The Darkness

By jelly_6566

1.7K 224 9

"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбар... More

Intro
Хүүхэлдэй..
Би тэгсэн юм...
Ам дамжсан яриа..
Бэкхён..
Төлөөс
Намайг явуул..
Явж чадахгүй нь...
Бурханы үйлчлэгч болчихлоо..
Зүүд...
Хачин?? Зочин..
Үргэлж цэцэглэдэг интоорын мод...

Араатан ба гоо үзэсгэлэн..

131 16 3
By jelly_6566

"Хавар минь..."

Чихэнд намуухан хэрнээ уянгалаг бүсгүй хүний шивнээ сонсогдоход би нойрноосоо сэрж орхилоо.

Зүрх түг.. түг.. цохилон танил бус мэдрэмж намайг бүчихэд цонх салхинд савагдан онгойж цагаан хөшиг хийснэ.

Гэтэл хаалга хүчтэй савагдан онгойж Хина яарсаар орж ирэн цонхыг хааж хөшгийг буцааж татлаа.

Тэгсэнээ над руу яаран алхаж ирээд  "Авхай минь яаралтай босоорой!" гэсээр гараас минь хүчлэн татаад яах ийхийн зуургүй намайг өргөн орноос босгов.

Би юу болсныг гайхан "Яасан бэ? Ямар нэг зүйл болоо юу?" гэж асуувал Хина "Үгүй дээ.. зүгээр.." гэхээс өөр зүйл хэлэлгүй намайг хувцаслахад туслан дагуулан нэг газар руу яаран алхав.

Юу болоод буйг мэдэхгүй ч чимээгүй л түүнийг даган явна.

Бид харш дотор алхаж явсаар миний мэдэхгүй өмнө харж байгаагүй шилэн хүлэмж рүү шууд орж ирэв. Хаашаа л харна үзэсгэлэнт цэцэгсээр дүүрэн цэлгэр хүлэмж..

Энд ирж яах гэж буйг гайхан явтал Хина хүлэмжний цаад хаалгаар гаран шууд гадаа гарч ирлээ.

Би эргэн тойрноо гайхан харсаар Хинаг даган явтал тэр намайг дагуулсаар хуучний Чусоны үеийнх шиг тийм байшингийн өмнө авч ирэв.

Би "Энд ийм газар байдаг байсан юм уу?" гэвэл Хина "Энэ эзэнтэн л ирж болдог хаалттай газар юм.." гэснээ арагш урагш ямар нэг юмнаас болгоомжилж буй аятай харан "Хурдан орно уу.." гэсээр түлхэн орууллаа.

Намайг эргэж харахын завдалгүй Хина алга болсон байсан ба би ч урагшилж явсаар нэг өрөөнд хүрэв.

Орох эсэх дээ эргэлзэн зогстол хаалга нь өөрөө нээгдэн Бэкхён гарч ирээд "Орохгүй юугаа хүлээгээд байгаа юм?" гэхэд нь би арга буюу түүнийг даган оров.

Би "Энэ юун газар вэ?" гэж асуувал тэр цааш алхаж байгаад нааш харан зогсоод "Миний гэр..."

Би "Гэхдээ чамд харш байдаг биздээ?" гэвэл тэр "Цаг үедээ тохируулж харш барьсан юм.. Өмнө нь бол энд амьдардаг байсан." хэмээн тайлбарлан над руу харав.

Би ч түүн рүү тогтож харвал тэр энгийн үеэсээ өөр хувцасласан байх бөгөөд ханбуг өмссөн байв.

Өөрт нь тун сайхан харагдаж байсан болоод ч тэр үү.. Би түүн рүү ширтэж байтал тэр цаашаа яван нэг хайрцагтай зүйл авч ирэн надад өглөө.

Би "Энэ юу юм?" гэсээр асуувал "Яваад сольж өмсөөд ир!" гэв.

Би ч хэлснээр нь хажуу өрөөрүү нь орон хайрцгыг нээвэл дотор нь эмэгтэй ханбуг болон үсний хатгуур чимэг зүүлт бүгд байв.

Үйлчлэгчийн хувцасаа сольж өгсөн ханбугыг нь өмсөхөд надад яг таарч байсан нь намайг багагүй гайхшруулсан юм.

Дараа нь үсээ дээш шуун алтан хатгуураар хатгаад бэлэн болсон хойноо гарч очлоо.

Цаашаа харан зогсох Бэкхёны ард ирэн хоолойгоо засвал тэр эргэж харахдаа харцаа гэж зөөн над руу удтал ширтэв.

