4. Чи гуниглаж байна

607 105 17
                                    




"Энийг авч очоод эмээд харуулцгаая." Машинд суугаад Инбинь хоёр гэрлэлтийн гэрчилгээгээ Жунинд өгөв.

Жунин болхидуухан гэрлэлтийн гэрчилгээг аваад хэсэг хугацаа шаардсаны дараа нэлээн олон удаа толгой дохив.

Гучин секунд, магадгүй хамгийн ихдээ гучин минут, түүний дүү энэ эмэгтэйд хариу үзүүлж байна.

Замын турш Хумин машины арын суудалд суух хоёр хүний ​​харилцан ярианд анхаарал хандуулахдаа яагаад ч юм сэтгэл санаа нь тавгүйтэх аж. Тэд нэг эцэг эхээс төрсөн ах дүүс, ойр дотны хүмүүсийн эгнээнд өссөн байтал тэр одоо ч дүүгийнхээ хувьд гаднын хүнтэй дүйцэхүйц нэгэн? Ингэхэд тэр яаж Инбинь хэмээх энэ эмэгтэйтэй цусан төрлөөсөө илүү дотно байж болдог юм бэ? Энгийн үед түүнд хүрэх гэхэд л зайлсхийлж бултдаг байтал?

"Зүүн тийш эргэ." Жунин гэнэт ийн хэлэв.

"Юу?" Хумин дүүгийнхээ дууг сонссондоо гайхаж ядна.

"Зүүн тийш эргэ." Жунин үгээ дахин давтлаа.

"Жунин юу гэх гэсэн бэ гэхээр, тэр уулзвар дээр зүүн тийш эргэх хэрэгтэй гэж байгаа юм аа." Инбинь тайлбарлах аж.

Хумин гонсойсондоо бодолдоо самуурч өөрийн мэдэлгүй буруу замаар явснаа анзаарав. Тэгээд юу ч болоогүй юм шиг дүр эсгэн дараагийн уулзвар дээр эргэнгээ арын суудал дахь Инбинь болон дүүгийнхээ яриаг чагнав.

"Жунин, чи бидний өмнө явсан замыг цээжилсэн юм уу?"

"Цээжилсэн."

"Хэзээ цээжилсэн юм бэ?"

"Явах замдаа."

Гайхалтай. Хариулт бүр хамгийн ихдээ 10 секундын хугацаа шаардагдаж байна.

      ____

      Тэд ажлаа өдөртөө зохицуулаад эмнэлэгт буцаж ирвэл эмээ Ким унтаж байсан тул бүгд хүлээх хэрэгтэй болов. Түүнийг эргэж сэрэх хүртэл тэд урт хурлын ширээтэй хүлээлгийн өрөөнд хүлээхээр орцгоов. Орой 5 цагийн үед сувилагч бүсгүй эмгэнийг сэрснийг мэдэгдэхэд Инбинь яаран Жуниныг татаж түүн дээр очоод гэрлэлтийн гэрчилгээгээ үзүүлэв.

      "Эмээ, энийг хар даа."

      Эмгэний нүд гялалзаж, тэр эрч хүчтэйгээр өндийн суухдаа шар өнгөөр гарчигласан улаан гэрлэлтийн гэрчилгээг чичирсэн гараараа аваад, ялиггүй хараа нь муудсан цэхэр нүдээ гэрчилгээний хуудас дээгүүр гулсуулан хосуудын нэр, тэдний зураг, албан ёсны тамга, гэрчилгээ гардуулсан хугацааг удаан агаад анхааралтай ажиглав.

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now