Миний онцгой нөхөр

By VanTe_CAFE

13.1K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... More

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
3. Гэрлэлт
4. Чи гуниглаж байна
5. Сэжигтэй хуучин эхнэр
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
7. Түүнд хайртай
8. Над руу зургаа явуул
9. Чи миний цонх
10. Эгдүүтэй
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
15. Бэлэг
17. Чихэвч🎧
18. Цалин
19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

16. Нүд гялбам

491 105 16
By VanTe_CAFE



      Профессор Жон нь Хангүг их сургуулийн сэтгэл судлалын профессор байсан бөгөөд түүний гол судалгаа нь аутизмтай хүүхдүүд учир Жуниныг таван настайгаас нь эхлэн зөвлөгөө өгдөг байв. Ким эмгэн, Инбинь хоёр түүний гадаад ертөнцийг харах цонхны үүрэг гүйцэтгэхээс гадна Жон профессор Жуниныг эдгээхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэж хэлж болно.

      Өнөөдөр амралтын өдөр, профессор Жон тусгай асрамжийн газарт сайн дурын зөвлөгөө өгч байлаа. Хуминыг түүн рүү залгах хүртэл тэр аутизмтай хүүхэдтэй ярилцах гэж хичээж байв. Инбинийг ирэхийг хүсэж байгааг сонсоод профессор Жон түүнд завгүй хуваариасаа 20 минут зарцуулахаар болов.

      Инбинь хагас цагийн өмнө ирсэн бөгөөд профессор Жоныг ажил руугаа ирэх хүртэл Жунинтай хамт өрөөнд нь хүлээж байв.

      Анх удаа ийм газар ирсэн Инбиньд сонирхохгүй байхын арга байсангүй. Хагас цаг хүлээх шаардлагатай байсан тул тэр Жуниныг дагуулан хашаагаар зугаалжээ. Гэвч аравхан минут алхсаны дараа Инбинь тэвчиж чадалгүй Жуниныг татан хүлээлгийн өрөө рүү буцан, эвгүй санагдах зүрхээ тайвшруулахыг хичээв.

      Жунин Инбинь руу хальт харснаа ганцхан алхаад түүнийг тэврэх нь тэр.

      "Жунини?" Инбинь балмагдсандаа хашхирч орхив.

      "Чи гуниглаж байна." Жунин түүнийг тэвэрсээр чихнийх нь хойноос, "Гунигтай үед тэврэх хэрэгтэй." гэх нь сонсогдов.

      Инбинь юу хийхээ мэдэхгүй бүлтгэнэв, энэ чинь Жунинд заасан зүйл. Тэгвэл түүний царай Жуниныг анзаарахаар тийм илт байсан гэж үү?

      "Чи миний юунд гуниглаж байгааг мэдэх үү?" Инбинь асуухгүй байж чадсангүй.

      "Би мэдэхгүй." Жунин толгой сэгсрэв. Инбинь яагаад гэнэт гунигласныг тэр мэдэхгүй, саяхан л хашаанд зугаалж байхад түүний царай барааж, үг нь цөөрснийг мэдэрсэн ч тэд хэнтэй ч таараагүй болохоор тодорхойгүй байв.

      "Би гадаа байгаа хүмүүсийг хараад өнгөрсөн дэх чиний тухай бодохгүй байж чадаагүй." Ким эмээ байгаагүй сэн бол, Жунин чинээлэг айлд төрөөгүй бол тэр гадаа байгаа хүүхдүүдтэй адилхан байх байсан болов уу? Өвчтөний хувцас өмсөж, явган суугаад өвс рүү тонгойн ширтэж, модны навчис, тэнгэрийг харан гөлрөөд, харин хэн ч тэднийг тоохгүй, анхаарахгүй. Өдрөөс өдөрт, жилээс жилд бүхий л насаараа ингэж амьдрах уу?

      Гадаа байгаа хүмүүс? Жунин цонхоор гадагш харснаа эцэст нь хашаан дахь хүүхдүүдийг анзаарав. Тэр хүүхдүүд рүү ширтвэл ямар нэгэн танил мэдрэмж төрнө. Тэр тэдэн шиг амьдарч байснаа санав.

      "Би гадаа биш." Жунин ийм байх нь муу гэж бодсонгүй, олон зүйлийг тунгаан бодох боломжтой болохоор нам гүм ертөнцөд тайван байх дуртай. Гэвч Инбинь гадаах харилцаанд дуртай, тэр үргэлж түүн дээр очиж, шувуу жиргэж байгаа юм шиг л чалчдаг байсан тул түүнд чадах чинээгээрээ хариулдаг байсан.

      "Мнн, азаар чи гадаа биш байна." Үүнд Инбинь хамгийн их талархаж байв. Өөрийг нь дэндүү их хайрладаг гэр бүлтэй, хүүдээ нь бууж өгөөгүй, гадаа байгаа хүүхдүүд шиг орхиогүйд нь баярлаж байв.

