надад дургүй юм уу?"

"Ааа бас яагаад ингээд байгаа юм бэ? Ойлголоо, хийе хийе"

Нар жаргаж Жимин компаниас гаран гэррүүгээ явж байх замдаа хөмсөг зангидсан байгаа нь түүнийг хэр их бухимдаж байгааг илтгэнэ. Сүүлдээ хумсаа мэрж буйгаа ч анзаарах сөхөөгүй.

Кафенаас Жибиний дуртай амттанг авахаар зогсохдоо дотор байх нөхрийгөө харав. Урдаа суух залуутай юу гэдэг нь мэдэгдэхгүй зүйлс ярьж байгаад өнөөх залуу нь ойртох мөчид ч тасралтгүй ширтэнэ.

"Новш нь вэ?" гэсээр тогтворгүй буй сэтгэл санаандаа дийлдэн шууд л тэр газрыг орхилоо. Хаашаа гэдгээ мэдэхгүй ч яваад л байсан.

Шөнө дунд болоход тэр танихгүй газар ирсэн ба жолооны ард сүнсээ алдсан хүн шиг сууна. Замаар нэг ч машин явж өнгөрөхгүй нь тэр магад хотоос гарсан байх. Ямар гэдэг нь мэдэгдэхгүй харцтай удаан суухдаа юу мэдэрч буй бол гэхээс түүний айсан төрх л тод аж.

Хэзээ хүний нүднээс ингэтлээ айж сандардаг болсон байлаа. Ганц ч удаа харахгүй өнгөрөөгүй. Тэр хүмүүсийн өөрийг нь харж буй харцыг.

Одоо түүнд сонголт үгүй бололтой. Гүнзгий амьсгаа авсан ч урт санаа алдалт л гарч байлаа. Утсаа аван харахад өдөр нөхөр рүүгээ очихоо хэлсэн зурвас байв. Шөнө болчхоод байхад зурвас ч бичээгүй залгаа ч үгүй байгаад нь гомдох шиг.

Өдөр харсан зүйлдээ хэдийн эргэлзээд эхэлчихсэн түүнд энэ хүндээр тусч буй нь мэдээж. Өөрийн эрхгүй нулимс нь урсаж буйд

"Ямар ч үед хамт байна гэчхээд өөдгүй амьтан. Тийм дээ Пак Жимин чи ч байсан энэ урт хугацаанд өөр шигээ хүнийг тэвчиж чадахгүй" гэж урагш ширтсээр амандаа үглэнэ.

•••

"Жүжигчин Пак Жимин дуучин бүсгүйтэй болздог уу?" хэмээн гарчигласан мэдээг дахин дахин унших Тэхён зочны өрөөнд ганцаараа сууна.

Өдийг хүртэл Жиминий тухай ийм муухай нийтлэл уншиж байсан удаагүй. Бас худлаа мэдээ ч уншиж байгаагүй тул маш хурдан эргэлзээд эхэлчихсэн ингээд сууж байгаа юм.

Нөхөр нь түүнийг хуурах завгүй гэж бодох ч занг нь бодоод үзэхээр магадлалтай ч юм шиг санагдаад зурвас хэсэг рүүгээ оров.

Аль өдөр л удахгүй ирэхээ бичсэн байж 10 цагийн дараа ч байхгүй түүнийг одоо юу хийж байгаа бол гэж бодохоос уур нь хүрээд байлаа. Ургуулан бодолт нь түүнийг галзууруулж байсан юм. Түрүүлж залгая ч гэх бодолгүйгээр.

Сэтгэгдэл хэсгээр дүүрэн түүнийг үзэн ядсан хүмүүс байх ч зарим өмөөрсөн хүмүүс байгааг харахад Тэхёны бодол шиг олон янз юм. Яахаа мэдэхгүй суух хооронд хаалга дуугарлаа.

Удаан хүлээсэн нөхөр нь аймшигтай төрхтэй орж ирэхийг хараад асуултаа хэрхэн тавихаа бодно. Харин Жимин түүнийг харах хүсэлгүй байгаа бололтой алгасан унтлагын өрөө зүглэхэд

"Юу вэ, тайлбарлахгүй юм уу?"