Би "Муухай байна уу?" гэж асуугаад үс хувцсандаа хүрвэл тэр толгой сэгсрэн над руу гараа явуулан "Үгүй ээ.. хөөрхөн байна.. үргэлж байдгаараа" хэмээн хэлээд гараа надад хүргэж амжилгүй буцааж татлаа.

Би түүний сүүлийн үгийг гайхан зогстол тэр "Өглөөний цайгаа ууя.." гэсээр зассан байсан ширээнд түрүүлэн суув.

Би "Хэзээ дээ бэлдчихсэн юм?" гэсээр түүний өөдөөс харж суугаад хооллож эхэллээ.

Аниргүй дунд бидний аяга халбага хорших чимээнээс өөр зүйл сонсогдохгүй байгаа нь хачин...

Намайг идэж дуусан савхаа тавихтай цуг газар хөдлөв. Хоол өрсөн ширээ чичрэн газар тэнгэр нүргэлэх шиг.. гэвч гаднаас бас л чимээ үгүй...

Би "Газар хөдлөлт байв уу?" гэж гайхан асуугаад хаалганд уясан харцаа буцаж аван Бэкхён руу харвал тэр хөмсөг зангидан сууна.

Бэкхён "Үгүй ээ.. Харшид асуудал гарсан бололтой.." гэсээр чимээгүй боллоо.

Би хэдий гайхаж байсан ч хоолны ширээг хураахаар зэхтэл тэр "Орхичих.. Гарч салхилъя.." гэв.

Түүнийг өнөөдөр нэг л хачин байгааг анзаарсан ч үг хэлж чадсангүй. Тэр чинь эзэн шүү дээ..

Дуугүй л түүнийг даган гартал тэр намайг дагуулсаар цэцэрлэгт хүрч ирэв.

Энгийн хэрнээ үзэсгэлэнт цэцэгс дэлгэрсэн хуучин цагыг санагдуулам цэцэрлэгт байх саравчинд орж суугаад тэр зөвхөн над руу харсаар..

Би "Гайхалтай юмаа.. Харшийн хүлэмж ч, бас энэ цэцэрлэг ч гэсэн бүгд л үзэсгэлэнтэй юм." гэсээр түүн рүү харахад тэр "Тиймээ үзэсгэлэнтэй.."

Би түүний харцнаас бултан өөр тийш хараад "Чи энд хэр удаж байгаа юм?" гэж асуухад тэр мөрөө хавчин "Мэдэхгүй ээ.. би тоолохоо байсан.." гэв.

Их удсан бололтой гэж бодон цэцэгсийг ширтэх түүн рүү хараад "Ийм залуухан чигээрээ олон жил энд байсан гэхээр итгэмээргүй юмаа.. Яг л..." гэсээр амандаа бувтнахад тэр над руу харан "Яг л юу шиг гэж?"

Би "Хараагдсан хунтайж шиг..." гэхэд тэр толгойгоо гилжийлгэн харав.

Би "Чи мэддэггүй юм уу? Араатан ба гоо үзэсгэлэн гээд... бүх хүн мэддэг үлгэр байтал.. кино нь ч гэсэн гарсан.."

Намайг гайхан асуухад тэр "Би мэдэхгүй юм байна.."

Би "Үүнийг мэддэггүй хүн гэж бас байдаг аа? Аан нээрээ чи чинь хүн биш..." гэсээр өөрийнхөө асуултад өөрөө хариулаад "Тэгэхээр энэ үлгэрт юу гардаг вэ гэхээр... Бусдын сэтгэлийг үл тоож, хувиа хичээж амьдардаг хунтайж нэг хөгшин хадагтайд хараалгаад үүрд араатан төрхтэй болдог талаар гардаг юм."

Намайг ярих зуурт Бэкхён анхааралтай сонсон сууна.

Би "Өнөөх хөгшин хадагтай түүнийг хараахдаа хэзээ ч хүмүүсийн дунд оршиж бас хайрлуулж чадахааргүй үзэшгүй араатан төрхтэй болгож орхидог юм. Түүний том шилтгээнд амьдардаг бусад хүмүүсийг ч бас хараачихдаг. Араатан хунтайж сарнайн сүүлчийн дэлбээ унахаас өмнө жинхэнэ хайраар хайрлуулж чадвал хараал нь арилна гэж хөгшин хадагтай хэлдэг. Чи түүнтэй адилхан..." гэхэд тэр багахан инээгээд "Харин л дээ.. Шилтгээнд амьдардаг бас хөгшин хадагтай хараасан гэдгээс бусад нь өөр байх шиг байна. Тэгээд цааш нь тэр яадаг юм? Хараал нь арилах уу?" гэж нүд нь сэргэн асууна.