      За, Инбинь намайг яагаад гадаа байвал дургүй байгааг ойлгохгүй байгаа ч тэр дургүй байгаа болохоор би гадаа гарахгүй.

Энэ хоёр хүний бодож сэтгэсэн нь огт авцалдахгүй өөр байсан ч яаж ийгээд ийн хачин тохиролцоонд хүрэв.

"Та хоёрыг хүлээлгэчихлээ, уучлаарай." Энэ үед оффисын хаалга түлхэгдэн онгойж, профессор Жон орж ирэв.

Инбинь Жунины тэврээс яаран босож, нүүр нь ичсэндээ улайн, "Жон профессор оо." гээд бөхийнө.

"Хэхэ..." Жон профессор ичингүйрсэн Инбинь рүү инээмсэглээд, "Залуу хосууд сайхан байна." хэмээн дооглов.

"..." Инбиний царай улам улайх аж.

"Суу суу, суугаад ярилцъя." Профессор Жон хүрмээ тайлж өлгөчхөөд тэднийг суухыг дохив.

Инбинь сандал дээр буцаж суухад Жунин түүний хажууд суув. Профессор Жон хаалгаар орж ирэх мөчөөс эхлэн Жунин түүн рүү ганцхан харц шидчихээд буцаад бүх бодлоо Инбинь рүү шилжүүлжээ.

Нн, Инбинь гуниглахаа больсон. Жунин баяртайгаар уруулынхаа ирмэгийг өргөв.

Энэ үзэгдлийг анзаарсан профессор Жон гайхан хөмсгөө өргөх аж.

"Инбинь, би чамайг ирэхийг их удаан хүлээсэн." Профессор Жон харцаа салган Инбинь рүү харлаа.

"?" Инбинь ойлгосонгүй.

"Чи намайг мэдэхгүй байж магадгүй, гэхдээ би чамайг арав орчим жилийн турш мэднэ." гээд профессор Жон инээв.

"Бид өмнө нь уулзаж байсан билүү?" Инбинь бүр ч их гайхаж, арван жилийн өмнө тэр бага сургуулийн сурагч байхдаа профессор Жонтой уулзсанаа байснаа санахгүй байв.

"Тийм ээ, Жунинаар дамжуулан." Профессор Жон Жунин руу инээмсэглэн харлаа.

Өөрийнхөө нэрийг сонсоод Жунин ухамсраараа профессор Жон руу харсан ч удалгүй нүдээ холдуулав. Өчүүхэн энэ хяламхийлт нь профессор Жонг ихээр баярлуулах бөгөөд өнгөрсөн жилүүдэд түүнээс ямар ч хариу үйлдэл аваагүй ч одоо ядаж Жунин түүнийг хүлээн зөвшөөрч байгаад баярлав.

"Жунинаар дамжуулаад аа?" Инбинь бүр ч гайхан будилж орхив.

"Яг зөв." гэсээр профессор Жон тайлбарлав. "Олон жилийн өмнө Жунин эмээгээ даган гэрт нь амьдраад хагас жил болж байх үед эмчилгээний нэг үеэр би чиний талаар олж мэдсэн юм."

"Жунин танд миний талаар хэлсэн юм уу?"

"Тийм ээ, нарийн яривал би чамайг анх олж мэдсэн." Профессор Жон тайлбарласаар, "Тэр үед Жунин хүмүүстэй огт харилцдаггүй байсан ч сүүлд би түүний зурсан зургуудаас чамайг олж харсан. Ихэвчлэн аутизмтай хүүхдүүд ярих дургүй байдаг болохоор эмчилгээний явц их хүндэрдэг. Бид зөвхөн янз бүрийн арга хэрэглээд тэднийг өдөөж л анхаарлыг нь татахыг хичээдэг, тэгж л тэдний юунд сонирхолтой байгааг мэдэж чаддаг. Харин Жунин гоц ухаантны синдромтой болохоор зарим зүйл дээр онцгой авьяастай. Жишээ нь математикаас гадна түүний зурсан зургууд ч их сайн бөгөөд бидний анхны харилцаа ч үүгээр л эхэлсэн. Түүний зурсан зургуудаас бид түүний нүдэн дэх ертөнцийн зарим хэсгийг харж болно."

"Жунины зурсан зургууд эхэндээ ямар ч утга учиргүй очрны зураг байсан болохоор сонирхсон зүйлийг нь олоход хэцүү байсан. Гэхдээ нэг өдөр түүний зурагт нэг охин нэмэгдсэн." Профессор Жон утга илэрхийлэх харцаа Инбинь руу чиглүүлэв.