Хар зураасанд идэгдэж хавдсан нүдээрээ түүнрүү эргэж харан "Юуг?" гэх нь нийтлэл хараагүйг илтгэнэ. Тэхён юунд ч юм түүний ядарсан төрхийг харахгүй байгаа бололтой утсаа харуулан

"Энэ юу юм? Яагаад ийм зүйл нийтлэгдсэн юм" гэхэд Жимин чимээгүй л үүнийг уншина. Дахиад л захирлынхаа хийсэн хэрэг гэж бодоод хариу хэлэлгүй цааш явлаа.

Дотор нь бол урагдаж дуусч байгааг түүний хайрт ч анзаарч харсангүй. Тэхён гараас нь татан "Тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Яагаад орох гээд байгаа юм? Үнэн юм уу?"

Юу ч болсон өөрийнх нь талд зогсдог нөхөр нь ингэж хэлсэнд тэр уурлахгүй байж чадсангүй. Тэр ч бас хууртагдсан мэдрэмж авчихсан байгаа шүү дээ.

"Тэгээд юу гэж? Тэгсэн байлаа гээд юу гэж, чи ч бас адилхан биздээ" гээд газар суун уйлж эхлэв. Туйлдсан түүнд одоо уйлахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Тайлбарлахыг хүсээд ч итгэл төрөхгүй байсан юм.

Хоосон руу гөлөрч үлдсэн Тэхён түүнийг даган доош суулаа. Ямар ч үед Жиминий нулимсыг харна гэдэг түүнд хамгийн том харгислал биз.

Мөрөөр нь тэврэн өөрийгөө налуулахад Жимин ч мөн буцаан тэвэрсээр зогсолтгүй уйлж байлаа. Амьсгаа авах мөчдөө "Худлаа. Худлаа гэж байна"

"Ойлголоо, ойлгосон болохоор битгий уйл"

"Бид өөрсддөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй, ойлгож байна уу тэнэг минь" гэж урсах нулимсан дундуураа гацан байж хэлэв. Тэхён түүнийг тэврэн унтлагын өрөөнд оруулаад хөнжил нөмрүүлэн хэвтүүллээ.

Одоо л түүний ядарч цөхөрсөн байдлыг харах Тэхён харамсан сууна. Худал тэдний харилцааг тасалж, сорилт тэднийг хуурах гэж оролдоно.

"Худлаа зүйл их, унагах гэсэн хүмүүс олон юмаа" Жимин цонхруу ширтсээр ийн хэлэн нүдээ анихад Тэхён түүний хажууд хэвтээд

"Хэрвээ хамтдаа л байх юм бол энэ худал хуурмаг ч бидний диваажин болно гэдэг шүү дээ"

Жимин түүнрүү хараад "Чамайг надад хайртай гэж хэлэхэд би дэлхийн төгсгөлийг харсан ч чадах юм шиг санагддаг. Дахиад хэлж өгөөч хайртай гэж? Өөр хэнийг ч ингэж их хайрлахгүй биз дээ мн?!"

"Хайртай шүү, Жиминаа. Харин чи... дахиад хэлж өгөөч үүрд гэж?"

"Үүрд хамт байцгаая Тэхёнаа. Гуйж байна"

Жимин зүгээр л итгэхийг хүссэн юм. Тэхёны хайр хэвээрээ гэж. Харин Тэхён үргэлж байдгаараа Жиминий л зөв гэж бодно.





[За ингээд манай хоёрын хагарал эхэлж байгаа юм даа...wueeeee~
Бүгдээрээ хичээгээрэй сургууль соёл, ажил амьдрал аль нь ч байсан хичээнэ шүү ххах🤍]

Продовжити читання

Вам також сподобається

2.3M 119K 65
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
Fake Love Від :)

Фанфіки

149K 3.5K 50
When your PR team tells you that we have to date a girl on the UCONN women basketball team and you can't say no to it... At first you don't think too...
26.9M 1.1M 42
she dreads to get to school because of one name. ; high school au, tsundere!taehyung lmao » under edit » #4 in fanfiction on 171222
1M 38.2K 90
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...