Би "Мэдээж арилах болно... Араатан болсон ханхүүгийн нууц шилтгээний цэцэрлэгээс цэцэг хулгайлсан хүний хүүхдийг өөртөө авахаар болдог юм.. Тэгээд тэр хүний ганц охин нь аавынхаа оронд араатан дээр очиж хамт байгаад сайн болоод тэгээд хүн болгочихдог.. Бүх юм сайхан төгсөөд дуусна даа.." 

Би "Ингэхэд би ч бас энэ үлгэрийн-" гэсээр ярьж байтал Бэкхён дээш босон дэргэд минь ирээд "Гоо үзэсгэлэн.. гол дүрийн эмэгтэйтэй адилхан юм байна." гэсээр над руу ойртов.

Зүрх булгилан хүчтэй цохилж байхад Бэкхён урууланд минь шүргэх дөхөн ойртсоноо "Гэхдээ чи царай муутай байна." гэчхээд холдоод явлаа.

Би "Б-би.. Хэзээ л намайг хөөрхөн гээд байлаа даа!!! Одоо болохоор царай муутай гэж гэнэ!" гэсээр араас нь орилоход түүний инээх нь дуулдана.

Би "Муу.. хоёр нүүрт, олон араншинтай амьтан.." хэмээн амандаа бувтнахад тэр "Харш руугаа буцъя.. гоо үзэсгэлэн минь..".. хэмээгээд над руу эргэн харлаа.

Түүний инээмсэглэсэн төрх над руу сунгах гар нь юу юунаас илүүтэй сэтгэлд дулаан санагдаж би сууж байсан газраасаа босон түүн рүү яарав.

Нэг алхам...

Хоёр алхам....

Нүд минь бүрэлзэж чих шуугих шиг чимээ дуулдахад би нүдээ анин чихээ дарсаар буцаад нүдээ нээхдээ өмнөө байх эрийн уйлж буй төрхийг харан зог тусав.

Тэр уйлж байна...

Энэлж шаналан уйлах түүний төрх надад үзэгдэх шиг болж хөл алдан доош суухад зүрх зогсох шиг санагдан би үхдэл адил дүнсийнэ.

Бэкхён "Чи зүгээр үү?" гэсээр хажууд минь ирэн суухад би түүн рүү харлаа.

Би түүний хацарт гараа наан нүүр нүдийг нь ажвал түүнд уйлсан гэхээр дүр үзэгдсэнгүй.

Тэр хацарт нь байх миний гараас атгаад "Зүгээр үү?" гэж дахин асуухад би "Зүгээрээ... Хөл.. жоохон бадайрсан бололтой.." хэмээгээд саяхан бодолд минь тогтсон өнөөх өнгөрийг мартах гэж хичээнэ.

Бэкхён "Болохгүй нь ээ.." гэсээр намайг өргөн тэврээд "Ингээд явцгаая.." гэхэд нь би "Буулгаачээ!!!"

Бэкхён "Зүгээр бай!!" гэж хэлэн намайг тэврээд алхав.

Би түүний царайг ширтсээр зовиурлан шаналах сэтгэлээ чагналаа. Надад юу тохиолдоод байнаа??..

Тэр намайг тэвэрч явсаар харшид ирэхэд би гайхсандаа дуу алдаж орхив.

Хаа сайгүй онгичиж сүйдсэн газар болон харшийн том төмөр хашаа хугарч хэдэн хэсэг болсон байлаа.

Хина тэргүүтэй харшийн үйлчлэгчид бүх зүйлсийг эмхэлж цэгцлэх бөгөөд зүгээр ч эмхлэх бус харин ид шид ашиглах аж..

Тэнгэрт хөөрөх цэцэгс болон зүлэгний хэлтэрхийг харан "Энд юу болоод байнаа?" гэж асуувал Бэкхён "Багахан асуудал.. чиний санаа зовох зүйл бишээ.." гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Continue Reading

You'll Also Like

2M 99.6K 37
Presenting the story of ISHIKA MEHRA Whose innocence made the king bow down to her AND ABHIRAJ SINGH RATHORE Whose presence is enough to make the per...
113K 3.2K 23
Warning: 18+ ABO worldကို အခြေခံရေးသားထားပါသည်။ စိတ်ကူးယဉ် ficလေးမို့ အပြင်လောကနှင့် များစွာ ကွာခြားနိုင်ပါသည်။
11.8K 982 14
-Эхлэл шигээ амархан төгсгөл байх вий дээ Ким Тэхён. -Би тийм амархан үхчихгүй л байх...
106K 5.8K 29
Учирах ёстой хүмүүс заавал учирдаг гэдэгт итгэдэггүй галзуу гэнэн жоохон охин байхдаа би түүнтэй учирсан юм. (ёс бус үг хэллэг + зүйл гарах учир наса...