Профессор Жон заах ч шаардлагагүй Инбинь тэр охиныг өөрийгөө гэдгийг таамаглаж байсан тул зүрх нь хүчтэй цохилохыг мэдэрнэ.

"Тэр зургийг Ким ноёны гэрийнхэн хадгалж байгаа, боломжтой байвал үзэх хэрэгтэй." хэмээн сануулаад профессор Жон тайлбарлав. "Жунины зурсан бүх зургуудаас тэр зураг хамгийн өнгөлөг нь байсан. Түүний нүдэнд та тийм их гялалздаг гэж төсөөлж болно. Тийм ч учраас тэр чамайг маш олон өнгөөр ​​будсан."

Би Жунины нүдэнд гялалздаг гэж үү?

Энэ тухай анх удаа сонсоод Инбинь бага зэрэг гайхжээ. Тэр нягтлахыг хүсэн Жунин руу харсан ч түүний царайнд төдийлөн илэрхийлэл байсангүй.

Профессор Жон цаг руу харвал дараагийн эмчилгээндээ явахад арван минут үлджээ.

"Ким Хумин чамд надаас асуух зүйл байгаа гэж хэлсэн?" Үлдсэн арван минут Инбиний асуултад хариулахад хангалттай.

"Тийм ээ." Инбинь сэтгэл хөдлөлөө дор нь дарж, Жунины биеийн байдлын талаар нухацтай зөвлөлдөхийн үүднээс асуултаа тавилаа. "Жон профессор оо, би Жунины хяналтаа алдахад хүргэдэг зүйлсийг мэдмээр байна? Үүнээс сэргийлэх ямар нэг арга бий юу? Бас миний Жунинтай хамт байхдаа анхаарах ёстой зүйлс байна уу?"

Профессор Жон духаа үрчийлгэн хэсэг бодсоноо, "Аутизмтай хүмүүс гаднаас өдөөлт хүлээн авч, энгийн хүмүүсээс өөр хариу үйлдэл үзүүлдэг. Жишээлбэл, дуу чимээ, өнгө, хөдөлгөөн зэрэг нь нүд сонорт нь тусвал өөр хариу үйлдэл үзүүлнэ. Хэт ихээр хүлээн авах эсвэл хэт их ойшоохгүй байж ч болно. Ойлгомжтой хэлбэл, аа... жирийн хүмүүсийн хувьд зарим дуу чимээ арай намдуу байж болох ч аутизмтай өвчтөний хувьд энэ нь чихнийх нь яг хажууд хэн нэгэн чанга яригчаар хашхирч байгаа юм шиг өндөр децибелийн чадалтайгаар сонсогдоно. Эсрэгээрээ бидэнд чанга дуутай сонсогдох зүйлс тэдэнд юу ч биш юм шиг байх тохиолдол бий. Ерөнхийдөө аутизмтай хүмүүсийн дасан зохицох чадвар сул болохоор ямар нэгэн зүйлд хэт их өдөөгдвөл хяналтаа алдах өвчин нь сэдэрдэг."

Үүнийг сонссон даруйд Инбиньд урьд шөнийн цахилгааны чимээ Жуниныг өдөөсөн тухай бодол орж ирэв.

"Дээр нь дуу чимээнээс гадна хөнгөн, бүр үндэслэлгүй бусад зүйлс ч байж болно." Профессор Жон нэмж дурдсаар, "Ихэнх аутизмтай хүмүүс тодорхой хэмжээний хийсвэр албадлагын эмгэгтэй байдаг, тэр нь бүх зүйлийг байх ёстой хэмжээ, газартаа байх ёстой гэж үздэг. Хэрэв хэн нэгэн эд зүйлсийг нь сүйтгэж, завааруулбал тэд таагүй мэдрэмжид автаж, тэднийг анхны байдалд нь буцаан оруулахыг хүсдэг. Тэгээд яг байсан байранд нь буцааж чадахгүй бол өвчин нь дэгдэж эхэлнэ."

      "Тэгвэл би Жунины эд зүйлийг санамсаргүйгээр ч хөдөлгөж болохгүй гэсэн үг?" Инбинь нягтлан асуув.

      "Жунин ийм асуудалд хариу үзүүлэх нь харьцангуй гайгүй. Хэдий тэр юмсыг анх байсан газарт нь буцаахыг хүссэн ч энэ нь түүний өвчнийг өдөөхөд хангалтгүй. Хамгийн ихдээ тэр тайван бус байна. Та энэ тал дээр илүү их анхаарал хандуулах хэрэгтэй, гэхдээ тэгж их санаа зовох шаардлагагүй."

      Инбинь толгой дохин үргэлжлүүлэн, "Надад анхаарах зүйл байгаа юу?" гэж асуулаа.

      "Түүний сониуч занг ханга."

      "Сониуч зан?"

      "Тийм ээ, аутизмтай хүмүүс өөрсдийн ертөнцдөө хязгаарлагдаж байдаг ч энэ нь тэдэнд сониуч зан байхгүй гэсэн үг биш. Эсрэгээрээ харин тэдний сониуч зан их хүчтэй байдаг. Зүгээр л тэр сониуч байдал нь гадаад ертөнцөд ховорхон үзэгддэг юм." Профессор Жон нарийн тайлбарлах аж, "Түүнчлэн тэд гадаад ертөнцөөс ямар нэгэн зүйлийг их сонирхвол сониуч байдлаа ханахыг хүсдэг, үгүй бол сэтгэл хөдлөл нь амархан нурж болно. Яг л жоохон хүүхэд шинэ тоглоом авахын тулд уйлдагтай адилхан боловч ялгаатай нь аутизмтай хүмүүс сэтгэл хөдлөлтэйгөө эвлэрэхэд хэцүү болохоор тэд хүүхэд шиг амархан ятгагддаггүй."

      Инбинь толгой дохисоор ойлгосноо илэрхийлнэ.

      "Мөн аутизмтай хүний сэтгэл хөдлөлийн оюун ухаан тийм ч өндөр биш. Тэдэнтэй харьцахын тулд энгийн, ойлгомжтой үг хэллэг, дохио зангаа ашиглах хэрэгтэй. Жунин хэдийгээр маш ухаалаг боловч түүний сэтгэл хөдлөлийг ялгах оюун ухаан тун доогуур; Тэр худал хэлэх, асуудлаас яаж зайлсхийх талаар мэдэхгүй. Та хариулахыг хүсэхгүй байгаа асуултаас зайлсхийх, хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хүчлүүлэх гэх мэт асуудлууд нь амьдралд хүндрэл учруулдаг. Яг ийм үед түүнтэй хамт байхын тулд танаас их тэвчээр шаардана. Хэрэв ийм тохиолдол гарвал хамгийн сайн арга нь түүний тааллаар байх. Хэрэв та дургүй байвал дүр эсгэх эсвэл зугтах хэрэггүй, харин аль болох түүнтэй ярилцах хэрэгтэй. Тэгвэл тэр ойлгох болно."

      Инбинь урьд шөнийн Жунин шархыг нь шалгахын тулд хувцсыг нь дээш сөхөх гэж оролдсоныг саналаа.

      "Тэгвэл би Жунины эдгэрэлтэд юу хийвэл тусалж чадах вэ?"

      "Та хоёрын нөхөрлөл түүний хувьд хамгийн сайн эмчилгээ." Профессор Жон инээвхийлэн, "Мэдээж, хэрэв зөвлөгөө авахыг хүсэж байвал түүнтэй гадуур зугаалах, олон нийтийн сэдвээр ярилцах эсвэл ямар нэгэн хамтдаа хийж болох зүйл хийхийг санал болгож байна. Эдгээр зүйлс нь түүнийг нийгэмд уусахад тусална. Товчхондоо түүнийг гадаад ертөнцтэй илүү их холбоо тогтоолго. Тэр гадаад ертөнцийг сонирхох тусам хурдан эдгэрнэ."

      Инбинь анхааралтай сонссоор ээлжит асуултаа тавив. "Тэгвэл түүний өвчин дэгдвэл яах ёстой вэ?"

      "Би... удирдана." Чимээгүйхэн сонсож байсан Жунин гэнэт ам нээв.

      Инбинь хэсэг мэлтэлзэх нь тэр.

      Хормын дараа сэтгэл нь хөөрсөн бололтой профессор Жон их баясалтайгаар чанга инээгээд, "Энэдээс харахад түүний өвчин дэгдэх магадлал тун бага байна гэж бодож байна. Тийм зүйл болсон ч хамаагүй, зүгээр л тайвшруулаад түрүүнийх шигээ тэврээрэй."

      Инбинь тун итгэлтэй сүрхий толгой дохих бол,

      "Би удирдаж чадна, өвдөхгүй." хэмээн Жунин үргэлжлүүлэн хэлэх аж.

      "За, би мэдэж байгаа." Инбинь аргадангуй түүний амыг дагуулав.

      Түүнийг өөрт нь үнэхээр бүрэн дүүрэн итгэхгүй байгааг мэдэрсээр Жунин хөмсгөө зангидна.

      Тэгвэл илүү шаргуу хичээгээд түүнийг өөрт нь итгэдэг болгох хэрэгтэй юм байна.

Continue Reading

You'll Also Like

3.5M 146K 61
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
14.2K 225 24
Alex returns to his home town or now city. It's his first time in university, with his old best friend Leah. He finds himself stuck with a roommate...
3.2M 187K 77
Nobody ever loved him; she was the first who loved him. He did not have a family and then one day she entered into his life and became a world for h...
1.1M 28K 45
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...